Categories
мэдээ нийгэм

Энэ онд дахин төлөвлөлтөөр 6033 айлын орон сууц ашиглалтад орно DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газраас товч мэдээлэл өгөв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

2021 онд нийслэлд 17,478 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 85 хувиас дээш гүйцэтгэлтэй 21,279 айлын орон сууц байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд 1,001 айлын орон сууц ашиглалтад орсон бол 2022 онд 6,033 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, цемент, бетон зуурмагийн үнэ 95, арматур 68 хувийн өсөлттэй байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: ​Иргэн, хуулийн этгээдийн 1 тэрбум 5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 59, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээдийн 1 тэрбум 5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл БГД-5, БЗД-14, БНД-1, НД-1, СБД-8, СХД-20, ХУД-4, ЧД-4 байна.
Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2022 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд /НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/ нийт 6 байгууллагын хамтарсан ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд, 160 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг ногоон бүсийн 81 аманд явуулж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 300 ширхэг санамж тарааж ажиллалаа.
Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, давхардсан тоогоор 658 алба хаагч, 45 гал түймэр унтраах болон шуурхай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэн, 58 удаагийн өнжмөл өвсний гал түймрийг шуурхай унтрааж ажилласан. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байна.


Categories
мэдээ нийгэм

Тагнуулын байгууллагын тухай хуулийг өөрчилж, цэргийн тагнуулын байгууллагыг сэргээнэ DNN.mn

Тагнуулын байгууллагын тухай хуулийг 1999 онд баталсан. Үүнээс хойш 2011, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Энэ удаад 13-р зүйл буюу цэргийн тагнуулын байгууллага гэсэн бүлгийг сэргээнэ. 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуулиар энэ бүлгийг хүчингүй болгосон юм.

Хуульд дараах заалтуудыг нэмэхээр ажлын хэсгээс төсөл боловсруулжээ:

  • 13.1.Цэргийн тагнуулын байгууллага Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.
  • 13.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.
  • 13.3.Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
  • 13.4.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчий эрх зүйн байдлын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
  • 13.5 Цэргийн тагнуулын байгууллага бэлэг тэмдэгтэй байна. Бэлэг тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга батална.
Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос Украин руу зэвсэг нийлүүлэхгүй DNN.mn

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Со Ук өнгөрсөн долоо хоногт Украины Батлан хамгаалах сайд Алексей Резниковтой утсаар ярьж, энэ үеэрээ Өмнөд Солонгос Украин руу ямар ч төрлийн зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны Батлан хамгаалахын сайд дөрөвдүгээр сарын наймны өдөр утсаар ярьжээ. Украин руу зэвсэг нийлүүлэх нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд нөлөөлж болзошгүй гэж үзсэний улмаас зэвсэг нийлүүлэхээс татгалзсан байна.

Үүнээс өмнө, гуравдугаар сард Өмнөд Солонгос Украин руу дуулга, хөнжил, эмийн сан зэрэг нийт 804,1 мянган ам.долларын үнэтэй цэргийн тусламж үзүүлж байв.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүн амиа алджээ DNN.mn

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 620 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Зам тээврийн ослын шинжтэй 436 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 5 нийслэлд, 9 орон нутагт бүртгэгдсэн. Зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 50 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ: Тансаг хэрэглээ болон архи, тамхины татварыг нэмнэ DNN.mn

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2022.04.10) хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас ангид байж, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг, зөвхөн ярьдаг биш, үйлдлээрээ нөлөөлдөг шинэ үе ирж байгаад бахархахаас өөр аргагүй” гэж онцоллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаас:

-2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх;

-Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;

-Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;

-Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах;

-Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;

-Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх;

-үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Хотонт сумын нутагт цасанд суусан хоёр автобусны нэгийг татан гаргажээ DNN.mn

Нийт 89 зорчигчтой, цасанд суусан хоёр автобусны нэгийг татан гаргажээ.

