Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хямралд дасах аюул​” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “БНХАУ руу
13 төрлийн бүтээгдэхүүн
экспортлох эрх авсан” хэмээн ярилаа.

Европын холбоо,
түүний гишүүн болон
түнш орнуудаас Монгол
Улсад суугаа Элчин сайд
нар Украинд болж буй
дайны талаар байр сууриа
илэрхийллээ. ЕХ “ОХУ-ын зэвсэгт хүчин Украин
руу довтолж, түрэмгийлж байгааг
буруутган эрс эсэргүүцэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Алт, зэс,
нүүрсний үнэ
өсчихсөн энэ үед
Замын-Үүдээр
гарах Оросын
найман вагоны
дөрвийнх
нь оронд
Монголынхоо
бүтээгдэхүүнийг
гаргах ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хямралд дасах аюул” хэмээн өгүүллээ .

УИХ-ын дарга Г.Занданшатар “Бензиний үнийн өсөлтийг далимдуулж үнээ хэт өндөр нэмдэг
асуудал дээр ШӨХТГ хяналт тавьж ажилла” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Жиутин
дүүрэгт амьдарч буй Н.Хандмаа “Шанхайд бүх хөдөлгөөнийг хорьсон. Хоол
хүнс, эм тариа түгээх хүмүүс л мопедтой явж байгаа” хэмээн ярилаа.

Монголын ардчилсан
холбооны дарга Д.Монголхүү “Төсвийн хэмнэлт төрийн данхар тогтолцоог халах,
засаг захиргааны нэгжийн дахин загварчлалаас эхэлнэ” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Оросууд химийн зэвсэг ашигласан байж магадгүй DNN.mn

Оросын нисгэгчгүй онгоц Украины өмнөд боомтод үл мэдэгдэх химийн зэвсэг хаясан гэж “Daily mail” мэдээллээ.Украины ерөнхийлөгч Зеленский оросууд химийн довтолгоо хийсэн байж болзошгүйг анхааруулаад байсан юм.Телеграм аппликэйшнээр дамжуулан украинчууд халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа.

Уг аппликэйшны мэдээлэлд дурдсанаар, гарал үүсэл нь тодорхойгүй хорт бодисын улмаас хотод байгаа хүмүүст амьсгалын дутагдал зэрэг амьсгалын замын асуудлын шинж тэмдгүүд илэрчээ.Их Британийн гадаад хэргийн яам энэ хэргийг шалгаж байгаа талаар тус яамны нарийн бичгийн дарга Лиз Трасс мэдэгдэв. “Оросын цэргүүд Мариуполь хотод довтлохдоо химийн бодис ашигласан байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Бид мэдээллийг баталгаажуулахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Иймэрхүү хориотой зэвсэг хэрэглэх нь мөргөлдөөнийг улам л хурцатгана. Бид Путин болон түүний дэглэмтэй хариуцлага тооцох болно” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Харин Украины парламентын зүгээс “Донецк мужид Оросын зэвсэгт хүчин азотын хүчилээр буудсан байж болзошгүй байна” гэв. Тиймээс содын уусмалд дэвтээсэн нүүр хамгаалах маск зүүхийг орон нутгийн оршин суугчдад анхаарууллаа. Мариуполь дахь химийн зэвсэг болон Донецк дахь азотын хүчил өөр хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.Түүнчлэн, Орос улс үхлийн аюултай фосфорын бөмбөг ашиглаж байгааг батлан хамгаалах яамнаас өгчээ.

Фосфорын бөмбөгийг химийн зэвсэг гэж хатуу тооцдоггүй ч маш хүчтэй шатаж, хүнд гэмтэл учруулах эрсдэлтэй аж. Тиймээс энгийн иргэдийн эсрэг ашиглах нь дайны гэмт хэрэгт тооцогддог.Оросууд эдгээр зэвсгийг Сирид ашиглаж байсан нь дэлхий нийтэд тодорхой болсон билээ.

Categories
гадаад мэдээ

Шри Ланка дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав DNN.mn

Шри Ланка дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улс дефолт зарлаж магадгүй байгаагаа зээлдүүлэгчдэдээ анхаарууллаа. Тус улс зарим бондын эргэн төлөлтөө түр зогсоогоод байна.

