Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш цасан шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, хальтаргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.


2022 оны 04 сарын 19-ний 20 цагаас 04 сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө нийт нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говь, талын нутгаар 6-11 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк: 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэнэ DNN.mn

Дэлxийн Банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа.

Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Нийлүүлэлтийн талаас эхэлж тайлбарлая. Нийлүүлэлтийн тухайд цар тахлаас шалтгаалж зарим нэг хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2021 онд уул уурхайн салбар хүлээлтэд хүрээгүй. Эрэлтийн тухайд өрхийн хэрэглээ улам бүр хумигдсан. Өрхийн хэрэглээ буурсан нь нийт хэрэглээ болоод эрэлтийг багасгаж байна. 2021 онд бодит экспорт буурсан. Үүнээс үүдээд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьд хүртлээ нүүрсний нөөц хуримтлагдсан. Бодит хөрөнгө оруулалт биш нүүрсний нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөлт бий болжээ. Цаашилбал, өрхүүд хүнсэнд зориулах зардлаа хадгалахын тулд бусад төрлийн зардлаа үлэмж хэмжээгээр танажээ. Мөн өрхийн хуримтлал ч буурсан. Дундаж болоод өндөр орлоготой өрхүүд энэ хугацаанд хуримтлал, хадгаламжаа өсгөсөн байна. Харин бага орлоготой өрхүүдийн хувьд хүнсний хэрэглээ үлэмж хэмжээгээр нэмэгджээ.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайд 2021 оны эхээр үйлчилгээний салбар цохилтод маш ихээр нэрвэгдсэн. Ажлын байр хорогдсон ч хязгаарлалт сулрахын хэрээр хөдөлмөрийн зах зээл сэргэж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр ажлын байрыг хадгалахад үр дүнтэй байсан юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол ажлын байр маш ихээр хорогдох байсан. Хөтөлбөрийн үр дүнд 160-238 мянган ажлын байрыг хадгалжээ.

Хүнсний үнэ өнөөдөр инфляцыг хөөрөгдөж буй хамгийн гол хүчин зүйл болж байна. Энэ нь импортын хүнсний барааны үнэтэй холбоотой. Үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдлээ. Ингэхээр уул уурхайн бус үйлдвэрлэгчид өртөг зардлаа хэрэглэгч рүү шилжүүлж байна. Үүнийг эцсийн хэрэглэгч нуруундаа үүрдэг. Энэ нь инфляцад нөлөөлсөн томоохон хүчин зүйл юм.

Төв банкнаас саяхан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Монгол Улсын бодит хүүний түвшин сөрөг байна. Төсвийн бодлогын тухайд нийгмийн халамжийн зардал давамгайлж байсан. Түүхий эдийн үнэ нэмэгдсэн мөн Оюу толгойн татварын өрийг барагдуулсантай холбоотойгоор 2021 онд төсвийн орлого нэмэгдсэн. Үүний үр дүнд 2021 оны байдлаар төсвийн алдагдал буурсан. Гэхдээ 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэх төлөвтэй байна.

2023 онд дуусгавар болох гадаад бондын өр төлбөртэй холбоотой төсвийн дарамт их байх төлөв ажиглагдаж байна.

Урд хил хаалттай одоогийн нөхцөл байдал урсгал тэнцэл, төлбөрийн балансд сөргөөр нөлөөлж байна. Мөн импортын өртөг нэмэгдсэнээр төгрөгийн балансын нөхцөл байдал муудах төлөвтэй. Монголбанкны гадаад валютын интервенц оны сүүлийн хагасаас эрчимжсэн. Валютын нөөц буурч, гурван долоо хоногийн импортыг нөхөх нөөцтэй болсон байна. Бодит ханш буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй.

