Categories
мэдээ эдийн-засаг

ХХААХҮЯ: Хаврын тариалалтын улаанбуудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой DNN.mn

Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ үед Монгол Улс хаврын тариалалтад зориулж улаанбуудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтойг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яам мэдээллээ.

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.

Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Тухайлбал: ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаатайгаар, харин гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байгаа ажээ.

ОХУ үр тариа, арвай, хөх тариа, элсэн чихэр зэрэг зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний экспортод түр хугацаагаар хориг тавиад байна.

Энэ хүрээнд ХХААХҮЯ мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдээлж байв.

ХХААХҮЯ: Хаврын тариалалтын улаанбуудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийг түр хязгаарлалаа DNN.mn

Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн 8 чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэв.
Иргэд онцын шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтжээ.

Тус хуулийг шинэчлэн баталснаар,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
  • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасаж, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байгаа аж.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолын болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид уламжлахаар тогтсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ эхэлнэ DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгуудад энэ сарын 7-10-нд ажиллалаа. Тэрээр дээрх аймгуудын төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзжээ.

Хамгийн түрүүнд цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан, тэдний ар гэрийнхэнд талархал илэрхийлсэн байна. Дараа нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулжээ.

Эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэлийг танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонссон байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий, Говь-Алтай аймагт ЭМЯ-ны захиалгаар АХБ-ны зээлээр байгуулсан, Ариутгалын тасгуудын нээв. Эдгээр аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвүүдэд очиж ажил байдалтай нь танилцлаа.

Мөн халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор дээрх аймгуудад Засгийн газраас байгуулж буй Дэмжих төвүүдийн засвартай танилцаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: Барилгын материалын үнэ 14 хоногийн хугацаанд 10-20 мянган төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Сүүлийн үед барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан огцом өсөөд байгаа билээ. Ингээд барилгын томоохон төвөөр орж сурвалжиллаа.

Цаг ямагт хүмүүс холхиж байдаг 100 айлд байрлах барилгын материалын төвүүдээр энэ өдөр хөл хөдөлгөөн багатай байв. Хүмүүс барилгын материал худалдаж авах гэхээсээ илүүтэй сонирхож буй нь илт анзаарагдаж байлаа.


Барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.


No description available.

Худалдагч Д.Цэнгэлтэй цөөн хором ярилцлаа.

Таны хувьд барилгын хэдэн төрлийн материал худалдаж байна вэ?

-10 гаруй төрлийн материал байгаа. Паркетан шал болон тавилга, дүүжин тааз зэргийг зардаг.

-Үнийн хувьд өөрчлөлт гарсан уу?

-Өмнөх үеэ бодвол барилгын бүх төрлийн материал 10 гаруй хувиар өссөн. Учир нь ам.доллар, юанийн ханш өссөн болон зах зээлд бэлэн мөнгөний урсгал их байгаа, гаалийн татвар нэмэгдсэн зэрэгтэй холбоотой байх.

No description available.

Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ ?

-Ард түмний халаас нимгэн байна. Худалдан авах чадвар тааруу байгаа. Цаашид барилгын материал улам өснө. Барилгын материалын үнэ нэмэгдэж буй нь иргэдэд хүндээр тусна. Түүнчлэн орон сууцны үнэ хэд дахин өснө. Тэгэхээр Улаанбаатарын гэр хороолол хаяагаа улам тэлнэ. Хувьдаа амины орон сууц барихад үнийн дарамт их нөлөөлнө байх

No description available..

Иргэн М. Наранбаатараас худалдан авалтын талаар тодрууллаа.

-Та ямар материал сонирхож байна

-Ирэх жилээс амины сууц барих санаатай материал сонирхож явлаа. Нэлээд үнэтэй байна. Өдийд хүмүүсийн худалдан авах чадвар мууддаг учраас эртхэн бэлдчихдэг юм уу гэсэн бодлоор сонирхсон.

No description available.

-Худалдаж авах уу. Аль эсвэл?

-Үгүй. Халаасан дахь хэд маань хүрэлцэхгүй юм байна.

No description available.