Энэ нь нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны импортыг тасалдуулахгүйн тулд ам.долларын нөөцөө хадгалах болсонтой холбоотой аж. Өрийн бүтцийг шинэчлэх хүртэл бонд эзэмшигч болон зээлдүүлэгч нарт төлбөр хийх явцыг түр зогсоож байгааг Шри Ланк улсын Сангийн сайд мэдээллээ.

Инфляц болон эрчим хүчний хязгаарлалтын улмаас Шри Ланкад эсэргүүцлийн жагсаал газар аваад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

“Apple” 2024 онд ухаалаг цагандаа цусны даралт хэмжих функц нэвтрүүлж магадгүй DNN.mn

“Apple” 2024 онд ухаалаг цагандаа цусны даралт хэмжих функц нэвтрүүлж магадгүй

“Apple” компанийн ухаалаг бугуйн цагандаа цусны даралт хэмжих функц нэмэх ажил сааталтай тулгараад байна.

Шинэ технологи хамгийн ойрхондоо 2024 онд бэлэн болохоор байгааг эх сурвалж мэдээлжээ. Тус компанийн мэргэжилтнүүд “Apple Watch”-ийн мэдрэгч болон программ хангамжийг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр ухаалаг цаг хэрэглэгчийн цусны даралт ихсэхэд мэдээлдэг болох юм.

“Apple” шинэ функцээ нэвтрүүлэхээр дөрвөн жил гаруй ажиллаж байгаа аж. Хэдий тийм боловч цусны даралтыг нарийн тооцоолоход хүндрэлтэй байгаагаас 2025 он хүртэл ч хойшилж магадгүй байгааг эх сурвалж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

2021 онд барилгын компаниудын 97 хувь нь алдагдалтай ажиллажээ DNN.mn

“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас явуулсан судалгаанд оролцсон барилгын компаниудын 97 хувь нь 2021 онд алдагдал хүлээсэн үзүүлэлттэй байна.

Тухайлбал хил гаалийн асуудал, бараа материалын хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлтийн улмаас дийлэнх компани алдагдалтай ажилласан гэж судалгаанд хариулжээ.

Алдагдлын улмаас гүйцэтгэгч байгууллагуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлд ороод байна.

Үнийн өсөлтийг шийдвэрлэхэд энэ оны улсын төсвийг тодотгох шаардлагатай гэж судалгаанд оролцсон байгууллагуудын дийлэнх нь үзэж байна. Мөн хил гаалийн асуудал, бараа материалын хомсдол хэвээр байгаагаас цаашид үнэ өсөх, буурах нь тодорхойгүй хэвээр байгааг салбарынхан онцолжээ.

Энэ онд тендерт оролцож байгаа эсэхэд судалгаанд оролцсон барилгын компаниудын дийлэнх буюу 63.1 хувь нь тендерт оролцоогүй гэж хариулжээ.

Categories
мэдээ нийгэм

Булган, Орхон чиглэлийн зам халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа DNN.mn

зураг

Цаг уурын байгууллагаас өнөөдөр болон маргааш нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шууран зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж буй.

Яг одоогоор Булган, Орхон аймгийн чиглэлийн замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн байгаа талаар Орхон аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Иймд зам орчны нөхцөлд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Categories
гадаад мэдээ

НҮБ: Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ DNN.mn

Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдэгдэлд дурдсанаар, Украинд хоёрдугаар сарын 24-нөөс хойш наад зах нь 2558 хүн шархадсан байна. Амиа алдсан энгийн иргэдийн дийлэнх нь их буу, пуужингийн системээс харвах, пуужин болон агаарын цохилт өгөх зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэг ашигласны улмаас амь үрэгджээ.

Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Украинаас дүрвэн явсан хүний тоо 4.61 саяд хүрсэн байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь хөрш орнууд руу, тодруулбал, Польш руу 2.64 сая, Румын руу 701 741, Орос руу 433 083, Унгар луу 428 954, Молдова руу 413 374, Словак руу 320 246, Беларусь руу 21 292 хүн дүрвэжээ.

