Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Идэр голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Тахал гарах нь гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд хэмнэнэ гээд ч юм үлдсэнгүй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ““Бэрэн групп”-ийн ТУЗ-ын дарга
Б.Мөнхтөрийн охин Цэлмэг “Аавын минь гангийн
үйлдвэр байгуулах
20 жилийн зүтгэл
зогсох ёсгүй гэв.

“Монгол
Улсын
дотоод хэрэгт
оролцсон
Элчин сайд
И.К.Азизовыг
нутаг буцтал
жагсана гэв” I-VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай

Эдийн засагч,
улс төр судлаач Ш.Сайнбаяр “Ард түмэн ядуу
байх нь улстөрчдөд, ам.доллар
өсөлттэй байх нь Засгийн газарт
ашигтай, ийм л нийгэмд бид
амьдарч байна”
хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Тахал гарах нь гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд хэмнэнэ гээд ч юм үлдсэнгүй” хэмээн өгүүллээ.

Өдрийн сурвалжилга “Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснээр
дахин тусах магадлал буурдаг гэв” I-XII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Жүжигчин Г.Ариунболор “Магадгүй
маш олон эмэгтэй Гэрлээгээс
өөрийгөө харсан байх” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

Хотын хөгжилд иргэн таны санал өдөрлөг үргэлжилж байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Идэр голын хөндийгөөр 9-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Тендерт шалгарсан гадаадын концернууд гэрээ байгуулав DNN.mn

Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгч үйлдвэрлэх байгууламж”-ийн лиценз эзэмшигчээр Италийн “Кинетикс Техноложи” (Kinetics Technology) компани шалгарсан. Тус компанитай төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” (Engineers India Limited) компанийн удирдлагууд Лиценз эзэмшигчийн гэрээнд гарын үсэг зурав.

Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн технологийн 12 байгууламжаас бүрдэх ажээ. Атмосферийн болон вакум нэрлэгийн, хөнгөн фракцийг ялгах зэрэг гол байгууламжуудаас гадна гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорациудын патенттай, гүн боловсруулалтын долоон байгууламжтай байх юм байна. Эдгээр долоон байгууламжийн лиценз эзэмшигчдийн дунд явуулсан тендерт АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын концернууд шалгарч, гэрээ байгуулж эхэлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн үйл явц нь устөрөгчтэй орчинд явагддаг учир технологийн процессийг устөрөгчөөр хангах энэхүү байгууламж нь үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг аж.

“Кинетикс Техноложи” компани нь 30 гаруй оронд салбартай, олон төрлийн технологийн лицензийн зохиогч болон эзэмшигч, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг юм байна. Тус компанийн боловсруулсан зураг төслийн дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг барих ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ DNN.mn

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Найман шарга”-д доллар 3230 төгрөг хүрчээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар найман шарга буюу валют арилжааны хар зах дээр ам.доллар зарах нь 3230 төгрөг, авах нь 3180 төгрөгийн ханштай байна. Хомсдлыг ашиглан дундаас нь ашиг олох, үнэ хөөрөгдөх байдал нь хэрээс хэтэрвэл бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болохыг иргэд хэлж байна.

Өнөөдөр буюу /2022.04.03/-ны байдлаар Монголбанкны зарласан ханш доллар: 2970,93 төгрөг байгаа ажээ.

1

2

3

1

2

3

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт 1680 нэр төрлийн хорт бодис цуглуулжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 19 сумын ЕБС-ийн химийн кабинет, ЭМТ, БОЭТ, Мал эмнэлэг, МХГ, УЦУОШГ, МСҮТ, “Жем Хужирт” ХХК-ийн лабораториудад ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай 1680 нэр төрлийн шингэн 428 литр, хатуу болон нунтаг 450 килограмм бодис, таван тонн химийн бордоог нэгдсэн журмаар цуглууллаа.

Нийт цугларсан хорт бодисыг устгуулахаар Улаанбаатар хотын “Түмэн эгшиг” ХХК-д шилжүүлэх ажлыг аймгийн МХГ, ОБГ, БШУГ, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, 19 сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 680 гаруй тамирчид өрсөлдөж байна DNN.mn

Өсвөрийн шатарчдын 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээний нээлт Багануур дүүрэгт зохион байгуулагдаж, 21 аймаг есөн дүүргийн 680 гаруй тамирчид оролцож байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Монголын шатрын холбоо ивээн тэтгэн, Багануур дүүргийн ЗДТГ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.Тус тэмцээнд ОУ-ын цолтой 64 тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн тамирчин “АЗИ ТИВИЙН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
Өсвөрийн шатарчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл Багануур дүүрэгт тав хоног үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн “Коваксин” вакцины нийлүүлэлтийг зогсоожээ DNN.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн үйлдвэрлэж буй Коваксин вакцины нийлүүлэлтийг цуцлах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэснээр Коваксиныг НҮБ-ын агентлагаар дамжуулан олон улсад нийлүүлэхийг зогсоосон байна. Тус вакцины нийлүүлэлтийг зогсоосон нь үйлдвэрийн технологио сайжруулахад чиглэсэн бөгөөд шалгалтын явцад илэрсэн доголдлоо арилгах хугацаа өгч байгаа аж.

ДЭМБ-аас гуравдугаар сарын 13-22-ны хооронд “Bharat Biotech” компанийн үйлдвэрт шалгалт явуулсан байна. Тус вакциныг НҮБ-ын агентлагт нийлүүлэхийг зогсоосон ч вакцины үр нөлөө нь хүчинтэй, аюулгүй байдлын санаа зовоох зүйлгүй гэж ДЭМБ мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Энэтхэгт цар тахлын эсрэг дархлаажуулалтын хувь нэмэгдэхийн хэрээр Коваксин вакцины үйлдвэрлэлээ багасгаж буйгаа үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн. Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэй үйлдвэрлэсэн Коваксин вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ 2021 оны арваннэгдүгээр сард олгосон.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн байна.

Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй учир ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.