Categories
мэдээ нийгэм

“Төслийн хэрэгжилт хангалтгүй байсан учир концессын гэрээг цуцалсан” гэв DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Дархан төмөрлөгийн үйлдвэр концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрөөс Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн хөрөнгө, үйл ажиллагааг улсад шилжүүлэх авахаар ажлын хэсэг гарсан. Уг концессын гэрээ нь нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэвч үйл ажиллагаа нь хангалтгүй биелэгдсэн гэж үзэж байна. Тухайлбал, концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.

“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй учраас төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК одоог хүртэл төрийн мэдэлд байгаа.

Тус үйлдвэрийг хоёр үе шаттайгаар өргөжүүлэх арматур төмөр утас, ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах концессын гэрээний үүрэг огт биелэгдээгүй. Концесс эзэмшигч нь зөвхөн хагас боловсруулах, нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулсан. Төмөр толгой ордоос олборлолт хийх хагас баяжуулсан бүтээгдэхүүнийг экспортлон нийтдээ концесс хэрэгжих хугацаанд 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон байна. Үүнээс үзэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн үндсэн ажил болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр баригдаагүй, хуучин төмөрлөгийн үйлдвэрт шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт явагдаагүй. Төслийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Ингээд Концессын тухай хуулийн дагуу гэрээг цуцалсан.

Түүнчлэн АТГ-аас Засгийн газарт дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах гэрээг ажлын туршлаггүй байгуулагдаад удаагүй байсан “Кью эс си” компанитай байгуулах дүгнэлтийг хөрөнгө оруулагчыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргахдаа хууль зөрчиж удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн болох нь тогтоогдсон” гэх мэдэгдэл ирүүлсэн. Эдгээр үндэслэлийн улмаас гэрээг цуцалж, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн статус хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон.

Хөгжлийн банкны зээлийн тухайд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш “Кью Эс Си” ХХК зээл авсан. Тиймээс концессын гэрээг цуцалснаар төр Хөгжлийн банкны өрийг төлнө гэсэн үг биш. Зээл авснаараа “Кью Эс Си” төлнө. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн шинэ удирдлагыг хуулийн дагуу төрөөс томилно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.

Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель хөдөлгүүртэй автобусын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно. Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.

Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болсон.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.

Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг. Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Үүнтэй холбоотойгоор “Хан-Уул хүнс хангамж”, “Чингэлтэй хүнс хангамж” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа танилцууллаа. Эхний удаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд цаашид сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд төсвөөс хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой аж.

Зөвлөлийн гишүүд нэрийг өөрчлөх, зөвхөн нэг дүүргээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналыг гаргаж байв.

Энэ үеэр Хотын дарга хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаас аргагүй. Харин ашиггүй, шаардлагагүй өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгаж, нэгтгэхийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд үүрэг болголоо.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах ОНӨААТҮГ-ыг байгуулахыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна.

Нийслэлийн хэмжээнд

  • 2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь
  • 3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь
  • 4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь
  • 5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна.

Одоогоор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд зургаан хороонд цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Бейсен яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа DNN.mn

Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Бейсенд яллагдагчаар татах тогтоолыг нь саяхан танилцуулж, гарын үсэг зуруулжээ.
Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан тэргүүтэй 51 хүнд Ховд аймаг дахь Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Тэднээс Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг яллагдагчийн үйлдлийг тусгаарлачихаад байгаа юм.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна DNN.mn

2022 оны 4-р сарын 13-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна.

