Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Үйлдвэрлэгчээс нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломжтой DNN.mn

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон бусад албаныхан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломжтой талаар ярилцжээ.

Төр, хувийн хэвшлийн хооронд хэрхэн гүүр болох, үйлдвэрлэгч болон худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж байгаа зээлд хамрагдах боломж болон компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг зөвлөлдсөн байна.

Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байлаа.

“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах саналтай байна” гэдгийг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Цар тахал болон дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр асуудалд хандах, төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо илүү хүртээмжтэй болгох шаардлагыг тавив. Тиймээс өнөөдрийн уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр болов хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын 28.8 хувь нь бизнес, удирдахуй болон эрх зүйн мэргэжлээр суралцаж байна DNN.mn

Ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ 2021-2022 оны хичээлийн жилд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим нь төгсөж байна. Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байгаа аж.

Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын суралцаж буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд нийт суралцагчдын 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн мэргэжлээр сурч байна. Түүнчлэн

  • 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж
  • 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт
  • 12.2 хувь нь боловсролын чиглэлээр тус тус сурч байгаа гэдгийг мэдээллээ.

Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй 100 ажил, мэргэжлийг боловсролын түвшнээр ангилбал, 37 хувийг нь дээд боловсрол шаардагдах ажил мэргэжил эзэлж байна. Харин 35 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсрол шаардагдаж байгаа бол 28 хувь нь мэргэжил шаардагдахгүй ажил байгаа юм.

Эх сурвалж: ҮС

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар өсчээ DNN.mn

Гашуунсухайт хилийн боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд 296 тээврийн хэрэгсэл нүүрс, бараа материал 14, зэсийн баяжмал 48 нийт 358 тээврийн хэрэгслээр экспортоллоо.

Харин дөрөвдүгээр сарын 24-нд Булган боомтоор 165 тээврийн хэрэгсэл 11.947.2 тонн нүүрс гарсан бол Алтанбулаг боомтоор имтортын ачаатай 22 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг төрлөөр ангилбал, хүнс 210.3 тонн, барилгын материал 108.9 тонныг үлдсэн хэсгийг бусад ачаа эзэлж байна.

Энэ сарын 15-21-ний өдрүүдэд авто замаар 3141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3342 мян.тонн нүүрс экспортолжээ.Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мян.тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1080.4 тонн катодын зэс экспортолжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Алтанхуяг: Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой лхагва гаригт танилцана DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яллагдагчаар татах санал ирүүлсэн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “2014 онд огцруулаад хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс алга болж дарга нар нь солигдсон.

Өнөөдөр юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой Лхагва гарагт танилцаад, өмгөөлөгчтэйгөө яриад мэдүүлэг өгье гэж сая АТГ-т хэллээ. Улс орны хөгжил дэвшилд санаа зовж байна. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүйг хүргэдэг. Алтанхуягийг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн ямар зохиол бичиж байгааг мэдэхгүй” гэв.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нартай хамгийн ойрхон одой одноос радио дохио илрүүллээ DNN.mn

Олон улсын одон орон судлаач эрдэмтдийн баг нартай хамгийн ойр орших SCR 1746-3214 нэртэй одой одноос радио долгион илрүүлжээ. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг “arXiv” шинжлэх ухааны нийтлэлийн нээлттэй санд нийтэлсэн байна.

Нээлтийг тун санамсаргүй байдлаар хийжээ. Тодруулбал, Өмнөд Африк дахь MeerKAT радио дурангаар авсан хар нүхний H1743-322 зурагт дүн шинжилгээ хийх үедээ олж мэдсэн байна. Зураг дээр MKT J174641.0-321404 гэж тодорхойлогдсон гэрлийг өөрчилдөг радио ялгаралтын эх үүсвэр гараад өнгөрсөн бөгөөд нарийвчлан судлах явцад эх үүсвэр нь дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд орших SCR 1746-3214 одой одтой холбоотой болох нь тогтоогджээ.

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас өндөр хүчдэлийн 3 шон хугарчээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдрийн 15:30 цагийн үед 22-25 метр секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын өвсний агуулахын дээвэр, бага, дунд хоёр сургуулийн дээвэр хууларсан байна.

Мөн дөрвөн айлын гэр, зургаан айлын байшин, дэлгүүр, цайны газрын дээвэр хууларч, өндөр хүчдэлийн гурван шон хугарчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 33 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Манай улс он гарсаар нийт 491.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон билээ.

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс

  • А-80 авто бензин 11,367 тонн
  • АИ-92 авто бензин 44,548 тонн
  • АИ-95 авто бензин 4,565 тонн
  • ДТ 77,485 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 33, АИ-95 авто бензиний 51 хоногийн, А-80 авто бензиний 68, Дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж.

