Categories
мэдээ эдийн-засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй DNN.mn

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ.

Уг хуулиар “виртуал хөрөнгө”-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байдлыг нийтлэг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдлүүдийг гаргаж байна.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулгыг гаргасан байна. Энэхүү анхааруулгад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр явж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, хурдан хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолжээ.

Мөн Европын холбооны өнөөгийн зохицуулалтын орчны хүрээнд крипто хөрөнгө болон холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж хомс байгааг анхааруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд зориулан тасралтгүй хүргэсээр байгаа. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй билээ.

Иймд, иргэд Та бүхэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

  1. Мэдэгдэл
  2. Зөвлөмж
  3. Анхааруулга
  4. Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу
  5. Мэдэгдэл
  6. Анхааруулга
  7. Сэрэмжлүүлэг
  8. Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ
  9. Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна
  10. Биткойны талаар хэн юу өгүүлэв?
  11. Хамтарсан мэдэгдэл
  12. Анхааруулга

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо


Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийдэд тооллого хийж, 46070 эд зүйлийг улс бүртгэж авчээ DNN.mn

Соёлын яамнаас Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ удаагийн тооллогоор 46,070 эд зүйл бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь шүтээн зураг (танка), баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан шүтээний зүйлс байжээ. Үлдсэн хэсэг нь түүх, угсаатны болон шашны зан үйл, оёмол, хатгамал, сийлмэл бурхан шүтээний зүйлс.

Дээрх эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, хэмжээ, жинг давхар нягтлан цахим бүртгэлийн системд оруулсан бөгөөд гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд шилжүүлэн хадгалжээ.

Засгийн газрын хуралдаанаас Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг дижитал технологиор өндөр нарийвчлалтай баримтжуулах, хийдийн сүм дуган болон тэдгээрийн орчинд дохиолол, хяналтын камерын иж бүрэн систем суурилуулах, дурсгалт зүйлд үнэлгээ тогтоох, яаралтай сэргээн засварлах шаардлагатай дурсгалт зүйлийг үе шаттай сэргээн засварлах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: 4000 гаруй малчин гэрээт малчин авч ажиллуулах хүсэлтэй байна DNN.mn

“Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдвээр ХААИС-д хэлэлцүүлэг боллоо.Энэ үеэр малчдаас төвлөрүүлсэн татварын зарцуулалт олон нийтийн хяналтаас гадуур байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ.

ХХААХҮЯ-ны БТГ-ын мэргэжилтэн Т.Түмэнбаяр: “Малын тоо, толгойн хэт өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байна. Улмаар мал бэлчээрээс шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь махны ашиг шимд нөлөөлж байна. Өмнө нь уламжлалт аргаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэг малаас махны хэмжээ их байсан бол сүүлийн үед найрлагад өөрчлөлт орж мал өөхөн тарга их авч байгаа юм. Энэ нь эргээд малчдын орлогыг бууруулж, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ буурснаар орлого буурахад сөргөөр нөлөөлж байна” гэв.

No description available.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар малчдаас 1.4 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүний 300 гаруй сая төгрөг нь зөвхөн мал аж ахуйтай холбоотой зүйлд зарцуулахаар төлөвлөгдсөн аж.

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс зарим асуудлыг тодрууллаа.

-Малчдыг хэрхэн хоршоолуулах вэ?

-Малчдыг аль болох үйл ажиллагааны чиглэлээр ньхоршоолуулах асуудал яригдаж байгаа. Малчид хоршихгүй байснаар ямар хор хохиролтой юм, хоршсоноороо ямар үр дүнтэй юм бэ гэдэг жишээнүүдийг харуулж хэлж өгөхгүй бол малчид маань хоршино гэхийг яг сайн ойлгохгүй байна. Тэгэхээр зөвхөн түүхий эдлэлийн чиглэлээр хорших уу, малын чанар үйлдвэрлэл байдлын чиглэлээр хорших уу, малын худалдаа үйлчилгээний чиглэлээр хорших уу гэх мэтээр нэгтгэн хоршоолуулна. Хоршсон хүмүүс хөрөнгөө нийлүүлнэ, тэндээсээ ашгаа хуваана, тэгэхээр хэр үр дүнтэй байх нь уу, боломжтой байх нь уу үгүй юу гэдгээ мэдээд, туршаад үзэх хэрэгтэй байгаа юм.

-Нүүдлийн мал аж ахуйг суурин болгоход ямар арга замууд байна вэ?

-Нүүдлийн мал аж ахуйг бүгдийг нь суурин болгохгүй. Нүүдлийн чигээр нь эрхлээд явах газар бол эрхлүүлнэ. Яг одоо суурин эрчимжсэн чиглэлээр хөгжүүлэх асуудал бол зөвхөн газар тариалангийн бүс, төвийн бүсэд яригдана. Тэгэхийн тулд бид хэдэн сайн чанарын үхэртэй байвал болох юм гэх мэтийн жишээнүүдийг танилцуулан ажиллана.

No description available.

-Хөдөө хүнгүйдэж малчингүй боллоо гэх юм. Хэрвээ малчдыг хоршоод нэгтгэвэл энэ байдал сайжрах уу?