Тодруулбал, өчигдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 11-ний 01:20 цаг Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Шар булгийн даваа” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн 2 автобус цасанд суусан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан нийт 89 зорчигчтой, “Юниверс” загварын хоёр автобус цасанд суусан байсан тул ….АРА улсын дугаартай автобусыг татан гаргасан байна.

Харин ….АРХ улсын дугаартай автобусыг татан гаргах боломжгүй тул үлдээсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн замын зарим даваа, гүвээ, нар үзэхгүй сүүдэртэй хэсгүүдэд халтиргаа гулгаа үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас 21 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга удирдлагуудад замынхаа нөхцөл байдлыг үзэж, шалгах, тухайн орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран халтиргаа гулгаатай хэсэгт аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлийг өгчээ.

Иймд орон нутгийг зорьж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын бүсээ заавал зүүх, хурдаа зөв тохируулан зорчихыг зөвлөж ТЦА-наас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

​У.Хүрэлсүх: Яаралтай төсвийн тодотгол хий, хэрэгцээгүй зардлаа тана DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр “Ажлын өдөр эхэлж байгаа учраас та бүхнийг хүлээн авч уулзаж байна. Бид бол ниргэсэн хойно хашгирав гэдэг л болоод байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар хоёр удаа ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн байдал, бензин шатахуун зэрэг олон асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж сануулж хэлээд, ажлаа сайн хий гэж хэлээд байтал өнөөдөр ийм байдал үүсч байна. Дэлхийд үүссэн нөхцөл байдал нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ хурдан шуурхай арга хэмжээ авч, дотоод нөөц боломжоо ашигла. Шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотголоо хурдан хий. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахууны асуудал, мах, гурил, хүнсний ногооны асуудалд онцгой анхаармаар байна. Ядаж хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг улс болох шаардлагатай. Өнгөрсөн хоёр жил бидэнд олон зүйлийг харуулж байна. Монгол Улс цаашдаа эдийн засгийн хувьд тусгаар тогтносон, бие дааж амьдарч чадах улсыг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг цар тахлын үе, дайны байдал ойлгуулж байна.

Та бүхэн сэтгэл, зориг гаргаж ажилла. Би дахин хэлье, шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Та бүхэн үүнийг өнөөдөр ярилц, дорвитой арга хэмжээ авч ажилла. Маш тодорхой асуудлуудад тодорхой арга хэмжээ авч шийд. Дээр нь ард түмэндээ үнэнээ хэл. Юуг хийж чадах, чадахгүйгээ хэл. Ямар хөрөнгө мөнгөөр юу хийж чадахаа үнэнээр нь хэл. Үнэнээ хэлбэл, ард түмэн ойлгоно. Дээр нь хэрэгцээгүй бүх зардлыг, шаардлагагүй бүх хөрөнгө оруулалтаа тана. Бид дэлхий даяараа маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний эв нэгдлийг эрхэмлэгчийн хувьд та бүхнийг ард түмний тавьсан шаардлагыг маш анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв зохистой уялдуулж ажиллахыг шаардмаар байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Курскийн цүлхэн” давтагдана DNN.mn

АНУ, Украин, Латви зэрэг барууны улсуудын санаачилгаар НҮБ-ын ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган хуралдаж тус байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлөөс ОХУ-ыг хасах тогтоолд нийт гишүүдийн дунд санал хураалт явуулав. Украины нийслэлийн ойролцоох Буча хотод гарсан хядлагын дараа уг санал хураалтыг зохион байгуулахаар болсон юм. Нийт 47 гишүүнтэй Хүний Эрхийн Зөвлөлийн дүрэмд “хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлээс хасах” тухай заасан байдаг. Санал хураалт явуулахын өмнө НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица хэлсэн үгэндээ Украин дахь Оросын үйлдэл “зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул тус улсыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэр бүрэн үндэслэлтэй. Орос улс хүний эрхийг зөрчөөд зогсохгүй олон улсын энх тайван, аюулгүй байдлын үндэс суурийг алдагдуулж байна” гэж мэдэгдсэн байна. Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 улсаас 175 улс оролцон 93 нь ОХУ-ыг хасахыг дэмжиж, 24 нь эсэргүүцэж, 58 нь түдгэлзжээ.