Мөн Украинд олон сая иргэн дотооддоо дүрвээд байгаа бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ долоо хоногийн эхээр танилцуулсан мэдээллээр ийм иргэдийн тоо 7.1 саяд хүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

I-II сард нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсжээ DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого оны эхний хоёр сард 119 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 65хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Засгийн газраас хоёрдугаар сарын 15-наас эхлэн цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж, баар, рестораныг 05.00 хүртэл ажиллахыг зөвшөөрсөн ч нийтийн хоолны салбарын орлого хоёрдугаар сард өмнөх сараас 5.1 хувиар буурсан байна.

Түүнчлэн хоёрдугаар сард зочид буудлын салбарын орлого 19.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 17 хувиар буурчээ.

Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин оны эхний хоёр сард зочид буудлын салбарын орлого 42.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 93 хувиар өсжээ. Үүнд гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 2.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
гадаад мэдээ

Бразилын арми их хэмжээний Виагра худалдаж авсан үйлдлээ тайлбарлажээ DNN.mn

зураг

Саяхан Бразилын хэвлэл тус улсын зэвсэгт хүчин их хэмжээний Виагра эм худалдаж авсныг олж мэдээлсэн юм.

Үүний улмаас сөрөг хүчнийхэн Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругаас энэ талаар тайлбар шаардаж эхэлжээ.

“Татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээний Виагра худалдаж авахад яагаад зарцуулснаа Болсонаругийн засгийн газар тайлбарлах ёстой” гэж сөрөг хүчний хууль тогтоогч Элиас Ваз өчигдөр мэдэгдсэн юм.

Бразилын тэнгисийн болон агаарын хүчний хэрэгцээнд 35,000 ширхэг Виагра худалдаж авсныг хэвлэлүүд Даваа гарагт анх мэдээлж байв.

Зэвсэгт хүчнийхэн энэхүү худалдан авалтаа цэргүүдийн цусны өндөр даралтыг эмчлэхэд зориулдаг гэсэн тайлбар өгсөн байна.

Виагра эмийн үндсэн зориулалт нь эр бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах юм.

Рио мужаас сонгогдсон конгрессын гишүүн Марчело Фрейксо “Болсонаругийн засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдаж авахдаа гар татдаг атлаа зэвсэгт хүчинд 35,000 ширхэг Виагра авах зөвшөөрөл өгсөн нь гайхалтай” гэж твиттер хуудсандаа бичээд уг асуудлыг шалгуулахаар прокурорт хандахаа мэдэгджээ.

Бразилын 67 настай ерөнхийлөгч Жайр Болсонару өмнө нь армид алба хашиж байсан ба өөрийн засгийн газрын танхимыг цэргийнхнээр дүүргэсэн юм.

Тэрбээр үе үе цэргийн хүч хэрэглэх боломжтой тухай сөрөг хүчнийхэндээ анхааруулдаг. Өнгөрсөн онд тэр ордныхоо гадаа сүржин цэргийн парад зохион байгуулсан нь хүч чадлаа харуулж, өрсөлдөгчдөө айлгах зорилготой байсан гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд DNN.mn

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амарч сувилуулахад хэрэгцээт мэдээлэл өгөх зорилгоор эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд хөнгөлөлттэй нөхцөлөөр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг хүргэж байна.

АМРАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

Д/д

Байгууллагын нэр

Үйл ажиллагааны чиглэл

Хаяг

Утас

1

“АЖУДС”

Газарчин хужирт амралт

Өвөрхангай аймаг Хужирт сум 4-р баг

99116210, 70166007, 99360469

2

“Амьд байгаль” ТББ

Бумбат амралт

УБ хот,СХД-ийн 24-р хороо Бумбат 1-1 тоот

99128789

3

“Ахмадын Эко” сувилал

УБ хот, ХУД-ийн 8-р хороо Жаргалантын ам

99009330, 90002599

4

“Багабаян-Энхийн төлөө” цогцолбор төв ТӨААТҮГ

УБ, СБД-ийн 19-р хороо Санзай-бага баян

80100833, 80100855

5

“Батзамбал” ХХК

Дөрвөн бэрх амралт

Сэлэнгэ аймаг, Мандал сум, Бэрхийн ам

91110709, 91915924, 99988488

6

“Баянгол сувилал” ААТҮГ

Сэлэнгэ аймаг,Баянгол сум

99215459

7

“БИ ӨҮ ТИ И” ХХК

Хөвсгөл хангай амралт

Хөвсгөл аймаг Алаг-эрэнэ сум, Хангай жуулчны бааз

89016601, 89201213

8

“Госрай” ХХК

Уран дөш амралт

Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум Эрчим багийн Жигжидийн ам, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Дулаан бүлээний рашаан

