Categories
мэдээ нийгэм

​Нийтлэг ашигладаг АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэв DNN.mn

Шатахуун импортлогч компаниуд АИ-95 болон дизель түлшний үнээ өчигдрөөс нэмсэн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр иргэдийн дийлэнх нь ашигладаг АИ-92 төрлийн авто бензиний үнэд өөрчлөлт орохгүй юм байна. АИ95, дизель түлшний үнэ нэмэгдсэн нь олон улсын зах зээл, хилийн үнийн өсөлттэй холбоотой гэж албаныхан тайлбарлалаа. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас ОХУ-ын холбогдох талтай уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд АИ92 төрлийн авто бензиний хилийн үнийг ойрын гурван сарын хугацаанд нэмэхгүйгээр тогтвортой үнээр нийлүүлэхээр болсон аж. Шатахуун импортлогч компаниудаас тодруулахад Улаанбаатар хотод АИ-95 литр нь тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж 3260 төгрөг, АИ-98 200 төгрөгөөр нэмэгдэж 3700, дизель түлш 250 төгрөгөөр нэмэгдэж 3380 төгрөг болсон байна. Тэдний тайлбарласнаар АИ-92 бензиний үнэ ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэв.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосын бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр Гадаад зах зээл дээрх түүхий тосны үнэ сүүлийн гурван сард дандаа өсөлттэй байгаа. Үүнийг дагаад ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын дөрөвдүгээр сарын үнэ нэмэгдсэн. АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 авто бензиний үнэ тонн тутамдаа 168 ам.доллароор, дизель түлш 152 ам.доллароор нэмэгдсэн үнээр нийлүүлэх санал өгсөн. Энэ нь дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байна.АИ-92 авто бензиний тухайд нийлүүлэгч талтай УУХҮЯ-ны сайдын зүгээс гурван сарын хугацаанд тодорхой хэмжээгээр бууруулах, тогтвортой үнээр худалдаж авах яриа хэлцэл хийсэн. Тэр утгаар АИ-92 авто бензиний үнэ харьцангуй саармагжсан ба нэмэгдэхгүй, тогтвортой байх болов уу гэсэн хандлагатай байна. Улаанбаатар хотод АИ-92 2,390 төгрөг байгаа. Ерөнхийдөө долларын ханш тогтвортой байвал саармагжаад тогтворжих боломжтой. Харин АИ-95 авто бензиний үнэ өчигдөр 200 төгрөгөөр нэмэгдэж, 3,270 төгрөг болсон” гэлээ.

Э.МӨНХ

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай DNN.mn

2022.4.21, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.21, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 05.52-19.50
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулс болон Халх гол орчмоор бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дайдаа, эмээ, пионер гурав​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Дижитал майнингаар дэлхийд тэргүүлэгч гүний уурхайн гүнд. Энэ тухай IV, V нүүрээс уншаарай.

Эрдэнэбүрэнгийн
усан цахилгаан
станцын асуудлаар тус
төслийн зохицуулагч Ч.Гантулга “Эрдэнэбүрэнгийн
УСЦ-ын төслийн санхүүжилт
зогсоогүй, зээлийн үнэлгээ хийх
тусгайлсан хэлэлцээр явагдаж байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дайдаа, эмээ, пионер гуравхэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Жижиг 76 гэсэн мажоритар тойргоос
болж төсөв хүндэрсэн” хэмээлээ.

Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа “Монгол компаниуд дэлхийд гарч эхэлсэн нь Оюу толгой төслийн том өгөөж” гэлээ.

“Энхрий үрс халуун
сэтгэл” НҮТББ-ын
тэргүүн ГССҮТ-ийн
Мэдээгүйжүүлэг, эрчимт
эмчилгээний эмч, Эрх зүйн
магистрант О.Энхмаа “Төр нь ажлаа хийхгүй, аргаа
барсан иргэд Монголын залуучуудын
холбоог эмнэлэг болгох санал гаргасан” гэснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

“Өдрийн сурвалжилга”-аар ерөнхий боловсролын
сургуулийн орчин болон
олон нийтийн газраар явж
сурвалжиллаа. “Миний зургийг зөвшөөрөлгүй аваад постолчихсон.
Маш олон охиноос танилцъя гэсэн чат болон
найзын хүсэлт ирсэн” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

ОУВС: Дайны нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарч, инфляц эрчимжинэ DNN.mn


ОХУ, Украины дайн нь 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрс удаашруулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгааг ОУВС–ийн шинээр гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. Ялангуяа шатахуун, хүнсний үнийн огцом өсөлт нь бага орлоготой орнуудын эмзэг бүлгийн иргэдэд хүчтэй цохилт болно гэж үзэж байна.

