Categories
мэдээ спорт

“Улаанбаатар 2022” Азийн АШТ-д зодоглох Узбекистаны багийн бүрэлдэхүүн тодорчээ DNN.mn

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох Узбекистаны багийн бүрэлдэхүүн тодорсон байна.

Эрэгтэйчүүд:

57 кг: Гуломжон Абдуллаев: Залуучуудын Азийн хошой аварга (2016, 2018 он)

61 кг: Жахонгирмирза Туробов: Азийн аварга (2021 он), залуучуудын Азийн аварга (2017 он)

65 кг: Аббос Рахманов: Азийн АШТ-ий хүрэл (2018 он), залуучуудын Азийн аварга (2018 он)

70 кг: Бегижон Кулдашев

74 кг: Ихтиор Наврузов: “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө (2015 он), Азийн АШТ-ий 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл

79 кг: Жасурбек Усмонохунов

86 кг: Бобур Исломов: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл (2019 он)

92 кг: Ажиняз Сапарниязов: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2019 он)

97 кг: Мухаммадрасуль Рахимов: Залуучуудын олимпийн хүрэл (2018 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2017 он)

125 кг: Сардорбек Холматов

Эмэгтэйчүүд:

50 кг: Жасмина Иммаева: Азийн АШТ-ий мөнгө (2021 он)

53 кг: Актенге Кунимжаева: Азийн АШТ-ий хошой хүрэл (2019, 2020 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2018 он)

55 кг: Сарбиназ Жиенбаева

57 кг: Шохида Ахмедова: Залуучуудын олимпийн мөнгө (2018 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

59 кг: Дилфуза Аймбетова

62 кг: Набира Эсенбаева: Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2019 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2018 он)

65 кг: Ариухан Жумабаева: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл (2019 он)

68 кг: Азода Эсбергенова

72 кг: Светлана Окназарова: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2019 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

76 кг: Валентина Торениязова

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 15 ХК-ийн ханш өсчээ DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 36 ХК-ийн 617,330 ширхэг хувьцааг 621.6 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Атар-Өргөө” (ATR+10.93%), “Гурил тэжээл Булган” (GTJ+10.70%) болон “Монгол Базальт” (MBW+8.12%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин “Ариг гал” ХК (EER -13.33%), “Бэрх Уул” ХК (BEU -11.92%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -10.52%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,919 ширхэг нэгж эрхийг 2.9 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 2 сая төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс -0.39 хувиар буурч, 38,144.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,519,012,926 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт DNN.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын 8-нд хуралдаж, ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын баг, байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

11.00

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.00

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.00

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

МЯГМАР ГАРАГ /2022.04.12/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Дархан-Улаанбаатар хот хоорондын автозам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

12.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Өргөдлийн дагуу хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

15.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

16.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

· “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга” Соёлын сайдын мэдээлэл

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ЛХАГВА ГАРАГ /2022.04.13/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.00

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

12.00

Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны ажлын төлөвлөгөөны төсөл хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

· Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

· Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхимд

15.00

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны тогтоолын төсөл /Зөвлөл байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ПҮРЭВ ГАРАГ /2022.04.14/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

11.00

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.04.14, 04.15/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

· Бусад

Categories
мэдээ нийгэм

Зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна DNN.mn

Зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын 2022 оны А/476 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нийт албан хаагчид Их тойруугийн гудамжинд байгаа нийт хашаа, хайс, хаалтыг 20 блокт хувааж нэгдсэн тооллого, хээрийн судалгаа хийж ажиллаж байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Европын орнууд цар тахлын эсрэг хязгаарлалтаа цуцалж байна DNN.mn

Европын орнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд уналттай гарсан эдийн засаг болон аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс цар тахлын эсрэг тогтоосон хязгаарлалтаа цуцалж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Итали улс хязгаарлалтаа цуцаллаа.

Мөн Исланд, Норвеги, Словани зэрэг 20 орчим улс цар тахлын эсрэг тогтоосон бүх хязгаарлалтаа цуцалсан байна.

Бүх хязгаарлалт гэдэг нь тус улсад гаднаас ирж байгаа жуулчдад мөн ямар ч хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг юм. Австри болон Франц улс дотооддоо тогтоосон хязгаарлалтаа цуцалснаар вакцины гэрчилгээ шаардахгүй болж байна.

