Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө эрс сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “НӨАТ-ын буцаалтыг нэмэх гэсэн биш сугалаагаа хасуулаад НДШ-ээ өөрийнхөөсөө гадна өрөөлийнхийг төлөөд дуусах нь ээ” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НИТХ дахь ХҮН-ын
бүлгийн дарга Д.Гантулга “Эрх баригчдын
бодлого, үйл ажиллагаа
маш мууг иргэд надаар
хэлүүлэлтгүй мэдэж байгаа” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Улс төр судлаач,
хууль зүйн ухааны доктор Б.Сэргэлэн “Өнөөгийн мөрдөгдөж байгаа
сонгуулийн хууль нь хурц харизмтай, популист
улстөрчдийг гаргах шалтгаан болж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “НӨАТ-ын буцаалтыг нэмэх гэсэн биш
сугалаагаа хасуулаад НДШ-ээ өөрийнхөөсөө
гадна өрөөлийнхийг төлөөд дуусах нь ээ” гэв.

“Сахал” Д.Эрдэнэбилэг,
Ц.Нямдорж нарын хэн нь “ялав”?” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Өмнөговь аймаг дахь
“ГУРВАНТЭС-XXXV” метан
хийн төслийг хэрэгжүүлэгч
“Тэлмэн” группийн ТУЗийн дарга З.Цэцэн “Манай талбайн 10 хувиас л 1000 МВт эрчим хүчийг
1700 жил хангах хийн нөөц тогтоогдсон. Ирээдүйд Монгол Улс
эрчим хүчээр хараат байхаа болино” хэмээн ярилаа.

АНУ-д
ажиллаж, амьдардаг хуульч О.Ганзориг “ҮХЦ-ийн есөн гишүүнээс
хуульчийн гэрчилгээтэй хүн бараг байхгүй.
Ийм л хүмүүс бидний толгой дээр сууж байна” хэмээн ярьсныг “Америкийн Монголчууд” нүүрээс уншаарай.

“Лотус Йог” ХХКийн гүйцэтгэх захирал М.Биндэръяа “Хүн амьсгал авах бүртээ хүчилтөрөгчөөс
гадна маш нарийн түвшний эрчим энергийг авч байдаг” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд 41 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ DNN.mn

Он гарснаас хойш Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 11 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 41 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 79 га, хээрийн 864 мянга 840 га, нийт 64,944 га талбай өртөж, түймэр унтраахад 455300 төгрөгийн зардал гаргажээ.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 2350 гаруй ажилтан, алба хаагч, 330 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газарт гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Европын холбоо: “Google”, “Facebook”-ийн хууль бус контентыг хязгаарлана DNN.mn

Европын холбооноос “Google”, “Meta” болон бусад томоохон цахим платформуудын хууль бус контенттой тэмцэх зорилгоор шинэ дүрэм боловсруулав. Европын холбооны орнууд болон тус холбооны хууль тогтоогчид хооронд тохиролцсон шинэ дүрмийн дагуу цахим платформууд их хэмжээний торгууль төлөх эрсдэлтэй болох юм.16 цаг гаруй хэлэлцээ хийсний эцэст дээрх тохиролцоонд хүрчээ.

Дижитал үйлчилгээний тухай хууль нь “Google”, “Meta” болон АНУ-ын бусад технологийн аварга компаниудыг хянах Европын холбооны Монополийн эсрэг албаны дарга Маргрете Вестагерын стратегийн хоёр дахь шат юм.Тэрбээр Дижитал зах зээлийн тухай хууль хэмээх чухал дүрмийг батлахад 27 орны хууль тогтоогчдын дэмжлэгийг авчээ. Найман жилийн өмнө ийм дүрэм журам гаргахыг уриалж байсан Европын холбооны хууль тогтоогч Дита Чаранзова уг хэлэлцээрийг сайшаан хүлээж авчээ.”Хууль эцэслэн боловсруулж, хэрэгжиж эхлэхийн хэрээр нарийн ширийн асуудлууд гарч ирнэ. Бид бодлого боловсруулагчидтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж “Google” мэдэгджээ.

Шинэ дүрмийн дагуу компаниуд дүрэм зөрчсөнийхөө төлөө торгууль төлөх бадавтан зөрчсөн тохиолдолд Европын холбоонд бизнес эрхлэх эрхгүй болж болзошгүй юм. Энэ хүрээнд, хүүхдэд чиглэсэн эсвэл шашин шүтлэг, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл бодол гэх мэт эмзэг сэдэвт суурилсан сурталчилгааг хориглох аж. Уг хууль 2024 оноос хэрэгжинэ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын явцтай танилцав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын В, Е хэсэгчилсэн талбарт ажиллалаа. Тэрхүү хэсэгчилсэн талбарт төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Гурван бухат” ХХК, “Батхэрэйд” ХХК-ийн барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайн 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувьд орон сууц бариад байна.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:

-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт өмнөх жилүүдэд удаашралтай явагдаж, жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж байсан. Энэ жилээс бид энэ тоог 3-5 мянгад хүргэхээр зорьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн бодлого хэрэгжүүлж байж бид зорьсон тоондоо хүрнэ. Төсөлд шалгарсан компаниуд маань үнийн өсөлтийг сөрөн ажлаа үргэлжлүүлсээр байгаад талархаж байна. Мөн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр төвлөрөл саарч, агаар хөрсний бохирдол буурахын дээр тэр хэрээр ядуурал буурч, амьдрах орчин сайжирна. Цаашид нийслэл, хувийн хэвшил, иргэний хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой. Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орж, ажлын байр нэмэгдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм гэлээ.