Тус байгууллагын төсөөлж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд өнгөрсөн онтой харьцуулахад огцом саарч 3.6 хувь хүрэхээр байна. Өнгөрсөн 1-р сарын төсөөлөл 4.4 хувь байв.

Хүснэгт 1: ОУВС-ийн төсөөлөл, 2022.IV

2021

2022

2023

Дэлхийн эдийн засгийн өсөлт

6.1%

3.6%

3.6%

Өмнөх төсөөллөөс өөрчлөгдсөн хувь

-0.8%

-0.2%

Мөн дайны нөлөөгөөр түүхий эдийн үнэ өсөж, үнэ өсөх дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд инфляц 2022 онд хөгжингүй орнуудад дунджаар 5.7 хувь, хөгжиж буй орнуудад 8.7 хувь байхаар төсөөлжээ. Энэ нь өмнөх буюу 1-р сард гаргасан таамаглалаас 1.8-2.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.

Тус тайланд инфляц олон оронд тулгамдаж буй хамгийн чухал бөгөөд төвөгтэй асуудал болсныг онцолжээ. Дайны өмнө эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, түүхий эдийн үнэ нь инфляцыг аль хэдийн нэмэгдүүлээд байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны нөөцийн банк зэрэг төв банкууд бодлогоо чангаруулах алхмыг хийж эхлээд байв. Дайнтай холбоотой үүссэн хүндрэлтэй байдал нь энэхүү дарамтыг улам нэмэгдүүлсэн бөгөөд АНУ, зарим Европын орнуудад инфляц 40 жилийнхээ дээд түвшинд хүрснийг мөн тус байгууллага онцлон дурджээ. ОУВС-ийн төсөөллөөр инфляцын түвшин илүү урт хугацаанд, өндөр хэвээр хадгалагдахаар байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Стэнфордын судлаачид нарны хавтанг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгожээ DNN.mn

зураг

Нарны гэрлийн хавтангууд зөвхөн өдрийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг.

Тэгвэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид одоо ашиглагдаж буй нарны хавтангуудыг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгох аргыг нээжээ.

Ингэхдээ тэд “radiative cooling” буюу цацрагаар хөргөх үзэгдлийг ашигласан байна.

“Бид нарыг сэргээгдэх эрчим хүчний чухал эх үүсвэр гэж үздэг. Тэгвэл сансрын хүйтэн орон зай бас сэргээгдэх эрчим хүчний маш чухал эх үүсвэр юм” гэж уг төслийн ахлагч Шанхуй Фан ярьжээ.

Одоо ашиглагдаж буй нарны хавтангуудад нэмэлт өөрчлөлт хийсний дараа шөнийн цагаар бага хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг тэд туршилтаар баталсан байна.

Шөнийн цагаар тэнгэр рүү харсан биетүүд дулаанаа сансрын уудам руу цацаргаж алддаг. Энэ үед тухайн биетийн температур хүрээлэн байгаа орчныхоо температураас бага болдог байна. Энэхүү температурын зөрүүг ашиглаж цахилгаан гүйдэл гаргах аргыг Стэндфордын судлаачид нээжээ.

Хэдийгээр ингэж үйлдвэрлэсэн эрчим хүч нь өдрийн цагаар үйлдвэрлэсэнтэй харьцуулахад өчүүхэн бага ч зарим жижиг хэрэгцээг хангахуйц юм байна.

Тухайлбал гэрэлтүүлэх, жижиг оврын төхөөрөмжүүдийг цэнэглэх, төрөл бүрийн мэдрэгчүүд, хяналтын төхөөрөмжүүдийг ажиллуулах зэрэгт хангалттай юм.

Одоогийн боломж нь нэгж метр квадрат талбайгаас 50 милливат эрчим хүч гаргана. Өдрийн цагаар ижил талбайгаас үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ 200 ватт орчим байдаг. Нэг ватт нь мянган милливаттай тэнцэнэ.

Фаны хэлж буйгаар уг технологийг сайжруулснаар гарцыг нь нэмэгдүүлэх боломж бий гэнэ.

Categories
гадаад мэдээ

Киргизийн эрх баригчид биолаборатори байгуулах ОХУ-ын саналаас татгалзжээ DNN.mn


Киргиз улсын нутаг дэвсгэрт “BSL3” биологийн лаборатори байгуулах ОХУ-ын санал болгосон төслийг тус улсын Засгийн газар эсэргүүцэж, татгалзсан байна. Энэ талаар Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.

