Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ороо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай DNN.mn

Улс орон, өрх гэрийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хийгээд адармаатай л байна.

УИХ-ын даргаасаа авахуулаад төр засгийн удирдлагууд иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриаллаа. Угтаа жирийн иргэд бид өнгөрсөн хугацаанд хэмнэж болох юу л байна хэмнэхийн дээдээр хэмнээд ч цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүй болоод удаж байна.
Хэн, хэзээ ч билээ “Монголчууд бид өдөр шөнөгүй ажиллаад авсан цалингаараа амьдардаггүй, зөвхөн амь зуухад л зарцуулдаг” хэмээсэн нь юутай үнэн үг вэ.
Угтаа амьдрах гэдэг амь зуухаас ялгаатай ойлголт юм л даа. Нийгмийн амьдрал ороо бусгаа, амьдрал асуудлаар дүүрэн байгаа ч хиртэй хувцас, уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ор, ундуй сундуй орон гэр, банз нь хугархай хашаа хороогоо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай. Төрд хүлээх хариуцлага, үүрэх ачаа байж болох ч хиртэй хувцас, ноорхой гэрээ цэвэрлэх үүрэг гагцүү танд л бий.
Бүгдээрээ арчаатайхан л амьдарцгаая. “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцсон Б.Тунгалаг агсан цагтаа “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” хэмээж байсан нь өнөөдөр олон хүнд нэгийг бодогдуулсан биз ээ.
Categories
мэдээ нийгэм

С.Болд: Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл огцом өөрчлөгдлөө DNN.mn

С.Болд: Гурван улирал дараалан эдийн засаг өсөөгүй тул хямрал нүүрлэж байна

АХБ жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн тайлангаа өнөөдөр 11.00 цагт Шангри-Ла зочид буудлын Парис-Бээжин хурлын танхимд танилцуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулах юм.

Өчигдөр (2022.04.05) Дэлхийн банк бүс нутгийн эдийн засгийн тайлангаа танилцуулсан юм. Энэ тайланд ДНБ энэ онд суурь төсөөллөөр 2.5 хувиар өсөх тооцоололтой, сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувь өснө гэсэн юм.

АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий дараах мэдээллийг өглөө:
-Азийн орнуудад Засгийн газрын татварын орлого ковидоос өмнө өссөн ч эргээд буурсан. Иймд татварын орлогыг бүрэн цуглуулахад анхаарах, татварыг оновчтой болгох шаардлагатай. НӨАТ татварын гол эх үүсвэр тул энэ татварыг сайн ашиглах ёстой. Хувь хүний болон хөрөнгийн татварыг өндөр орлоготой иргэдэд тохируулан өсгөх боломжтой. Байгаль орчин, хатуу түлшний татварыг бүрэн хураах чадавх сул байна. Байгаль орчны төлбөр, татварт ногдуулах татварыг оновчлох шаардлагатай. Татвар төвлөрүүлэх шинэчлэл хийх нь амаргүй ч хэрэгжүүлэх боломжтой. Манлайлал, олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж болно. Үүнд технологийн шинэчлэлийг ашиглаж болно.

Ахлах эдийн засагч С.Болд:
-Одоо та бүхэнд танилцуулах төсөөллийн мэдээллийг өнгөрсөн сарын 9-ний өдрийг хүртэлх мэдээллийг ашигласан. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл огцом өөрчлөгдлөө. Урд хөршийн боомтууд хаагдсанаар барааны нийлүүлэлт тасалдсан хэвээр байна. Хил хаалттай үед бид амьдарч байна. Нүүрсний экспорт (биет хэмжээгээр) байнга буурлаа.