-Малчингүй боллоо гэдэг асуудал дээр хотоос хөдөө рүү гэрээт малчнаар ажиллах судалгаа авч байгаа. Судалгаагаар 21 аймгийн 4000 гаруй малчин төвөөс гэрээт малчин авч цалинжуулаад, шаардлагатай бол гэр өгье, гэр бүлээрээ ирээд суурьшаад малчин болооч ээ гэсэн байсан. Тэгвэл нийслэлээс хөдөө рүү гарч малчин болмоор байна гэсэн 400 гаруй хүний судалгаа ирсэн. Тэгэхээр хөдөө ажлын байр байна гэсэн үг. Өөрсдөө хүсэх л юм бол мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боломж байгаа юм. Мөн аймагт хэрэгцээтэй байгаа тэр олон ажлын байрыг ганц нийслэлээс биш аймгийн төвөөсөө нөхөөч ээ гэж хүсэх байна.

-Хоршоонд суурилсан мал аж ахуй хөгжүүлснээр ямар ач холбогдол гарах вэ?

-Маш олон ач холбогдол гарна. Эрсдэлийг дааж, гэнэтийн цочролыг хүлээн авч хариу өгөх чадамжтай болно.

Categories
мэдээ нийгэм

“Атар” талх 1800 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.

Махны дундаж үнэ

2022 оны дөрөвдүгээр сарын III долоо хоногт

  • хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12433 төгрөг,
  • үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14820 төгрөгийн үнэ ханштай байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 251 (1.7%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 285 (1.7%) төгрөгөөр тус тус өссөн байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 170 (1.3%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 109 (0.8%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2022 оны 04 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1900 төгрөг,
  • 1-р зэргийнх 1310-1600 төгрөг,
  • 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй

  • нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600-1800 төгрөг,
  • 1-р зэргийн гурил 1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1500-1800 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний захад талхыг хамгийн хямд буюу 1500 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2022 оны дөрөвдүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 2.4 хувиар өсч 3268 төгрөгөөр, монгол байцай 4.3 хувиар өсч 3309 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгаж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Өнөөдөр /2022.04.21/ дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан нийт 221 тоосгон гараашийг буулгах ажлыг хийж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51 ширхэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 дугаар сургуулийн урд Ганьт хорооллын ард талд байрлах 30 ширхэг гарааш, Сүхбаатар дүүргийн 10-р хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 ширхэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 ширхэг, Орос 14 сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг гэх мэт нийт 211 зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэ жилийн хувьд нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөжээ. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 4.6 хувиар багасчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 600.5 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 665.6 (4.6 хувь) их наяд төгрөгөөр багассан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.

Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Энэ оны эхний гурван сард 21 хүн мотоциклийн ослоор амиа алджээ DNN.mn

Энэ оны эхний гурван сарын байдлаар мотоциклийн ослоор 21 хүний амь нас хохирч, 24 хүн гэмтэж бэртсэн байна. Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, үл хөдлөх зүйл мөргөх зэрэг хэлбэрээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг ТЦА-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх программыг түр нээжээ DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана.

Бүртгэлийн программ тухайн өдрийн 9:00 цагт албан ёсоор нээгдэх юм.

Харин иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээсэн болохыг Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдэгдлээ.

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах юм. Энэхүү шалгалтад хэрхэн бүртгүүлэх зааврыг гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуульд МАН-ын бүлэг завсарлага авчээ DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Завсарлахаас өмнө “Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Харин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн байх суурь нэгдмэл бус байсан тул МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байна.

Тус хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд” болон “Эрдэнэсийн сангийн тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгээс МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарт шаардлага хүргүүлжээ DNN.mn

УИХ дахь Ардчилсан бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн хуралд албан бичиг хүргүүлжээ.

Тэрбээр “МҮОНРТ-ийн үйл ажиллагааг үндэсний эрх ашигт нийцүүлэн, олон ургалч үзэл бодлыг xүндэтгэн, тэгш шударгаар явуулах талаар ерөнxий заxирал А.Бүрэнбаатарт 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр УИX даxь Ардчилсан намын бүлгийн даргын 99 тоот албан бичгийг xүргүүлж, сөрөг xүчний бодлого үйл ажиллагааг олон нийтэд xүргэx шаардлагыг тавьсан. Гэтэл ерөнxий заxирал А.Бүрэнбаатар нь төрийн эрх барих дээд байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд бүрэн, бодитой хүргэх үүргээ хөсөрдүүлж, зөвхөн нэг талын бодлого шийдвэрийг сурталчилах үйл ажиллагааг дагнан явуулсаар өнөөг хүрлээ.

Үүний тод жишээ нь, Европын Холбооны гишүүн улсууд болон Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ-ын Элчин сайд нар xамтарсан xэвлэлийн бага xурал xийж, олон улсад үүсээд буй нөxцөл байдал болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн xөгжлийн талаар нэн ач холбогдолтой байр суурийг илэрxийлж байxад МҮОНРТВ энэ талаар огт мэдээлэxгүй орxисон нь гуравдагч xөршийн бодлогыг тууштай баримтлана гэж заасан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэдгийг онцолжээ.