Categories
мэдээ нийгэм

Бямба гаригаас ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

– Маргаашийн 20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ –

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Энэ сарын 16-ныг хүртэл говийн аймгуудын нутгаар хур тунадас орно

  • Лхагва гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Пүрэв гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Баасан гарагт баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Бямба гарагт говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын “Аlrosa” компанид хориг тавив DNN.mn

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын “Аlrosa” компанид хориг тавив

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын очир эрдэнэ үйлдвэрлэгч “Alrosa” компанид хориг тавьснаар дэлхийн хэмжээнд очир эрдэнийн нийлүүлэлт 30 хувиар буурах төлөвтэй боллоо.

Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын компаниудыг “Alrosa”-аас худалдан авалт хийж, хамтран ажиллахыг хориглосон аж.

Үүнээс өмнө “Tiffany & Co” болон “Signet Jewelers” компани ОХУ-д олборлосон очир эрдэнэ худалдан авахгүй гэж мэдээлсэн . Мөн Их Британи, Европын Холбоо тус компанид хориг тавиад байна.

ОХУ-ын очир эрдэнийн экспорт 2021 онд 4.5 тэрбум ам.доллар болжээ. ОХУ-ын уул уурхай, эрчим хүчний бус экспортын эхний аравт очир эрдэнийн экспорт ордог. “Alrosa” компани ОХУ-ын очир эрдэнийн үйлдвэрлэлийн 90 хувь, дэлхийн хэмжээнд 28 хувийг хангадаг.

АНУ хориг арга хэмжээ авна гэж зарласны дараа баасан гаргийн арилжаагаар хувьцааны ханш нь 13 хувиар буурчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хятадын хойд нутгаас Тан улсын үед хамаарах булш олджээ DNN.mn

Археологичид Хятадын хойд нутгийн Шаньси мужид эртний гурван булш илрүүлсэн нь Тан улсын (618-907) үед хамаарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Синьхуа» агентлагийн мэдээлснээр, булшнуудыг мужийн хойд хэсэгт орших Шожоу хотын ойролцоох хөдөө тосгоноос илрүүлсэн байна. Тус сууринд мянга гаруй жилийн тэртээ газар тариалангийн соёл нүүдлийн соёлтой зэрэгцэн оршиж байжээ. Гурван булшны хоёр нь гэрлэсэн хосынх болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Булшнуудаас шавар, лаакан эдлэл, төмөр, чулуугаар хийсэн эд хэрэглэл, мөн зэс зоос, мөнгөн гоёл чимэглэл, ясаар хийсэн сам зэрэг олдсон байна. Хятадад Тан улсын үед уламжлалт шашин шүтлэг, буддын шашны нөлөөгөөр бий болсон аранга хэлбэртэй тогоонууд олдсон нь археологичдын анхаарлыг ихээхэн татжээ.

“Нөгөө ертөнцөд ийм тогооноос талийгаачид хооллодог гэж үздэг байсан” хэмээн Шаньси мужийн Археологийн хүрээлэнгийн төлөөлөгч Гао Жэньхуа ярьжээ.

Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар, булшнуудын хэмжээ, байршил, мөн тэдгээрээс олдсон зүйлсийн тоо зэрэг нь оршуулсан хүмүүс энгийн хүмүүс байсныг харуулж байна. Эл олдворын ачаар эрдэмтэд Зүүн Азид эдийн засаг, соёлын асар их нөлөөтэй байсан Тан улсын түүх, ахуйг илүү нарийвчлан судлахад ашиглах үнэтэй материалыг олж авчээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ эрүүгийн долоон хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 4-8-нд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Нийт 94 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 592 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 573 хэрэг шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт 14 объектод нэгжлэг явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Буулгасан гарааш, хашаа талбайг тохижуулна DNN.mn

Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо. Тэрбээр “Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн хэмжээнд Хот тосгоны барилгажилтын норм, дүрэм хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа. Эдгээр 1,044 га газарт цаашид инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориулалтаар шинэ газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх саналыг холбогдох дүрэм журмын хүрээнд боловсруулж, энэ долоо хоногт багтаан танилцуулах хэрэгтэй” хэмээн хэллээ. Энэ хүрээнд дараах ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгов.

