Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газраа баталгаажуулах хугацааг он дуустал сунгажээ DNN.mn

Иргэн болоод хуулийн этгээд өөрийн нэр дээрх газрын бүртгэлээ тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан байна. Учмр нь аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олноор хандаж, хэт их ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан мэдээлжээ.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл орохгүй. Иргэд газраа цахим системд бүртгүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүйг албаныхан онцолж байгаа юм.

Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Газрын захирамж гарсан ч кадастрын санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас ийнхүү цахимаар бүртгэж буй аж.

НЭГДСЭН САНД БҮРТГҮҮЛСНЭЭР ГАЗРЫН ЦААСАН ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭ АШИГЛАХ ШААРДЛАГАГҮЙ

Газар бүртгэлийн цахим систем шинэчлэгдэж, 2018 онд сүүлийн хувилбарт шилжжээ. Үүнээс өмнө цаасан хэлбэрээр явж ирсэн газрын кадастрын бүртгэл ирэх тавдугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжих юм. 2018 оноос өмнө кадастрын бүртгэл хийлгэсэн иргэд мэдээллээ заавал цахимаар хийлгэх хэрэгтэй. Мэдээллээ баталгаажуулахгүй бол нөхөн бүрдүүлэлт хийхгүй аж.

Мөн иргэд өөрийн нэр дээр газартай үгүйгээ шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй бол харъяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах нь зөв.

Хуулийн этгээд Egazar.gov.mn сайтад хандан бүртгэл мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Нөхөн бүрдүүлэлт хийнэ гэдэг нь газрын зургийг, хуулийн этгээдийн мэдээлэлтэй нэгтгэх юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бодлогын хүүгээр эмчилнэ гэж байхгүй DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Зэс, алт гэсэн хоёр түүхий эддээ төвлөрч валют олохоос өөр арга өнөөхөндөө алга-


-Ам.долларын ханш өссөөр байна. Импортлогчид хүссэн хэмжээгээрээ доллар олж авч чадахаа болилоо. Доллар тойрсон энэ зовлон ирэх саруудын инфляцид маш том сөрөг нөлөө үзүүлэх байх даа?

-Үүссэн нөхцөл байдлыг харахаар хэд хэдэн зүйл анзаарагдаж байна л даа. Нэгдүгээрт, бизнесийн сезон давхацлаа. Хоёрдугаарт, өвчний аялал жуулчлал гэсэн шалтгаан бий. Бизнесийн байгууллагуудын тайлан гарч байгаа учраас аудитлагдах шаардлага үүссэн. Тэр утгаараа гаднаас аудитын компаниудаас үйлчилгээ авч байна. Энэ мэтээр богино хугацаанд ам.долларын хэрэгцээ шаардлага үүсчихлээ л дээ. Үүнээс гадна нэг шалтгаан бий. Оросууд рубльдээ итгэхээ болиод ирэнгүүт мөнгөө найдвартай зүйл рүү хийх гэж янз бүрээр хөрвүүлж эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгө, машин авч байна. Доллараар солиулж байна. Доллар солиулах процессоо хөгжиж буй ойрын орнуудаас хийх үзэгдэл ажиглагдаад удлаа. Үүнээс гадна iPhone, Samsung гэх мэт гар утас Орост олдохоо больсон. Ийм шалтгаанаар манайхан тийшээ экспорт хийх гэх асуудал гарах боллоо. Тийшээ аваачиж зараад байхаар энд валютын хэрэгцээ үүсч таарна. iP­hone авахын тулд ам.доллар зарцуулах шаардлага гарах нь тодорхой. Энэ мэтчилэнгээр цаг үеийн нөхцөл байдал ч таарлаа. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч хэцүүхэн цаг давхацлаа. Өөрөөр хэлбэл, валютын орлого талдаа төдийлөн өсөөгүй байхад нийлүүлэлт талдаа асар их дарамт үүсээд ханш огцом савлалаа гэж харж байна. Монголбанкны тавьсан хязгаарлалтын тухайд өөрсдөө доллараа хэрэглэе гэсэн логик л доо. Валютын нөөцөө өөр зорилготой зүйлд ашиглаад дуусчихвал богино хугацаанд хэцүү гэж харсан хэрэг.

-Ам.доллар олж болох гарц шийдлүүд гэвэл юуг онцлох вэ?

