Categories
мэдээ нийгэм

“Хилийн боомтын захиргаа”-г Сангийн яамны харьяанд шилжүүлэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Хуралдаанаар “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-г “Хилийн боомтын захиргаа” болгон өөрчилж, Сангийн яамны харьяанд байгууллаа.

Сануулахад, цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулсан.

Цаашид боомт дээр үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн талаараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ буцаан олголтыг нэмэгдүүлэх санал асуулга явагдаж байна DNN.mn

Авсан ширхэг бараа бүтээгдэхүүн бүрдээ бид 10хувийн НӨАТ төлж байна. Үүний ердөө 2хувийг бид буцаан авдаг ба аз таарвал сугалаагаар дамжуулан 30.000 төгрөг нэмэлтээр буцаан авдаг. Дундаж орлоготой өрхийн улирлын хэрэглээний зардал 3.3 сая төгрөг гэж үзвэл 89.9 хувийг хүнс болон хүнсний бус хэрэглээ буюу НӨАТ-тай бүтээгдэхүүн, үйлчилгээ эзэлдэг. Ингэж бодвол, улиралд дунджаар 296,670₮-ийн НӨАТ төлж байгаа ч ердөө 59,339₮-ийг буцаан авч байгаа юм.

НӨАТ-ын сугалаа нь гэмшсэн сэтгэлээр бидэнд эргүүлэн өгч буй “модон чихэр” бөгөөд бид ч оргүйгээс гэх хандлагаар түүнийг нь үмхсээр л байна уу?

Доор линкээр нэвтэрч санал асуулгадаа идэвхтэй оролцоорой.

https://www.change.org/p/%D0%BD%D3%A9%D0%B0%D1%82-…

Categories
мэдээ нийгэм

“Хөтөлийн цемент шохой” компанийн хувьчлалыг хүчингүй болгох төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

“Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Засгийн Газраас 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох Засгийн газрын тогтоолыг баталсан.

Энэ тухай Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр Бейсмент гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй байна.

Хуулийн байгууллагаас энэ асуудлыг шалгасан. Хувьчлал хийхэд хууль зөрчсөн, хувьчлалын дараа гэрээний үүргээ биелүүлээгүй байна гээд хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирүүлсэн. Энэ дагуу яамдаас санал авч 2015 онд Засгийн газраас гаргасан Хувьчлах зүйлсийн жагсаалтад багтсаныг хүчингүй болгох шийдвэр гаргалаа” гэв.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын хөнгөлөлтийг шилжүүлдэг боллоо DNN.mn

Гэр бүлийн гишүүдийн зарим нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд ЭМД-ын хөнгөлөлт эдлэх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болголоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /нэгдүгээр сарын 29-ний өдөр/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш нийтдээ есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулсан байдаг. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгад даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэйгээр, санхүүгийн ачаалалгүйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах асуудлыг илүүтэй тусгасан байна.

Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн хэрэг ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна.

Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болгосон байна. Түүнчлэн иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашиглаж байгаа нэг хэлбэр нь зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг эмэнд зарцуулдаг ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар:

– Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
– Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл
– Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
– Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ,
– Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ
– Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар боллоо.

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын тоо

Эрүүл мэндийн байгууллагын төрөл

2012

2013

2014

НИЙТ

797

829

869

II, III шатлалын эмнэлэг

54

54

54

Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг

6

6

6

Сум, сум дундын эмнэлэг

35

35

35

Уламжлалт анагаах ухааны төв

5

5

5

Эмийн сан

529

561

576

Рашаан сувилал

32

32

35

Хувийн хэвшлийн эмнэлэг

136

136

158

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Германы агаарын тээврийн компани шинэ онгоцны загвараа танилцууллаа DNN.mn

Германы агаарын тээврийн компани онгоцны шинэ загвараа танилцууллаа

Ихэнх нисэх онгоц гадна талаасаа ижил харагддаг. Цулгуй цагаан дэвсгэр дээрх том үсэг, компанийн лого зэрэг нь онгоцны нийтлэг өнгө.

Тэднээс улаан сүүлт “Qantas’ Boeing 787-9 Dreamliner” болон нисдэг яст мэлхий “Nippon Airways’ “Flying Honu” A380″ онгоцнууд бусдаасаа ялгардаг.

