Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ой мод​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрд хөрөнгө
мөнгөний нөлөө
их байгаа нь
авлигын эх үүсвэр
бүрдэх нөхцөл
болоод байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Бүрэн эрхийг нь
түдгэлзүүлэхээр
яригдаж буй
12 гишүүн.

Олон улсын хуралд оролцсон
орос “Гэрт амьдардаг
монголчуудад УЦС ямар
хэрэгтэй юм бэ” гэжээ. Энэ тухай “Улс төр” нүүрээс уншаарай.

Хуульч, өмгөөлөгч Г.Төгсбаяр “Цагдаа нарын баривчилгааны үед 13 настай хүүхэд
хүртэл саатуулагдсан мэдээлэл байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ой мод” нийтлэл хэвлэгдлээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн багш, хууль
зүйн докторГ.Давааням “Монголбанкны албан тушаалтнууд
ББСБ-тай байна гэдэг нь өөрөө ашиг сонирхлын
зөрчлийг үүсгэх магадлалтай” хэмээн ярилаа.

МУИС, ХШУ, Инженерчлэлийн Сургууль, Сэргээгдэх
эрчим хүчний лабораторийн
эрхлэгч, дэд профессор А.Амарбаяр “Манай улс ашиглалтаас гарсан зай хураагуурын
үнэ цэнэтэй материалуудыг дахин хэрэглэх шаардлагатай” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

30 метрийн хаданд хашигдсан 150 малыг аюулгүй буулгажээ DNN.mn

Ховд аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 30 метрийн хаданд хашигдсан 150 толгой малыг буулгаж малчинд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Мөнххайрхан сумын Алаг багийн “Хар дав” гэх газарт хаваржиж буй малчин Б.Энхбаатарын 150 бог мал хаданд хашигджээ.

Тухайн малчнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч нэг автомашинтай гээд нийт 9 алба хаагч хоёр автомашинтай очиж, 30 гаруй метрийн өндөр хаданд хашигдсан малыг буулгаж, малчин Б.Энхбаатарт хүлээлгэн өгсөн байна.

Бэртэж гэмтсэн хүн байхгүй, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин, А.Лукашенко нарын хэлэлцээ “Восточный” сансрын буудалд эхэлжээ DNN.mn

ОХУ, Беларусийн Ерөнхийлөгч нар болох Владимир Путин, Александр Лукашенко нар “Восточный” сансрын буудалд хоёр талын ажлын уулзалтаа эхлүүлжээ.

Урьд нь мэдээлж байсанчлан, удирдагчид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг, мөн Украины байдал болон Барууны хоригийн эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ. Уулзалтын дараа Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тэмдэглэснээр, хэлэлцээний дараа ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй байна.

В.Путин, А.Лукашенко нар өмнө нь Амар муж дахь “Восточный” сансрын буудлын барилгын ажлын явцтай танилцаж, ажилчидтай уулзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч сансрын нисэгчдэд төрийн шагнал гардуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн оросуудад Сансрын нисэгчдийн өдрийн баярын мэнд хүргэж, Орос улс сансрын салбарт тавьсан бүх зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр тус улс сарыг судлах хөтөлбөрөө сэргээнэ гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам сүлжээнээс ус ашиглавал торгууль оногдуулна DNN.mn

Орон сууцны дулааны шугам сүлжээнээс ус авбал хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.

Учир нь Арвайхээр сумын хуучин орон сууцны айл өрхүүд дулааны шугам сүлжээний ус авч, унд болон ахуйн зориулалтаар ашигласны улмаас дулааны шугамын даралтыг унагаж байгаа аж. Мөн дулааны шугам сүлжээний усанд тус газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийхэд бичил биетийн ерөнхий тоо нь стандартаас 50 хувиар их буюу стандартын болон эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 50 мянга, аж ахуй нэгж, байгууллагыг 500 мяган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Төр, орон нутгийн өмчийн, төсөвт байгууллагын 9879 автомашин байна DNN.mn

Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын автомашины тоог Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.

Үүнд:

  • 1767 (17.9%) нь жижиг тэрэг
  • 1364 (13.8%) нь том оврын
  • 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна
  • УИХ-ын 95, яам агентлагийн 654, төсөвт байгууллагын 6886 автомашин байна.
Categories
мэдээ нийгэм

Говийн зам халтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхи шуурга, цас шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна.

Энэ өдрүүдэд орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг Дундговь аймгийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот Итали улстай хамтарч хог хаягдлыг бууруулах “3R4UB” төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн алба болон Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөл болон “3R4UB” төслийн баг, хамт олон болоод бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Талууд Европын холбооны санхүүжилтээр “3R4UB” төслийг ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гурван дадлыг төлөвшүүлж, хог хаягдлын тогтвортой менежментийг хангах зорилготой аж.

Төсөлд Итали Улсын талаас хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хяналт, удирдлагын асуудал хариуцсан Үндэсний судалгааны зөвлөл болон тус улсын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий хогны менежментийн “Метеллия сервици” компани оролцох бол Монголын талаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс төлөөлөн, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран ажиллана.

Categories
мэдээ нийгэм

15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна DNN.mn

Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,

  • Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах
  • Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх
  • Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах
  • Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах
  • Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

ОХУ, Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Гаалийн Ерөнхий Газраас танилцууллаа.

Манай улс ОХУ-тай хиллэдэг 16 боомттой бөгөөд өнөөдрийн байдлаар 10 боомт ажиллаж байна. Харин зургаан боомтоор зөвхөн дамжин өнгөрч байгаа аж.

Энэ онд Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

БНХАУ-тай хиллэдэг 17 боомт байгаагаас гурав нь түр горимоор ажиллаж байгаа бол 14 нь байнгын ажиллагаатай.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

1
Гаалийн ерөнхий газар

2
Гаалийн ерөнхий газар
Зураг

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чууллаа. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр бөгөөд экосистемээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг хэлэв.

Мөн үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхдээ автозамыг элсний нүүдлээс хамгаалах, ажлын байх нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр бусад салбартайгаа уялдуулах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна.

Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм.

Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна.

Ховдчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуусыг түлхүү татан оролцуулах чиглэлд анхаарна гэдэгт итгэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлэв.

Ховд аймаг ойн сав бүхий газарт нөхөн сэргээлт хийх, үр тарих 40 мянган га газрын нөөцтэй. Мөн Их говийн дархан цаазат газрын Б бүсэд заган ойг нөхөн сэргээх, заг тарих 100-аас дээш газар, газар тариалангийн салбарт хуримтлуулсан туршлага, ажиллах хүчний нөөц байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав илтгэлдээ дурдав.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

Цаашид үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжүүлэх замын зургийг гаргах юм.