Иргэн С.Батбаяр: Өнгөрсөн гуравдугаар сард хуучин байрандаа засвар хийх гээд эндээс материалууд цуглуулж авсан нэг дор бүгдийн авах боломжгүй учраас засварынхаа материалыг хувааж авахаар эхнэртэйгээ ярилцсан. Нийт 470 мянган төгрөгөөр шаардлагатай будаг, шохойгоо авч суурь засвараа хийчихээд сая үлдэгдэл материалаа авах гээд ирсэн боловч сарын өмнөхөн авна гээд төлөвлөчихсөн харчихаад явсан обой 10 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Сар хүрэхгүй хугацаанд шүү дээ. Худалдагчаас нь асуухад цаанаасаа ингэж ирээд байна гэдэг ганц үгтэй нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд шууд 10 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэж байж болох уу ? бүх тооцоогоо гаргаад мөнгөө тааруулаад ирсэн би өнөөдөр дахиад л тал материал аваад зогсож байна. Магадгүй 7 хоногийн дараа эргээд ирэхэд хэд болчихсон байх бол хүнээс ч хамаагүй зээлээд хэрэгтэй гэснээ аваад явдаг юм билүү гээд ярилцаад л байж байна даа.

No description available.

Худалдагч Т.Жаргал : Манайх өнгөлгөөний цаасаа ОХУ-аас оруулж ирдэг хүнээс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, дамжлагаар авдаг гэсэн үг. Тэгэхээр анх оруулж ирдэг буюу нэгдүгээр шатны хүн маань гаалийн татвар зэргийг төлдөг. Сүүлийн үед барилгын материалын үнэд тодорхой өөрчлөлт орж нэмэгдсэн. Энэ нь ам.доллар болон юанийн ханш, гаалийн татвар зэргээс хамааралтай. Манайх 30-40 төрлийн обой зардаг. Үнийн хувьд 10000-50000 төгрөгийн хооронд байдаг. Одоогоор манайх обойныхоо үнийг 2000-5000 төгрөгөөр нэмсэн. Өдийд иргэдийн худалдан авах чадвар мууддаг ч гэсэн энэ жил бүр тааруухан байна” гэлээ.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Соёмботой уулын оройд газар олгож, бурхан барихтай холбоотой асуудлыг шалгаж байна DNN.mn

зураг

БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулан Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хүн бүрийг хангахаар ажиллаж байна.

Заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж, өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч БОАЖЯ-ны гадна бухимдлаа илэрхийлж буй.

1.6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хүн нэг бүр хайрлан хамгаалахгүй бол болохгүй, нийтээрээ уух усгүй болох аюул ойрхон байна.

Түүнчлэн “Соёмботой уулын оройд газар олгожээ. Уг газар дээр бурхан барихтай холбоотой асуудлыг ажлын хэсэг шалгаж байна” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах хуулийн төслийг 30 минутын дараа хэлэлцэнэ DNN.mn

Уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүсэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна. Иймээс 30 минутын завсарлага өгье” гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.
Categories
мэдээ нийгэм

Б.Ганхуяг: Монголд ковид намжсаныг Хятадын тал хүлээн зөвшөөрч байна DNN.mn


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайтын боомт болон тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар боомтоор нэвтрэх машины тоо 250 байгааг хоёр дахин нэмэгдүүлэхээр ярьж тохирсон. Монголын талд сөрөг гарсан шинжилгээний хариу Хятадын талд эерэг гардаг асуудал нэг талдаа гарч байна. Монгол Улсын хувьд ковидын нөхцөл намжсаныг Хятадын талаас хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХХК Монголбанкинд 129.5 сая ам.доллар нийлүүлсэн. Дөрөвдүгээр сарын дотор дахиад 150 сая ам.доллар гээд нийт 300 орчим сая ам.долларын валют төвлөрүүлж байгаа. Мөн үүнтэй адил Оюутолгой болон Эрдэнэтээс төвлөрсөн хөрөнгөөр нэг тэрбум орчим ам.долларын бүрдүүлэлт хийх боломжтой гэж өнөөдөр Засгийн газрын хуралдаанд мэдээллээ” гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Спортоор дамжуулж өөрийгөө өөрчилж болдог DNN.mn

Монголын багийн спортын анхны легионер тамирчин, Рагбигийн спортын ОУХМ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяртай ярилцлаа.


Хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага байхын их том биетэй хүүхэд байлаа. Том биетэй ч их хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан юм. Өсвөр насандаа спортын хажуугаар реп бүжиг бүжиглэчихдэг өөрийгөө муугүй урлагийн мэдрэмжтэй гэж боддог доо. Тэр үед атаман ихтэй дээрэм тонуул, зодоон цохионоос авахуулаад хэцүүхэн нийгэм байлаа ш дээ. Би дунд ангиасаа архи, тамхийг маш ихээр хэрэглэдэг болсон. Одоо бодохдоо спорттой амьдарлаа холбоогүй байсан бол Г.Хосбаяр гэдэг хүн өдийд яаж яваа бол гэдгийг төсөөлөхөөс ч айдаг. 17 настай байхдаа Д.Ганбаатар багшийн удирдлага дор бөхийн дугуйланд хамрагдаж байсан.. Тэр цагаас эхлэн спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн дээ. Бага ангиас багш нар намайг бөх барилдуулдаг байсан. 2000 оны эхээр нохойн зодоон(WWE) гэж бага зэргийн тавилттай холимог тулаан од болж миний сонирхлыг их татсан.

Тэрхүү тулааны спортын мэргэжлийн тамирчин болно гэж мөрөөддөг хүүхэд байсан даа(инээв).

-Рагби гэх энэ спортоор хэзээнээс эхлэн хичээллэх болсон бэ?

-Хотын дарга асан Д.Сумъяабазар аварга 2003 онд Монголд анх миний сонирхдог тулааны спортын холбоо байгуулж байгааг мэдээд олимпийн хорооны 407-н тоотод очиж нэлээн айдастай бүртгүүлж байлаа. Харамсалтай нь анхны бэлтгэлдээ МУГТ Ж.Нарантунгалагтай тулалдаж байгаад бэртэж байв. Тухайн үедээ Ж.Нарантунгалагт их л уур хүрдэг байсан гэхдээ одоо бол бид гэм хоргүй сайхан найзууд. Бэртэл аваад эмнэлэгт хэвтэж байх үед миний багын найз ОУХМ Г.Дашдэндэв маань анх Рагби спортын бөмбөг авч ирж надаа үзүүлэн, танилцуулж байлаа. Тэр цагаас хойш бид хоёр энэ спортоор хичээллэх сонирхолд автан өдөржин бөмбөгөө дамжуулан гүйдэг, багтай болоод олуулаа тоглохыг хүсдэг байсан даа. Харин одоо бол нэг үеээ бодвол олуулаа болжээ. Манай спортыг дэмждэг, хичээллэдэг хүмүүс их болсон байна. Рагбигийн холбоо нь МҮОХ-нд гишүүнээр бүртгэлтэй мөн 2021 оны арванхоёрдугаар сард Олон Улсын Рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Хүүхэд насны мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар урагшилсаар л байна даа.

-Монгол улсад Рагбигийн хичнээн тэмцээн зохион байгуулагддаг вэ?

-Манай холбооны зүгээс энэ жил олон улсын гурван, дотоодын 6 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ оны гуравдугаар сард хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд холбоонд бүртгэлтэй мэргэжлийн клубууд оролцдог. Мөн ЕБС-ийн аварга шалгаруулах тэмцээн, Их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Олон улсын тэмцээний хувьд гэвэл Зүүн азын гутгаар түвшний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авч чадсан юм. Одоогийн байдлаар дэлхий дахинд нүүрлээд буй асуудлуудаас хамааран оролцох багууд хараахан гүйцэд тодроогүй байна.

-Холбооны зүгээс энэхүү спортыг сурталчлан хөгжүүлэхийн тулд ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?

-Бид ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцдөө их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Саяхан нийслэлийн ХУД, БЗД, СБД, ЧД-үүдэд ЕБС-ийн сургуульд рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн. Дараагийн хичээлийн шинэ жилээс эхлэн МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт рагбигиийн дасгалжуулагчийн анги оруулахаар ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт спортоо сурталчлах тал дээр анхааран ажиллаж Баруунхараа, Дархан гэх газруудаас тэмцээнд идэвхтэй хамрагддаг. Рагбигийн холбоо болон клубууд сайн үйлсийн аянд их хамрагддаг. Жишээлбэл, Модны нүх ухах, хог цэвэрлэх (субботник) асрамжийн газруудад хандив тусламж үзүүлэх гэх мэт ажлуудад их идэвхтэй оролцдог шүү.

-Хүмүүс энэ спортыг бэртэж гэмтэх эрсдэл өндөр гэж боддог. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Рагби нь биеийн хүч их шаарддаг ширүүн тэмцэлтэй спорт. Гэхдээ харагдах байдал болон талбай дээр өрнөж буй үйл явц тэс өөр гэдгийг хэлье. Спорт л болсон хойно бүх зүйл дүрмийн дагуу явагдана. Мөн унах техник, унагаах техник гэх мэт зүйлсийг сурдаг болохоор тэгж их бэртэх явдал гардаггүй.