Геополотикийн эрсдэл Монгол төдийгүй бүх улсад нөлөөлж байна. 1985 оноос хойших хоёр дахь удаа ийм том эрсдэл бидэнд тулгарлаа. Өнгөрсөн онд бидэнд ийм эрсдэл байгаагүй. Бид яг нэг жилийн өмнө эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүрнэ гэж таамагласан. Энэ оны эхний улирлыг өнгөрсөн оныхтой харьцуулав. Өнгөрсөн онд вакцинжуулалтаас их зүйл хамаарч, бүх нийтийн эрүүл мэндэд илүү анхаарч байв. Одоо цар тахлын хүрээ хумигдсан, вакцинжуулалт амжилттай хэрэгжив. Үйлчилгээний салбар тэлэх боломж бүрдэв. Засгийн газар эдийн засгийн бодлогоо эргэн харж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 1.4 хувиар эдийн засаг өсөхөд нөлөөлсөн.

Харин энэ онд өрхүүдэд үзүүлдэг дэмжлэгийг бууруулна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш манай гадаад худалдаа томоохон сорилттой тулгарсаар байна. Иймд эдийн засгийн зөв бодлого явуулах ёстой. Экспорт өсөх, эсэх нь тодорхойгүй байна.

Дараагийн нэг асуудал нь инфляц 14 буюу маш өндөр байна. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Валют их хэмжээгээр гадагшлав. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа тул төсвийг эргэн харж, зардлаа танана. Эсвэл шинэ эх үүсвэр олох хувилбар бий.

Бидэнд судлах шаардлагатай олон хүчин зүйл бий боллоо. Эдийн засаг их адармаатай болов. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 1.4 хувь буюу бага өсөлт гарахад нөлөөлсөн. Гурван улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул бид хямрал руу орж байна.

Инфляц өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурлаа. Инфляц өндөр байхад эдийн засгийн өсөлт хүлээх боломжгүй.

Одоогоор улсын төсвийг тодотгоно гэж мэдэгдээгүй байна. Энэ онд болон ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онуудтай ижил байна. Үүнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ.

Гаднын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр байна. Иймд ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өснө. Багцын хөрөнгө оруулалт БНХАУ-аас бусад улсад буурч байна. Хөдөлмөрийн зах зээл сэргээгүй байна, ажил эрхлэлт өссөнгүй.

Засгийн газар төсвийн зардлаа хумина гэж найдаж байна. Ингээд энэ онд 2, ирэх онд 5.6 хувиар эдийн засаг өснө гэж тооцооллоо. Ирэх онд хилийн гацаа саад, хилийн боомтын үйл ажиллагаа одоогийнхоос сайжирна, жигдэрнэ гэж эергээр үзсэн. Иймд экспорт өснө, төлбөрийн тэнцлийн алдагдал буурна. БНХАУ-ын “Тэг ковид” бодлого шууд нөлөөгөө үзүүлсээр байх болно.

Төв банк санхүүгийн зуучлал (зээл олголт), төлбөр тооцоог хэвийн явуулахад анхаарах ёстой. Манай улсад тулгарч болзошгүй өр төлбөр нэмэгдэх эрсдэл байна. Учир нь манай улсад санхүүгийн эх үүсвэр ихээхэн шаардлагатай. Энэ эх үүсвэрийг олон сувгаар шийдэж болно.

Хөгжлийн банк 900 сая ам.долларын гадаад эх үүсвэрээ эргэн төлөх үүрэгтэй. Энэ мөнгийг яаж төлөх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөр зам компани нэг м.кв түрээсийн үнийг 7000 төгрөг болгожээ DNN.mn

"Улаанбаатар төмөр зам компани нэг м.кв нь 50₮ байсан түрээсийн үнийг 7000₮ болголоо"

Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ.

Southgate компанийн Гүйцэтгэх захирал Б.Батболд “Southgate компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих талбайд гурван жилийн өмнөөс нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гаалийн хяналтын бүс гэдэг нь өөрийн гэсэн хашаа хороо, харуул хамгаалалт, камержуулалттай бөгөөд экспортын бүрдүүлэлт хийхэд туслах үйл ажиллагаа эрхэлдэг. Нурмаг ачаа нь нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт экспортын задгай ачааг хэлдэг. Бидний үйл ажиллагааны чиглэл нь вагоноор ирсэн нүүрсийг Замын-Үүдэд буулган автомашинд ачиж өгөх үйлчилгээг үзүүлдэг.

Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдлээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бусдын адил л цар тахлыг даван туулж ажиллах гэж хичээлээ. Он гарснаас хойш цар тахал намжин, хил нээгдэх байх гэсэн итгэл найдвар сэргэж байв. Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдсэн. Бид нурмаг ачаа буулгадаг учир том талбай буюу 11,4 га газар түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл 114 мянган метр квадрат талбай юм. Үүний нэг метр квадрат нь 7000 төгрөг болчихсон.

Өмнө нь оффис, газрын түрээстээ 13 сая орчим төгрөг төлдөг байсан бол одоо зөвхөн газрын түрээст 798 сая төгрөг төлөх болчхоод байна.
Өмнө нь оффис, газрын түрээстээ 13 сая орчим төгрөг төлдөг байсан бол одоо зөвхөн газрын түрээст 798 сая төгрөг төлөх болчхоод байна. Үүнийг бид бизнесүүдийг дээрэмдэх орчин үеийн дээрэм хэмээн харж байна. Учир нь ямар ч компани ийм түрээс төлөөд үйл ажиллагаа эрхлэх боломж байхгүй. Өмнө нь 50 төгрөг байсан түрээс яагаад гэнэт 7000₮ болчхож байгаа талаар лавлахад Улаанбаатар төмөр зам “Инфляц 2009 оноос хойш 147 хувиар өссөн. Тиймээс түрээсийн үнэлгээндээ өөрчлөлт оруулж, зах зээлийн үнэлгээнд нийцүүлж байна” гэсэн хариуг хэлсэн. Манайх 2018 оноос хойш түрээсэлсэн ч талбайн түрээс маань 14000 хувиар нэмэгдэж болохгүй. Бид хоорондоо учраа олохгүй л байна..

Уг нь Ерөнхий сайдын мэдэгдээд буй цар тахлын дараах сэргэлтийн бодлого, хөтөлбөрийг бид нааштайгаар хүлээн авч байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд муу ажилласан ч манай дээр 18,8 мянга орчин вагон буусан ба 770 мянган тонн нүүрс Замын-Үүдээр дамжин Эрээн рүү гаргасан. Өнөөдрийн эрчим хүчний нүүрсний үнэлгээгээр бодоход тэдгээр компаниуд 90 сая орчим ам.долларын экспортыг хийж Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсан. Бидний харилцагч, тэрхүү компаниуд зүгээр ч шууд зөөхгүй, Чойрын гэх мэт өртөөнөөс Замын-Үүд хүртэл Улаанбаатар төмөр замаас заавал вагон түрээсэлдэг ба үүнд дунджаар 14,2 тэрбум төгрөгийн тээврийн орлогыг оруулсан. Эдийн засгийн сэргэлтийн бодлогод тус нэмэр болж байна гэж үзэж байна.

Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагч нараа татъя хэмээн уриалаад байхад дунд болон доод шатны дарга нар нь шинэ хөрөнгө оруулагч битгий хэл одоо байгаа гаднынхныг хөөж гаргах гээд байна.

Манайх гадаадын хоёр, дотоодын нэг хөрөнгө оруулалттай компани. Гаднын хөрөнгө оруулагчид сар бүр 800 сая төгрөгийн түрээсийг ойлгохгүй байна. Тэд үүнийг Улаанбаатар төмөр замын шийдвэр гэж үзэхгүй Монгол Улсын шийдвэр л гэж харж байгаа. Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагч нараа татъя хэмээн уриалаад байхад дунд болон доод шатны дарга нар нь шинэ хөрөнгө оруулагч битгий хэл одоо байгаа гаднынхныг хөөж гаргах гээд байна.

Үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд, Зам тээврийн сайд, Улаанбаатар төмөр замын хяналтын зөвлөлд албан бичиг хүргүүлнэ. Түрээсийн зардлыг 147 хувь өсгөж болно, гэхдээ 14000 хувиар өсгөхөд ямар ч компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn


МҮБХ-ноос IV сард хийх үндэсний
бөхийн барилдааныг хуваарийг гаргажээ.