ХҮСНЭГТ 2. УЛААНБААТАР ХОТЫН ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, хүнсний зах, дэлгүүрээр
(2022 оны 4-р сарын 13-ны байдлаар)
Барааны нэр хэмжих нэгж Баянзүрх зах Сансар супермаркет Хүчит шонхор зах Бөмбөгөр худалдааны төв Саруул зах Барс худалдааны төв Таван-Эрдэнэ зах Хархорин зах Номин супермаркет Макс супермаркет Оргил супермаркет Имарт Их наяд худалдааны төв Дундаж үнэ
1 “Алтан тариа” гурил дээд кг 1 600 1 500 1 700 1 700 1 800 1 700 1 600 1 800 1 500 1 530 1 550 1 480 1 700 1 624
1-р зэрэг кг 1 400 1 400 1 400 1 400 1 600 1 400 1 400 1 400 1 400 1 350 1 390 1 310 1 450 1 406
2 “Алтан тариа” савласан гурил дээдийн дээд кг 2 500 2 440 2 500 2 300 2 750 2 500 2 500 2 500 2 439 2 482 2 450 2 420 2 500 2 481
дээд кг 1 600 1 510 1 500 1 600 1 800 1 500 1 600 1 700 1 499 1 550 1 510 1 490 1 900 1 592
1-р зэрэг кг 1 400 1 320 1 400 1 400 1 600 1 400 1 400 1 400 1 319 1 360 1 320 1 310 1 550 1 396
2-р зэрэг кг 1 200 970 1 100 1 000 1 100 1 000 1 200 1 100 969 1 000 970 970 1 100 1 049
3 Сүү Сүү ХК 1л литр 3 700 3 400 3 500 3 650 3 600 3 500 3 700 3 600 3 699 3 700 3 500 3 700 3 800 3 617
Сүү ХК 0.5л литр 1 700 1 700 1 700 1 800 1 600 1 700 1 800 1 600 1 849 1 850 1 850 1 850 1 700 1 744
Задгай литр 2 500 2 500 2 500
4 Тараг, Цөцгийтэй литр 3 400 3 350 3 200 3 450 3 500 3 300 3 500 3 400 3 499 3 500 3 500 3 450 3 840 3 450
5 Талх Атар ширхэг 1 700 1 540 1 600 1 600 1 600 1 500 1 700 1 600 1 659 1 550 1 640 1 750 2 000 1 645
Зууван чех ширхэг 2 090 2 200 2 100 2 039 2 200 2 190 2 190 2 143
Хар талх 300 гр 1 400 1 320 1 400 1 400 1 400 1 400 1 500 1 509 1 630 1 420 1 565 1 500 1 451
6 Будаа цагаан кг 4 000 4 720 5 500 4 000 5 000 3 000 5 000 5 000 4 599 4 760 4 670 4 516
шар кг 2 500 2 500 2 500 2 500 3 000 2 500 2 500 2 566
7 Цөцгийн тос, “Сүү” ХК кг 6 500 6 500 6 500 7 000 6 500 6 500 7 000 6 300 6 399 6 480 6 500 6 558
8 Ургамлын тос 1 литр 6 500 6 960 7 000 6 500 7 000 6 500 6 000 6 500 5 910 7 200 6 730 7 050 6 500 6 631
9 Ногоон цай, Гүрж кг 2 000 2 000 1 910 2 150 1 920 1 994
10 Элсэн чихэр кг 3 500 3 000 3 000 3 000 3 000 3 000 3 545 4 120 3 500 3 276
11 Хонины мах ястай кг 13 000 9 800 13 000 14 500 14 000 14 500 9 800 13 000 10 500 15 500 12 603
цул кг 13 500 11 000 13 500 15 000 11 500 14 800 13 128
12 Үхрийн мах ястай кг 14 000 12 500 14 000 17 000 14 000 15 800 12 500 13 500 16 800 16 500 14 569
цул кг 15 500 14 500 16 000 19 000 15 000 18 500 14 500 17 500 16 500 19 900 18 500 16 756
13 Адууны мах, ястай кг 10 500 10 500 11 000 10 000 10 000 10 393
14 Ямааны мах, ястай кг 9 800 9 900 9 850
16 Төмс, монгол кг 1 500 1 380 1 500 1 500 1 500 1 200 1 700 1 200 1 379 1 500 1 500 1 380 1 500 1 435
17 Лууван, монгол кг 3 500 3 100 3 000 3 500 3 500 3 500 3 500 3 000 2 999 3 200 3 300 2 200 3 500 3 192
18 Байцаа, монгол кг 3 500 2 600 3 200 3 500 3 500 3 500 3 000 3 000 3 249 2 200 3 600 3 250 3 500 3 172
19 Хүрэн манжин, монгол кг 4 500 4 000 4 000 4 500 4 500 4 000 4 500 4 500 2 979 3 000 4 000 4 002
20 Сонгино, хятад кг 3 000 3 080 2 500 2 500 3 000 3 000 2 500 2 500 2 490 2 800 2 726
21 Алим, фүжи кг 8 000 5 500 6 500 8 500 8 990 8 500 9 900 7 851
22 Өндөг, ОХУ ширхэг 480 500 400 450 500 440 450 480 429 510 500 460 480 467
Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна DNN.mn

2022 оны 4-р сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна

No photo description available.

