Categories
мэдээ нийгэм

“Их монгол” аялгуу, “Хаан найрал хөгжим”-ийн тухай DNN.mn

“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордны их танхимд “Их монгол” аялгуу эгшиглэснээр эхэлсэн (2022-4-7) билээ. Энэ аялгууг “Чингис хаан” хаад язгууртны музейн дэргэдэх “Хаан найрал хөгжим”-ийн уран бүтээлчид Төрийн соёрхолт хөгжмийн зохиолж С. Соронзонболдын найруулгаар тоголж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн сонорыг мялаажээ. “Их монгол” аялгуу, “Хаан найрал” хөгжим”-ийн талаар зарим зүйлийг тодруулж уншигч танд хүргэе.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хааны музейд эртний монгол хаадын ордонд эгшиглэж байсан хөжмийн бүтээлийн алтан үсгээр тэмдэглэгдсэн ноот хадгалагдаж байдаг аж. Түүнээс Лигдэн хааны ордны найрал хөнжмийн алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн таван утастай ноотод ӨМӨЗО-ны хөгжим судлаач Мэндбаяр хөрвүүлжээ. Эртний монгол хаадын ордоны хөжмийн бүтээл ӨМӨЗО-ны Гэмпийн сүмээс олдож Бээжингийн хааны музейд хадгалагдэж байгаа урийн санг баяжуулсан байна.

Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсэг булшнаас олдохоос гадна иргэдийн гар дээр хадгалагдан өнөө үед өвлөгдөж байгаа олон баримт бий. Тэдгээр дээр үндэслэн дээрх “Хаан найрал хөгжим”-ийг байгуулжээ. СУИС, Монголын Консирваторт суралцаж байгаа 20 орчим оюутан хөгжимчнөөр ажиллаж байгаа юм байна. Харин хөгжмийн зэмсгийн хувьд дээр хэлсэн олдворууд болон хувь хүний гар дээр хадглагдаж байгаа хөгжмийн зэмсгийг язгуур аргуулгаар нь сэргээн хэрэглэж байгаа онцлогтой ажээ.

Тэд Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны бүтээлүүдийн нэг “ Их монгол” аялгууг төрийн ордонд эгшиглүүлж “Монголын эдийн засгийн чуулган-2022” арга хэмжээг нээсэн нь тэр ажээ. Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгийн олдвороос илэрсэн 20 орчимыг нь сэргээн засварлажээ.

Хурган чих:

Монголын эртний хөгжмийн зэмсэг Хурган чих нь Архангай аймгийн Өндөр Улаан сумаас олдсон.

Эртний Монголын хөгжмийн зэмсэг Хурган чихээр гологдсон хургыг авхуулдаг. Халуун хошуутай малын хошууг бэлгэдэн хийсэн бага насны хүүхдэд зориулагдсан цорын ганц хөгжмийн зэмсэг гэж тодорхойлжээ Монголын эртний нүүдэлчдийн үлээвэр хөгжмийн зэмсэг “Хурган чих” өдгөө бараг устах аюулд өртөж буй соёлын биет өвийн нэг болжээ.

Лимбэний урт нь 61-63 см, диаметр нь 2 см орчим байдаг. Хадглагдсан болон булшнаас олдсон лимбэн дээр 2 хөндлөн нүх гаргасан байдаг. Тэдний зарим нь 1, зарим нь 3 нүхтэй. Зарим лимбэний дотор нарийн ясаар хийсэн хэл шиг зүйл байдаг. Лимбийг үлээх үед түүнийг нааш цааш хөдөлгөвөл яруу тунгалаг дуу гардаг.

Хүннүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан. Харин одоо ерийн хөндий модоор хийдэг болсон. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргадаг, нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэхүү шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.

Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэл. Ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.

“СКИФ ЯТГА” Алтайн салбар уулс Пазырыкийн толгод дахь булшны малтлагаас олдсон. МЭӨ V-IV зуунд хамаарагдана. Энэ ятга нь мөлгөр ирмэг бүхий их бие ба чавхдас тогтоогчоос бүрдэнэ. Модыг ухаж хөндийлөөд голоор нь нарийсгаж өгсөнөөс наймын тоо шиг хэлбэртэй болжээ. Их биеийн ёроол нь завь шиг мэдэгдэхүйц дугуйрсан буюу матигардуу. Их биений хоёр үзүүрээс нь тууш татсан арьсан цартай бөгөөд модон хадаасаар бэхлэгдсэн. Их биений дээд хэсгээр өргөн нь 4,5см байна. Их биений хамгийн нарийн хэсэгтээ 5,3см, их биеийн царны урт 35 см, Өргөн 5-12 см, өндөр 12 см, ишний урт 23 см байна. Хамгаалалтын зөөлөвчтэй зориулалтын ууттай.

Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон 7-8 дугаар зуун буюу эртний Түрэгийн үед хамаарагдах морин толгойтой ятга. Мод хусны үйсээр хийсэн. Өндөр нь 12,7 см, өргөн нь 10,4 см, урт нь 72,4 см. Урт нумарсан хүзүү бүхий их бие, голдоо трапез хэлбэрийн тэвхтэй нимгэн цараас бүрдэнэ. Их бие нь хоёр үзүүр рүүгээ нарийн завь мэт хэлбэртэй. Зэмсгийг хүзүүг их биеээс ухаж гаргасан бөгөөд нилээд нарийн чимхлүүр ур хийцтэй бөгөөд хүзүүг хусны хальсаар ороосон нь цагийн аясаар харлажээ. Хүзүүний болон их биеийн хоёр талд тус бүр нэг нэг мөр нийт 6 мөр бичээстэй хэмээн тодорхойлжээ.