-Дөрөвдүгээр сарын 07-нд 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, /Барилдах бөхчүүдийг маргааш
буюу 04-р сарын 06-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ/

-Дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурал

-Дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат,
улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн
ээлжит барилдаан, /бөхийн тоо хязгаарлахгүй/

-Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын
харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн
барилдаан

-Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан
“Сонгинохайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн
барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат,
улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

-Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын
харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын
Сундуйгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
гадаад мэдээ

Японы сайд Украины дүрвэгчдийг эх орондоо авчирчээ DNN.mn

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса Польш улсад хийсэн айлчлалынхаа дараа Засгийн газрын онгоцоор Польшид байгаа Украинчуудыг эх орондоо авчирсан байна. Тэд мягмар гаригт /2022.04.05/-т Токио хотод хүрэлцэн иржээ.

Гэсэн ч, Оросын цэргүүдийн довтолгооноос зугтсан Украины 20 дүрвэгчийг Япон улс тун болгоомжтой угтан авсан байна.

Япон улсын хувьд ерөнхийдөө жилд олон цагаач, дүрвэгчдээс хэдэн мянган өргөдөл хүлээн авдаг ч хэдхэн хүнд л нааштай хариу өгч, улсдаа хүлээн авдаг. Энэ удаад Украинчуудад үүд хаалгаа нээсэн ч тэднийг дүрвэгсэд гэхээсээ илүү “нүүлгэн шилжүүлж буй иргэд” гэсэн утгаар хүлээн авч байгааг онцоллоо.

Гадаад Хэргийн сайд Польш улсад Украиныг дэмжих зорилгоор олон хоногийн айлчлал хийж байсан юм.

“Япон руу ирэхийг чин сэтгэлээсээ хүссэн Украины цөөн хэдэн хүн байгааг бид олж мэдсэн. Тэдний хувьд зорчих зардал мөнгө олоход бэрхшээлтэй байсан учир бид туслахаар шийдсэн” хэмээн Засгийн газрын өндөр албан тушаалтан Мацүно Хироказү Мацуно хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Кишида өнгөрсөн сард дайнаас дүрвэсэн хүмүүсийг хүлээж авах төлөвлөгөөгөө албан ёсоор зарласны дараа одоогийн байдлаар Япон 404 Украин иргэнийг хүлээн аваад байгаа аж.

Гэсэн ч, тэднийг дүрвэгсэд гэж тооцохгүй, тэдэнд байнгын оршин суух зөвшөөрөл олгохоос өмнө Япон улсад хамгийн багадаа таван жил тус улсад амьдрах эрх олгохоор болжээ. Тэдэнд 90 хоногийн виз олгох аж.

Орос Украинд түрэмгийлэл эхлүүлсэнд Япон эсэргүүцэж, Барууны орнуудаас тавьсан хатуу хоригт нэгдэж, Украин болон хөрш зэргэлдээ орнуудад дахин 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Киевт дахин 100 сая ам.долларын хандив үзүүлэхээ мэдэгдсэн.

2020 онд Япон улс 4000 орчим дүрвэгчээс ердөө 47 дүрвэгчийн 44-ийг нь хүмүүнлэгийн үндэслэлээр хүлээн авч байсан удаатай. Японы эл үйлдлийг олон хүний эрхийн байгууллагууд Токиог мөргөлдөөнөөс зугтсан хүмүүст туслахын тулд хэтэрхий бага зүйл хийж байна гэж буруутгасаар ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хураагдсан эд зүйл дотор Б.Баасанцогт нарын эзэмшлийн галт зэвсэг байсан” гэв DNN.mn

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр өмгөөлөгч асан Б.Баасанцогттой холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн.