94339643, 91104000

9

“Грийт кэймэлс” ХХК

Говийн тэмээ амралт

Баянхонгор аймаг, Баянговь сум, 1-р баг Гурванбулагийн рашаан

98003348, 99445899, 98665899

10

“Гэзгийн ар” ХХК

Алтанбулаг амралт

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум,

88008284, 91114709,

89110650

11

“Жо интернэшнл” ХХК

Баянбайгаль амралт

Төв аймаг, Батсүмбэр сум, 2-р баг

99051599, 99023211

12

“Молор трейд” ХХК

Их тамир амралт

УБ хот, СБД-ийн 19-р хороо, Хандгайтын ам

362580, 99104349,

Захиалга: 95961560, 33122955

13

“Мон Ленд” ХХК

Бумбын орон амралт

Булган аймаг, Хангал сум, Бумбын орон амралт

99775307, 99352077

14

“Мөнх цаст гурван оргил” ХХК

Солонго амралт

УБ хот, Налайх дүүрэг, 6-р хороо Тэрэлж мөнгөт цохио

99143132, 86159967, 99166799

15

“Омега” ХХК

Номун амралт

УБ хот, СБД-ийн Сэлбийн зуслан амралт

99116728, 86333399

16

“Оптимум прогресс” ХХК

Санзай амралт

УБ хот, СБД-ийн 19-р хороо Санзай ам 1085 тоот

88080815, 86080815

17

“Сонгодог ирээдүй” НҮТББ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон, Жаргалант 6-609 тоот