  • А-80 авто бензин 3,023 тонн
  • АИ-92 авто бензин 25,132 тонн
  • АИ-95 авто бензин 2,960 тонн
  • ДТ 38,403 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 26, АИ-95 авто бензиний 44, Дизель түлшний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099 тонн, хангайн бүсэд 9,337 тонн, төвийн бүсэд 34,959 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тонн байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад өгөх иргэдийн үнэлгээ буурчээ DNN.mn

Төрийн захиргааны дээд байгууллагууд, түүний дотор хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн өгсөн хариулт нь төр, засагтаа хэр зэрэг итгэл хүлээлгэж буйг илэрхийлэх үзүүлэлт юм. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн харуулжээ.

Зураг. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ, оноогоор, 2018-2021 он

Төрийн эрх барих дээд байгууллагуудад өгсөн иргэдийн үнэлгээг харвал, Ерөнхийлөгчид өгсөн үнэлгээ 2018-2021 онд 44-59, Улсын Их Хуралд өгсөн үнэлгээ 13-42, Засгийн газарт өгсөн үнэлгээ 32-56 болж нэмэгджээ.

Шүүх засаглалын байгууллагуудад өгсөн иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд, Дээд шүүхэд өгсөн иргэдийн үнэлгээ 43-50, Нийслэл/аймгийн шүүхэд өгсөн үнэлгээ 45-50, Дүүрэг/сум дундын шүүхэд өгсөн үнэлгээ 49-53, Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт өгсөн үнэлгээ 49-60 болж өссөн хандлагатай байна.

Төрийн үйлчилгээний бусад байгууллагуудад өгсөн иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор харвал

  • Хэв журмын цагдаагийн албанд өгсөн үнэлгээ 83-83,
  • Аудитын газар өгсөн үнэлгээ 73-73 өөрчлөлтгүй байгаа бол
  • Эрүүгийн цагдаагийн албанд өгсөн үнэлгээ 77-80,
  • нийгмийн халамжийн байгууллагад өгсөн үнэлгээ 85-87,
  • төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд өгсөн үнэлгээ 87-92,
  • төрийн өмчит эмнэлэгт өгсөн үнэлгээ 73-84 болж өссөн байна.
  • Харин Замын цагдаагийн албанд өгсөн үнэлгээ 84-83,
  • Галын байгууллагад өгсөн үнэлгээ 61-51,
  • Татварын албанд өгсөн үнэлгээ 78-76,
  • нийгмийн даатгалын байгууллагад өгсөн үнэлгээ 87-84 болж буурч
Categories
мэдээ нийгэм

Богд уулын Жаргалант, Нүхтийн аманд шинээр газар олгохыг хориглов DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нар Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцав.

Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн. Гэвч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ. Тухайлбал, Нүхтийн аманд уулын модтой хэсэгт газар олгосон зөрчлүүд байв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Жаргалант, Нүхтийн аманд нэмж газар олгох асуудлыг хориглож, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо.

Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх Жаргалантын ам, Нүхтийн аманд амьдардаг, үйл ажиллагаа явуулж буй хувь иргэд, аж ахуй нэгжүүдийн газар ашиглалтын гэрээ, гэрчилгээг татан авч, байгаль орчныг хамгаалах чиглэлийн үүрэг, хариуцлагыг нэмэлтээр тусган гэрээг шинэчлэх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхийг санууллаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
гадаад мэдээ

Украинаас 100 км зайд орших Оросын газрын тосны баазад гал гарчээ DNN.mn

ОХУ-ын Брянск дахь “Дружба” нефтийн баазад гал гарчээ. Тус байгууламжийн газрын тос хадгалах сав өнгөрсөн шөнө /2022.04.25/ орон нутгийн цагаар 02:00 цаг орчимд шатсан аж. “Дружба” нефтийн бааз Донбассыг хяналтдаа авахад чухал ач холбогдолтой объект ажээ. Уг мэдээллийг өнөө өглөө “ТАСС” агентлаг уламжилсан байна. Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

Брянск муж Украинтай хиллэдэг бөгөөд Москвагаас 386 орчим км зайд оршдог. Одоогоор шатаж буй нефтийн агуулахын ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Оросын пуужин, артиллерийн 120 дугаар анги байрлаж буй нутаг дэвсгэрт хоёр дахь удаагаа гал гарчээ. Гэвч уг мэдээллийг Оросын эрх баригчид хараахан батлаагүй байна. ОХУ-ын Онцгой байдлын яам цэргийн байгууламжид гал гарсан тухай мэдээллийг нийтэлсэн боловч удалгүй устгасан гэж “Daily mail” мэдээлэв.

НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад, Украины хилээс хойд зүгт 112 км зайд “Роснефть” компанийн байгууламжтай ойролцоо координатад гал түймэр гарч буй нь харагдаж байна.

Украины талын сөрөг довтолгооныг Орос улс хоёр дахь удаагаа зарлаж буй нь энэ юм. Өмнө нь дөрөвдүгээр сарын 1-нд Украины тал газрын тос хадгалах агуулахад цохилт өгөхийн тулд нисдэг тэргүүдээ илгээсэн гэж мэдэгдэж байв.