Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ойдоо зориулж “Үнэ цэн” мюзикл тоглоно DNN.mn

Энэ онд Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ.

Монголын мэргэжлийн урлагийн анхдагч байгууллагуудын нэг, 1945 оны Чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон түүхт ойдоо зориулан энхийг сахиулагчдын сэдэвт “ҮНЭ ЦЭН” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус мюзиклийн цомнолыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА, дэд хурандаа Р.Өнөржаргал бичиж, хөгжмийн зохиолчооор МУСТА Ш.Өлзийбаяр, найруулагчаар МУСТА М.Түвшинхүү нар ажиллаж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхлөж эхэлсний ойд зориулан бүтээж байгаа “ҮНЭ ЦЭН” мюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангарагаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайз дэлгэцээр дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлэх юм.

Цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийн дундаршгүй урын сантай тус чуулгын хувьд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шандас, тэвчээрийг сорьсон бахдалтай алба болох энхийг дэмжих ажиллагаа, эх орон, гэр бүл, нөхөрлөл, хүн байхын ҮНЭ ЦЭНийг мэдрүүлэх нэгэн шинэ өнгө төрх, найруулга, орчин цагийн хэв маяг бүхий мюзиклийг үзэгчдийн хүртээл болгох гэж буйдаа баяртай байна.

Монгол цэргүүд бол дэлхийн цэрэг хэмээх их бахархалыг гавьяат үйлс, эр зоригоороо мөнхлөн байгаа олон мянган алба хаагчид, тэдний ар гэрийнхний нандин итгэлийн тухай тодотгон харуулах “ҮНЭ ЦЭН” мюзикл 2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Офицеруудын ордонд тоглогдоно.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн лхагва гариг буюу тавдугаар сарын 25-ны өдрийн 13:10 цагийн орчимд “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хүүхэд живж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Үүний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад нас барсан тус суманд оршин суух 5 настай, хүү голын эрэгт тоглож байгаад усанд живсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх, тэдэнд учирч болох эрсдэлийн талаар сайтар тайлбарлан ойлгуулахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын зуны амралт эхлэх тов DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний-өөс дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

  • 1-3 дугаар анги зургадугаар сарын 06-ны өдрөөс
  • 4-5 дугаар анги зургадугаар сарын 13-ны өдрөөс
  • 6-12 дугаар ангийн зургадугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт автомашины 87.6 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна DNN.mn

Улсын хэмжээнд 2021 онд техникийн улсын үзлэгт хамрагдсан 723,214 автомашин байна.

Энэ нь өмнөх оноосоо 11.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.

Автомашиныг насжилтаар нь авч үзвэл,

  • 0-3 жил буюу шинэ автомашин 1.8 хувь,
  • 4-6 жилийн насжилттай автомашин 2.4% байгаа бол
  • 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 87.6%-ийг тус тус эзэлж байна.

Харин замын хөдөлгөөнд оролцож буй хамгийн түгээмэл автомашинууд нь Toyota Prius, Hyundai Porter, Toyota Land Cruiser, Toyota Harrier зэрэг байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэв.

Сонирхуулахад, манай улсад 2021 оны эцсээр Toyota Prius загварын 162,688 автомашин хөдөлгөөнд оролцож байснаас 95% буюу 156,111 нь 10-аас дээш жилийн насжилттай байжээ.
зураг

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав DNN.mn

Энэ оны 5 дугаар сард манай орны төвийн аймгуудын нутаг, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орж, сүүлийн хэд хоногт агаар, хөрсөнд хэт халж байгаагаас хуурайшлын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул ихсэх бодит нөхцөл бүрдэж, хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төв аймгийн Засаг дарга болон тариаланчдаас тавьсан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Дээрх үйл ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас ороод байна.

Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах нөхцлийг бүрдүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

Латин Америкт сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илэрчээ DNN.mn

Латин Америкаас сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ. Саяхан Испаниас ирсэн 2 эрэгтэйгээс энэ өвчний вирус илэрсэн тухай Аргентины эрүүл мэндийн яамны сайд мэдээлсэн байна. Сармагчны цэцэг өвчний халдвар одоогоор дэлхийн 20 орчим улсад 300 орчим тохиолдол батлагдсан байна.