Өмнөх үйл явдлыг сануулахад, дээрх асуудлаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Москва хотноо Киргизийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Арзыбек Кожошев, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук нар авч хэлэлцсэн. Гэсэн ч, Киргизийн эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэрт Оросын төслийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан юм.

“BSL3” биологийн лаборатори бол эрсдэлийн ангиллаар III зэрэглэлд ордог ба шинэ төрлийн коронавирус, холер, ХДХВ зэрэг халдварт өвчний судалгаа явуулдаг лаборатори гэдгийг тус Киргизийн Эрүүл Мэндийн Яам онцоллоо.

Үүнээс бүр өмнөх жишээг дурдвал, 2010 онд Канадын хөрөнгө оруулагчид Бишкек хотод биологийн лаборатори байгуулах санал тавьж байжээ. Гэсэн ч тухайн үед ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Канадын саналыг мөн л хүлээж авахаас татгалзаж байжээ.

Нөгөөтэйгүүр, уулзалтад оролцогчид олон улсын хөгжилд түлхэц үзүүлэх Оросын санаачилгын хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамтарсан судалгаа хийх, хариу арга хэмжээ авах зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон аж.

Биологийн лабораториос гадна коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх, ОХУ-д ажиллаж буй Киргиз улсын хөдөлмөрийн цагаачдын гэр бүлийн ажил орлогогүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы судлаачид цахим савх зохион бүтээжээ DNN.mn

Японы судлаачид давсны хэрэглээг бууруулах зорилгоор цахим савх зохион бүтээснээ танилцуулжээ.

Савхыг Мэйжи Их сургуулийн профессор Хомэй Мияашита, шингэн хүнс үйлдвэрлэгч Кирин Холдингс компани хамтран бүтээсэн байна.

Хүний бугуйд зүүсэн мини компьютер нь савхтай холбогдож, цахилгаан гүйдлээр зохиомол шорвог амтыг гаргадаг ажээ.

Өөрөөр хэлбэл ийм савхаар хоол идэхэд илүү давсархаг амт мэдрэгдэх юм.

“Үр дүнд нь хоолны давс 1.5 дахин нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлнэ” гэж Мияашита профессор тайлбарлаж байна.

Япон үндэсний хоолонд давс ихээр хэрэглэдэг. Насанд хүрсэн дундаж япон хүн өдөрт 10 грамм давс хүнсэндээ хэрэглэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их юм.

Давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг өсгөж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг.

“Өвчин эмгэгээс салахын тулд бид давсны хэрэглээгээ багасгах ёстой. Хэрвээ уламжлалт аргаар давсыг багасгавал бид дуртай хоол хүнснээсээ татгалзах, амт муутай хоол зооглох хэрэгтэй болно” гэж Кирин компанийн судлаач Ай Сато ярьжээ.

Мияашита профессор, Кирин компанийн хамтарсан баг савхныхаа туршилтын загварыг улам сайжруулаад ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн номын санд 500 ширхэг ном илгээжээ DNN.mn

Архангай аймгийн Тариат сумын уугуул Сүхбаатарын Мөнхтуяа аймгийн номын санд 500 ширхэг ном хандивлажээ. С.Мөнхтуяа нь одоогоор Английн Манчестер хотод амьдарч байгаа бөгөөд 2011 оноос оршин суугаа газраа Монгол сургуулийг үүсгэн байгуулж, хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж байна.
Архангай аймгийн номын сан, ЕБС-ийн англи хэлний танхим, коридорын номын сангуудыг гадаад хэлний ном, судлагдахуунаар баяжуулах энэхүү санаачилгыг Англид суугаа монголчууд дэмжиж ийнхүү ном, зохиол хандивласан байна.
Сэтгэлийн хандиваар цугларсан ном, сурах бичгүүдийг Архангай аймагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн гарджээ.
Төрөлх нутгийнхаа ард иргэд, хүүхэд багачуудын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн Сүхбаатарын Мөнхтуяа танд болон ном хандивлах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд Архангайхны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Categories
мэдээ нийгэм

Харьяа эрүүл мэндийн төв дээрээ очиж, хүүхдээ А аминдэмд хамруулаарай DNN.mn

Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэлийг бууруулдаг.

Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг.

А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд:

  • Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
  • Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
  • Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
  • Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандаж өндөр тунт А аминдэмийг жилд хоёр удаа заавал уулгах шаардлагатай. Үүнд:

  • Зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард ууна.
  • 12 сартайгаас тав хүртэлх насны хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ууна.
  • Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.