-Рагбигийн тамирчид болон санхүүгийн хувьд…

-Одоогийн байдлаар монголд рагби тоглоод цалин авна гэдэг ер нь боломжгүй гэж хэлэхэд болно. Рагби нь өөрөө монголд хараахан сайн хөгжиж олонд танигдаагүй спорт учраас санхүү талаас дэмжих спонсор байгууллага олоход маш их хүндрэлтэй. Манай залуучууд бор зүрхээрээ энэ спортоор хичээллэж байгаа.

-Та “Sport for Change” илтгэлийнхээ талаар яриач?

-Миний хувьд нийгэмдээ сайн сайхныг түгээхийг маш их эрмэлздэг. Залуустаа үнэгүй өгч чадах үнэт зүйл маань миний мэдлэг болон урам зориг. Энэхүү илтгэлийн агуулга нь хувь хүн спортоор дамжуулан өөрийгөө хэрхэн өөрчилж болох талаар юм. Спорт гэдэг зүйл нь хүнийг автоматаар хорт зуршлаас салгадаг гэдэгт би итгэдэг. Би өөрөө том жишээ. Би чинь өсвөр насандаа өдөрт бараг хоёр хайрцаг тамхи татдаг, өдөр болгон архи үнэртүүлж явдаг байлаа. Харин спортоор хичээллэснээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан. Ядаж л хүн өөрийнхөө бие галбир, харагдах талаа хүн өөрөө бүтээдэг байх хэрэгтэй шүү дээ.

Тархиндаа мэдлэг өгөхөөс гадна ковидын хөл хорионы үед хүмүүсийн бие бялдарт анхаарахын тулд сошиал хуудсаараа фитнесс дасгалууд хичээл болгон зааж байсан.

-Та албаны болон сайн дурын ажлуудыг хийх хугацаанд шантрах үе байв уу?

-Миний албаны ажил бол тэр чигтээ спорт гэж хэлэхэд буруудахгүй. Ямар нэгэн ажлын боол болоогүй. Сонирхлоо ажил болгоод тэр зүйлээрээ хоолоо олж иднэ гэдэг бол том аз жаргал шүү. Нийгэм рүү чиглэсэн ажлын хувьд илтгэл тавьж байх явцад ч тэр сошиал дээр сэтгэгдэл үлдээж буй хүмүүсийг харахад үнэгүй зүйл гэсэн хандлагаар хандаж буй хүмүүс их анзаарагддаг. Хүний хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа, сэтгэл энэ зүйлсийг мөнгө эд баялагаар хэмжиж болохгүй шүү дээ. Би залуучууддаа ч гэсэн хэлдэг хүний тэр сэтгэл, цаг завыг битгий үнэгүйдүүл. Үнэгүй юм үнэгүй л байдаг гэх хандлагатай хүнд би үнэхээр дургүй.

-Саяхан болж өнгөрсөн залуучуудын жагсаалын талаар таны байр суурь?

-Миний хувьд олон жил буруу удирдсан энэ улс орныг манай залуучууд одоо цэгцлэх цаг нь болсон гэж би бодож байгаа. Манай монголчуудын муухай зан байдаг нь залуу үеэ огт хүлээн зөвшөөрдөггүй. Хөгшин гээд ухаантай бус, Залуу гээд тэнэг гэсэн үг биш шүү дээ. Саяны жагсаалын хувьд залуучуудын дуу хоолой төр засагт хүрч залууд маань өөрсдийн хүчийг мэдэж авлаа. Би ч гэсэн талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэнд очоод залуучуудаараа үнэхээр бахархсан шүү.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

“Яаралтай тусламжийн тасгийнхан” кинонд гарч буй үзэгдлүүд олон нийтэд ташаа ойлголт төрүүлж байна гэв DNN.mn

“Ю фильм” болон “Номадиа Пикчерс”-ын уран бүтээлчид хамтран “Яаралтай тусламжийн тасгийнхан” ОАУСК-г бүтээж Монгол телевизээр үзэгчдэд хүргэж байгаа билээ.

Тэгвэл тус кинонд гарч буй үзэгдлүүд нь Нүүр ам судлалын салбарын хамт олны амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц зүйлс гарч буйд тус салбарт харьяалагдах эмч, мэргэжилтнүүд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ талаар тухайн мэдэгдэлд “Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ, мэдээлэл авч бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.