Засгийн газрын дэмжлэг банкны зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Үүний зэрэгцээгээр банкны зохистой харьцаа өөрчлөгдөж байна. Эрсдэлтэй зээлийн нийт зээлд эзлэх харьцаа буурч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах санал гаргав DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр нийслэлд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгаа хийгдээд байгааг дурдаад, тэрхүү судалгаанд тулгуурлан танилцуулсан юм. “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Дунд хугацааны хөтөлбөр нь түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого, Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилгыг агуулсан байна.

зураг

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг саналыг хэлж байлаа.

Иргэд болон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, инженерүүд та бүхэн “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-тэй дараах холбоосоор танилцах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
гадаад мэдээ

ЯПОН: Украин руу дрон илгээнэ DNN.mn

Японоос Украин руу дайнд шаардлагатай зарим эд зүйлс илгээхээр болсныг өнөөдөр /2022.04.19/ тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Үүнд хамгаалалтын маск, химийн зэвсгээс хамгаалах хувцас болон дрон багтжээ.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Нобүо Киши хэвлэлийн хурлын үеэр “Энэхүү шийдвэрийг Украины засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу гаргасан. Бид цаашид ч боломжоороо Украинд тусалсаар байх болно. Тусламжийн эд зүйлсийг бэлэн болмогц агаарын тээврээр хүргүүлнэ” гэв.

Оросууд Украинд химийн зэвсэг ашигласантай холбоотойгоор болгоомжлол улам нэмэгдэж буй тул уг тусламжийг хүргүүлэхээр болсон байна.

Японы засгийн газар тээвэрлэлт хийх боломжтой болгохын тулд батлан хамгаалахын техник хэрэгсэл шилжүүлэх тухай удирдамжаа өнгөрсөн сард шинэчилжээ. Үүний дараагаар сум нэвтэрдэггүй хантааз, дуулга, байлдаанд зориулсан өвлийн дүрэмт хувцсуудыг Украинд илгээх санал тавьсан.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагүида “Түүхий нефть, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт украинчуудын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн сөргөөр нөлөөлж буйд Японы ард түмэн санаа зовж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: KYODO NEWS

Categories
мэдээ нийгэм

Цахим худалдаа хийсэн иргэдийн 55.7 хувь нь хувцас худалдан авдаг байна DNN.mn

Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны хүн амын 29.9 хувь нь цахимаар бараа, үйлчилгээ худалдан авсныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллээ.

Цахим худалдаа хийсэн иргэдийн дийлэнх нь буюу 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа авсан бол 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга худалдан авчээ.

Цахим худалдаа хийсэн иргэдийн дийлэнх нь гутал, хувцас, спортын бараа худалдан авчээ

Улаанбаатар хотод цахим худалдаа хийсэн иргэдийн 52.4 хувь нь дебит карт болон цахим банкны шилжүүлэг хийсэн бол 26.5 хувь нь гар утасны дансны шилжүүлэг хийсэн байна.

Цахимаар бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан иргэдийн төлбөрийн гол хэлбэр нь онлайн төлбөрийн үйлчилгээ байгааг харж болохоор байна. Интернет хэрэглээ нь бизнес эрхлэгчид болон иргэд хоорондын харилцаа, худалдааны хэлбэр, хандлагыг мэдэгдэхүйц өөрчилж байгаа аж.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2020 онд гаргасан мэдээллээр дэлхийн цахим худалдааны буюу “E-Commerce”-ийн борлуулалт 26.7 их наяд ам.доллар хүрчээ. Үүнээс 9.5 их наяд ам.доллар нь АНУ-д хийгдэж байгаа бол Япон, БНХАУ, БНСУ эзлэх хэмжээгээр удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 197 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1723 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1441, хулгайтай холбоотой 33, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 107 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 136, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 151, хүний биед халдсан 71, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 117, эрүүлжүүлэх байранд хоносон 197, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 92 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

Шанхайн далайн боомтод ачааны 809 хөлөг онгоц зогсож байна DNN.mn

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй улс орнууд хилийн хориг тогтоож улмаар ачаа, тээврийн бөөгнөрөл далайн боомтуудад үүсжээ. Тухайлбал, Хятадын Шанхай хотод энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна.

