Categories
мэдээ цаг-үе

Их тойруугийн нийт хашаа, хаалтыг 20 блокт хувааж нэгдсэн тооллого хийж байна DNN.mn

Зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна.

Их тойруугийн гудамжинд байгаа нийт хашаа, хайс, хаалтыг 20 блокт хувааж нэгдсэн тооллого, хээрийн судалгааг Газар зохион байгуулалтын албанаас хийж байгаа гэдгийг мэдээллээ. Засаг даргын 2022 оны А/476 дугаар захирамжид, Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай тусгасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнийг бууруулах үүднээс улс орнууд стратегийн нөөцөө ашиглаж эхэллээ DNN.mn

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах, эрчим хүчний зах зээл дэх тасалдлыг нөхөхийн тулд стратегийн нөөцөө ашиглаж байна.

Гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтын дүнд нийт 120 сая баррель газрын тос гаргана. Үүний тал хувийг АНУ болон Япон гаргаж байгаа бол Өмнөд Солонгос 7.23 сая баррель газрын тос гаргахаар шийдвэрлэжээ. Гишүүн орны энэ шийдвэрийн дараа газрын тосны ханш гурван өдөр дараалан буурчээ.

Өмнөд Солонгосын Засгийн газрын хувьд олон улсын болоод дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, эдийн засагт үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор стратегийн нөөцөө ашиглаж байна. Мөн Сөүлийн энэ шийдвэр нь олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орны хувьд хамгийн өндөр дүн болж байна.

Үүний зэрэгцээ АНУ мөн нэг өдөрт 1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Вашингтоны энэ шийдвэр нь стратегийн нөөцийнхөө 30 гаруй хувийг шавхаж байгаагаас гадна 1984 оноос хойш 40 орчим жилийн хугацаанд Америкийн стратегийн нөөц түүхэн доод түвшинд хүрч буурахаар байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Үндсэндээ энэ шийдвэрүүд нь үнийн савлагааг тогтоон барих, газрын тосны импортын хараат байдал буурах нөхцөлийг бүрдүүлэх болов уу гэж олон улсад харж, таамаглаж байна.

Түүхий эдийн зах зээлийн өнөөгийн тогтворгүй байдал нь суурь үзүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэй геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гэж гишүүн орнууд үзэж байна.

Брент төрлийн газрын тосны ханш 3 өдөр дараалан буурсан үзүүлэлтийг харуулж байсан бол өчигдрийн байдлаар ханш эргээд өссөн байна. Тухайлбал, брент төрлийн газрын тос 0.9 хувиар өсч, 101 америк долларт хэлбэлзэж байна.

WTI маркийн газрын тосны ханш 1.3 хувиар буурч, 96 америк долларт хэлбэлзэж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ DNN.mn

Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэд их бий. Тиймээс хэлний шалгалт болон бүртгэл дээр урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл гаргалаа. Тодруулбал, гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд бүртгэх юм. Урьдчилсан байдлаар бүртгэлийн өдрийг зарлаж байгаа нь шалгалт өгөх хүмүүст хэрэгтэй мэдээлэл гэж үзжээ.

Нийгмийн сүлжээнд тавигдсан “Хорооны Хөдөлмөрийн хэлтэс дээр гэрээт ажилчдын бүртгэл хийгдэж байна” гэсэн мэдээлэл ташаа аж. Бүртгэлийн хувьд цахимаар явагдах юм байна.

ХХҮЕГ-аас өгсөн мэдээллээр Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг аж.

Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон. Тиймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгээгүй. Одоо нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч, иргэдээ вакцинжуулж байна. Удахгүй цар тахал намжина гэсэн төсөөллөөр Өмнөд Солонгосын талтай харилцан зөвшилцөөд, өнгөрсөн есдүгээр сараас бүртгэл явуулахаар болж, товоо зарлажээ.

Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явсан байна.

Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт, шаардлага үүсээд буйг харуулж байна. Өмнө нь буюу цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй аж. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгджээ. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна.

Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээхээр төлөвлөжээ.

Ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг байна. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 80 ажлын санал ирсэн аж. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очжээ.

Өмнөд Солонгосоос гадна 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд монгол иргэд Япон руу гэрээт ажилтнаар явах боломжтой болсон билээ.

Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд цэргийн дэмжлэг үзүүлж байна DNN.mn

Орос улс Украины зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлж байна гэсэн мэдээлэл ихэссээр байгаа энэ үед барууны орнууд Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлж байна.

Зүүн нутгийн Донецк мужийн Краматорск хотын төмөр замын буудал руу өнгөрсөн Баасан гаригт оросууд пуужин харважээ. Халдлагын улмаас 52 хүн амиа алдсаны тав нь хүүхэд байсан гэж бүс нутгийн захирагч мэдэгдэв. АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтны хэлснээр, Пентагон Оросын зэвсэгт хүчин ойрын тусгалтай баллистик пуужин ашиглаж бөмбөгдсөн гэж үзэж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлага үйлдсэн гэх мэдээллийг няцааж, Украины зэвсэгт хүчнийг буруутгажээ. Барууны орнууд Украин дахь цэргийн тусламжаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан Словак улс С-300 “газар-агаар” пуужингийн системийг тус улсад хандивлаж буйгаа зарлалаа. Уг систем нь сөнөөгч онгоц болон пуужингуудыг устгах чадвартай.

