Categories
гадаад мэдээ

Японы хойд эрэгт 26 зорчигчтой хөлөг онгоц осолджээ DNN.mn

Японы хойд эргийн ойролцоо хөвж явсан 26 жуулчин тээвэрлэсэн “Каzu-1” онгоцтой хэдэн цагийн турш холбоо тасарсан талаар “NHK” бямба гариг /2022.04.23/-т мэдээлжээ.

Холбоо тасрахаас өмнө хөлөг онгоц живж байна гэсэн ослын дохио ирүүлсэн байна. Эл дохиог онгоцны багийнхан илгээжээ. Онгоцыг олохоор 5 нисдэг тэрэг, эргүүлийн зургаан онгоцыг дайчлан Японы хойд эрэгт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Цаг уурчдын мэдээлснээр, хөлөг онгоц сураггүй болсон хэсэгт цаг агаар туйлын таагүй буюу шуурган давлагаатай, хүчтэй салхитай байгаа аж.

Сүүлийн мэдээллээр, Японы эргийн хамгаалалтын алба “Каzu-1” аяллын хөлөг онгоц сураггүй алга болсон газраас дөрвөн хүнийг олсон гэж “NHK” мэдээлэв.

Онгоцонд нийт 26 хүн байсан ба тэдний хоёр нь хүүхэд, хоёр нь онгоцны гишүүн байжээ. Тэд бүгд аврах хантааз өмссөн байсан байна.

Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, тус аяллын онгоц өнгөрсөн оны зургадугаар сард энэ удаагийнх шиг ижил боомтоос хөдөлсний дараа осолдож байжээ. Харин тухайн үед хүний амь эрсдээгүй аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, есөн хүнийг олсон ба бүгд ухаангүй байжээ. Усан онгоцны гурван зорчигчийг Ширэтоко хойгийн эргийн уснаас, өөр нэгийг нь эрэг дээрх хаднаас олсон байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эргийн хамгаалалтын алба болон онцгой байдлын алба хаагчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Шинээр 20 га талбайд өвлийн хүлэмж барина DNN.mn

Улаанбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулаад байна.

Өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах аж.

Улсын хэмжээнд нийт 120.5 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаагаас өвлийн 32.3 га, зуны 88.2 га- хүлэмжээс 5.7 мянган тонн ургац хураан авсан байна.

Categories
мэдээ спорт

Манай гурван тамирчин медалийн төлөө барилдана DNN.mn

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь буюу сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох алт, 74 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө 18:00 цагт барилдана.

Categories
мэдээ спорт

Ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Азийн бөхийн холбооноос “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, “Мехико-1968” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, “Монреаль-1976” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ханх боомтоор 3.8 тонн ачаа орж иржээ DNN.mn

ОХУ-ын Буриад улсын Монды боомттой хиллэдэг Ханх боомтоор энэ долоо хоногт 3.8 тонн ачаа орж иржээ.

Тус боомт нь Хөвсгөл аймгийн Ханх сумаас 22 километрийн зайд “Мөнгөт толгой” гэдэг толгодод оршдог юм. Ханх боомтын хилийн хөдөлгөөн 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 203, гэрийн хяналтанд 458 хүн байна DNN.mn

Сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 30 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт -24
  • Орон нутагт – 6

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 203, гэрийн хяналтанд 458 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 9 нь хүүхэд, 4 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 56 хүний бие хүнд, 12 хүний бие нэн хүнд байна.

Categories
гадаад мэдээ

Индонез далдуу модны тосны экспортоо хоригложээ DNN.mn

Индонезийн эрх баригчид энэ сарын 28-наас эхлэн далдуу модны тос болон эл бүтээгдэхүүний түүхий эдийн экспортыг хориглох шийдвэр гаргажээ.

Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн мэдээлснээр, Индонез улс ийм төрлийн бүтээгдэхүүний хомсдолтой нүүрлээд байна. Хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар хүнсний зориулалттай ургамлын тосны нийлүүлэлтийг тогтворжуулж, хангалттай хэмжээнд хүргэх зорилгоор тавьжээ.