“Монгол татарын бүрэн тэмдэглэл”-ийн “Найр хурим ба бүжиг наадам” бүлэгт “Мухулайг дайнд мордоход 17-18 орчим настай хөгжөмчин охид дагалдан явна. Хурц сэргэлэн охид 14 утаст ятгаар Да Гуа Юй гэх төрийн их хөгжмүүдийг чавхдахын хамтад гараан алгадаж хэмжээ хэмнэл, цохилго болгоно. Дуу нь маш богино, бүжиглэх нь маш гайхамшигтай” хэмээн Мэнда Бэйлугийн тэмдэглэн үлдээжээ. Модон цар дээр монголчуудын хийморийг бэлгэддэг морь буусан хонины шагайгаар тэвх хийсэн долоон чавхдаст нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг бол Янчир юм. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийг төрийн ордонд байрлуулж чуулганы зочид, төлөөлөгчдөд үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байхыг анхаарууллаа DNN.mn

Өнөөдөр /2022.4.10/ говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байхын Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах урьдчилсан төлөвтэй байгаа юм.

Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Харин маргааш нутгийн зүүн хагаст, дөрөвдүгээр сарын 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орох урьдчилсан төлөвтэй байна. Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэрнэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр “Нисванис” хамтлаг 26 нас хүрлээ DNN.mn

Өчигдөр Гранж рок “Нисванис” хамтлаг 26 нас хүрлээ. Монголын рок хөгжмийн акулуудын нэг “Нисванис” 1996 оны дөрөвдүгээр сарын есны өдөр байгуулагдаж байжээ. Өчигдөр хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан нүүр номондоо “Үе үеийн хөгжимчдөдөө, ард минь асаалттай танк хайртай гэр бүлийнхэндээ, тамхинд гүйж сөн түшдэг баатарлаг дүү нартаа, бага гэлтгүй тус дэм болсоор ирсэн хүндэт найз нартаа, нэгэн сэтгэлээр хайрлан дэмжиж ирсэн та бүгдэд баярлалаа! Nisvanis happy anniversary 26!” гэсэн “рок” мэндчилгээ дэвшүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦХХХЯ: Цаашид автомашин худалдан авахгүй, түрээслэх бодлого баримтална DNN.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна.

Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье DNN.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.04.10) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгуулагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Эмх замбараагүй байдал бий болгох, хүч хэрэглэх, өдөөн турхиралт хийхээс ангид байж, жагсаалынхаа уур амьсгалыг эерэг, өөдрөгөөр хадгалж, чадсаныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын удирдлагад хандаж дараах үүрэг, чиглэл өгөв. Үүнд, зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглох, 2022-2023 онд шинээр автотээврийн хэрэгсэл, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх. Мөн төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагтайгаас бусад тендерийг зогсоох. Шилэн дансанд хяналт тавих. Түүнчлэн төрийн албаны орон тоог судалж, нэн яаралтай танилцуулахыг үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг: Сургуулийн орчимд электрон тамхи худалдсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ || DNN.mn

Аймгийн засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрнаас 500 метр зайд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон. Уг захирамжийн хэрэгжилтийг хангаж Баян-Өндөр сум, Багуудын ажлын алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран үзлэг, шалгалтыг хийсэн байна.

Тус шалгалтаар сургуулийн орчимд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийн худалдан борлуулсан хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймд зөрчил гаргасан байгууллагуудад холбогдох байгууллагаас сануулга өгч, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн байна. Мөн хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭНТИЙ АЙМАГ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг солино DNN.mn

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус ажлын хүрээнд 17 аймгийн 819 объектыг 3 ээлжээр шинэчлэн сайжруулах бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн, Баянхутаг, Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баянмөнх, Дархан, Дадал, Батширээт сум болон Өлзийт, Бэрх, Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян тосгодын ЕБС, цэцэрлэг, дотуур байр хамрагдах аж.
Энэхүү ажлын хүрээнд БШУЯ болон БХТөвийн хамтарсан ажлын баг, тус аймгийн ажлын багтай хамтран Хэрлэн, Баянхутаг, Мөрөн, Батноров, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан сум, тосгодод ажиллаж технологийн шийдэл болон байршлыг сонгон хэмжилт хийжээ. Мөн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан аймгийн дэд зөвлөлтэй уулзалт зохион байгуулж санал бодлоо
Categories
мэдээ нийгэм

Баян-Адарга суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ DNN.mn

Баян-Адарга сумын Сайхан нэгдүгээр баг “Нарстай Эх” гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 35км) хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ.

Тодруулбал, 2022.04.09-ний өдрийн 18 цаг 20 минутад түймэр гарч байна гэсэн дуудлага ирж, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шуурхай бүлэг 18 цаг 25 минутад уг дуудлагаар гарч ажиллан түймрийг 19 цаг 53 минутанд цурманд оруулж бүрэн унтраажээ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж цогтой үнс нурмыг тагтай төмөр саванд хийж ил гал гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

2022 оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 11-13-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

facebook sharing button
Categories
мэдээ цаг-үе

Маргааш ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэлнэ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 11-ний даваа гараг буюу маргааш сурагчдын III улирлын хичээл эхэлнэ.

2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд гурван улиралд шилжсэн учир сурагчид зуны амралт хүртэл хичээллэх юм.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд өглөөний оргил цагт авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг учир иргэд та бүхэн цаг, төлөвлөлтөө тооцоолохыг зөвлөж байна.