“Гурван бухат” ХХК-ийн захирал М.Гантулга:

-Манай нэгж талбарт энэ хаврын хувьд газраа чөлөөлсөн 27 айл бий. Тэдгээрийн 13 нь нүүж явсан. Нийтдээ 18 блок 5, 12, 16 давхар барилгууд барихаас зургаан барилгыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. Бид зөвхөн орон сууцнаас гадна үзэсгэлэнгийн танхим, төр захиргааны байр барина.

-Газар чөлөөлөлт хийгээд барилга, орон сууц барихад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Газар чөлөөлөх явцад багагүй бэрхшээл учирч байна. Бид газраа чөлөөлсөн айл өрхүүдэд байр өгөхөөр гэрээ байгуулж байгаа. Иргэд газраа бэлэн мөнгөөр өгөх, их хэмжээний талбай бүхий орон сууц хүсэх нь бий. Манай төсөл нийт 259 нэгж талбарт хэрэгжинэ. Түүний 30 орчим хувьд нь аж ахуй эрхэлдэг айлууд бий. Тэд хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтай байна. Зарим айлууд урьд өмнөх компаниудтайгаа ойлголцохгүйгээс болоод бүлэг үүсгэчихсэн жаахан хүндрэлтэй л байна. Таван давхар барилга бүхий хэсэгт 360 айлын орон сууц баригдана.

Өнөөдрийн уулзалтад иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд амьдрах орчноо сайхан болгохын тулд түргэн нүүсэн гэх иргэд цөөнгүй байлаа. Харин иргэн Н.Баярцог дахин төлөвлөлтийг дэмжиж буй боловч хашаандаа 30 жил амьдрахдаа 500 гаруй мод тарьсан нэгэн аж. Нарс гацуураас эхлээд алим, лимоны мод хүртэл тарьсан тул хашаандаа амины орон сууц барьж аж төрөх сонирхолтойгоо илэрхийллээ. Түүний хүсэлтийг сонсоод Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар дараах тайлбарыг хэлсэн.

-Иргэн Н.Баярцог шиг хүсэлтэй иргэд байдаг. Тэдний хувьд амины орон сууц маягаар аж төрж болно. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад өгч болно. Амины орон сууц маягаар үлдэж буй айлууд 2-3 давхраас өндөр, 400 метр квадратаас илүү талбайтай байр барьж болохгүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэх мэт шаардлагуудыг тавина. Нэг хоёр жилийн дараа газар дээрээ өөр барилга бариулчихна гэж бодож буй хүмүүс байгаа бол боломжгүй юм шүү гэдгийг сайн ойлгоорой хэмээсэн юм.

Нийслэлийн удирдлагуудын очсон удаах талбар нь В талбар юм. Тус газарт “Бат хэрэйд” ХХК сургууль, цэцэрлэг барьж, 12 дугаар хорооны хүүхдүүдийг оруулах ажээ.

“Бат хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгалмаа:

-Манай компани үйлчилгээтэй 128 айлын орон сууц барьж байна. В хэсэгчилсэн талбарт 295 айлын хашааны газрыг чөлөөлөхөөс 80 гаруй хувь нь гэрээгээ хийсэн. 78 айлын хашааг чөлөөлж 120 гаруй айлыг орон сууцанд оруулаад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол яалт ч үгүй иргэд, төр, компани гурав ойлголцож, хамтарч байж үр дүн гарах юм. Орон сууцанд орсон айлууд маань баяртай байгаа. Энэ орчинд олон жил суурьшаад орчин нөхцөл тааруу, хөрсний бохирдол ихтэй, нүхэн жорлонгоо сэлгэж барих газаргүй болсон байсан.

