Categories
мэдээ нийгэм

“Улс төрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан” гэв DNN.mn

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна.

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.

Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээдүүд нь эксримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.

Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Оросын Батлан хамгаалах яамны сайтыг Google хайлтаас хасжээ DNN.mn

Энэ нь ОХУ-ын иргэдийн мэдээлэл чөлөөтэй хүлээн авах эрхийг зөрчиж буй явдал гэж үзжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сайтыг Google-ээс хайгаад олох боломжгүй болжээ. Оросоор ч, англиар ч хайсан тус яамны сайт илэрцэд гарч ирэхгүй болсон байна.

Министерство обороны РФ гэж буюу ОХУ-ын Батлах хамгаалах яам гэж хайхад Википедиа болон YouTube-ийн илэрцүүд гарах ч яамны албан ёсны сайт гарч ирэхгүй байгаа аж.

ОХУ-ын Мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа, холбооны байгууллагаас Google захиргаанд яагаад Батлах хамгаалах яамны сайтыг хайлтаас хассан тухай тайлбар өгөхийг шаардсан байна. Энэ нь ОХУ-ын иргэдийн мэдээлэл чөлөөтэй хүлээн авах эрхийг зөрчиж буй явдал гэж үзэж буй ажээ. Мөн Америкийн IT компани мэдээллийн дайнд Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж буйн илрэл гэж дүгнэсэн байна.

Одоогоор Google компани энэ талаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: https://www.presscenter.mn/

Categories
мэдээ улс-төр

Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар ЗГ хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар

  • “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
  • Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
  • Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
  • Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
  • Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Categories
мэдээ цаг-үе

Баянлиг сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа: Эндээс 10 тонн бүү хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Газар сэндийчиж хаяад л явсан DNN.mn


Монгол Улс түүхэндээ анх удаагаа 10 тонн будаа хурааж авсныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолсон. Тодруулбал, тус яамны сайд З.Мэндсайхан “Дотоодын аж ахуйн нэгж Баянхонгор аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд оролдлого хийсний үр дүнд анх удаагаа цагаан будаа хурааж авлаа. Хоёр га талбайд тариалалт эрхэлж 10 тонн будаа хурааж авсан” гэж ярьсан юм. Цагаан будааг Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Gimex” ХХК тариалсан гэх. Харин Баянлиг сумын иргэдийн зүгээс З.Мэндсайхан сайдын мэдэгдлийг үгүйсгэлээ. Бид газар дээрх нөхцөл байдлыг Баянлиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсанаагаас тодруулсан юм.


-ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан Баянлиг суманд цагаан будаа тарьж 10 тонныг хурааж авсан талаар онцоллоо. Нутгийн иргэдийн зүгээс үүнийг үгүйсгэж байна лээ. Хэн нь худлаа яриад байна вэ?


-Эндээс 10 тонн цагаан будаа хурааж авсан гэдэг үндэслэлгүй худлаа мэдээлэл. “Gimex” гэх компани тариалсан гээд л янз бүрийн шагнал аваад явж байна лээ. Тийм асуудал ерөөсөө байхгүй. Анх “Gimex” гэх компанийг төлөөлж н.Ганхуяг гэдэг хүн “Цагаан будаа тариалах төсөл оруулж ирж байгаа юм. Танайхтай хамтарч ажиллая” гэх саналыг 2013 онд сумын удирдлагад танилцуулсан. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байлаа. Сумын удирдлагын зүгээс эхний ээлжинд туршлага явуулахаар 200 га газрыг таван жилийн хугацаатайгаар олгосон. Сумаас олгосон газарт ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард би ИТХ-ын даргын ажил хүлээж авахад ч өнөөх “Gimex” компанийн туршилтын ажил яваагүй, яриад байсан цагаан будаа нь ургаагүй байсан. Улмаар 2020 оны сүүлээр сумын удирдлагууд хуралдаад 200 га газрынхаа 180 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгож хурааж авсан. Газрын түүхийг нь харахад татвараа төлж, хугацаагаа сунгаагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоход, миний бие 2017 онд Засаг даргын ажлаа хүлээлгэж өгсөн.