-Цаашдаа доллар олж болох хэд хэдэн боломж байна. Эхний боломж нь алт. Алтны хувьд нүүрс, зэсийг бодвол маржин өндөртэй. Нүүрсээ тээвэрлээд гаргалаа гэхэд зардал нь маш өндөр. Олсонтойгоо ижил шахуу зарлага гаргаад явчихдаг. Алтанд тийм зовлон байхгүй. Овор хэмжээ багатай учраас онгоцоор ч юмуу, эсвэл төмөр замаар тээвэрлэхэд асуудалгүй. Урсгал зардал багатай учраас валютын орлого их орж ирдэг. Монгол Улсын валютын нөөцийн 20-30 хувийг алтнаас бүрдүүлдэг. Энэ хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Нүүрсний тухайд гарц нь нэлээд бага байгаа учраас зэсийн баяжмал дээрээ түлхүү анхаарах ёстой. Хятадаас чингэлэг тээвэр гээд стандарт гаргаад ирлээ. Энэ стандартын хувьд Орос, Хятадын хооронд зуучлаад явахад асуудалгүй. Оросоос Хятад руу чингэлэг тээвэр явахад ямар нэг асуудал байхгүй гэсэн үг. Гэтэл Монголын хувьд зэсийн баяжмал, нүүрсээ задгайгаар гаргадаг учраас урд хөршийн тавиад байгаа стандартад нийцэхгүй байгаа юм. Стандартад нийцэхгүй бол худалдааны гол транзит тээврээс хасна шүү гэдэг л анхааруулга. Төмөр замын тухайд Монгол, Оросын хувь эзэмшил тэнцүү. Тэр утгаараа магадгүй Оросын Хятад руу орж ирж байгаа барааны эзлэх хувь нь нэмэгдээд, манайх буурчих магадлал өндөр. Товчхондоо стандартыг нь хангаж чадахгүй яваа учраас нүүрсээ тээвэрлэхэд хэцүү байдал үүсчихээд байна л даа. Тийм учраас зэсийн баяжмал дээрээ түлхүү анхаарах ёстой гэж онцлоод байгаа юм. Зэс, алт гэсэн хоёр түүхий эддээ төвлөрч валют олохоос өөр арга өнөөхөндөө алга.

-Ноолуурын хувьд ямар боломж байна вэ?

-Ноолуурын тухайд жилд 250-300 сая ам.доллар олж ирдэг салбар л даа. Ноолуурын салбараа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Урд хөршийн ченжүүд манай ноолуурыг авах гэж наашаа мөнгө явуулах нь ойлгомжтой. Манайхан ноолуураа төмөр замаар ачаад урагш нь явуулна. Дараалал, дугаарт нь орох гэж өчнөөн мөнгө төлж байна. Төр засгийн зүгээс доллар олж ирдэг цөөхөн бүтээгдэхүүний нэг гэдэг утгаар нь ноолуурын тээвэрлэлт дээр онцгой анхаарах шаардлагатай.

-Доллар олох өөр ямар гарц байж болох вэ?

-Зах зээлийн жамаас жаахан гажууд нэг гарц бий. Энэ хэцүү цаг үед хэтэрхий их хөөс үүсгэж, хүлээлтэд хэт нөлөөлөөд байж болохгүй. Жишээ нь, гадуур хүмүүс “Доллар 4000 хүрэх юм биш үү” гэх мэтээр ямар ч судалгаа үндэслэлгүй цуу яриа үүсгээд байна л даа. Битгий тэгээч ээ гэж хүсмээр байна. Бид үндэсний үзэл гэж ярих дуртай ард түмэн. Яриад байдаг үндэсний үзэл маань ийм зүйл дээр гарч ирэх ёстой юм. Эцсийн эцэст бид улс үндэстнээрээ л хохирно. Аж ахуйн нэгжүүдийнх нь санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ. Иргэдийн худалдан авах чадвар буурна. Төгрөгийн ханш нь уначихсан, байшин барилга, машин гээд бүх юмны үнэ өссөн, иргэдийн ядуурлын түвшин бараг тавин хувь дөхөж яваа гэх мэт олон зовлон байна. Хөөс үүсгэж, цуу яриа үүсгээд байвал энэ байдал одоогийнхоос ч улам дордоно. Үндэсний үзлээ ам.доллар дээр гаргамаар байна. Доллар өснө гэсэн мэдээг дэвэргэж хөөргөхгүй байна гэдэг чинь өөрөө үндэсний үзэл. “Найман шарга” бол валютын зах зээлийн тав хүрэхгүй хувийг эзэлдэг. 95 орчим хувь нь банкуудад хамаатай. “Найман шарга”-ын ханшид итгэж хөөрч гүйхгүй байгаач ээ гэмээр байна. Салбараас нэг ченж очиж доллар аваад, тэрийгээ “Найман шарга” дээр очиж зарж яваа л процесс шүү дээ.

-Доллар зарцуулж авдаг гол бүтээгдэхүүн бол шатахуун. Шатахуун дээр доллараас болж асуудал үүсэх эрсдэл бий юү?

-Гарч буй урсгалын хувьд шатахуун энэ тэр дээр тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийгээд шатахууны долларыг асуудалгүй явуулж байгаа. Тийм учраас шатахууны нийлүүлэлтэд элдэв эрсдэл байхгүй гэж харж байна.

-Долларын хувьд банкуудын гүйлгээний хязгаарлалтыг нэмэхгүй бол асуудал хурцдахаар л харагдаад байна?

