Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөл олгох зарим шаардлагыг багасгажээ DNN.mn

Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үнэлгээ, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт оруулж, ажлын нөхцөл, шаардлагыг тодорхой хугацаанд бууруулж мөрдөх шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар гаргасан.

Тус журмын шинэчлэлт 2022 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

-Зөвшөөрөл авахад шаардагдах мэргэжлийн инженер, тенхикийн ажилчдын харьцуулсан тоо

Ажилбар

Тавигдах шаардлага

2021.06.30

2022.03.25

Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

Аль нэг авто замын инженер нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.

Авто замын инженер-2

Авто замын инженер-1

Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

Тухайн мэргэжлээрээ 5 жилийн ажлын туршлагатай үүнээс 3 жилд нь замын зураг төсөл дээр геодезийн инженерээр ажилласан байх шаардлагатай. Хэмжилтийн багажнуудыг чадварлаг эзэмшдэг байх. GPS болон топографын судалгаа, түүнтэй холбоотой программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддаг байх.

Геодезийн инженер

Хасагдсан

Төв замын зураг төсөл боловсруулах

Аль нэг авто замын инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 10 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай.

Авто замын инженер-3

Авто замын инженер-2

Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.

Авто замын инженер-2

Авто замын инженер-1

Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, Зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх.

Авто замын инженер-2

Авто замын инженер-1

Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 8 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагатай.

Гүүрийн инженер-2

Гүүрийн инженер-1

Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах

Аль нэг инженер нь тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай бөгөөд түүний 5 жил нь тухайн чиглэлийн ажил гүйцэтгэсэн байх, мэргэшсэн зэрэгтэй байх

Авто замын инженер-2

Авто замын инженер-1

Тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах нэмэлт мэдээллийг ЭНД дарж үзнэ үү гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн хэмжээнд 25 тонн мах нөөцөлжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 11000 тонн махны нөөц бүрдүүлээд байна - ХХААХҮЯам

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ 2022 оны хаврын махны хэрэгцээнд зориулж 25 тонн мах нөөцөлжээ. Мах бэлтгэн нийлүүлдэг дөрвөн компанитай гэрээ байгуулсан бөгөөд одоогоор нэг компани нөөцийн махаа худалдаанд гаргаад байна.

Тодруулбал, “Дарьт шүтээн” ХХК 10 тонн нөөцөлсөн. Тэд өөрийн нэрийн дэлгүүрээр махыг худалдаалж эхэлсэн байна. Хонины мах нэг килограмм нь 9800, ямааны мах 7500, адууны мах 8000 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн махыг худалдаанд гараагүй байгаа аж.

Үүнээс гадна Түмэн цагаан ноос хоршоо, Дөрвөн гэгээ эрдэнэ, Өөдлөх боломж компаниуд тус бүр таван тонн махыг нөөцлөх гэрээ байгуулсан. Эдгээр компаниудын хувьд энэ сарын 15-наас эхлэн нөөцийн махаа худалдаж эхлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

МСБХ-ны шинэ удирдлагууд МҮОХ-д зочиллоо DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сард хурлаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. Шинээр сонгогдсон удирдлагын багийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар байлцав. Монголын сагсан бөмбөгийн холбоог төлөөлж ерөнхийлөгч Г.Батцэнгэл, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Л.Мягмаржав, Э.Анар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар уулзалтад оролцсон юм.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг сагсны холбоо нэгдсэн нэг удирдлагатай болсонд талархаж буйгаа илэрхийлж, цаашид сагсны холбоог бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сонгуульт ажлын хугацаандаа холбооны зөв засаглалыг бэхжүүлж, санхүүгийн тал дээр бие даасан болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн спортыг бизнестэй хэрхэн холбох, урт хугацааны бизнес загварыг хэрхэн бий болгох талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд DNN.mn

Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттой иргэд 35 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД (2021.10.01 байдлаар)

Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйль Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
25 Перу Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26 Румын Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1974.10.14
27 БНАСАУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1986.11.14
28 Словак Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26
29 Чех Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30 Вьетнам Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2000.01.07
31 Мексик Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2001.11.09
32 Энэтхэг Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2005.12.23
33 Болгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.01.18
34 Кипр Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.03.30
35 Польш Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.06.29
36 БНСУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2012.05.31
37 Камбож Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2012.08.27
38 Кувейт Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.16
39 Перу Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.30
40 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2013.05.08
41 Бруней Дипломат, албан паспортаар 14 хоног хүртэл / 2013.07.01
42 Колумб Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.09.23
43 Франц Дипломат паспортаараар 90 хоног хүртэл / 2013.10.26
44 Мьянмар Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.11.18
45 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоногхүртэл / 2014.04.28
46 Латви Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.06.12
47 Итали Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2014.07.14
48 Туркменистан Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2015.06.03
49 Унгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.05.18
50 Япон Дипломат паспортаар 30 хоног хүртэл / 2016.11.15
51 Балба Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53 Хорват Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2017.04.26
54 Мальта Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.02.08
55 Литва Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.04.29
56 Швейцарь Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2018.06.16
57 Азербайжан Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2019.02.07
58 Армян Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2019.06.02
59 Грек Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2020.05.10
60 Словени Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2021.05.21

БУСАД ХӨНГӨЛӨЛТ

61 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
62 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
63 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
64 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
65 Швейцарь Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
Бусад оронд визтэй зорчино

*Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.

КОНСУЛЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг Монголын эдийн засгийн чөлөөт бүсийг дэмжинэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жүг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, БНСУ-ын Засгийн Газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү болон БНСУ-ын барилга, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөгч байлцлаа.

Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан төдийгүй бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг онцгойлон дэмжиж ажилладаг байна. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд НАМЭХ-ны гишүүд, нийт эмэгтэйчүүдийг дэмжиж, хамтран ажиллах олон санаачилгуудыг дэвшүүлж буй бөгөөд зорилтот сэдвийн хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (KOTRA) эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал дэвшүүллээ. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг холбож, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улстай ах дүүсийн харилцааг хөгжүүлж, манай улсын эмэгтэйчүүдийн хөгжилд хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашид та бүхэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд тань бидний зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

Мөн уулзалтын үеэр тус улсын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, сүүлийн үеийн технологи, шийдлүүд, харьцуулсан судалгаа, мэдээллийг талаар “RHP” группийн төлөөлөл танилцууллаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд боловсруулж буй шийдлүүдийн нэг LRT буюу хөнгөн галт тэрэгний давуу тал, онцлог, бүтээн байгуулалтын шинэлэг технологи болон бусад түгээмэл хандлагын талаар ярилцав. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг дэвшилтэт хэлбэрээр улам бүр өргөжүүлж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ урсгалуудыг эхлүүлэхэд харилцан дэмжиж ажиллана гэдгээ талууд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны дүн гарлаа DNN.mn

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Бидний монгол бичиг” НҮТББ-тай хамтран “Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд оролцохоор 606 оролцогч бүртгүүлснээс 500 гаруй оролцогч цахимаар оролцжээ. Шилдгээр шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын Үндэсний номын сан дээр болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ёслолын хугацааг жич утсаар мэдэгдэж, цахимд орчинд нийтлэх аж

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны дүнтэй танилцана уу

Categories
мэдээ нийгэм

Богд хааны музейн урд талбайг ногоон байгууламж болгоно DNN.mn

Богд хааны ордон музейн урд талын 1.36 га талбайд ногоон байгууламж байгуулахаар болжээ. Зураг төслийг гаргасан ба бэлтгэл ажлын шатандаа явж байгаа аж.

Харин тус музейн зүүн талд 1.4 га талбайд “Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г 2020 оны есдүгээр сард байгуулсан. Уг цэцэрлэгт хүрээлэнд, Богд хааны хөшөө, “Богд хааны лүндэн”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг нийт 13 хөшөө дурсгал болон ногоон байгууламж, явган хүний зам талбай, гэрэлтүүлэг, усалгааны систем бүхий соёл, амралтын цогцолбор байгуулаад буй юм.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 21 дүгээр хорооны нутагт үүссэн 9000 тонн хогийг цэвэрлэж, ойжуулахаар болжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Хүй 7 худгийн морь барианы ард таван байршилд нийт 8 га газрын 20 мянган ам метр, 9,000 тонн хур хогийн цэг үүссэн байсныг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр 21-р хорооны Засаг дарга Б.Энхням болон тус хорооны 12 хэсгийн ахлагчдыг хүлээн авч уулзлаа.

Тус хороо нь мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд сүүлийн жилүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, малтай өрхийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх болсонтой холбоотойгоор өсөж буй юм.

Үүнтэй холбоотойгоор мал бүхий иргэдийн малын гаралтай хог хаягдлын асуудлыг тооцож, шийдвэрлээгүйн улмаас эзэнгүй газруудад үхсэн малын сэг зэм, ашиглагдахгүй өтөг бууц асар ихээр хаяж үүсмэл хогийн цэгүүд үүсэх болсон.

Дүүргийн Засаг дарга тус хорооны удирдлага, хэсгийн ахлагч нартай уулзах үеэрээ “Хоггүй хороо” болох уриаг дэвшүүлж өрх бүртэй нэг бүрчлэн уулзалт хийн, ил задгай хог хаяхгүй байх зөвлөмжийг өгч ажиллахыг санууллаа. Хур хог үүссэн газрыг цэвэрлэсний дараа тухайн газрыг арчлах, хамгаалах тал дээр цагдаагийн газар, газар зохион байгуулалтын алба, 21 дүгээр хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллана гэдгээ хэлэв.

Мөн уулзалтын үеэр удирдлагаар шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрэв.

Тодруулбал,

  • 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
  • Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
  • Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
  • Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
  • Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Түргэний машины хаалга тагласан жолоочид Зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна DNN.mn

Энэ сарын 04-нд буюу өчигдөр приус маркийн автомашины жолооч эмнэлгийн түргэн тусламжийн машины хаалга таглаж машинаа байрлуулан, эмнэлгийн ажилтны шаардлагыг хүлээж авалгүй ёс бус үйлдэл үзүүлэн машинаа орхиод явж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг жолоочид ямар арга хэмжээ авсан талаар албаны хүмүүсээс тодруулахад “Тухайн жолоочид Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Хоёр машины жолоочийг аль алийг нь дуудаж тайлбар авах гэсэн боловч приус маркийн машины жолооч өнөөдөртөө ирж амжихгүй гэсэн. Улмаар тайлбар мэдүүлэг авсны дараа ямар арга хэмжээ авснаа мэдээлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байгааг онцолсон.

Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгохоор тусгалаа. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгалаа. Ийнхүү торгохоос өмнө сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж байлаа.

Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн Х.Нямбаатар сайд онцлов.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.