Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 41 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 41 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 37 нь Улаанбаатар хотод,
  • 4нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” компанийн ажилчид цалин нэмэгдүүлэх, илүү цаг олгохыг шаардаж суулт зарлалаа DNN.mn

“Оюу толгой” компанийн ажилчид цалин, илүү цаг хассанд эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлалаа.

“Оюутолгой” компанийн ажилчин “Оюутолгой” компани ажлын байрны дарамтыг төгс утгаар нь хэрэгжүүлдэг учраас ажилчид тарж бутарч байна. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээс хойш ажилчдад хууль ёсоор олгох ёстой цалинг хассан. Илүү цагийн нэмэгдэл хассан. Батлагдаагүй журмыг үндэслэн илүү цагийн нэмэгдэл, баярын өдрийн нэмэгдлийг хассан. Тайлбар шалтгааныг албан ёсоор өгөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад илүү цагийн нэмэгдлийг хасах заалт байхгүй. Хүнд хортой нөхцөлд 12 цаг ажиллуулаад нэмэгдэл хөлс өгөхгүй байна гэдэг бол маш том зөрчил. Оюутолгой төсөл дээр олон сая төгрөгийн цалин авдаг ажилчин байхгүй. Гар дээрээ 600.000 төгрөгийн цалин авдаг олон ажилчин бий. Олон сая төгрөгийн цалинг дарга нар авдаг. Мянга мянган ажилчдын хөдөлмөрийг мөлжиж, боолчилж байна. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Үүнийг нотлох баримт бий.

Өнөө үед цалин нэмэх бус хасна гэдэг бол байж болохгүй зүйл. Шийдвэрээ эргэж хараач. Бид эрхийнхээ дагуу дуу хоолойгоо өргөж байна” гэлээ.

Оюутолгойн туслан компанийн экскаваторын оператор “Бид гүний уурхайд ажилладаг. Бидний нэг цагийн үнэлгээ 3 доллар байдаг. Бүтэн өдөр ажиллаад 30 долларын цалин авч байна. Харин гадаад экскаваторууд нь 170-250 долларын цалинтай. Бид туслан компанийнхаа ажилчдын цалинг нэмээч гэж байгаа юм. Хүний эрх чөлөө гэдэг зүйл зөрчигдөж байгаа. Нэмэлт цалин байхгүй. Бид дэлхийн жишиг уурхайд ажиллаж байгаа. Гэтэл өдөрт 30 долларын цалин авч байна. Компани бидэнтэй цалин тохироогүй. Цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хувийн хэвшлийнхэн төрөөс хүн гуйлаа DNN.mn

Төр данхайсны нэг том жишээг бизнес эрхлэгчид тод томруун ярьж байна. Учир юу гэвэл хувийн хэвшил боловсон хүчний хомсдолд орсон талаар Ерөнхий сайдад дуулгаж, та нар төрийн албанд байгаа үр бүтээлгүй олон хүнээ цөөлж, бидэнд ажиллах хүч гаргаж өг хэмээв. Юм хэтэрнэ гэхэд бас арай ч утгаа алдсаны тод жишээ энэ юм. Статистикаас харахад, сүүлийн 10 жилд төрийн захиргааны албан хаагчийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнд эмч, багш нар гээд төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо ороогүй гэсэн үг. Зөвхөн яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58 хувь, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25 хувь, газар болон хэлтсийн дарга нар 50 хувь зэргээр өссөн байна.

Төрийн алба ингэж данхайсан нь төрд ажиллах нь хувийн хэвшилд ажиллахаас хавьгүй хялбар, ашигтай байдагтай шууд холбоотой. Цалин бэлэн, ажил бага, цаашлаад дарга сэтэр зүүвэл хангамж боломжийн болохоор төрд орох хүсэлттэй хүмүүс их болжээ. Жишээлэхэд, хэвлэл мэдээллийн салбар ч боловсон хүчний хомсдолд орсон. Дөнгөж төгссөн шинэ сэтгүүлчийг ажилд авч, хамаг байдгаа зааж сургаж, гайгүй бичдэг болоод ирүүт төрийн дэргэд байгуулагдсан хэвлэлийн албад “сороод” авчихдаг. Шинэ сэтгүүлчдээс гадна энэ салбарын гайгүй болгоныг өөртөө шингээж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүхий л төрийн алба дэргэдээ маш том хэвлэлийн албатай. Зарим нь бүр газар, агентлаг болтлоо өргөжиж, хүнээ нэмсээр байгаа.

Энэ мэт хувийн хэвшлийн бүхий л салбараас төр боловсон хүчнийг нь булаан авч байгааг бизнес эрхлэгчид сануулж байна. Хэмнэнэ, танана гээд байгаа энэ цагт хувийн хэвшилд хэрэгтэй хүмүүсийг нь гаргаж өгч, төрийн мөнгийг хэмнээч.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэр гаргажээ DNN.mn

Иргэн Д.Эрдэнэбилэг болон М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Тодруулбал, өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээрх иргэдийг цагдан хорих саналыг хэлэлцэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Д.Эрдэнэбилэгийн тухайд, шүүхээс нэг сарын хугацаанд цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

АТГ-аас Мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.