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах. Зураг төсөв, ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах
  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах
  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах
  • Нийслэлд барилга байгууламж барих хүсэлт гаргахаас улсын комисс хүлээж авах хүртэлх үйлчилгээ бүрийн шат дамжлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бизнес процессын дахин загварчлалыг гаргаж, нийслэлийн хэмжээнд эрх зүйн зохицуулалтаар үйл ажиллагааг нь багасгах боломжтой үйлчилгээнүүдийг хялбаршуулах
  • Барилгын үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл чирэгдэл үзүүлэхгүйгээр одоогийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн мэдээллийн санг нийслэлд үүсгэх, нэгдсэн эх үүсвэрээр буюу “Онлайн бизнес төв”-ийн цахим системээр хүргэж, ажиллах
  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх
  • Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хашааны стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж, танилцуулж ажиллах
  • Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хууль, дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах
  • Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.
Categories
мэдээ нийгэм

758.15 га талбайд нөхөн сэргээлт хийжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан байдаг. Энэ хугацаанд нийт 8,000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажлыг эхлүүлсэн байдаг.

Улмаар өнгөрсөн онд хууль бус ашигт малтмал, бичил уурхай олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 758,15 га талбай буюу 9.4 хувьд нөхөн сэргээлт хийсэн байна. Тодруулбал, биологийн нөхөн сэргээлтийн 95,1 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 661,55 га талбайд хийсэн гэдгийг мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Лхам “Нөхөн сэргээлт арга хэмжээний хүрээнд нийт 8,000 га талбайд ажиллах юм. Үүнээс

  • Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхисон 4,398 буюу 54.9 хувь
  • Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 1,077 га газар буюу 13.4 хувь
  • Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосон 1,687 га буюу 21 хувь талбай тус тус эвдэрсэн байгаа юм.

Талбайн нөхөн сэргээлтийг байгалийн ба техникийн гэж ангилдаг. Иргэд өөрсдөө анхааралтай байвал заавал техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагагүй. Байгаль дэлхийгээ хамгаалахад иргэн бүрийн оролцоо, ухамсар чухал” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Чойрын Богд уулын улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээг 9.8 дахин томсгоно DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Чойрын Богд уул нь засаг захиргааны нэгжийн хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутгийн дамнан оршдог, олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар. Тодруулбал, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 5265.3 га газрыг эзэлдэг бөгөөд Чойрын Богд уулын 80 орчим хувь нь тус сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул юм.

Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, УИХ-ын 2011 оны 04 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэр, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Мөн ховор ургамал, аргаль, янгир, цагаан зээр, буга, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор, тас зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулнаа түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлийн өв, шашны соёлыг хадгалсан дурсгалууд бий. Тухайлбал, Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудыг дурдаж болно.

Хэнтий аймгаас 50 толгой Монгол тарвагыг зөөвөрлөн нутагшуулсан

“Байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаас хойш сүүлийн таван жилд байгаль орчны эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ, дурсгалт газрын тайлбар самбаруудыг байршуулж, түр буудаллах газар, хогийн сав, бие засах газрыг шийджээ. Улаан номонд орсон ховор ан амьтан суурьшдаг учраас жил бүрийн цаг үеийн байдлаас хамаарч нутгийн иргэдийн оролцоотойгоор өвс тэжээл тавих зэргээр биотехникийн арга хэмжээ авдгийн үр дүнд аргаль хонины тэжээлийн хомстлоос үүдэлтэй хэвийг бус хорогдлыг 70 орчим хувиар бууруулжээ. Түүнчлэн Хустай байгалийн цогцолбор газар болон Хэнтий аймгаас 50 толгой Монгол тарвагыг зөөвөрлөн нутагшуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 онд нийт 14 газрын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний нэг нь Чойрын Богд уул. Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын шийдвэр гарч, 2020 онд улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг салбарын яаманд хүргүүлжээ. “Байгалийн нөөц газар”-ын ангилалд байгаа газар нутгийн хэмжээг 9.8 дахин томсгож, 60750 га болгохоор тогтоолын төсөлд тусгаад байгааг БОАЖ-ын яамны мэргэжилтэн Т.Болдбаатар хэллээ.

Говьсүмбэр аймаг нь тээвэр ложистикийн онцгой бүсэд тооцогддог. Тус аймгийн нутгаар төмөр зам, авто замын гол урсгал дайран өнгөрдөг. Дэд бүтцийн энэ хөгжил нэг талаар давуу байдал үүсгэдэг ч нөгөө талаар зэрлэг ан амьтны шилжих, нүүдэллэх газар нутгийг хязгаарлах сөрөг талыг дагуулдаг. Мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий тусгай хамгаалалттай бүсийн орчимд орон нутгийн захиргааны байгууллагын оролцоогүйгээр уул уурхайн лиценз олгож байгаа нь байгалийн унаган төрхийг эвдэх эрсдэл бий болгож, говийн усны нөөцөд нөлөөлөх болсныг Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ учирлав.