Ингэснээр ОХУ нь НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс хасагдсан хоёр дахь улс болов. Өмнө нь 2011 онд хурандаа Муаммар Каддафийн дэглэм иргэдийнхээ эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн, цус урсган дарсны дараа Ливи улс тус зөвлөлийн гишүүнчлэлээс хасагдаж байжээ. Энэ удаа бас нэг хурандаа цолтон өөрийн улсыг хасуулав. Өмнөх хоёр санал хураалттай харьцуулахад энэ удаа илүү олон гишүүн түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь Ази, Африкийн олон улс дотооддоо хүний эрхийн зөрчилтэй байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэсэн байна. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасах эсэхийг түдгэлзсэн саналыг оролцуулахгүйгээр нийт саналын гуравны хоёроос дээш хувиар шийддэг. Санал хураалтыг ОХУ-ын НҮБ дахь дэд элчин сайд Геннадий Кузьмин “хууль бус, улс төрийн зорилготой алхам” гэж тодорхойлоод өөрийн улсыг НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс сайн дураараа гарах болно гэж мэдэгдэв. Харин Украины төлөөлөгч Сергей Кислица “Нэгэнт ажлаас халагдах тушаал нь гарчихсан хүн сайн дураараа ажлаас гарах боломжгүй” гэж хариу мэдэгдсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг зогсоох Ерөнхий Ассамблейн тогтоол ийнхүү батлагдав. Тэгвэл хурандаа Муаммар Каддафийн түүхийг хурандаа Владимир Путин давтах уу гэсэн асуудал судлаачдын дунд өрнөж эхлээд байна. Учир нь Оросын Батлан хамгаалах яам “Украины Донбассын районы аюулгүй байдлыг хангана” хэмээн албан ёсоор мэдэгдэж Донецк, Луганскийн мужид цэргээ татан төвлөрүүлээд байгаа билээ. Олон улсын шинжээчид Оросын ялалтын баяраас өмнө энд шийдвэрлэх тулалдаан болно хэмээн дүгнэж байгаа.

Барууны улсууд дэлхийн II дайн төгссөн өдрийг үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бол оросууд энэ өдрийг 1965 оноос ялалтын баяр хэмээн тэмдэглэх болсон юм. Өнөөдөр Украины Донбасс мужийн байдал дэлхийн II дайнд эргэлт гаргасан 1943 оны хавар болсон “Курскийн цүлхэн”-ий тулалдааны өмнөх байдалтай яг адилхан болчихоод байна. Ялгаа нь байлдааны фронт яг эсрэг зүг харсан байдалтай байна. Зөвхөн фронтын чиглэл ч эсрэг байгаа юм биш. Орос эзлэн түрэмгийлэгч, Украин эх орноо хамгаалагчид болж бас л яг эсрэг байдал бий болчихоод байна. Тэгвэл Германы фашистуудыг орлож буй хурандаа Владимир Путин шинэ “Курскийн цүлхэн”-д ялалт байгуулж Улаан талбайд ялалтын парад зохион байгуулж чадах уу?