ХҮСНЭГТ 2. УЛААНБААТАР ХОТЫН ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, хүнсний зах, дэлгүүрээр
(2022 оны 4-р сарын 13-ны байдлаар)
Барааны нэр хэмжих нэгж Баянзүрх зах Сансар супермаркет Хүчит шонхор зах Бөмбөгөр худалдааны төв Саруул зах Барс худалдааны төв Таван-Эрдэнэ зах Хархорин зах Номин супермаркет Макс супермаркет Оргил супермаркет Имарт Их наяд худалдааны төв Дундаж үнэ
1 “Алтан тариа” гурил дээд кг 1 600 1 500 1 700 1 700 1 800 1 700 1 600 1 800 1 500 1 530 1 550 1 480 1 700 1 624
1-р зэрэг кг 1 400 1 400 1 400 1 400 1 600 1 400 1 400 1 400 1 400 1 350 1 390 1 310 1 450 1 406
2 “Алтан тариа” савласан гурил дээдийн дээд кг 2 500 2 440 2 500 2 300 2 750 2 500 2 500 2 500 2 439 2 482 2 450 2 420 2 500 2 481
дээд кг 1 600 1 510 1 500 1 600 1 800 1 500 1 600 1 700 1 499 1 550 1 510 1 490 1 900 1 592
1-р зэрэг кг 1 400 1 320 1 400 1 400 1 600 1 400 1 400 1 400 1 319 1 360 1 320 1 310 1 550 1 396
2-р зэрэг кг 1 200 970 1 100 1 000 1 100 1 000 1 200 1 100 969 1 000 970 970 1 100 1 049
3 Сүү Сүү ХК 1л литр 3 700 3 400 3 500 3 650 3 600 3 500 3 700 3 600 3 699 3 700 3 500 3 700 3 800 3 617
Сүү ХК 0.5л литр 1 700 1 700 1 700 1 800 1 600 1 700 1 800 1 600 1 849 1 850 1 850 1 850 1 700 1 744
Задгай литр 2 500 2 500 2 500
4 Тараг, Цөцгийтэй литр 3 400 3 350 3 200 3 450 3 500 3 300 3 500 3 400 3 499 3 500 3 500 3 450 3 840 3 450
5 Талх Атар ширхэг 1 700 1 540 1 600 1 600 1 600 1 500 1 700 1 600 1 659 1 550 1 640 1 750 2 000 1 645
Зууван чех ширхэг 2 090 2 200 2 100 2 039 2 200 2 190 2 190 2 143
Хар талх 300 гр 1 400 1 320 1 400 1 400 1 400 1 400 1 500 1 509 1 630 1 420 1 565 1 500 1 451
6 Будаа цагаан кг 4 000 4 720 5 500 4 000 5 000 3 000 5 000 5 000 4 599 4 760 4 670 4 516
шар кг 2 500 2 500 2 500 2 500 3 000 2 500 2 500 2 566
7 Цөцгийн тос, “Сүү” ХК кг 6 500 6 500 6 500 7 000 6 500 6 500 7 000 6 300 6 399 6 480 6 500 6 558
8 Ургамлын тос 1 литр 6 500 6 960 7 000 6 500 7 000 6 500 6 000 6 500 5 910 7 200 6 730 7 050 6 500 6 631
9 Ногоон цай, Гүрж кг 2 000 2 000 1 910 2 150 1 920 1 994
10 Элсэн чихэр кг 3 500 3 000 3 000 3 000 3 000 3 000 3 545 4 120 3 500 3 276
11 Хонины мах ястай кг 13 000 9 800 13 000 14 500 14 000 14 500 9 800 13 000 10 500 15 500 12 603
цул кг 13 500 11 000 13 500 15 000 11 500 14 800 13 128
12 Үхрийн мах ястай кг 14 000 12 500 14 000 17 000 14 000 15 800 12 500 13 500 16 800 16 500 14 569
цул кг 15 500 14 500 16 000 19 000 15 000 18 500 14 500 17 500 16 500 19 900 18 500 16 756
13 Адууны мах, ястай кг 10 500 10 500 11 000 10 000 10 000 10 393
14 Ямааны мах, ястай кг 9 800 9 900 9 850
16 Төмс, монгол кг 1 500 1 380 1 500 1 500 1 500 1 200 1 700 1 200 1 379 1 500 1 500 1 380 1 500 1 435
17 Лууван, монгол кг 3 500 3 100 3 000 3 500 3 500 3 500 3 500 3 000 2 999 3 200 3 300 2 200 3 500 3 192
18 Байцаа, монгол кг 3 500 2 600 3 200 3 500 3 500 3 500 3 000 3 000 3 249 2 200 3 600 3 250 3 500 3 172
19 Хүрэн манжин, монгол кг 4 500 4 000 4 000 4 500 4 500 4 000 4 500 4 500 2 979 3 000 4 000 4 002
20 Сонгино, хятад кг 3 000 3 080 2 500 2 500 3 000 3 000 2 500 2 500 2 490 2 800 2 726
21 Алим, фүжи кг 8 000 5 500 6 500 8 500 8 990 8 500 9 900 7 851
22 Өндөг, ОХУ ширхэг 480 500 400 450 500 440 450 480 429 510 500 460 480 467
Categories
мэдээ нийгэм