-Санал нэг байна. Монголбанкны бодлогын хүү өсгөсөн шийдэл улс төрийн нөлөөгөөр гарчихлаа гэж харагдаад байна. Инфляцийн гол шалтгаан ерөөсөө л гааль дээр үүссэн асуудлаас үүдсэн. Барааны нийлүүлэлт зогссон, ложистик дээр асуудал үүссэн, шүлхий гарсан гэх мэт шалтгаан л бий. Өнөөдөр бодлогын хүүг өсгөлөө гээд шүлхий буурахгүй. Өөрөөр хэлбэл, инфляцийг онилж чадахгүй байна. Нийт хадгаламж эзэмшигчийн нэг орчим хувь нь нийт хадгаламжийн дүнгийн тэн хагасыг эзэлдэг. Тэгэхээр маш цөөхөн хүний хадгаламжийн орлого нэмэгдэх нь гэсэн зураг тодорч байгаа биз. Хадгаламжийн эх үүсвэр ингээд нэмэгдчихээр банкууд зээлийн хүүгээ өсгөх нь тодорхой. Зээлийн хүү өсчихөөр бизнесээ хийж ядаж яваа бизнес эрхлэгчдэд зээлийн хүүгийн асар өндөр дарамт ирж таарна. Товчхондоо бодлогын хүү өссөнөөр ийм асуудал үүсэхээс биш инфляцийг шийднэ гэж байхгүй. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бодлогын хүүгээр эмчилнэ гэдэг маш буруу шийдэл. Гүйлгээний хязгаарлалтыг богино хугацаанд хийх болов уу. Урт хугацаанд үргэлжилбэл төгрөгт итгэх итгэл буурна.

-Богино хугацаанд гэдэг нь?

-Богино хугацаанд гэдгийг нэг, хоёр сар гэж харж байна.

-Ямар шалтгаанаар?

-Удахгүй ноолуурын мөнгө ороод ирнэ. “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Алтны төслүүдээ дэмжээд өгвөл нүүрснээс илүү доллар олж ирэх салбар. Ноолуурын мөнгө цуваад ороод ирнэ. Энэ мэтээр валютын орлого нэмэгдээд ирэхээр хязгаарлалтаа зогсоох байх.

-Төв банкны тансаг хэрэглээг танах гэдэг санааны тухайд дэмжмээр шийдэл шиг санагдсан…?

-Үүн дээр үндэсний үзэл гэдэг жинхэнэ утгаараа гарч ирэх ёстой л доо. Тансаг хэрэглээний тухайд хувь хүний л итгэл үнэмшлийн асуудал. Зах зээлийн нийгэм талаасаа бол тансаг хэрэглээгээ тана гэж шаардах нь буруу. Гэхдээ ийм хүнд цагт тэвчиж болох зардлаа хэмнэмээр байгаа юм. Ланд-300 авахаар төлөвлөсөн бол ирэх жил авъя гэж хойшлуулахад болохгүй юмгүй. Хувь хүний иймэрхүү санаачилгууд амин хэрэгцээтэй цаг ирчихээд байна л даа.

-Монголбанкны хувьд бодлогын хүү дээр ямар шийдэл гаргах ёстой гэж харж байна вэ?

-Бодлогын хүүг өсгөөгүй бол илүү дээр шийдэл болох байсан.

-Хил гааль дээр хэлэх шийдэл гарц байна уу?

-Гурваас зургаан сарын хугацаанд ногоон бүс байгуулчих хэрэгтэй. Тэнд байгаа жолооч нарын 50 хувийг нь сонгож, вакумжуулсан орчинд ажиллуулж экспортоо чөлөөтэй хиймээр байгаа юм. Инфляци дээр нэг шийдэл хэлмээр байна. Махан дээр тусгай хөтөлбөр зарлаад нөөцийн махыг нэмэгдүүлж болно. Ингэж байж махны үнийн өсөлтийг барина. Санаа шулуудаад хийвэл энэ мэт биднээс шалтгаалсан шийдлүүд байна л даа.

-Хойд хөршийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөршийн нөхцөл байдалтай холбоотойгоор бидний онцгой анхаарал асуудал гэвэл юу байна?

-Оросын нөхцөл байдал хүндрээд байна л даа. Цианит дээр хориг тавьчихлаа. Цианит бол алтыг гаргаж авдаг гол зүйл. Уул уурхайн салбарт гэхэд л тэсэлгээний материал хомсдож мэдэхээр нөхцөлд байгаа. Тэсэлгээний материал зогслоо л бол уул уурхайн салбарт асуудал үүснэ. Энэ мэт Оросоос орж ирдэг бүтээгдэхүүнүүд дээр тасалдал үүсэх эрсдэл бий. Үүнээс гадна вагоны зүтгүүр, үр тариа байна. Бид гаднаас үр тариа оруулж ирж хөрсөндөө суулгаад ургуулдаг. Энэ мэт том асуудлууд үүсч эхлэх гээд байна л даа. Тэгэхээр аль болох хурдан хугацаанд шийдэл олж, цаг алдалгүй хөдлөх хэрэгтэй. Түүнээс биш Эрдэнэтэд очиж Шинэ сэргэлтийн бодлого яриад нэмэргүй. Тийм чухал асуудал биш. Төмөр зам явахаараа явна л биз. Тэрэн дээр очиж улс төр хийх ямар ч шаардлагагүй.