Иймээс түүнийг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчлаад байна. Энэ асуудлаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Жагсаалд оролцохдоо бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүллээ DNN.mn

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй аливаа тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх, санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 87 тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 51 нь Улаанбаатар хотод,
  • 36 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 691 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Орон нутгийн хувьд Өмнөговьд 34, Дорноговьд хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Явж ядсан жолооч нар замын түгжрэлд их нөлөөлж байна шүү DNN.mn

Хотын автозамын түгжрэл үе үеийн дарга нарын толгойны өвчин болоод олон оныг үджээ. Олигтой шийдэл ч бараг олж чадсангүй. Хүүхэд шуухдаа сургууль, цэцэрлэгт нь машинаар хүргэж өгч, авдаг аав ээжүүд л түгжрэлийн буруутан нь болж байх шиг. Бодит байдал дээр ч тийм байгаа нь үнэн. Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн ч сайхан сийрэг болоод ирж байгаа юм. Гэхдээ энд хүүхдээ зөөдөг эцэг эхчүүдийг буруутгах аргагүй.

Хотын замын хөдөлгөөнд өдөр бүр оролцдог хүний хувьд анзаарахад тэр их түгжрэлийн багагүй хэсэг нь жолооч нарын ур чадвар, эгнээ байраа эзэлсэн байдал гэх мэттэй яалт ч үгүй холбоотой байна аа. Хамгийн энгийн жишээ гэхэд тухайн эгнээг хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн гэрэл аслаа гэж бодоход хамгийн эхний машинууд явж өгөхгүй юм. Араасаа сигналдуулан барин хөдөлсний дараа тухайн уулзвараар их сайндаа 6-10 машин гарч чадвал их юм. Мөн эргэлт дээр жолооч нар жигтэйхэн удаан эргэх юм. Уг нь ямар ч саад урд нь байхгүй. Эргэж ядсаар байтал улаан гэрэл асаад хөдөлгөөн зогсоно. Цөөхөн хэдэн машин гарч чадвал зол.

Энэ мэтчилэн эгнээ, байраа буруу эзэлсэн жолооч нар замын хөдөлгөөний эрчимд мөн их түвэг саад болж байгаа харагддаг. Зэрэгцэж очоод харахаар гар утсаа оролдсон жолооч харагдана. Бодвол фэйсбүүк л ухаж явдаг байх. За, тэгээд утсаараа ярьсан жолооч нар бол битүү битүү. Уг нь ядаж чихэвч хэрэглээд ч юм уу, зориулалтын тавиур дээр тавиад чанга яригчаар нь яриад явбал болохоор. Бас нэг учир шалтгаан байна аа. Орой ажлын цаг тарахтай зэрэгцээд бүх машин хөдөлгөөнд оролцоно. Гэтэл Сүхбаатарын талбайн хоёр талын зам болон Багшиийн дээдийн урд зам зэргийн хөдөлгөөнийг бүр хөдөлгөхгүй 30, 40 минутаар таг барьчихаад байдгийн учрыг бодоод олдоггүй. Яг тэгж барьснаас болоод төв талбайгаас хойшоо байдаг замууд дагаад битүү болж орхидог. Үндсэндээ шууд хиймэл түгжрэл болчихдог. Энэ мэтээ шийдчихвэл бас ч дагаад өөр шийдлүүд гарч ирэх л байлгүй дээ.

Categories
мэдээ нийгэм

Ховдын залуучууд аймгийн удирдлагуудад шаардлага хүргэлээ DNN.mn

Ховдын залуучууд аймгийн удирдлагуудаас хариуцлага нэхэж, хэд хэдэн асуудлаар шаардлага хүргэж “Ард Аюуш”-ийн талбайд жагсаал зохион байгууллаа. Тухайлбал: Төр засгийн бодлого иргэд рүү чиглэгдэж чадахгүй байна, ард иргэд үнийн хөөрөгдөлд дарлуулж байна, төсөл тендерийг дарга нар авч иргэдийн боломжийг хулгайлж байна, өнгөрсөн хугацаанд аймгийн удирдлагууд хариуцлагатай ажиллаж чадсангүй гэх мэт олон асуудлыг дэвшүүлж үзэл бодлоо илэрхийллээ.

Мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж чадахгүй, ашиг сонирхолын зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа. Харин аймгийн удирдлагууд иргэдийнхээ тавьсан шаардлага, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.