Нэгдүгээрт, Путинд Германы Вермахтад байсан орчин үеийн цоо шинэ “Барс”, “Хаан бар” шиг танкууд, “Фердинанд” шиг өөрөө явагч их буу алга. Байсан нь устгагдсан. Харин Украинд энэ тулалдаанд зориулан “NATO” довтолгооны орчин үеийн хүнд зэвсэгнүүд өгөх нэгдсэн шийдвэр саяхан гаргасан. Үүнээс өмнө Украины эх орончид барууны улсуудаас өгсөн зөвхөн хамгаалалтын зэвсгээр тулалдаж байсан билээ. Хоёрдугаарт, яг үнэндээ Германы Эдуард фон Манштейн, Герман Гот шиг мундаг генералууд оросуудад алга. Харин украинчуудад бол байна. Тэд оросуудтай 2014 оноос тасралтгүй хийж буй дайны явцад шалгаран гарч ирсэн аж. Гуравдугаарт, Германы арми 1944 он хүртэл маш чадварлаг бага дарга нар, бага тушаалын офицеруудтай байсан. Харин хурандаа В.Путинд алга. Орос цэргүүд аллага, дээрэм, хүчин хийж буй нь үүний баталгаа. Дөрөвдүгээрт, Тухайн үед Германы арми маш чадварлаг хангалтын алба буюу Арын албатай байсан. Ийм чадварлаг алба Оросын армид үнэхээр алга байна. Тавдугаарт, тухайн үед германчууын тагнуулын ажиллагаа маш мундаг байсан. Тэд тагнуулын Ю-88 онгоцоороо байлдааны бүс байтугай Москва орчмын цэргийн хөдөлгөөнийг фото зургаар баталгаажуулан авдаг байсан.

Гэтэл өнөөдрийн Оросын гадаад болон цэргийн тагнуулын мэдээ маш сул, шаардлагаа огт хангахгүй байна. Харин украинчууд оросуудыг хаана юу хийж байгааг нь бүрэн хянаж байна. Зургадугаарт, германчууд “Курскийн цүлхэн”-ий тулалдаанд 2.5-3 сарын хугацаанд герман зангаар яс бэлдэж байсан. “Ялалтын баяр” тулчихаад орос аргаар ч хамаагүй бэлтгэх хугацаа В.Путинд үнэхээр алга. Долдугаарт, Курскийн тулалдаанд Германчууд яг хэдийд, хаагуур, яаж дайрах нь оросуудад эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан. Өнөөдөр оросууд ямар зэвсэг, хүчээр хаагуур, яаж довтлох нь украинчуудад байтугай бидэнд тодорхой харагдаж байна. Оросын төр, засаг авлигад автсаны үр дүн энэ. Үнэн бодит байдал гэвэл “Курскийн цүлхэн”-ий тулаан давтагдана. Гэхдээ авлигачин, олигарх, хүн дүрст алуурчид болох орос дарангуйлагчдын эсрэг давтагдана.

Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өнөөдрөөс хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзаарай DNN.mn

Хүний цуснаас хуванцрын ширхэглэг илэрсэн талаарх судалгаа өнгөрсөн сард эрүүл мэндийн “Science Direct” сэтгүүлд нийтлэгдсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал хувьд нь “PET plastic” буюу ус ундааны хуванцар саванд элбэг байдаг төрөл илэрсэн аж. Мөн заримд нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний пластик боодол савлагаанд хэрэглэгддэг “polystyrene” гэх биет, үлдсэн цөөн хувьд нь гялгар уут хийдэг материал болох “polyethyl­ene” илэрчээ.

Хуванцар сав нь хорт хавдар үүсгэгч нэг хүчин зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд бид нэлээд сонсож байгаа. Түүнээс цаашлаад ч олон хор хөнөөл хуванцар сав, гялгар уутанд байгааг дэлхийн эрдэмтэд баталсаар байна. Хуванцар сав, гялгар уутны хор аюулаас хэрхэн сэргийлэх вэ. Энэ тухай эмч, мэргэжилтүүд дараахь зөвлөмжийг өгч байна.

Нэн тэргүүнд бэлэн пластик савтай усны хэрэглээг бууруулах ёстой. Түүнээс гадна кофе шопоор үйлчлүүлэхэд пластик доторлогоотой нэг удаагийн аяга бас л энэ төрлийн хор хөнөөлтэй юм байна. Тиймээс та кофе авахдаа зөөврийн аягандаа авч байгаарай. Зөвхөн хуванцраар тогтохгүй гялгар уутны хэрэглээ өнөөдөр ч бидний дунд өргөн тархсан. Өнөөдрөөс эхлээд гялгар уутыг халж, цаасан болон даавуун уутыг сонгох нь зүйтэй.