-Эдийн засгийн байдал, гадаад нөхцөлөөс шалтгаалсан хямрал арай гэж өндийж, бүрэлдэж эхэлж байсан дундаж давхаргыг үгүй хийж эхэлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Шуудхан хэлэхэд, дундаж давхарга зулгаагдаад дууслаа л даа. Инфляци, валютын ханш, татварт идүүлж байна. Өнөөдөр инфляци 14 хувьтай гэж ярьж байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 30 орчим хувиар өсчихсөн. Импортын барааны үнийн өсөлт 15-200 хувь болтол өссөн зурагтай яваа. Импортлогчид вагоны тээвэр дээр дарааллаа ахиулах гэж өчнөөн мөнгө зарцуулж байгаа нь нэгэнт ил болсон бодитой үнэн. Газар дээр нь ажиллаж яваа гаалийн ажилтнууд эхнээсээ тэрбумтан болж, АТГ-т шалгуулаад явж байгаа ийм нөхцөлд Засгийн газрын зүгээс яг тэр процесст л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Засгийн газар хуралдана DNN.mn

Хуваарь ёсоор Лхагва гараг бүр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Энэ дагуу өнөөдөр хуралдаж, 22 асуудал хэлэлцэх аж. Мөн 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээс гадна эрчим хүчний үнэ, тариф, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулах юм байна.

Тодруулбал, эрчим хүчний салбар өнөөгийн тарифаар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүйд хүрсэн тул эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ болно DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа.

Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриаллаа.

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана.

Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж, үр дүнг нэгтгэн дүгнэж ажиллах юм.

Иймд бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүтээн, дэлгэр зунаа угтахыг Улаанбаатар хотын Захирагчийн алын албанаас уриаллаа.

Categories
мэдээ цаг-үе

Маргаашнаас Дархан руу өдрийн цагаар галт тэрэг явна DNN.mn

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг явуулахаар болсон байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “УБТЗ ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзахдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсны дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагаас эхлэн нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.

Уг галт тэрэг УБ өртөөнөөс 8:50 цагт хөдөлж, Дархан өртөөнд 13:17 цагт ирэх бол Дархан өртөөнөөс 14:07-д хөдөлж, УБ өртөөнд 19:00 цагт очно” хэмээн мэдээлжээ.

зураг

“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны/2023/ аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна” хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн Ннаийн бичгийн дарга С.Батболд мэдэгдлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Амартүвшин: Одоо ярьж ханалаа. Бодит үйлдэл рүүгээ алхам алхмаар ормоор байна DNN.mn

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


– Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт дайн байлдаантай, үймээн самуунтай улс орноос ч дор байдалд орчихсон-


-“Монголын эдийн засгийн чуулган-2022” шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдлаа. Өнгөрсөн хугацаанд худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байв?

-МХАҮТ бизнес, эдийн засгийн орчинд гол нөлөө үзүүлэхүйц томоохон судалгаануудыг тогтмол хийдэг. Эдийн засгийн хөгжил олон зүйлээс хамааралтай. Судалгаагаар хамгийн эхэнд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол улс төрийн тогтвортой байдал юм. Бид эдийн засгаа хэрхэн хоёр дахин тэлэх талаар судалгаа хийж, үр дүнг нь 2019 оны сүүлээр танилцуулсан. Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа хууль, эрх зүйн нөхцөл байдал, уялдаа холбоог аваад үзвэл эдийн засгаа хоёр дахин тэлэх боломж хомс байна. Монгол Улсын эдийн засаг 2025 он гэхэд хоёр орчим тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Бидний өөрчлөхийг хүсээд байгаа нийгэм, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, утаа, хот хөдөөгийн ялгаатай байдал зэрэг өөрчлөх шаардллагатай олон асуудлыг дээрх өсөлт шийдэж чадахгүй. Тиймээс богино хугацаанд үсрэнгүй хөгжлийг авч ирэх ёстой. Та бүхэн санаж байгаа бол МХАҮТ-аас тийрэлтэт эдийн засгийн загварыг танилцуулж байсан.Үүнд үндсэндээ таван салбар асуудлыг тусгаж,эдгээр асуудлыг эхний ээлжинд шийдэх нь зүйтэй хэмээн үзсэн. Дэлхийн 40 гаруй улс орон эдийн засгаа богино хугацаанд тэлэхэд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. Ингээд их сэргэлтийн санаачилгыг гаргасан. Харамсалтай нь бид хоёр жил гаруй хугацаанд ковидын хүнд үеийг даван тууллаа. Дэлхий дахинд томоохон дайн тулаан, халдварт өвчний дараа цоо шинэ итгэлцэл, ойлголцол бий болдог юм байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг зургаан чиглэлд хэрэгжүүлэхээр болсон.

-Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого бодит байж, үр дүнгээ өгөх болов уу?

-Монголчууд бид хөгжихийг хүсч байна. Тэгвэл Монгол Улсын хөгжилд саад учруулж байгаа зургаан зүйлийг гаргаж ирсэн. Манай улсад тулгамдаад байгаа асуудлууд нэг л өдөр бий болчихсон зүйл биш л дээ. Дэлхийн эдийн засгийн форум болон Дэлхийн банкнаас өрсөлдөх чадварын судалгаа, бизнес эрхлэлтийн индексийн судалгаа зэрэг хэд хэдэн судалгаа хийдэг. Эдгээр судалгаагаар Монгол Улсын хөгжлийг хойш татдаг хэдэн үзүүлэлт л байдаг. Тухайлбал, хил дагуух худалдаа буюу боомтын асуудал, эрчим хүчний хүртээмж, төрийн хүнд суртал, авлигын асуудал зэрэг байдаг. Эдгээр асуудлуудаа шийдэхгүйгээр бид эдийн засгийн тэлэлтийн талаар ярих боломжгүй. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч бид өнөөдөр биш юм аа гэхэд маргааш эдгээр өөрчлөлтийг хийх л болно. Аж үйлдвэрийн салбар, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд эрчим хүч, дэд бүтэц, гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа зургаан салбар зорилтын хүрээнд бид хийх ёстой хамгийн эхний алхмаа зөв тодорхойлсон хэмээн үзэж байгаа.

-Зорилгоо зөв тодорхойлчихсон юм бол төр хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллаж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж юу байна вэ?

-Эдгээр томоохон зорилтот арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газар дангаараа хийж чадахгүй. Учир нь Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил төр хамтрах замаар зөв эрэмбэ дараалалд оруулсны үндсэн дээр хийх боломжтой. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 гаруй их наяд төгрөгийн өртөгтэй. Гэтэл бидэнд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан олон ажлууд байна. Үр дүнг нь харахаар сэтгэл дундуур л байгаа. Тэгвэл дахин ийм алдаа гаргахгүйн тулд, алдаагаа давтахгүйн тулд юу хийх ёстой вэ гэхээр ил тод, хамтарч ажиллах ёстой. Ингэснээр хүссэн үр дүнд хүрнэ.

-Үүнд МҮХАҮТ-ын гол үүрэг роль юу байх вэ?

-Бид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг зөв зохион байгуулах, төр дэмжиж болохуйц хувийн хэвшлийн санаачилгын төслийг бодитойгоор хэрэгжихүйц ТЭЗҮ-ийг хэрхэн бий болгоход анхаарч байна. Тэр ч утгаараа танхимын дэргэд Хөгжлийн төслийн корпораци байгуулах ёстой хэмээн үзэж байгаа. Засгийн газрын том төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшил хэрхэн яаж бодит оролцоотой байх, эсвэл хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслийг Засгийн газар худалдан авах эрэлт, нийлүүлэлтийн баталгаагаар хэрхэн хангах вэ зэрэг уялдаа холбоог нь хангах ажлын нэгж байгуулахыг зорьж байна. Энэ бүхний ард үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Энэ оны улсын төсөв хүнд нөхцөл байдалд байна. Гэтэл ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай олон сайхан төслийн үр дүнгийн талаар ярьж байгаа нь шилний цаанаас чихэр харуулахтай адил санагдаад байх юм. Энэ оны тухайд танай салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд тээвэр логистикийн асуудал үнэхээр хүндрэлтэй байсан. Гэтэл өнөөдөр дайн байлдааны улмаас хойд хилийн асуудал хүндрэлтэй боллоо. Европын ачаа эргэлт хүнд нөхцөл байдалд байна. Үндсэндээ нийт импортын 40 орчим хувийг Европ, ОХУ-аас авдаг. Мөн хойноос ирж байгаа нийт ачааны 30 гаруй хувь нь Европоос, үлдсэн нь ОХУ-аас ирдэг. Эдгээр асуудлууд бүгд хүндэрч байна. Тэр дундаа эм, хүнс, тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байгаа. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аар дамжуулж авч болох хэдий ч урд хил дээр ихээхэн хэмжээний ачааны бөөгнөрөл үүсчихсэн. Тиймээс нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс 2022 оныхоо төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс энэ онд экспортлохоор төлөвлөсөн. Харамсалтай нь бодит байдал дээр 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Угтаа гадаадын зах зээл дээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Хэдийгээр 2021 онд улсын хэмжээнд эдийн засгийн тоо хэмжээнд уналттай боловч үнийн өсөлттэй байсан учраас эдийн засгаа аварч гарсан.Тиймээс бид нэн яаралтай урд хилээ бүрэн ажиллуулахын тулд БНХАУ-ын талтай төр хувийн хэвшлийн түвшинд ярилцаж, ойлголцох хэрэгтэй байна. Экспорт, төсөв, гадаад худалдаа,тээвэр логистик хүндэрчихсэн байгаа энэ үед улсын төсөв бүрдэхэд хүнд. Ийм үед таны хэлж байгаачлан томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх төсөв санхүү орж ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Төсөв мөнгө дутаад ирэхээр гаднаас зээлэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л нөхнө. Хамгийн гол нь Засгийн газар, УИХ, хувийн хэвшил нийлээд амлалт, үүрэг, итгэлцлээ өндөр түвшинд барих ёстой. Тэр бүр ковид, дайн тулаан руу бурууг чихэхээс илүү бүх зүйл биднээс хамаарна. Засгийн газар өөрсдөө итгэл үнэмшилтэй байгаа бол ядаж үрэлгэн төсвөө танах,онцын шаардлагагүй бүтээн байгуулалтаа хойшлуулах, орон нутгаар нэг тараасан үр дүнгүй ажлуудаа цуцлах, автомашин худалдан авахгүй байх гэх мэтээр хэмнэлтийг бодит үйлдлээрээ хийх ёстой. Ингэж байж бусдад зөв хандлага төрүүлнэ.

