Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан нохой өдөр DNN.mn

2022.4.27, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ГУРВАН ХӨХ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.27, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 05.41-19.58
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Цэнддоо болбоос …” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “LRT төсөл
хэрэгжвэл үйл
ажиллагааны
зардалд улсын
төсвөөс жил
бүр 50 сая
ам.долларын
татаас өгнө” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Үндэслэлгүйгээр үнэ нэмэх, үгсэн хуйвалдах асуудалд бид орохоос өөр аргагүй” гэлээ.

“Ноолуурын салбарт Италийн
технологийг нэвтрүүлсэн төв
нээлтээ хийлээ“. Энэ тухай XII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Цэнддоо болбоос …” хэмээн өгүүллээ.

Монголын эрчим хүчний
ассоциацийн ерөнхий
нарийн бичгийн дарга,
доктор Г.Пүрэвдорж “Манай улсын үндэсний
эрчим хүчний найдвартай ажиллагаа
техник, эдийн засгийн хувьд алдагдаад
олон жил болж байна” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

Чингэлтэй
дүүргийн ИТХ-ын
төлөөлөгч С.Баярмагнай “Япончуудын барьсан
замын бродюр хамуурдаггүй,
монголчуудынх болохоор хамуураад
байгаа хэрэг үү” хэмээн ярилаа.

Монгол дахь Америкийн
худалдааны танхимын
бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Засгийн
газар хувийн хэвшилд
тулгуурласан эдийн засгийн
загварыг зоригтой хөгжүүлэх
шаардлагатай” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас баржээ DNN.mn

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд албан ёсоор тооцогдож байсан япон эмэгтэй 119 насандаа нас баржээ. Кане Танака нь 1903 онд төрсөн гэдэг. Тэр жил бол Жорж Оруэллийн тодорхойлсноор Япон дэлхийн хэмжээний гүрэн болж сэргэн мандсан үе байв. Кане 100 жилийн өмнө, 19 настайдаа нөхөрт гарч, дөрвөн хүүхэд төрүүлсэн бөгөөд гоймонгийн дэлгүүр зэрэг янз бүрийн газарт ажил хөдөлмөр эрхэлж байсан аж. Нөхөр нь 1937 оны Хятад-Японы дайнд оролцсон бол хүү нь Дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явжээ. Тэрээр мөн “Токио 2020” олимпын бамбарт буухиалах байсан ч коронавируст цар тахлын улмаас оролцож чадалгүй өнгөрчээ. Кане Танака амьдралынхаа сүүлийн жилүүдийг настныг асрах газарт өнгөрөөсөн юм.

Кане Танака нас барснаар Францын 118 настай гэлэнмаа Люсиль Рэндон дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж тооцогдох боллоо.

Categories
гадаад мэдээ

БНСУ: Пхеньянд шөнийн цэргийн парад болжээ DNN.mn

Умард Солонгос улс даваа гарагийн орой Пхеньянд цэргийн ёслолын парад зохион байгуулсан байна. Өмнөдийн цэргийн эх сурвалжуудаас иш татан NHK агентлагийн мэдээлж байгаагаар, Солонгосын Ардын арми байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан тус цэргийн парад даваа гарагийн үдэш орон нутгийн цагаар 22 цагт Пхеньяны төв талбайд эхэлжээ.

Хорин мянга шахам хүн оролцсон байж болзошгүй энэ парад тус улсын түүхэнд хамгийн томоохон нь байж мэдэх юм хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Парадад 250 гаруй нэгж зэвсэг техник оролцуулсан гэж тэд үзэж байна.

Тив алгасагч “Хвасон-17” баллистик пуужин, мөн дуунаас хурдан гэж Пхеньяны нотолдог “Хвасон-8” пуужин зэрэг тус улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг техникийг мөн үзүүлсэн байж магадгүй юм байна.

Саявтар АНУ, Өмнөд Солонгосын хамтран явуулсан цэргийн сургуулилтын хариуд Умард Солонгосыг цэргийн парад хийнэ гэдэг мэдээлэл анх гарч байжээ.

БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг, Ким Ир Сений 1932 онд үүсгэн байгуулсан Солонгосын хувьсгалт ардын армийн 90 жилийн ой даваа гарагт тохиосон юм. Энэ нь одоогийн Солонгосын Ардын Армийн эх үндэс гэж тооцогддог байна.

Categories
мэдээ нийгэм

​ Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй бага зэрэг дулаарна.


2022 оны 04 сарын 26-ны 20 цагаас 04 сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтгээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Жүдогийн УАШТ-д 180 гаруй бөх зодоглож байна DNN.mn

Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцов. Энэ үеэр жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүдо бөхийн спортын мастер Д.Цагаанхүүг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Ташрамд дуулгахад, Жүдогийн УАШТ-д амжилттай барилдсан бөхчүүдээс Улаанбаатарын Их дуулга, Азийн наадам, ДАШТ-д оролцох багийг сонгон шалгаруулах юм байна. Жүдогийн УАШТ маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 4-нд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны тавугаар сарын 4-ний өдөр хийхээр товлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 182 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1710 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1312, хулгайтай холбоотой 45, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 90, гэмт хэргийн шинжтэй 115 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 122, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 122, хүний биед халдсан 48, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 92, эрүүлжүүлэх байранд хоносон 182, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 62 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Дараах байршлуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг БОАЖЯ-наас хийж дууслаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

1. Зайсангийн аманд – 1,8 га

2. Богинын аманд – 5,1 га

3. Хүүшийн аманд – 2,2 га

4. Нүхтийн аманд – 1,9 га газар

Тус газарт хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.