Categories
мэдээ нийгэм

“Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулснаас болж байрнуудын үнэ өсөж байна” гэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан.

Энэ үеэр тэрбээр “2021 онд ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувийн хүүтэй болгож, зээлийн сан өргөтгөж хүнд хэцүү байсан ч барилгын салбарт 1 их наяд 95 тэрбум төгрөгийг оруулсан. Үүний үр дүнд 13,295 өрх орон байртай болжээ.

Гэхдээ өнөөдөр ипотекийн зээлийн асуудлаас хүндрэл бий болж эхэлсэн.

Тодруулбал, 2020, 2021, 2022 онд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулснаас болж сан бүрдэх асуудалд хүндрэл учирч буй бөгөөд хувийн хэвшлийн барьж борлуулах байрнуудад үнийн өсөлт гарч ирж байна.

Энэ асуудал барилгын салбарт тулгамдаж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор гараад буй шийдвэрийг танилцуулж байгаа юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газар баталсныг дурдлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Тэрбээр “Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэросити байгуулна гэж төлөвлөн баталж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байв.

Харин энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад олон төлөвлөлтийг цогц байдлаар харгалзан Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Уг ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.

Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, логистикийн төвийн ойролцоох инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл гэхчлэн бүгдийнх нь ажлын зургийг хийж эхэлсэн бөгөөд төлөвлөлт батлагдсан тул магадлалаар орж эцэслэгдэнэ.

Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан” гэлээ.
Categories
мэдээ улс-төр

УИХ: Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн дэд дарга хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн хэргийг шалгаж байна DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги”-ийн дэд дарга нь хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ талаар бид ШШГЕГ-аас тодруулахад “Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед хүч хэрэглэн халдсан, мөн алба хаагчийн тавьсан албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан.

Уг бичлэг нь тухайн хоригдогчийн гаргасан үйлдлийг таслан зогсоосон үеийн бичлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Прокурорын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын II дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Харин алба хаагчийн гаргасан буруутай үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна. Мөн хариуцлага тооцох болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан машин хулгайлсан 15-18 насны гурван хүүг баривчиллаа DNN.mn


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 6 тээврийн хэрэгслийг хулгайлсан 3 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар 15 настай, эрэгтэй “Г” нь өмнө нь автомашин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд 16 настай, эрэгтэй “Б”, 18 настай, эрэгтэй “Ч” нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байна.

Бүлэг этгээд:

  1. 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Toyota Prius-11” маркийн автомашин
  2. 03 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо …. байрны гадна байрлуулсан “Hyunda Sonata-6” маркийн автомашин
  3. 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Honda Fit” маркийн автомашин
  4. 03 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо …. дэлгүүрийн зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг,
  5. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Honda CRV” маркийн автомашин
  6. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо …. шатахуун түгээх станцын зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг тус тус хулгайлсныг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц гэрэлтүүлэгтэй газар, болон гарааш, хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Categories
мэдээ улс-төр

АН-ын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хурал маргааш болно DNN.mn

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-ны өдөр орон даяар болж өнгөрсөн. Тус сонгуульд Х.Баттулга 96.3 хувь буюу 113 мянган хүний саналаар ялалт байгуулсан. Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “UB Place”-д болох юм. Мөн тухайн өдөр нь Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой аж.

Categories
мэдээ нийгэм

Ханнес Асток: Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна DNN.mn

зураг

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны 04 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан хэлэхдээ “Эстони улс нь цахим засаглалын хөгжлөөрөө тэргүүлэгч улс бөгөөд энэхүү сайн туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад талархаж байна. Эстони улсын сайн туршлагыг улс орондоо нэвтрүүлэх нь хөгжлийн чухал боломж гэдгийг Монгол Улсын өндөр, дээд шатны түвшинд ойлгосны үндсэн дээр Эстони улсын олон чухал ололтыг Монгол Улсад нэвтрүүлэх, та бүхний сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд бид төрийн мэдээлэл солилцооны системийг амжилттай хөгжүүлж чадсан. Энэ амжилт дээрээ тулгуурлан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “e-Mongolia” системийг хөгжүүлэн ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна.