Categories
гадаад мэдээ

Шанхайн халдвар олон нийтийн санааг зовоосоор байна DNN.mn

Шанхайд “Ковид-19”-ийн шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрчээ. Хятад улс бүх бүс нутгууддаа хяналтаа чангатгаж, омикрон хувилбарыг устгах зорилготой “динамик цэвэрлэгээ” гэж нэршсэн арга барилаа үргэлжлүүлж байна.Том компаниуд “халдвар эрчимжиж байгаа байдалд тохируулан” 14 хоногийн түр хөл хорио зарлав. Хятадын баруун хойд хэсэгт Шиань хот оршин суугчдыг орон сууцнаасаа гарахгүй байхыг уриалж, ажилчид гэрээсээ ажиллах журам гаргаж өгчээ. Харин Шиань хотын засгийн газрын албан тушаалтан хөл хорио тогтоохгүй гэсэн байна.Шанхай хотын ойролцоох Сужоу хот хөл хорио тогтоож, ажлаа гэрээсээ хийх журам гаргав. Тус хот сүүлийн хоногт 500 гаруй халдвартай иргэн бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Хятадын төв Шанхай хотод дөрөвдүгээр сарын 15-ны дотор 3590 өвчний шинж тэмдэг бүхий тохиолдол бүртгэгдэж, “Ковид-19”-ийн шинж тэмдэггүй 19923 тохиолдол бүртгэгджээ.Тус хотын 25 сая оршин суугчийн дийлэнх нь гэртээ хөл хорионд орсон хэвээр байгаа аж. Учир нь Шанхай хотын өвчлөлийн тоо улс даяарх өвчлөлийн тооноос харьцангуй өндөр байгаа аж. Иргэд хоол хүнсний зүйл дууссан хэмээн гудамжинд гаран жагссан боловч цагдаа, эмнэлгийн ажилтнуудын чанга хяналтаас үүдэн үр дүнд хүрэлгүй тарсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Халх голын түймрийг цурамд оруулжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн нутагт гарсан хээрийн түймрийг унтараахаар албаныхан ажиллаж байна. Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын

Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан, гал түймрийг бүрэн унтраах ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдөр өглөө 05:00 цагт ангийн байрлалаас хөдөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гаргаж, хүний амь хохироогоод зугтсан хэргийг илрүүллээ DNN.mn

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өчигдөр 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж, амь насыг нь хохироон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэйг тогтоон мөрдөн шалгаж байгаа аж.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

  • 2.1. согтуурсан, мансуурсан үедээ;
  • 2.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
  • 2.3. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
  • 2.4. их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

  • 4.1. согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
  • 4.2. энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 27.11 дүгээр зүйл. Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

1. Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг хэлэлцэж байна DNN.mn

Өнөөдрийн /2022.04.21/ УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэн хуралдаж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд” болон “Эрдэнэсийн сангийн тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
гадаад мэдээ

Борис Жонсоны нэрэмжит гудамж DNN.mn

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон саяхан Киевт айлчлан гудамжаар нь алхаж Украинд 585 сая ам.долларын зэвсэг, 520 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Тэгвэл Фонтанка хотын зөвлөлөөс Зөвлөлтийн нэрт яруу найрагч Владимир Маяковскийн гудамжийг Борис Жонсоны нэрэмжит болгож өөрчлөх тушаал гаргажээ. Уг тушаалд, “Их Британийн ерөнхий сайд бол Оросын түрэмгийллийг хамгийн зарчимтай эсэргүүцэгчдийн нэг. Тиймээс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны гудамж болгон өөрчилж байна” гэсэн байна. Фонтанка нь Одесса хотын захад оршдог хот юм. Их Британи улсын зүгээс “Starstreak” зенитийн батерей бүхий “Стормер” хөнгөн танкуудыг Украинд илгээж байгааг “The Sun” хуудас мэдээлсэн. Мөн өндөр технологийн хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, 120 хуягт машин аль хэдийнэ замдаа гарсан аж. Өнөөдрийг хүртэл тус улс нь олон мянган танк эсэргүүцэх пуужин болон зенитийн пуужингуудыг Киевт илгээгээд буй. Ийнхүү Украины дайнаар Борис Жонсон болон Могойт арлын эргийн хамгаалагч, Оросын “Москва” хөлгийн бууж өгөхийг шаардахад дунд хуруугаа гозойлгож харуулсан баатар Роман Грыбов нар өөрийн нэрэмжит гудамжтай болоод байна.



Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Орос, Беларусийн тамирчдыг “Wimbledon-2022”-т оролцуулахгүй DNN.mn

Орос Украин руу халдсаны улмаас ОХУ болон энэ улсын холбоотон болох Беларусийн тамирчид “Уимблдон-2022” тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Энэ талаарх мэдээллийг тэмцээний албан ёсны цахим хуудсан дээр байршуулсан байна. Ингэснээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон анхны томоохон тэмцээн нь “Уимблдон” болж байгаа юм.

“Украины сөргөлдөөнөөс хохирсон бүх хүнд бид байнга дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байна. Оросын хууль бус үйлдлийг дэлхий нийтээр шүүмжилж байгаатай бид санал нэгдэж байгаа. <…> Ийм дайны нөхцөлд Оросын дэглэм “Уимблдон”-д Орос, Беларусийн тамирчид оролцохоос үүдэлтэйгээр ашиг олох нь байж болшгүй хэрэг гэж үзэж байна. Тиймээс 2022 оны тэмцээнд Орос, Беларусийн тамирчдын хүсэлтийг хүлээн авахгүй” хэмээн тэмцээн зохион байгуулагчид мэдэгджээ.

Уимблдон зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 10-ны хооронд явагдах юм.