-Төр хувийн хэвшилийн түншлэлийн талаар олон жил ярьж байгаа. Өмнөх хамтын ажиллагааныхаа үр дүнг тооцсон асуудал байна уу. Төрийн баримталж байгаа бодлогод итгээд ихээхэн хөрөнгө оруулалт хийж эргээд хохироод үлдсэн хувийн хэвшлийнхний жишээ олон байдаг шүү дээ?

-Манай улсын маш том сул тал бол Засгийн газрын тогтворгүй байдал. Засгийн газрын тогтворгүй байдал нь төрийн санах ойг үгүй хийдэг. Өнөөдөр ярьж тохирсон зүйл маргааш нь хэрэгждэггүй, эсвэл санаатай болон санамсаргүй байдлаар хууль бус үйлдэл болоод хувирчихдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юу байх вэ гэхээр төр орох ёсгүй орон зай руугаа халдахгүй байх, хувийн хэвшлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийтлэг үйлчилгээ,амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Хувийн хэвшлийг дэмжих, өдөөх замаар төр өөрийн зорилгыг биелүүлдэг байх учиртай. Өнөөдрийг хүртэл концессын гэрээнээс авахуулаад төрийн алдаатай бодлого олон байсан, олон ч шүүмжлэл дагуулдаг. Энэ бүгдийг Төр хувийн хэвшлийн хуулиар засч залруулах оролдлого хийж байна. Энэ талаар хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх шаардлагатай 100 төсөлд 100 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай байна. Гэтэл манай улсын төсвийн орлого 12 орчим их наяд төгрөг байхад дээр дурьдсан хэмжээний төсвийг улс дангаараа гаргах боломжгүй. Тиймээс төр хувийн хэвшлээ дэмжихгүйгээр өөрөө бүхнийг хийх боломжгүй болчихлоо шүү дээ.Эдийн засгийн бодит үр дүнг тооцоод үзэхээр төр бүгдийг хийх нь үр ашиг маш бага байна. Тиймээс хувийн хэвшлийн хийж болох бүх төсөл, арга хэмжээг, хувийн хэвшил рүү л шилжүүлэх ёстой. Том зургаар нь харахаар сүүлийн үед төр хувийн хэвшлийн урдуур орж бизнес их хийсэн. Энэ нь эдийн засгийн тоогоор илэрч байна. Эдийн засгийн 90 орчим хувь нь төрөөс ямар нэгэн байдлаар хамааралтай болчихсон байна. Энэ бол хандлагын хувьд буруу. Төр хувийн хэвшлийн түншлэл харагдахгүй байна. Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганы үеэр “Төр зохицуулагчийнхаа үүргийг биелүүлье, хувийн хэвшлийн хийж чадах бүх боломж бололцоог тэдэнд шилжүүлье” хэмээсэн нь хамгийн чухал. Төр өөр дээрээ байгаа олон аж ахуйгаа хувьчлах, олон нийтийн болгох аль болох аж ахуй эрхлэхээс татгалзах ёстой хэмээн онцолсон.

-Валютын ханшийн савлагаа, шатахууны үнийн хөөрөгдөл, хил гаалийн гацаа бизнес эрхлэгчид, ААН-үүдэд хэрхэн нөлөөлж байна. Гэтэл ААН-үүдийг бараа бүтээгдэхүүний үнийг тогтоон барих, ажлын байраа хадгалж үлдэх талаар шаардаж байгаа шүү дээ?