Тус аймгийн БОАЖ-ын газрын дарга Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр сүүлийн хоёр жилд дунджаар 20-30 мянган жуулчин Чойрын Богд ууланд иржээ. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай. Уур амьсгалын өөрчлөлт болон орчны бүсэд байгаа бэлчээрийн дарамт мөн л зэрлэг амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөөгөө тусгасаар байна. Тиймээс эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь авч үзэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхдээ Бэлчээр ашиглалтын тухай хуулийг хамтад нь оруулах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгт уламжилсан юм.

зурагТүүнчлэн Чойрын Богд уулын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлийн асуудлыг хэлэлцэхдээ төсөв, санхүү, бүтцийн асуудлыг нарийвчлан тусгах, тусгай хамгаалалттай газар нутгийн техник хэрэгсэл, хангамжийн нэгдсэн системтэй болгохыг хүсэж байлаа.

Говьсүмбэр аймгийн тухайд нийт 18 байршлын 206899.35 га газар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. Үүний 0.68 хувь буюу 3814 га газар нь улсын тусгай хамгаалалтад, 203 орчим мянган га газар аймгийн тусгай хамгаалалтад байдаг байна. Чойрын Богд уул нь хоёр аймгийн нутаг дамжин байрладаг учраас хамгаалалтын хилийн хэрхэн тогтоох, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааг хаана байгуулах асуудлыг шийдэх, хамгаалалтын бүс орчимд байгаа малчин өрхүүдэд чиглэсэн арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагууд саналаа ажлын хэсгийнхэнтэй хуваалцсан юм.

Байгалийн нөөц, дурсгалт газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байна

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг орон нутгийн удирдлагуудын саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгаж, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр, улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг өргөтгөснөөр гарах үр дагавар, нөлөөллийн талаар хэлж, санал солилцов.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталсан байдаг. Хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилна. Эхний хоёр ангилал нь улсын тусгай хамгаалалт гэж үздэг бол байгалийн нөөц, дурсгалт газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байна.

Салбарын яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, яамдаас санал авч эхэлжээ. Уг төсөлд тав дахь ангиллыг нэмж, байгаль хамгааллын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг Газрын ерөнхий хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэхээр төлөвлөж, энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн дагалдан УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг, референт Х.Хэрлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, тус яамны мэргэжилтэн Т.Болдбаатар нар ажиллалаа

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихын тулд 270 малчин өрхийн 1251 хүн тус бүрд 15.1 сая төгрөг олгоно DNN.mn

Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай өнгөрсөн есдүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан. Тус компани барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх асуудал хүндрэл үүсгээд байгаа юм. Энэ талаар салбарын сайд нь дараах тайлбарыг өглөө.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Нөлөөлөлд 270 өрх өртөж байгаа. Энэ айл өрхүүдийн ард 1251 иргэн бий. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар бол зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, үндсэн хөрөнгөд үнэлгээ хийсэн нөхөн олговрыг олгох ёстой. Гэвч энэ нь малчид болох газар тариалан эрхлэгчдэд тохирохгүй байна гэж үзсэн. Тухайлбал, нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн 100 орчим нь 270 мянгаас есөн сая төгрөг аваад хэдэн үеэрээ, 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаа, бэлчээрээ орхиод нүүх болж байгаа юм. Тиймээс Засгийн газар дээр яриад нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрд 15.1 сая төгрөг олгохоор болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголд ирж буй ачаа, бараа найман дамжлагаар ирдэг DNN.mn

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, нэгтгэн, танилцуулахыг үүрэг болгосон байдаг.

Энэ ажлын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа “Бид холбогдох байгууллага болон ГХЯ, Бээжин хот дахь ЭСЯ-тай холбогдсон.

Худалдан авах ажиллагаатай холбоотой бараа нь гацсан дөрвөн байгууллага мэдээллээ ирүүллээ.

Эрээний боомтоор өдөрт 50-60 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ачаа, бараа Монголд ирэхдээ найман дамжлага дамжин, 2-3 сарын хугацаа шаардаж байна” гэв.

Мөн тээврийн зардал өссөн гэдгийг тодотгож байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнийн өсөлтөөс шалтгаалж аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцжээ. Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “Манайх 197 төсөл, арга хэмжээний тендер зарлахаас өнөөдрийн байдлаар 21 ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, ажлын даалгавар ирээгүй. Он дамжин хэрэгжиж байгаа, оролцогч байхгүй 11 төсөл, арга хэмжээ байна. Эдгээрээс хамгийн олон нь 12 удаа тендер зарласан. Хийх ажлын хэмжээ төсөвтэйгөө уялдаагүй, ашиггүй учраас оролцогч байхгүй байна. Он гарснаас хойш нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарласан ч оролцогч байхгүй 24 ажил байна” хэмээн ярилаа.