Чех улс Украин руу танк илгээнэ гэж мэдэгдсэн. Их Британи 100 сая фунт стерлинг буюу 130 сая ам.долларын өртөгтэй цэргийн нэмэлт тоног төхөөрөмж нийлүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү тоног төхөөрөмжид танк эсэргүүцэх пуужингууд багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Алтанбулаг боомт: Иргэд PCR-ийн хариуг англиар хэвлэх ёстой DNN.mn

Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар мэдэгдэл гаргасан. Үүний дагуу өнгөрсөн сарын 30-ны 06:00 цагаас Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн.

Хил нэвтрэх иргэдэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлага тавьж буй аж. Мөн тухайн шинжилгээний хариуг заавал англи хэл дээр хэвлэсэн байх ёстой гэжээ.

Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-т заасны дагуу хилийн боомтоор тээврийн хөдөлгөөн эхэлсэн. Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлэх заалтын дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан мэдээлэл ирүүлэх ёстой. Энэхүү мэдэгдэх бичгийн дагуу хилээр иргэд заавал PCR шинжилгээ өгч нэвтрэх юм.

ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгджээ. Хилийн боомтоор явганаар зорчигч нэвтрүүлэхгүй болохыг үүгээр анхааруулсан байна. Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруйд нээсэн юм. ОХУ руу зорчих иргэд шинжилгээний хариугаа хэвлээгүй бол хил нэвтрүүлэхгүй байгаа аж.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аляскийн тэнгэрт нисдэг таваг шиг биет ажиглагджээ DNN

Аляскийн Лэйзи уулын ойролцоо /Lazy Mountain, Alaska/ өттэй төстэй хачин хэлбэрийн үүл ажиглагдсан байна.

Хэргийн газраас авсан гэрэл зургуудад Аляскийн мужийн цагдаагийнхан харь гаригийнхны нисдэг таваг, эсхүл Оросын цэргийн маш нууц зэвсэг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэд учрыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллээ.

Мөн тэдгээр гэрэл зургууд интернэтээр нэлээдгүй маргаан үүсгээд байгаа аж. Интернет хэрэглэгчид үүнийг солир, нисдэг таваг, хиймэл дагуул, эсхүл Украины нөхцөл байдалтай холбоотой Оросын цэргийнхний зэвсэг ч байж магадгүй хэмээн өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаг дэвшүүлж эхэллээ.

Ямартай ч, Аляскийн цагдаагийн газрын мэдээлснээр онгоц алга болсон, осолдсон гэх мэдээлэл ирээгүй гэв.

Аврагчид нисдэг тэргээр Лэйзи уулыг бүтэн тойрч ажиглалт хийсэн ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй, онгоц сүйрсэн шинж тэмдэг олж илрүүлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого үргэлжилж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн 3асаг даргын захирамжаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тооллогын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлжээ.

Тус аймгийн хувьд Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал найм, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал 31 бүртгэлтэй бөгөөд улсын тооллого өнөөдрийн байдлаар 12 суманд зохион байгуулагдаж 50 хувьтай үргэлжилж байна. Энэ удаагийн улсын тооллого Улс, аймгийн хамгаалалтад орших үл хөдлөх дурсгалыг тоолж 2015 оны тооллогоос хойш шинээр илрүүлсэн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж байгаараа онцлог гэдгийг Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн Х.Баасансүрэн хэлж байлаа.

2015 оны тооллогоор Хөвсгөл аймагт 11081 ширхэг соёлын үл хөдлөх хөрөнгийн дурсгал тоологдож байжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 52 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Цар тахлын нөхцөл байдлын талаар цаг үеийн тоон мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 40, орон нутагт 12 тохиолдол бүртгэгдлээ. Харин нас баралт бүртгэгдээгүй.

Биеийн байдал:

  • Хөнгөн 44
  • Хүндэвтэр 71
  • Хүнд 39
  • Нэн хүнд 10 иргэн эмчлүүлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Ажлын хэсэг: Хэмнэлтийн горимд шилжиж, төсөвт тодотгол хийхээр хуралдаж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар (2022.04.08) Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэй.

Тус ажлын хэсэг өнөөдөр үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэн хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Франц улс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэллээ DNN.mn

Франц улс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлсэн байна. Сонгууль өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт болно.

Британийн “Би-Би-Си” /BBC/ агентлагийн мэдээлснээр, сүүлийн үеийн санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макроны нэр хүнд түүний гол өрсөлдөгч Марин Ле Пентэй харьцуулахад сонгогчдын дунд нэлээд буураад байгаа аж.

Макрон, Ле Пен нар энэ удаагийн өрсөлдөөнд хамгийн анхаарал татсан гол “тоглогчид” хэвээр байгаа ч францчууд хоёр өрсөлдөгчөөс гадна өөр арван нэр дэвшигчийн төлөө мөн саналаа өгөх боломжтой юм.

Сонгогчдын ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага байх төлөвтэй байна. Хоёр дахь шатны сонгууль дөрөвдүгээр сарын 24-нд болно.