Тэгвэл Германы агаарын тээврийн “Condor” компани чихэр, аяллын сандал, шүхрээс санаа авсан шинэ, өнгөлөг загвараа танилцууллаа.

Онгоцнууд нь алтан шаргал, улаан, цэнхэр, ногоон болон шар алаг өнгөөр гоёх бөгөөд компанийн шинэ бэлэг тэмдэг болгохоор зорьж байгаа аж.

Онгоцны багийн хувцас, үйлчлүүлэгчид өгөх нэг удаагийн хэрэгслүүд болон цахим хаягууд нь шинэ хэв маягаар гялалзана гэж компанийн гүйцэтгэх захирал Ральф Текентруп хэллээ.

Шинэ загвартай эхний онгоц, шар алаг өнгөтэй A321 онгоц Германы Франкфурт хотоос Испанийн Канарын арлууд руу нисжээ.

Компани 50 гаруй онгоцтой бөгөөд 2024 он гэхэд бүх онгоцоо будаж дуусахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллагын жагсаалтад ороогүй бол буулгана DNN.mn

зурагИргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллана.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ.

Сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг.

зурагЭнэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1,779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил арилгах арга хэмжээг маргаашаас хэрэгжүүлж эхлэх юм байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

АН даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хуралд зориулсан барилдаан маргааш болно DNN.mn

Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хуралд зориулсан улс аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Бид хоригийн хоригт орсон DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хямралт нөхцөлөөс үүсэлтэй гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2022.04.05/ өргөн барьсан.

Ерөнхий сайд “Цар тахлын цаашдын төлөв, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхой бус, байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байна. Иймд иргэдийн амьдралд гол нөлөө үзүүлдэг газрын тос, мах, гурилын хангамжид хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулах зайлшгүй шаардлага тулгарав гэсэн юм.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.

Мөн гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтыг нэмэгдүүлэх, хилээр бэлэн гадаад валют гаргахад (20 сая төгрөгтэй тэнцэх) хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулахаар заажээ.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, гишүүдийн асуултад хариулж байна. Тэрээр:

-Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу. Шатахуун литр тутамд 1000 төгрөгөөр өсөх нь таатай зүйл биш. Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан тэтгэврийн зээл нэмсэн. Би та бүхнээс юу ч нуухгүй, ил тод байн. Ирэх долоо хоногт би Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг оруулна. Малчдад нөхөн олговор олгох шаардлагатай. Мөн нийслэлийн LRT тээврийн хэрэгслийг УИХ-тай ярилцах шаардлагатай. ил тод хэлэлцэх нь хамгийн зөв.

Хууль баталснаар эдгээр гурван барааны үнийг тодорхой хэмжээнд л хянана. Бид хэдий чинээ олон барааг хянах гэж оролдоно, тэрээ хэрээр үр дүн буурна. Нэр дурдсан гурван барааны үнийг тогтоон баривал инфляцын 50 хувийг мөн хянана.

Сангийн сайд БЖавхлан: Валютын нөөцөө сайн бүрдүүлж чадаагүйн горыг бид өнөөдөр амсаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ямар ч үнээр хамаагүй барина.

УИХ-ын гишүүнд дээрх гурван бараан дээр эмийг нэмэх, “Эрдэнэс таван толгой” нүүрсээ урьдчилж худалдан орлого олох боломжийг судлах санал хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө DNN.mn

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй учраас үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Томилогдсоноос хойш Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд ажилласан.

Газар дээр нь ажилласан учраас бодит байдлыг мэдэх, авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллаж байгаа бөгөөд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын жагсаалтыг гарган шууд чөлөөлж эхэллээ.

Цаашдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөлөлд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг түтгэлзүүлж, холбогдох хяналтын байгууллагат шилжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: ОХУ-тай рублиэр тооцоо хийх хүсэлтээ тавьж байгаа DNN.mn

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Монголбанк 10 гаруй жил ийм хүсэлт тавьж байгаа. Хоёр төв банк үндэсний мөнгөн тэмдэгтээр солилцоо хийдэг болбол ам.долларын дарамтаас гарах боломж байгаа. Нааштай шийдэгдэх болов уу гэж бодож байна. Он дуустал 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний рублиэр тооцоо хийчихвэл гадаад валютын дарамтаас гарчихна гэж харж байгаа” гэлээ.