Аргентинд илэрсэн эхний сэжигтэй тохиолдол PCR шинжилгээний хариугаар баталгаажсан, Буэнос-Айрес мужид амьдардаг тухайн өвчтөний биеийн байдал сайн байгаа гэж сайд мэдээлжээ. Хоёр дахь тохиолдол нь Лхагва гарагт Аргентинд ирсэн Испанийн иргэн, түүний биеийн ерөнхий байдал хэвийн, тусгаарлалтад оруулж, шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ дээрх өвчтөнүүдтэй ойр харьцсан хүмүүст клиник болон тархвар судлалын арга хэмжээ авсан, одоогоор шинж тэмдэг илрээгүй юм байна. Өмнө илэрч байгаагүй 20орчим улсад сармагчны цэцэг өвчин газар авч тархаж байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа.

Европт энэ өвчний нэг том голомт болоод байгаа Испани улсад баасан гарагийн байдлаар, нийт тохиолдлын тоо 98-д хүрчээ. Их Британид 106 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол, Португалид сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүний тоо 74 болж нэмэгдээд байна.

Түүнээс гадна Герман, Франц, Итали, АНУ, Канад болон Австралид өвчлөл бүртгэгдээд байгаа юм байна. Ийнхүү Европ, АНУ, Австралид гэнэт дэгдсэн сармагчны цэцэг өвчин Баруун болон Төв Африкийн орнуудаас гаралтай, энэ бүс нутагт зонхилон тохиолддог өвчлөл юм. Тиймээс ч энэ удаагийн дэгдэлт эмч мэргэжилтнүүдийг гайхшруулсан, гэхдээ Эбола эсвэл МЕРС буюу Ойрхи Дорнодын амьсгалын цочмог хам шинж өвчнүүдтэй харьцуулахад сармагчны цэцэг өвчин харьцангуй энгийн эмчилгээнд дарагддаг давуу талтай байна.

Европ болон АНУ-д энэ өвчин туссан хүмүүст саяхнаас туршилтаар вирусний эсрэг эм олгож эхлээд байна. Гэхдээ энэ төрлийн эм эмчилгээ хамгийн ихээр шаардлагатай байгаа Африкт дээрх эм бэлдмэлийг өргөн цар хүрээтэй турших ажил илүү амаргүй зорилт болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.


Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: 0-6 сартай хүүхдийн шүдийг цоорлоос урьдчилан сэргийлэх зөвлөмж DNN.mn

Хүүхдийнхээ буйл салстыг төрсөн цагаас нь эхлэн ариутгасан самбай /марль/-г усаар норгон, зөөлөн арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Шүд шүдлэхээс өмнө шүд шүдлэсний дараа энэ аргаар үргэлжлүүлэн буйл, шүдийг цэвэрлэж болно.

• Шүд шүдлэх үед хаздаг зөөлөн тоглоом хазуулж шүдлэлтийг дэмжинэ.

• Та хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйн талаар аль болох эрт буюу сүүн шүд шүдлэж эхлэх үеэс шүдний эмчид хандан, сүүн шүдийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө авч эмчийн байнгын хяналтад байх хэрэгтэй.

• Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ амны хөндийн байдлыг байнга ажиглаж, дээд уруулыг сөхөж үзэх аргаар буйл шүдийг хэвийн эсэхийг тогтмол шалгаж занших, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.

• Сүүн шүдний шүдлэлтийн дарааллыг загвараас харж мэддэг болох нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Бэлтгэл хурандаа Р.Даваадоржид Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээв DNN.mn