Нэгдүгээрт, дэлхий даяар халдварт өвчний дараа нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах, тээвэр логистикийн үнэ өртөг өсөх гэх мэт олон хүндрэл бий болсон. Тэр тусмаа манай улсад гадаад валютын нөөц хомсдож, төлбөр тооцоо хийхэд түвэгтэй болж байна. Манай улс хоёр хөршөөсөө хараат учраас боомтын нөхцөл байдал нэлээд түвэгтэй байна. Энэ бүх шалтгаан бараа бүтээгдэхүүний үнийг хүссэн хүсээгүй өсгөчихөөд байна. Эдийн засаг бол бие биенээсээ хамааралтай систем. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр иргэдийн худалдан авах чадвар нөгөө талдаа буурч, ААН-үүдийн борлуулалт буурна. Үүний үр нөлөөгөөр эдийн засаг агшиж, татвар төсвийн орлого бүрдэхгүй. Иймээс олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, иргэд ажилгүйдэл, ядууралд өртөнө. Энэ мэтчилэн дараа дараагийн хүндрэлүүд бий болно. Энэ эрсдэлийг зөв хараад төр хувийн хэвшилтэйгээ хамтраад зохицуулалт хийх ёстой. Дайн дажин, халдварт өвчин бол байнга гарч байдаг зүйл биш боловч цаашид ямар хугацаанд өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Бидэнд бодох ёстой олон асуудал байна. Яг ийм үед төр асуудлыг зөв, мэргэжлийн байдлаар шийдэх нь маш чухал. Тухайлбал, ийм үед төр махаа экспортлох бүхий л боломж бололцоогоор хангах ёстой. Малын тоо толгой нэмэгдээд байгаа боловч махаа экспортолж чадахгүй байгаа нь малчдын орлогыг хязгаарлачихаад байна. Төв суурин газар амьдарч байгаа иргэдийн махны үнийг өсгөхгүй байх талаар арга хэмжээ авдаг. Энэ бол том зургаараа алдаа. Цаашид бид эдийн засгийг зах зээлийн зарчмаар алхам алхмаар чөлөөлөх ёстой. Харин иргэдийнхээ худалдан авах чадвар, орлогыг нэмэгдүүлэх замаар ААН-үүдээ дэмжих учиртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрчмийг өдөөх чиглэлд анхаарах ёстой болохоос биш өмнө нь ярьдагчлан ямаанд мөнгө тараах, малын хашаа хороо барих гэх мэт ажлуудаасаа эдийн засгийн хүндрэлтэй үед бүрэн татгалзчихмаар байгаа юм. Харин ажлын байраар дамжуулж, цалин орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тэлэхийг дэмжих ёстой. Хараад байхад сэтгэлгээний асар том буруу хандлага байгаа юм. Энэ компани ашигтай ажиллаад байна, тийм учраас энэ бол буруу гэж хардаг. Энэ аль нийгмээс үлдсэн ойлголт юм бэ. Компани, ААН-үүд ашигтай ажиллаж байгаагийн хэрээр төр өндөр ашигтай ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Хөрөнгөтөн нийгмийг үзэн яддаг байсан шиг сэтгэлгээ рүү бид эргээд орж байна. Үнэндээ ямаанд 200 тэрбум төгрөг зарцуулснаас ямааны ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрт 200 тэрбум төгрөг зарцуулах юм бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр экспортолно шүү дээ.

-Төр хувийн үйлдвэр үйчилгээний газрыг шүүхийн шийдвэр гараагүй байхад өөрийн өмч болгодог жишээ олон байна шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд, төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нь магадгүй өнөөдөр ашигтай мэт харагдаж болно. Гэхдээ эдийн засгийн системийн том зургаар нь харвал хэзээ ч ашигтай ажиллахгүй. Нэгдүгээрт засаглал, боловсон хүчний чадавхын асуудал байна. Хоёрдугаарт, үнэхээр урт хугацааны зорилт, зорилгоо тодорхойлж харж чадаж байгаа эсэх асуудал хөндөгдөнө. Бараа бүтээгдэхүүний үнэ өртөг, технологи, эцсийн шатны борлуулалт дээр төр дандаа алдаа гаргадаг. Эцэст нь төр ямар нэгэн зээл авахад хувийн хэвшил шиг урт зам туулахгүй. Маргааш нь л авчихна. Буцаад буруу технологиор яваад дампуурлаа зарлахад татвар төлөгчдийн мөнгөөр л эрсдэл хүлээнэ. Хувийн ААН-үүд бүтээмж, урт хугацааг, хамгийн сайн чанар, боловсон хүчнийг, үр ашигтай менежмэнтийн хослолыг эрэлхийлж байдаг. Үнэндээ ААН-үүдийн энэ эрэл хайгуулууд улсын л хөрөнгө шүү дээ. Ер нь улсын, төрийн хөрөнгө гэдэг сэтгэлгээнээсээ бид одоо салах ёстой. Бид асуудлыг яаж ч гоё сайхнаар тайлбарлаж болно. Тухайлбал, ковидын үед Эрдэнэт үйлдвэр тог цахилгааны мөнгийг дааж байна гэдэг ч юмуу. Гэтэл энэ бол алдаа. Эрчим хүчний тавдугаар цахилгаан станцыг барьчих хэмжээний мөнгийг зүгээр л тараачихсан шүү дээ. Түүний оронд хувийн ААН-үүдээ ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлчихвэл татварын орлого хэд дахин нэмэгдчихнэ шүү дээ. Шинэ сэргэлт гэж ярьж байгаа шиг бид бүгдээрээ сэтгэлгээний, хандлагын өөрчлөлт хийе. Төр шударга зохицуулагчийн байр суурь дээрээ байя. Үүнийг дахин дахин хэлмээр байна.

