Categories
мэдээ нийгэм

21 нас хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эд, эрхтэнээ бусдад шилжүүлж болно DNN.mn

Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан болно. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд:

1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Түүнчлэн, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болно. Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байна. Гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-нд нутгийн баруун хагаст салхи шуургатай байна.

2022 оны 05-р сарын 06-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.


2022 оны 05 сарын 06-ны 20 цагаас 05 сарын 07-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт тарвага сэргээн нутагшуулж байна DNN.mn

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу Баян-Уул суманд 60 толгой монгол тарвагыг нутагшуулжээ.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр Баян-Уул сумын Алтангадас багийн Ловон, Хүйсийн говь багийн Улаан дэлд нийт 60 толгой монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг “Авралын эрэлд” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол хүртэлх замыг түр хугацаанд хаана DNN.mn

Энэ сарын 6-н буюу өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 7-ны өдрийн 07.00 цаг хүртэл Содон хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг, 2022.05.07-ны 23.00-аас 2022.05.08-ны өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн 2 эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэхээр болжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас анхааруулж байна.

Учир нь СХД-ийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрснийг засварлах гэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Иймд, иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

С.Дашдооровын “Өндөр эжий” туужийг дахин хэвлэжээ DNN.mn

Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын “Өндөр эжий” туужийг “Итгэл марал” хэвлэлийн газраас дахин хэвлэжээ.

Тодруулбал, “Итгэл марал” хэвлэлийн газар “Сүүлийн үеийн зарим уран зохиолын боть номд багтсан “Өндөр эжий” туужийг 1973 онд хэвлэгдсэн “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбартай харьцуулахад, зөрүүтэй хэсгүүд байсан байна. Үүний улмаас “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбарыг засварласнаар ийнхүү хэвлэлээ. Ингэхдээ мөн зохиолчийн гараар зассан засварыг оруулсан байна. Цөөн хэдэн газар гараар зассан байсан ч Догоо авгайг тодотгох нэгэн хэсэг өөрчлөгдсөн. Мөн тус номд “Өндөр эжий” туужийн санааг яаж олж, хэрхэн бичсэн тухайгаа зохиолчийн тэмдэглэж үлдээсэн зохиол бүтсэн түүхийг нь хамтад нь багтаалаа” гэж цахим хуудастаа нийтэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр ангийн сурагчид бусдын гээсэн эд зүйлийг цагдаагийн газарт хүргэж өгчээ DNN.mn

Увс аймгийн дөрөвдүгээр ангийн зургаан сурагч бусдын гээсэн, эд зүйлийг олж, цагдаагийн байгууллагад аваачиж өгчээ.

Энэ тухайн тус аймаг дахь цагдаагийн газраас “Бусдын гээсэн эд зүйлийг олж цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн хүүхдүүдэд баярлалаа. Ерөнхий боловсролын Цогцолбор Нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид маань Улаангом сумын долдугаар баг “Дэвшил” хотхоны гадна талаас хар цүнхтэй “Lenovo” брэндийн Notebook болон цэнэглэгч, гар утасны цэнэглэгчийн хамт олж Цагдаагийн газарт хүлээлгэж өглөө” хэмээн мэдээлэв.

Мөн дээрх эд зүйлээ гээгдүүлсэн иргэн Увс аймаг дахь Цагдаагийн газар дээр ирж уулзахыг зөвлөжээ.

зураг

Эх сурвалж: Увс аймаг дахь цагдаагийн газа

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны цахилгаан автомашин угсрах үйлдвэр нээлтээ хийлээ DNN.mn

Барс моторс компани 2020 оны эхний улиралд МОZO нэртэй дунд оврын жийп автомашиныг үйлдвэрлэн Монголчууддаа танилцуулж автомашины зах зээлд оролцож эхэлсэн. Өдгөө MOZO автомашин Монгол орны байгаль цаг уурт тохирсон, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашин болж чадсан юм. Тэгвэл тус компани үйлдвэрлэлээ өргөжүүлэн Блокчейн технологи дээр суурилсан Монголын хамгийн анхны цахилгаан автомашин болох HERO /High Electric Renewable Orbit/ автомашины үйлдвэрийн нээлтээ өнөөдөр хийлээ.

Монгол Улсын Засгийн Газраас валютын өсөлтийг зогсооход өндөр үнэтэй импортын машины импортыг бууруулах, хэрэглээг хумих, бага моторт тээврийн хэрэгсэл болон цахилгаан машины хэрэглээг дэмжих зорилготой бодлогын дэмжлэг нь Барс Моторс компанийг үйлдвэрлэлээ өргөтгөхөд томоохон түлхэц болжээ.

Тус үйлдвэр 1000 гаруй Монголчуудын итгэл дээр үндэслэн, блокчейн технологи дээр суурилсан 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж босч байгаагаараа онцлогтой. Монголын хамгийн анхны цахилгаан автомашины үйлдвэрлэх төслийг 3 сарын хугацаанд хөгжүүлж, 2022 оны 02-р сарын 26-ны өдөр анхны автомашинаа олон нийтэд танилцуулж байсан бол ийнхүү өнөөдөр үйлдвэрийнхээ нээлтийг хийж байна. Үндэсний хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, компаний сайн менежмент гэсэн гурвалсан холбоос дээр үндэслэж үйлдвэрийн ажлаа эхлүүлж байсан Барс Моторс ХХК аж үйлдвэрийн оргил болох цахилгаан автомашины томоохон үйлдвэрийг Монгол Улсдаа байгуулж чадлаа.

Үндэсний үйлдвэр учир Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад дадлага хийх, үйлдвэрт ажиллах боломж нээлттэй байгааг дуулгахад таатай байна.

Мөн энэ оны 3 болон 4-р сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай гэсэн аймгуудын хэрэглэгчиддээ цахилгаан автомашинаа танилцуулж, олон нийтийн талархал дэмжлэгийг авсан юм. Учир нь Барс Моторс компаний үйлдвэрлэсэн тус цахилгаан автомашин, Off Road ангилалд багтдаг бөгөөд туулах чадвар сайтай учир малчдын хэрэгцээнд 100% нийцнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Цаашид мөн малчдын хэрэгцээнд нийцсэн Мотоциклийн төслийг танилцуулах гэж байгаа бөгөөд одоогоор туршилтын ажил үргэлжилж байна.

Цаашид Барс Моторс ХХК ирэх оны эхээр IPO гаргах бэлтгэлээ базааж эхэлсэн бөгөөд 2024 онд Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах томоохон зорилго тавин ажиллаж байна. IPO гаргах зорилтынхоо хүрээнд 2022 онд PRE-IPO шатны хөрөнгө оруулалтанд зөвхөн үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 12 сарын дараа Монголын анхны цахилгаан автомашин болон HERO автомашины авах боломжтой онцлогтой хөрөнгө оруулалт юм. Тодруулбал 70 сая төгрөгөөр худалдаалж буй HERO автомашиныг 3,5 жилийн хугацаанд жилийн 20 хувийн өгөөжтэйгээр ердөө нэг жилийн хугацаанд авах боломжийг олгож байгаа юм.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Ханжоу-2022” Азийн наадам хойшиллоо DNN.mn

БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна.

Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо.

Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сарын буюу .