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, тус салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллан Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж, Энхийг сахиулах ажиллагаанд 2 дугаар шатны эмнэлэг илгээх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа Рэндоогийн Даваадоржид хүртээв.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Цэрэндагвын Гандорж;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Жамбалын Молорболд;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шалгалт үнэлгээний газрын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Хүрэлчулууны Алтанцоож;
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Даваагийн Энхээ;
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн оперативын жижүүр, дэд хурандаа Цагаанхүүгийн Идэрбат;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Базарсадын Эрдэнэпил;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн бодлогын хэлтсийн цэрэг-стратегийн дүн шинжилгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Дорждэрэмийн Баттүвшин;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын сургалтын мэргэжилтэн, дэд хурандаа Алтансүхийн Батсүх;
  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжимчин Бадрахбямбын Баярбат;
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын Төлөвлөлтийн хэлтсийн бодлогын хэрэгжилтийн офицер, дэд хурандаа Эрдэнэбатын Батзориг;
  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн харуул үйлчилгээний ротын ахлагч, сургагч ахлагч Баатарын Ганбаяр;
  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Нэргүйн Батшагай;
  • Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Батчулууны Хишигдалай;
  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд;
  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, бэлтгэл дэд хурандаа Бишээгийн Хулангоо;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Цэргийн төв эмнэлгийн нүүр амны сувилахуйн сувилагч Цагааны Болормаа;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ахлах тогооч, ахлах ахлагч Бат-Өлзийн Ганчимэг;
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Хандхүүгийн Бат-Амгалан;
  • Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Даваасамбуугийн Баасанхүү;
  • Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Баасангийн Цэцэгсүрэн;
  • “Соёмбо” редакцын ахлах найруулагч, дэд хурандаа Сайнболдын Ууганбаяр;
  • Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахлагч, тэргүүн ахлагч Өлзийсайханы Сэргэлэн;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дайчилгааны нууцын дарга, дэслэгч Бямба-Очирын Ням-Очир;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орон зайн тандалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Батаагийн Энхбаясгалан;
  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны тасгийн захирагч, ахлах ахлагч Магсаржавын Баяр;
  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хувцасны албаны дарга, хошууч Наранцэцэгийн Туяа;
  • Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн захирагч, ахлах дэслэгч Батбаатарын Цолмон;
  • Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батальоны ахлагч, ахлах ахлагч Дашцэрэнгийн Батсүх;
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Дугарнямын Шатаррагчаа;
  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын тасгийн цэргийн багийн сургалтын бүлгийн багш, ахмад Аюушжавын Мягмардорж;
  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын тасгийн цэргийн багийн сургалтын бүлгийн ахлах багш, ахмад Ононгийн Пүрэвсүрэн;
  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн хүний нөөцийн офицер, хошууч Маналжавын Хишгээ;
  • Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх алба хаагчдыг эх орноо батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өсвөр үе, залуучуудыг эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа, эрдэм ухаанд сургах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг ар гэрийнхэнд нь талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд багтжээ DNN.mn

Сүүлийн таван жилд статистикаас үзэхэд, нийт сүрьеэгийн доторх хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь өсчээ.

Сүрьеэ өвчин Монгол Улсад:

  • Жилд 13000-14000 хүн шинээр сүрьеэгээр өвчилж байгаа боловч 3000-4000 хүн бүртгэгдэж байна
  • Жилд 8000-10000 хүнийг илрүүлэхгүй орхигдуулж байна
  • 2021 оны ДЭМБ-ийн тайлан мэдээгээр Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд орсон
  • Төвийн болон зүүн бүс, төмөр замын дагуух аймаг, орон нутагт өвчлөл өндөр
  • Сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгддэг
  • 2021 онд сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх оноос 30 хувь буурсан. Гэвч энэ нь бодит бууралт биш гэдгийг анхаарах хэрэгтэй гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани үйл ажиллагаа явуулж байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

Эдгээр компаниуд I улиралд давхардсан тоогоор нийт 1621 удаагийн хэлцлээр 275.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдсан байна. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад худалдсан талбайн хэмжээ 45 хувиар багассан ч үнийн дүнгийн хувьд 15.3 хувиар өссөн байна.

Цар тахлын үеийн хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, орон сууцны ерөнхий өсөлтөд нөлөөлсөн гэж салбарынхан үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны статистик мэдээллээр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээл мөн л өссөн байна. 2022 оны эхний улиралд 12.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 61.3 мянган м.кв талбайг зуучлан түрээсэлсэн нь өмнөх улирлаас талбайн хэмжээ буурсан боловч үнийн дүнгийн хувьд өсжээ.

Сүүлийн таван улирлаас 2021 оны IV улиралд нийт түрээсэлсэн талбайн хэмжээ хамгийн өндөр буюу 93.5 мянган м.кв-д хүрч байсан байна.