-Гадаадын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед олон сайхан зүйл ярьж байгаа ч бодит үр дүн гарахад хүндрэлтэй харагдаж байна шүү дээ?

-Өнөөдөр бүс нутгийн асуудал хүнд байгаа ч бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг уйгагүй хийх ёстой. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн яамаа бодитойгоор ажиллуулмаар байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын нөлөөг өндөрт өргөмөөр байна. Одоо ярьж ханалаа. Бодит үйлдэл рүүгээ алхам алхмаар ормоор байна. Дайн боллоо гээд хараад сууж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татмаар байна гэдгийг бүх шатанд хэлж байна. Гэвч гадныхан манайд итгэх итгэл байна уу. Хөрөнгө оруулах таатай орчин бүрдсэн үү. Манайд гадны хөрөнгө оруулагчдыг урьж, хөрөнгө мөнгийг нь үрчихээд хөөгөөд явуулдаг түүх олон бий шүү дээ?

-Аль ч улс оронд бодлого нь тогтвортой, хөрөнгө оруулалт нь үр дүнтэй байвал гадныхан хөрөнгө оруулна. Манай улсын судалгааг аваад үзвэл гадны хөрөнгө оруулалт эрс буурчихсан. Хатуухан хэлэхэд, бүр зогсчихсон. Зарим нэг дайн байлдаантай, үймээн самуунтай улс орноос ч дор байдалд орчихсон. Энэ нь манай улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Дахин хэлэхэд төр, засаг гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэхийн тулд бодит үйлдэл хийх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хэрхэн ажиллаж, гэрээ хэлэлцээрээ яаж мөрддөг юм бэ гэдгээ харуулах цаг болсон. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, сурталчилах агентлагууд нь бүрэн утгаараа ажлаа хийх хэрэгтэй. Ер нь бид хэлсэн, ярьсандаа л байдаг байх ёстой. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй ашиглах хууль эрх зүйн орчноо бүрдүүлчихээд түүний үр шимийг хүртэх ёстой. Үнэндээ улстөрчдийн попролыг дарах ёстой болчихоод байна. Мэддэг, чаддаг, хийх ёстой зүйлээ л хийдэг баймаар байна. Нөгөө талаар бидэнд боломжууд бий. Түүнийгээ бодитоор үнэлмээр байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин туулай өдөр DNN.mn

2022.4.20, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.20, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө нийт нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говь, талын нутгаар 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монголоор дайрахаар төсөөлөгдөж буй хийн хоолой” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ дахь АН-ын бүлгийн
Ажлын албаны зөвлөх,
эдийн засгийн ухааны
доктор Р.Даваадорж “Тооцоо
судалгаагүйгээр
эдийн засгийг
удирдах нь
хямралд хүргэх
эрсдэлтэй” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Дэлхийн банк “2022 онд Монголын
эдийн засаг 2.5 хувиар өсөх
төлөвтэй байна” гэв.

Завхан аймгийн малчид
НҮБ-ын дэмжлэгтэйгээр
нөөц боломжоо
ашиглаж үйлдвэрлэл
эрхэлж байна. Энэ тухай “Томилолт” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монголоор дайрахаар төсөөлөгдөж буй хийн хоолой” нийтлэл хэвлэгдлээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аа Хавдар судлалын
үндэсний төвөөс бэлтгэлээ. Дэндүү олон иргэний мөрөөдөл “Хавдар
гэгч нь биш байгаасай” болжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт ЦЕГ-ын дэд дарга,
цагдаагийн хурандааО.Амарсанаа “Жагсаалын үеэр ёс зүйн зөрчил
гаргасан албан хаагчийг дотоод хяналтаас
шалгалт явуулж АТГ-т шилжүүлсэн” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хэнтий аймагт ажиллаж байна DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул нар Хэнтий аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.

Мөн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасаг, гемодиалезийн ба яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор шинээр байгуулж тохижуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.

Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж, засварт 1.6 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулсан байна. УИХ гишүүд ба Эрүүл мэндийн сайд тус аймагт суурилуулж буй 1.8 тэрбум төгрөгийн ангиографийн аппарат, Нэгдсэн эмнэлэгт Хавдрын мэс засал хийхэд ашигладаг АНУ Thompson компанийн мэс заслын иж бүрэн багаж, 155 сая төгрөгийн алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон Toyota Land cruiser 78, Өлзийт суманд УАЗ Фургон автомашин өглөө.