Индонез улсад ургамлын тосны хямрал үүсээд байгаа билээ. Индонез нь далдуу модны тосны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч юм. Өмнөх хоригийг энэ оны гуравдугаар сард цуцалж байв. Хоригтой холбогдуулан дэлхийн зах зээл дээр далдуу модны үнэ дээд хэмжээнд хүрч байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.01.31-ний өдрийн 17 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль зүйн санал, дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн санал дүгнэлт 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн тоо, баримтад тулгуурлан ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн санал дүгнэлтэд үндэслэсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа иргэний шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад нэн тэргүүнд анхаарч, шүүгчийн орон тоог нийслэлд байрлаж буй шүүхүүдэд хангалттай хэмжээнд, ачаалал тэнцвэржүүлсэн байхаар буюу судалгаанд тусгагдсан нэг шүүгчид ногдох хэргийн ачаалалд нийцүүлэх байдлаар санал боловсруулж бэлтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөрт зөвшилцсөн хариу өгөхөөр шийдвэрлэлээ. Шүүхүүдээс ирүүлсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 2022 онд “Шүүгч сургагч багш бэлтгэх”, “Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийн сургалтын хөтөлбөр”, “Залуу шүүгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөр”, “Авлигын зарим болон мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь” зэрэг сургалтыг зохион байгуулахыг дэмжив.

Товчхон:

  • Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар боллоо.
  • Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тогтоолгох тухай хоёр шүүгчээс ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжив.
Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын тэргүүн захидал солилцжээ DNN.mn

Хоёр Солонгосын тэргүүн нар захидал солилцож, харилцаагаа сайжруулах найдлага тавьж буйгаа илэрхийлжээ. Пёньянаас цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ эрчимжүүлснээс үүдэн хоёр Солонгосын харилцаа сүүлийн гурван жилийн хугацаанд муудаж, яриа хэлэлцээ царцсан.

Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн Лхагва гаригт Хөх ордны тэргүүн Мун Жэ Инээс захидал хүлээн авсан тухай Пёньяны төв телевиз мэдээлж, хариу захидлыг маргааш нь явуулсан байна. Тэрбээр захидалдаа хоёр талын харилцааг сайжруулахыг эрмэлзэж буй Мун Жэ Иний хичээл зүтгэлийг сайшааж, “гүн итгэлцэл”-ийн илэрхийлэл болсныг онцолжээ.

Ким Жон Уны захидлын цаана Өмнөд Солонгосын ард иргэдийг талцуулах, ирэх тавдугаар сард тангараг өргөх Хөх ордны шинэ тэргүүнд дарамт үзүүлэх зорилго агуулагдаж байгаа гэж ажиглагчид дүгнэжээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн “KCNA” агентлагт мэдээлэхдээ Мун Жэн Ин ирэх сард суудлаасаа буусан ч Солонгосын хойгийн нэгдлийн төлөө ажиллана гэжээ. Мун Жэ Ин болон Ким Жон Ун нар өмнө нь 2018 онд нүүр тулан уулзаж, энх тайвны төлөө хамтарсан тунхаглал гаргаж байсныг ч мөн онцолжээ.

Хөх ордны мэдээллээр, Мун Жэ Ин нь захидалдаа хоёр Солонгосын харилцаа муудсан ч 2018 онд зарласан энхийн төлөөх амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Хойд Солонгосын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч энэ долоо хоногт Сөүлд айлчилж, Пёньяныг тогтворгүй араншины эсрэг хатуу арга хэмжээ авахаар тохиролцсон байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн 30 хувьд ногоо цухуйгаагүй, мал бэлчээрлэх боломжгүй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тойм мэдээллээр нийт нутгийн 30 хувьд ногоо цухуйгаагүй байна.

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв, Өмнөговь,Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт хэвийн, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байгаа аж.

Харин Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.

May be an image of map and text