Манай төсөл нийтдээ 3800 гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барина. 2028 оны хүртэлх төлөвлөгөө график гаргаад, түүнийхээ дагуу ажиллаж байна гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 43 талбарт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад байгаа юм. 2020 онд л гэхэд 30 орчим аж ахуйн нэгж төсөлд шалгарсан боловч 10 нь ажиллаад, 10 нь огт ажиллаагүй, үлдсэн нь иргэдтэйгээ ойлголцоогүйгээс ажлаа зогсоосон зэрэг хүндрэлтэй байсан бол өнгөрч буй хоёр жилийн хугацаанд нэлээд эрчимтэй ажилласан. Ковидын үед бид бодлогын баримт бичгээ цэгцэлсний үр шим одоо гарч байна хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч онцоллоо.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Categories
мэдээ улс-төр

Байнгын болон дэд хороод ирэх долоо хоногт… DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.04.25-2022.04.27/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ДАВАА ГАРАГ /2022.04.25/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

13.30

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

15.00

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан:

“Их Эзэн Чингис хаан” танхим

16.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

· Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.04.26/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

13.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

· Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

“Их Эзэн Чингис хаан” танхим

14.30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

16.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

ЛХАГВА ГАРАГ /2022.04.27/

БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

· Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

· Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тавьсан асуултын хариуг сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Их Эзэн Чингис хаан” танхим

15.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим“

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк бага орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ DNN.mn

Дэлхийн банк Орос, Украины дайнтай холбоотойгоор бага орлоготой орнуудад урьд өмнө байгаагүй томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, дайны улмаас эдийн засгийн хүндрэлд орсон бага орлоготой орнуудад Дэлхийн банк ирэх 15 сарын хугацаанд 170 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ. Зургадугаар сарын эцэс гэхэд 50 тэрбум ам.доллар нийлүүлнэ гэв.

Энэ тухай мэдэгдлийг Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс хийсэн байна. Трасс хэлэхдээ, “Орос улс Украиныг бөмбөгдөж байгаа нь дэлхийн талхны сагсны экспортыг бараг бүхэлд нь зогсоож, үнийн огцом өсөлт үүсгэж байна. Энэхүү дэмжлэгээ бид Оросын харгислалын эсрэг хамгийн эмзэг улс орнуудад чиглүүлнэ.Их Британи Дэлхийн банкаар дамжуулан нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаж Украинд илүү их зээл олгох боломжтой болсон” гэв. Их Британи нь Дэлхийн Банкны үүсгэн байгуулагч гишүүн орон бөгөөд дэлхий даяар хүн төрөлхтний болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжиж ажилладаг.

Дэлхийн банкнаас Украинд 88.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Украины Сангийн сайд Сергий Марченко гарын үсэг зуржээ.

Categories
гадаад мэдээ

Бээжинд сурагчдаас “Covid-19” илэрч, онц байдалд шилжив DNN.mn

Хятадын нийслэл Бээжин хотод дунд сургуулийн 10 сурагчаас Covid-19 илэрч, яаралтай шинжилгээ зохион байгуулахын тулд онц байдалд шилжжээ. Бээжин хотод дунд сургуулийн хичээлийг долоо хоногийн хугацаатайгаар зогсоосон байна.

Үүнээс тусдаа халдварын дөрвөн тохиолдол илэрсэн талаар Бээжин хотын албаныхан мэдээлжээ. Хятадад өчигдөр 24 мянга 326 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба олонх нь Шанхайд илэрчээ. Цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд Шанхайд хатуу хөл хорио тогтоосноос оршин суугчид хүнд байдалд ороод буй мэдээлэл олон улсын анхаарлыг татах болсон. Шанхайд өчигдөр 12 хүн цар тахлын улмаас нас баржээ.

Хятадад омикрон хувилбарын халдвар тархсанаар бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 гарснаас хойш хамгийн хүнд үе нь Хятад улсад өдгөө тохиогоод байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгав DNN.mn

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгажээ.

Тодруулбал, иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 минут хүртэл сунгалаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

151518-1280x1285 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

151517-1280x1285 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

151516-1280x1305 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

151515 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс бүх насныхны үнэ төлбөргүй хамрагдах ЭМ-ийн үзлэгүүд DNN.mn

Нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ийнхүү улс даяар энэхүү эрт илрүүлгийн үзлэг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болсон.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан гэдгийг ЭМ-ийн сайд С.Энхболд хэлж байсан.

Манай улсын тэргүүлэх өвчлөлүүдэд

  • Амьсгалын тогтолцоо
  • Хоол боловсруулах
  • Бэлгийн замын халдвар
  • Гэмтэл согог зэрэг ордог.

Харин нас баралтаар зүрх судасны өвчлөл, хавдар, амьгалын замын өвчлөл, осол гэмтэл зэрэг шалтгаанууд тэргүүлэх байр эзэлдэг. Тиймээс дээрх өвчлөлүүд рүү чиглэсэн оношилгоо, шинжилгээг илүү түлхүү хийх юм.

0-5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Эмнэл зүйн иж бүрэн үзлэг

– Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, биеийн жингийн индекс

– Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ

– Сэтгэц, зан төрхийн үнэлгээ

– Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө /18 сараас дээш/

– Дүгнэлт

– Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

6-17 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Эмнэлзүйн үзлэг

– Биеийн хэмжилт, биеийн жингийн индекс

– Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ

– Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ

– Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө

– Дүгнэлт бичих

– Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

31-45 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Эсийн шинжилгээ –ПАП тест,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Эсийн шинжилгээ –ПАП тест,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

Насанд хүрэгчдийн хувьд дээрх үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэх бол хүүхдүүдийн үзлэг, шинжилгээ өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэх юм.