Грек, Итали, Испани болон Финланд зэрэг улс орнууд дотоодын болон хилийн журмаа сулруулж байна. Тухайлбал, хилээр нэвтрэхээс өмнө тусгаарлагдах, шинжилгээний сөрөг хариу заавал шаардахгүй болж байна. Хэдий тийм боловч ДЭМБ-аас хязгаарлалтыг цуцалсан нь цар тахлын төгсгөл гэж ойлгож болохгүй. Вирус анх тархаж эхэлсэн цаг үетэй харьцуулахад одоо хүн төрөлхтөн вакцинтай болсон ч гэсэн халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Үүний зэрэгцээ ДЭМБ-аас Европын 53 улсын 18-д нь цар тахал эргээд нэмэгдэх хандлага байгааг анхааруулж байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар Европын хэмжээнд 5 сая тохиолдол шинээр бүртгэгджээ.

Германд л гэхэд өчигдрийн байдлаар шинээр 200 орчим мянган тохиолдол бүртгэгдлээ. Францад өнгөрсөн сарын эхээр хязгаарлалцаа цуцалсанаас хойш халдварын тархалт эрчимжиж, тухайн үед шинэ тохиолдлын тоо 50 мянгад хүрч байсан бол одоо халдварын тоо 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлаг ирэх сарын 13, 14-нд тоглолтоо хийнэ DNN.mn

33 жил дэлдсэн “Харанга”-ын “Greatest hits” Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм.

33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж байна.

33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын жүжигчин Холливудын кинонд гол дүр бүтээхээр болжээ DNN.mn

Өнгөрөгч 2021 оны дэлхийн кино ертөнцөд томоохон шуугиан дэгдээж чадсан БНСУ-ын уран бүтээлчдийн “Squid Game” цувралын шинэхэн од Jung Ho Yeon Холливудын кинонд гол дүр бүтээхээр болсныг албан ёсоор зарлажээ.

Тодруулбал, тэрбээр “The Governesses” гэх кинонд дүр бүтээхээр болсныг компаниас нь зарласан бөгөөд найруулагчаар Joe Talbot ажиллаж байгаа юм байна. Тэрээр Lily-Rose Depp болон Renate Reinsve нартай хамтран тоглох аж. Бидний мэдэхээр Lily-Rose Depp нь жүжигчин Johnny Depp-н охин юм.
Categories
мэдээ нийгэм

“4 аймаг 400 километр” уртын явган алхалт зохион байгуулна DNN.mn

Үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулна. Энэхүү аяны нээлтийн алхалтын арга хэмжээг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бөгөөд аяныг угтаж “4 аймаг 400 км” үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 10-20-ны өдөр Алтай, Хангай, Говийн нутгаар хэрэгжүүлэхээр бэлтгэжээ.

Монголын явган алхалтын холбооны зүгээс сонгон шалгаруулсан спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан алхалтын багт амжилт хүсэж ЭМЯ, НЭМҮТ-ийн туг болон явган аялалд шаардлагатай анхны тусламжийн багцыг өнөөдөр гардууллаа. Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд сүүлийн 5 жилийн байдлаар ХБӨ давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог.

Артерын даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. ХБӨ, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71 хувь нь ХБӨ-ний шалтгаантай, үүний 33 хувь нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг.

Дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж байна.

Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна. Манай улсад 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 15-69 насны 3 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурайшилтын улиралд шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Өнөөдөр 17 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт шар өвс шатсан 6 дуудлага ирж, Гал түмэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай үүрэг гүйцэтгэн гал түймрийг унтрааж ажиллалаа.

Тухайлбал 15:44 цагт СХД 25 хороо Одонт 21 гудамж шар өвс шатаж байна гэсэн байна гэсэн дуудлагаар Гал түймэр унираах 29 дүгээр ангийн 13 алба хаагч 3 автомашинтай, ГТУА 26-р ангиас 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход жалганд хөрсний өвс шатаж 10 айлын хашаа шатаж байсныг 16:41 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо.

Нийслэлийн ногоон бүсэд зорчиж, амьдарч байгаа иргэд хуурайшилтын улиралд салхины хурд ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа энэ үед шар өвс шатаахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ улс-төр

Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргажээ DNN.mn

аа

Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар шийдэх юм.

Тэрбээр “Ганибалын Амартүвшин миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна” гэжээ.