99760144, 99221221

18

“Төгөлдөр баг” ХХК

Тарни амралт

Сэлэнгэ аймаг, Мандал сум, Тарнийн 8-р баг

89112738, 89651919, 98651919

19

“Хаан мэлз” ХХК

Гурван хонгор амралт

Төв аймаг Баяндэлгэр сум, Галуут 2-р баг

99815012, 99865012

20

“Харигтрейд” ХХК

Хариг амралт

Төв аймаг Эрдэнэ сум Чонжинболдог

80842755, 99192755

21

“Чадвар Баянзүрх” ХХК

Баянзүрх амралт

Завхан аймаг, Нөмрөг сум, Дархан баг

98184711, 98988833

22

“Чандмань Хархираа” ХХК

Чандмань тур амралт

Увс аймаг, Улаангом сум, 2-р баг

99188270, 99450966, 98198198

23

ШШГЕГ-ын харьяа

Төр хур амралт, сэргээн засах сувилал

УБ хот, БЗД-ийн 11- хороо, Төр хурахын ам

94090405, 99059222

24

“Электрозон” ХХК

Цагаан сүм амралт

Архангай аймаг, Хотонт сум, 6-р баг

88009922, 86009922

25

“Элма Баян-Уул” ХХК амралт

УБ хот, СБД-ийн 24-р хороо, Толгойтын баруун салаа

80998966, 80998997

26

“Энх мэнд” сувилал ОНӨААТҮГ

Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум

99873053

27

Эрдэмт жинст ХХК

Наран жинст амралт

Төв аймаг, Сэргэлэн сум 1-р баг

98949478

СУВИЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

Д/д

Байгууллагын нэр

Үйл ажиллагааны чиглэл

Хаяг

Утас

1

“Амар амгалан шаргалжуут” ХХК

Амар амгалан сувилал

Баянхонгор аймаг
Баянхонгор сум 8-р баг Шаргалжуут

99449293,

99448610

2

“Алт-Болд” ХХК сувилал

БЗД-ийн 11-р хороо Хонхор-48 тоот

77885888, 99233080

3

“Ариун Лотус” ХХК сувилал

БЗД-ийн 11-р хороо Хонхор-48 тоот

77885888, 99233080

4

Багануур сувилал

Багануур дүүрэг 3-р хороо Нацагдоржийн гудамж

70210109, 99284045, 99298408,

99297399

5

Баруун зүүн эх сувилал

СХД-ийн 21-р хороо Цагаан чулуутын амны доод үзүүрт

99198852, 77731010

6

“Буйр трейвэл” ХХК

Буйр нуур сувилал

Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуурын зүүн эрэг

88115499, 80002128

7

“БЭЦХ” ХХК

Чух жаргал сувилал

Дорнод аймаг Дашбалбар сум 3-р баг

88002395

8

“Дархан ангаагч” ХХК

Дархан-уул аймаг

99379802, 99059803

9

“Дархан өлзий од” ХХК

Дархан үйлс сувилал

Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Нарантолгойд

99084562, 94084562, 99377213

10

“Дүгнэн” ХХК

Дүгнэн сувилал

Говь-Алтай аймаг, Жаргалан сум

86861105, 86861747, 99004426

11

“Жана Наран Мед” ХХК

Хэнтий аймаг, Цэнхэр мандал сум Хэрлэн голын гүүрний зүүн талд

89011131, 89011141, 91949898

12

“Мангут” ХХК

Мойлтын тохой сувилал

УБ хот, Налайх дүүрэг, 1-р хороо, Туулын гүүрний хажууд мойлтын тохой

88180270, 99168251, 70233233

13

“Маргад-Өгөөж” ХХК сувилал

УБ хот, Багануур дүүрэг, 4-р хороо

99010124, 83191888, 99093856

14

МҮЭ-ийн Сонгино амралт, сувилал

ХУД-ийн 12-р хороо

96159922, 75052552

15

“Нандин Эрдэнэ” сувилал

БГД, 6-р хороо, 40-р байр, 1 тоот

99007092, 88110800

16

“Номуутай” сувилал

УБ хот, СХД 21-р хороо Үйлдвэрчний эвлэл 59 тоот

94079588

17

“Отгонтэнгэр” рашаан сувилал

Завхан аймаг, Улиастай хот Жинст баг

94845433, 99071938

18

“Өв өгөөмөр” ХХК

Өв өгөөмөр сувилал

Өвөрхангай аймгийн арвайхээр сумын 5-р баг

91028101, 95328586

19

“Өнө энх” ХХК

УБ хот, Баянгол дүүрэг 14-р хороо, Хасбаатарын гудамж

95958420, 77668420,

77448420, 96968420

20

“Өрмөн Уул групп” ХХК

Хайрын бэлэг-2 сувилал

Төв аймаг, эрдэнэ сум, 1-р баг

95113030, 99020596

21

“Самбарай” ХХК

Төгөл сувилал

СХД, Зүүнсалаа, Богины ам

99265749, 99127644

22

“Сансар трейд” ХХК

Түнхэл сувилал

Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р баг Түнхэл тосгон

94001682, 88094130, 99154593,

88011682

23

“Си Си хатан” ХХК

Арга билиг сувилал

Төв аймаг, Сэргэлэн сум, Дэнжийн төгөл

80367676, 99183918

24

“Сэргэлэн Ар” ХХК

Тамир хөгжил сувилал

Архангай аймаг, Эрдэнэбулган сум

99339126, 99084769, 99906974

25

“УБТЗ-ын ахмадын холбоо” ТББ-ын харьяа Булагтай сувилал

Төв аймаг Архустай сум

21252990, 99141154, 86112849, 33247465

26

“Хүрэмт халуун рашаан” ХХК сувилал

Өвөрхангай аймаг, Тарагт сум

95097576, 99187576, 93020077

27

“Цанид” ХХК сувилал

Дархан-Уул аймаг 14-р баг

99036370, 99216370

28

“Чигэстэйн ундраа” ХХК

Улаан хаалга сувилал

Завхан аймаг, Алдархаан сум, Чингэстэйбаг

99990660,

90660044

29

“Шегиртэй арасан” нөхөн сэргээх сувилал

Баян-Өлгий аймаг, Өлгий сум

99144116

30

“Эвт эрхэс ган” ХХК

Апи мон сувилал

БГД 18-р хороо, 4-р хороолол Монгол мед төвийн байр 5.6-л давхар

99057547, 88051563

31

“Энхсаран” сувилал

УБ хот ХУД-ийн 12-р хороо Сонгино 71 тоот

75053100