​Мазаалай баавгайн тоо толгой өсөж 50 болжээ DNN.mn

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.

– Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гээд, мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал.

– “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-д:
– Мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,
– Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
– Нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлнэ.

Мазаалай баавгайн тухай сонирхолтой баримтууд:

– Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг.
– Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.
1953 онд АИХ -ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.
– 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэнд хүрчээ.
– Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон.
– “Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал

1960-аад онд 15-20 толгой,

1970-д онд 20 гаруй,

1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ.

1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

– Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон.

Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор.

– Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөлрүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог.
– Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.
– Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
– Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан.
– Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг.
– Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг.

Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ.

Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм. 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргалаа.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг болсон гэдгийг тодотгоод, нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгов.

Categories
гадаад мэдээ

Филиппинд “Меги” шуурганы улмаас 76 хүн амиа алджээ DNN.mn

Филиппинийг дайрсан халуун орны “Меги” шуурганд 920 700 гаруй хүн өртөөд байна. Тус улсын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний зөвлөлийн пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас 76 хүн нас баржээ.

Зөвлөлийн мэдээлснээр, догшин салхи Филиппиний есөн бүс нутгийг дайрсан байна. 204 мянга гаруй хүнийг 660 нүүлгэн шилжүүлэх төвд байрлуулжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнхийнх нь болон сураггүй болсон 28 хүний талаарх мэдээллийг тодруулсаар байна. Хамгийн олон буюу 72 хүн Зүүн Висай мужид, гурав нь Давао, нэг нь Баруун Висайд амиа алджээ.

Байгалийн гамшигт 354 байшин сүйдсэн бөгөөд хохирлын урьдчилсан дүн 709.5 мянган песо (13.5 мянган ам.доллар) болж, 487 үер, 71 хөрсний гулгалт бүртгэгдсэн байна. Таван бүс нутгийн хөдөө аж ахуйд учирсан хохирол 134.9 сая песогоор (2.58 сая ам.доллар) хэмжигдэж байна. Гамшгийн улмаас 189 зам, долоон гүүр эвдэрсэн байна. 75 хотод цахилгаан тасарч, гуравт нь усан хангамжийн тасалдал гарчээ.

Найман бүс нутгийн эрх баригчид 186 боловсролын байгууллага, 138 аж ахуйн нэгж, 41 боомтын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 14 хот, мужид онцгой байдал зарлажээ. Засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд 19.4 сая песо (373 мянган ам.доллар) хуваарилсан байна.

Халуун орны Меги” шуурга дөрөвдүгээр сарын 10-нд Филиппиний зүүн хэсэгт орших Самар, Билиран, Лейте арлуудыг дайрчээ. Тус улсын Агаар мандал, геофизик, одон орон судлалын албанаас мэдээлснээр, салхины дээд хурд секундэд 20.8 м, зарим үед секундэд 29.1 м хүрч ширүүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Энхбаяр: Цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж, 20 тэрбум ам.долларыг хусах гэж байна DNN.mn


УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг тухай хэлэлцэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна. Үүнээс харахад томчууд найрлах юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн. Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхийг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны авлига. Энэ асуудлыг шалгуулна” гэв.