-Ердөө 2 га талбайгаас л 10 тонн цагаан будаа хурааж авах боломжтой юу. “Gimex” компанийн зүгээс сумын удирдлагууд тариалалтын үйл явцтай танилцдаггүй байсан гэх тайлбар хэлж байна лээ.

-Сүүлийн жил 2 га талбайд цагаан будаа тариалах туршилтын ажил л явагдсан. Будаа, үр тариа огт гараагүй шүү. 10 тонн битгий хэл 10 кг цагаан будаа хурааж аваагүй. Асуудал товчхондоо ийм. Ганзар сэндийчиж малын бэлчээр сүйтгэж хаяад л яваад өгсөн. Энэ газрыг нь төмс, хүнсний ногоо тариалахад л ашиглах байх.

-Засгийн газрын түвшинд ийм ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?

-Төсөл авч тодорхой хэмжээний хөрөнгө татсан байх. Дахин зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж “10 тонн будаа” хураалаа гэж худлаа сенсаци тарьсан ч байж болно. Хувийн зүгээс ингэж л харж байна. Энэ ор үндэслэлгүй худлаа мэдээлэл нь эргээд биднийг эвгүй байдалд оруулж байна шүү дээ. Манай зүгээс аль болох бодит мэдээллийг олонд түгээхээр л ажиллаж байна.

-Танай сумын ХАА-ын мэргэжилтнүүд хяналт тавьдаггүй юм уу?

-Манай мэргэжилтэн амралтаа аваад явчихсан хойгуур нь “20 тонн будаа хурааж авлаа шүү” гэх мэдээллийг утсаар өгөөд л хаяад явсан байна лээ. Хоёр га-аас 20 тонн будаа хураана гэдэг ямар ч боломжгүй асуудал. Дахин тодруулж 10 тонн цагаан будаа гэх мэдээллийг авсан юм билээ.

-10 тонн будаа хураахад техник, хүн хүч шаардлагатай байх.

-Мэдээж тийм. “Gimex” компанийн гэх тракторын жолооч, туслахтайгаа л байдаг байсан шүү. Тэр хоёр хоёулхнаа 10 тонн цагаан будааг хураагаад ачих боломж бараг байхгүй. Тийм хэмжээний ачаа ачих техник ч манай сум руу орж ирээгүй. “Gimex” компани энэ мэтээр ард иргэдийг дахин хууран мэхэлмээргүй байна. Ховдын Булган суманд ч “Цагаан будаа тарина” гээд газар хөөцөлдөөд явж байгаа гэнэ лээ. Ингэж хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй.

-Баянлиг сумын тухайд говийн бүс нутаг шүү дээ. Ногоо тариалахад хэр тохиромжтой юм бэ?

-Цаг уурын тухайд төмс хүнсний ногоо тариалахад боломжтой бүс нутаг. Манжийн дарлалын үед Хятадын цэргийн хоол ундны ногоог энд тарьж байсан юм билээ. Хэрэв цагаан будаа тарих боломжтой бол тэр үед л тариалах байсан болов уу. Усны нөөц хомс учраас л зөвхөн хүнсний ногоо тариалж байсан болов уу гэж ойлгодог юм. Анх энд цагаан будаа тариалах санал ирэхэд усны асуудалтайг анхааруулсан ч “Гүний худаг гаргачихна. Ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан гэв. Бид “GIMEX” компани руу хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин зарим мэдээлийн сайтуудаар “GIMEX ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.

Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Үүн дээр нэмээд Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 10 тонн цагаан будаа хураан авсан хөдөлмөрийг худал хуурмаг байсан мэтээр гүтгэж гүжирдсэнийг “GIMEX” ХХК эрс няцааж байна.

Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж ХӨСӨГ нэрийн Жасмин будаа зах зээлд гаргасны зэрэгцээ тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэж ирлээ. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Олон жилийн энэ хичээл зүтгэлд худал хуурмаг зүйл огтхон ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг түгээжээ.

О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

Буча хот дахь хядлагын эргэн тойронд DNN.mn

“Буча хот дахь хядлага” нэр аваад буй орос цэргүүд Украины Буча, Ирпин, Гостомель, Чернигов хотын энгийн иргэдийг хүчирхийлж, эмэгтэйчүүдийг нь хүчиндэж, олноор нь алан хядсан явдал олон улсад жинхэнэ шуугиан тариад байна.

Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэргийг гарч явсны дараа нийтдээ 410 энгийн иргэний цогцсыг цуглуулснаа Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлсэн юм. Буча хотын дэд дарга Тарас Шаправский тэдгээрээс 50 цогцос нь Оросын цэргүүдэд шүүхээс гадуур цаазлуулсан иргэдийнх болохыг мэдээлжээ. Тэдгээрийн гарыг ард нь хүлж, толгойд нь ойрын зайнаас буудсан байна. Москвагийн эрх баригчид Бучагаас олдсон цогцсуудыг Оросын нэр хүндийг унагах гэж Украины талын зориуд үйлдсэн аллагын хохирогчдынх хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Манай цэргүүд өнгөрсөн сарын 30-нд Буча хотоос гарсны маргааш нь буюу 31-нд Буча хотын захирагч Анатолий Федорук хотод ганц ч орос цэрэг байхгүй гэж мэдэгдэхдээ буудуулсан иргэдийн тухай огт дурдаагүй. “Буча хот дахь хядлага” гэх баримтууд дөрөв хоногийн дараа гарч ирсэн. Энэ бол оросуудыг буруутгах гэсэн бузар гүтгэлэг” гэж мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг худал суртал ухуулга явуулахын тулд эх орон нэгтнүүдээ хөнөөсөн хэмээн буруутгасан юм.

Мөн НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга Дмитрий Полянский Аюулгүйн зөвлөлийг энэ асуудлаар яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан байна. Тэгвэл олон нийтийн зарим байгууллагууд уг хотоос оросуудыг гарч байх үеийн сансраас авсан зургийг нийтийн сүлжээнд тавьж орос цэргүүд уг хотуудад хядлага үйлдсэн болохыг батлан харуулав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш энэ асуудлаар хараат бус мөрдлөг явуулахыг уриалсан бөгөөд НҮБ-ын Гааг хотын Гэмт хэргийн олон улсын шүүхийн шинжээчид Буча хотод ирээд байна. Үнэндээ НҮБ буюу дэлхий нийт Орос, Украин, олон нийтийн байгууллагын үг болон баримтад бус эдгээр шинжээчдийн хөндлөнгийн дүгнэлтэд л итгэх нь тодорхой юм.

Украинд үйлдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтний хувиар шүүхийг АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден уриалжээ. “Энэ бол маш харгис хэрцгий хүн бөгөөд Бучад болсон зүйл үнэхээр аймшигтай. Бүгд үүнийг харлаа” гэж Байден мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “Бид Украинд тулаанаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зэвсгийг цаашид ч нийлүүлэх болно. Бас бид дайны гэмт хэргийн шүүх хуралд шаардлагатай бүх баримтыг цуглуулна” гэжээ. “Буча хот дахь хядлага”-тай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний дараагийн шатанд тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, нефтийн худалдааг хязгаарлахыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалав. Урд нь 2.8 сая хүн амтай Литва улс Оросын байгалийн хийн хамаарлаас бүрэн салж байгаагаа зарласнаар Европын Холбооны 27 гишүүн улсын анхдагч болоод байсан билээ. Мөн Польш улс Европын холбоог яаралтай хуралдуулж “Буча хот дахь хядлага”-тай холбогдуулан хамтарсан арга хэмжээ авахыг уриалав.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки ОХУ-ыг “тоталитар-фашист улс”, Оросын цэргүүдийн үйлдсэн аллагыг “геноцид” гэж нэрлэсэн байна. Германы канцлер Олаф Шольц “Путин болон түүний дэмжигчид хийсэн зүйлийнхээ үр дагаврыг амсах болно” гэж мэдэгдээд ойрын өдрүүдэд Өрнөдийн холбоотнууд шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсоныг дуулгасан байна. НҮБ-ын Дайны гэмт хэргийн шүүхүүдийн ерөнхий прокурор асан Карла дел Понте. “Орос Украины мөргөлдөөн хуучин Югослав дахь дайны хамгийн аймшигт үеийг эргэн санууллаа. Хүмүүсийг ингэж олноор нь булшлах явдлыг дахин олж харахгүй гэж би найдаж байсан” гээд ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаал гаргахыг уриалав. Харин Буча хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский уг аллагыг “геноцид” гэж нэрлээд Москвагийн эрх баригчдын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг Өрнөдийн орнуудад уриалсан байна. Энэ бүх явдлын дараа НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга Дмитрий Полянский Европ дахь цөмийн зэвсэггүй улсуудад байршуулсан цөмийн зэвсгээ буцааж татахыг АНУ-аас шаардлаа. “НАТО-гийн хамтарсан цэргийн хүч нэрээр Европын улс орнуудад АНУ стратегийн бус цөмийн зэвсэг байршуулснаараа Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг ноцтой зөрчиж байна” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сарын эхээр мөн Европоос цөмийн зэвсгээ эргүүлэн татаж, зориулалтын барилга байгууламжуудаа бүрэн устгахыг АНУ-аас шаардаж байсан юм. Энэ явдлыг олон улсын судлаачид В.Путин болон Оросын төр, засаг, цэрэг, улс төр, төрийн хэвлэл мэдээллийнхэн “дайны гэмт хэрэгтэн” хэмээгдэн олон улсын шүүхээр орох нь тодорхой болсон тул сүүлчийн арга болох цөмийн зэвсгээр дэлхий нийтийг заналхийлж эхэллээ хэмээн дүгнэж байна.