Энэ нь коронавирусийн халдварын тохиолдол өсөж, хөл хорио тогтоосонтой холбоотой аж.

Шанхайн далайн боомт дээр зогсож байгаа хөлөг онгоцнуудын 70 хувь нь ачаа, арван хувь чингэлэг тээвэр, гурван хувь танкер, мөн гурван хувийг загас агнуур, нэг хувийг задгай ачааны төрлийн онгоцнууд эзэлж байна.

Одоогоор тус боомтод 1,962 хөлөг онгоц зогсохоор хүлээгдэж байгаа юм. Шанхайн далайн боомт руу 421 хөлөг онгоц ачаа ачих, буулгах Port call хийхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээллээ.

зураг

Шанхайн далайн боомт дээр ачаа ачих, буулгах хөлөг онгоцны хэмжээ (Port call) төрлөөр нь үзвэл, сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 526-1383 хөлөг онгоц зогссон байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хөлөг онгоцны төрлүүдийг харвал задгай ачааны хөлөг онгоц 817, чингэлэг тээврийн хөлөг онгоц 15, Ro/Ro 1, шингэн задгай ачааны хөлөг онгоц 87, загас агнуур 50, LPG танкер хөлөг онгоц 4, туслах хөлөг онгоц 35, зорчигч 16 бусад 190 төрлийн хөлөг онгоцнууд зогссон байгаа юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Categories
мэдээ нийгэм

“Тодорхой хугацаанд НДШ төлсөн бол урьдчилгаагүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж байна” гэв DNN.mn

Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/ноос нийгмийн даатгалын үр өгөөжийн талаарх мэдээ мэдээллийг нэмэгдүүлж, залууст ээлтэй болгох талаар санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд залуусын төлөөллийг оролцуулж, Нийгмийн Даатгалын Сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох санаачилга гаргаж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг залуусыг оролцуулан 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна.

Залуус нийгмийн даатгалын үр тус, ашиг шимийг мэдэхгүй байгаагаас төлөх ч сонирхолгүй байна. Иймд шимтгэл төлснөөр ямар үр өгөөжийг хүртэх талаар санаа бодлыг нь тусгуулах хэрэгтэй. Бид төлөөд байдаг ч хэзээ үр ашгийг нь хүртэхээ мэддэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өвлүүлдэг болъё, тодорхой хугацаанд төлсөн бол урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар бид судалж байна. Энэ мэтчилэн Нийгмийн даатгалын санг зөв зохион байгуулбал залууст ихээхэн үр өгөөжтэй байх боломжтой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлажээ DNN.mn

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Дээрх хуулиудад мөрийтэй тоглоом тоглох, нэгдүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Харин мөрийтэй тоглоом тоглох үйдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Цагдаагийн байгууллагаас 2021 онд 192 хүнд холбогдох 483 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 456 хэргээр буюу 94.4 хувиар өссөн, 2022 оны 1-р улиралд 34 хүнд холбогдох 93 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 57 нэгжээр буюу 38,6 хувиар буурсан байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дундажаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан.

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Одоогоор цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд болон хэвлэл мэдээллийн байгуулагынхан та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

67 сургууль, 86 цэцэрлэг, 34 эмнэлгийн барилгын ажлыг зогсоохгүй DNN.mn

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон.

Төсвийн тодотголын хүрээнд: 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсныг зарласан.

Улмаар 2022 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж буй нийт 696 төслийг зарлалаа. Үүнд нийтдээ 803.2 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Үүнд:

  • Сургууль-67
  • Цэцэрлэг-86
  • Эмнэлэг-34
  • Дотуур байр-22
  • Автозам-33
  • Эрчим хүч-20
  • Инженерийн дэд бүтэц-36
  • Нийгмийн хамгаалал-21 бусад 361 төсөл