“e-Mongolia” систем өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэгтгээд байна. 2022 онд орон нутгийн үйлчилгээг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа талаар онцлов. Одоогоор “e-Mongolia” системийн 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм.

“e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэл нь 2019 оны арванхоёрдугаар сард тавигдаж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулагдсан билээ.

зураг

зураг

Айлчлалын хүрээнд ноён Асток Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд болон “e-Mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. “e-Mongolia” төв нь Төв шуудангийн 1 давхарт байрлаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 100 орчим хүн үйлчлүүлж, “e-Mongolia” системийг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө авч байна. 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулж байгаатай холбоотой аймаг бүр нэгдсэн стандарттай “e-Mongolia” төв нээгдэж, тухайн төв нь орон нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.

Түүнчлэн Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь айчлалынхаа хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган – 2022” -т оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт үзүүлж буй эерэг үр нөлөөний талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцох аж.

Цаашид хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, ре-инженеринг хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: “Үнийн хөөрөгдлөөс болж ард иргэд бүсээ чангалсаар эцэстээ туллаа” гэв DNN.mn

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо НҮТББ-аас МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөхгүй учраас УИХ дахь эмэгтэй гишүүдэд дахин шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөлөл Г.Алтан цэцэг: Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл болоод байна. Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болж байна. Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой болсон. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ.


Г.Наран Цэцэг: Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зорилтод бүлгийн айл өрхөөр ороход 0-5 насны хүүхдүүд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох магадлал маш өндөр байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. Дээрх хүндрэлтэй асуудалд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхоо төлөө гэсэн сэтгэлгуйгээс улбаатай гэж ээжүүд бид нар үзэж байна.

Д.Сарантуяа: Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг нэн яаралтай зогсоож, туйлдсан ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа. Бид шардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.


Б.Ренчинханд: Сүүлийн 2-3 жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр өнөөдөр хэрээс хэтэрлээ. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж буйн илрэл юм.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 1-нээс эхлэн дулааны шугамд засвар хийх хуваарь DNN.mn

зураг

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн тавдугаар сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар Дулааны Сүлжээ компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой байна.

зураг

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 2022 онд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх аж.

Categories
гадаад мэдээ

Гадаадын хоригийг ОХУ хэрэгжүүлбэл 10 жилийн хорих ял оноох хууль санаачилжээ DNN.mn

Гадаадын хоригийг Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлбэл 10 жилийн хорих ял оноох хууль санаачилжээ

Оросын нутаг дэвсгэрт гадаадын хориг арга хэмжээг хэрэгжүүлбэл 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ.

Парламентын гишүүд Эрүүгийн хуулийн бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах тухай заалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлээд байгаа аж. Тодруулбал, “ОХУ-ын эсрэг хязгаарлах арга хэмжээ авах тухай гадаад улсын шийдвэрийг биелүүлэхийн тулд хийсэн үйлдэл” гэх заалтад өгөх ял шийтгэлийн тухай тусгажээ. Үүнд 1 сая хүртэлх рублийн торгууль, таван жил хүртэлх хугацаанд албадан хөдөлмөр эрхлэх эсвэл тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь гурав хүртэлх жилээр хасаж, 10 хүртэлх жилийн хорих ял оноохоор заасан байна.

Гаднын улс орнуудын тавьж буй хориг арга хэмжээ нь Оросын дотоодын эдийн засгийг тогтворгүй болгох нэг зорилготой. Эдийн засгийг муутгахгүйн тулд бид Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэж хууль санаачлагч Павел Крашенинников хэлжээ.

Тэрээр “Зарим компаниуд өөрсдөө хоригт орохоос эмээж, хоригт орсон банк, бизнесүүдтэй хамтран ажиллахаас татгалзаж эхэлж байна. Энэ нь эдийн засгийг улам муутгах талтай” гэжээ.