ТОВЧХОН

Цар тахлын улмаас Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон Оростой найрсаг харилцаатай өөр бусад 52 улсад үйлчилж байсан нислэгийн хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн цуцална гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.Тэрээр “Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ болон бусад хэд хэдэн орны хооронд үйлддэг тогтмол болон тусгай үүргийн нислэгт тогтоосон хязгаарлалтыг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн цуцалж байна. Энэ тухай шийдвэр бүхий баримт бичигт гарын үсэг зурсан” гэж мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн эргэн нислэг үйлдэх улсуудын жагсаалтад Алжир, Аргентин, Афганистан, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонконг, Энэтхэг, Индонез, Умард Солонгос, Малайз, Мальдив, Монгол, Пакистан, Перу, Турк, Өмнөд Африк, Ямайк зэрэг 52 улс багтсан байна.

l l l

Японы Гадаад хэргийн яам тус улсын дипломат ёсны “Цэнхэр ном”-оо шинэчилсэн хувилбараар гаргахаар бэлтгэж байна. Уг номд Курилийн арлуудын өмнө хэсгийг “хууль бусаар булаан эзлэгдсэн нутаг” гэж заасан тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Цэнхэр номын эцсийн хувилбарт эдгээр арлуудын нэрийг бүрэн томьёолохдоо “Японы уугуул нутаг бөгөөд одоо ОХУ-ын хууль бусаар булаан эзэлсэн нутаг дэвсгэр” гэж заах аж. Курилийн ийм томьёоллыг Японы дипломат бодлогод 2011 оноос хойш хэрэглэж байгаагүй бөгөөд анх удаа 2018 онд “хойд зүгийн дөрвөн арал Японых” гэж бичиж байв. Тэгвэл 2019 оны номын хувилбарт дээрх нэр томьёог ашиглаагүй юм. Япон улс үүнийгээ Москватай хийх гэрээ хэлэлцээр амжилттай болно гэж үзсэн тул уг номд оруулаагүй гэж тайлбарласан байдаг. Энэ жилийн “Цэнхэр ном” дөрөвдүгээр сард танилцуулагдах ёстой. Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яам эдийн засгийн хоригийн улмаас Японтой энхийн гэрээ байгуулах, Курилийн талаарх хэлэлцээрээс гарч буйгаа зарласан юм.

l l l

“Рио Тинто” компани Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зөвлөл (FIRB)-өөс зөвшөөрсний дагуу Аргентины литийн “Ринкон” төслийг 825 сая ам.доллараар худалдан авчээ. Серби улс байгаль орчинд хор хөнөөл учруулж байна хэмээн эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй, литийн “Жадар” төслийн лицензийг цуцалсан билээ. “Ринкон” нь Аргентин улсын Сальта муж дахь литийн гурвалжингийн голд оршдог, литийн давсны уусмалын томоохон төсөл юм. 2021 оны долдугаар сард хийсэн судалгаагаар тус уурхай нь 5.8 сая тонн литийн карбонатын баттай болон бодит геологийн нөөцтэй нь тогтоогджээ.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Алтан-Өлгийн оршуулгын газарт гал гарчээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан-Өлгийн оршуулгын газрын хойд талд шар өвс шатсан дуудлага өчигдөр 16:00 цагт иржээ.

Үүний дагуу дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 11 алба хаагч 1 автомашинтай 16:30 цагт хүрэлцэн очиход 3 га газар шар өвс шатаж байсныг унтраажээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдана DNN.mn

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит /2022.04.06/ хуралдаан болно. Эргэн сануулахад өнгөрөгч Даваа гаригт Засгийн газраас ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барих асуудлаар хуралдсан.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.

Categories
мэдээ цаг-үе

Буча хотод Оросын цэргүүд аллага үйлдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар баталжээ DNN.mn

зурагУкраины нийслэл Киев хотын ойролцоох Буча хотод Оросын цэргүүд олон тооны энгийн иргэний амийг хөнөөсөн нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ил болсон юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг няцааж, гуравдугаар сарын 30-ны өдөр Оросын цэргүүд Бучагаас гарсны дараа Украины тал сөрөг суртал нэвтрүүлгийн зорилгоор гудамжинд хүмүүсийн цогцос тавьсан гэж тайлбарлаж байв.

Тэгвэл Нью-Йорк Таймс сонины Visual Investigations эрэн сурвалжлах баг хиймэл дагуулын Maxar Technologies компаниас авсан зургуудыг шинжлээд цогцсууд Оросын цэргүүдийг гарахаас өмнө Бучагийн гудамжинд хэвтэж байсныг баталжээ.

Тухайлбал Буча хотын Яблонска гудамжинд хэвтэж байсан 11 цогцос гуравдугаар сарын 11-нд буюу Оросын цэргүүд гарч явахаас бараг гурван долоо хоногийн өмнө байсныг тогтоосон байна.

Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд видео холбоогоор оролцохдоо Оросын цэргүүд энгийн иргэдийг хядаж, эмэгтэйчүүдийг хүүхдийнх нь нүдэн дээр хүчиндэж, орон байруудыг тонож дээрэмдсэн тухай ярьсан юм.

зураг

ОХУ нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний нэг тул өөрийнх нь үйлдсэн түрэмгийллийг буруутгасан тогтоолд хориг тавих эрхтэй байдаг.

Зеленский өчигдөр хэлсэн үгэндээ хэрвээ Оросын түрэмгийллийг зогсоож чадахгүй бол аюулгүйн зөвлөлийг тараахыг уриалсан байна.

“Хэрвээ өөр алхам хийж чадахгүй бол дараагийн хувилбар нь өөрийгөө тараах юм. Бид хойч үедээ аюулгүй байдлын баталгаа өгч чадах НҮБ-ыг үлдээх хэрэгтэй” гэж тэр хэлсэн юм.

Зеленский энэ үеэр 2008 онд Гүржид халдсан, 2014 онд Крымийг булаан эзэлсэн Оросын түрэмгийлэлд ямар ч хариуцлага тооцож чадаагүй НҮБ-ыг хатуу шүүмжилжээ.

“Та бүхэн НҮБ-ыг тараахад бэлэн байна уу? Олон улсын хууль дүрэм хэрэгжихээ больсныг та нар зөвшөөрч байна уу? Тэгвэл одоо даруй арга хэмжээ ав…НҮБ яаралтай шинэчлэгдэх цаг нь болсон” гэж Зеленский хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Турк улс руу анхны шууд нислэгийн агаарын хөлөг өнөөдөр хөөрлөө DNN.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Бүгд Найрамдах Турк Улсын/БНТУ/ Истанбул хотын чиглэлд анхны шууд нислэгийн агаарын хөлөг өнөөдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

зураг

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн Лхагва гарагт үйлдэгдэх бөгөөд STOREPAY аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно DNN.mn

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарь гарсан байна.

Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэвэр, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн мөнгийг дөрөвдүгээр сарын 14-нөөс олгох бол өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг 20-ноос өгч эхлэх нь.

Ахмадуудад өгдөг насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгоно.

зураг