Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн ээлжит хуралдаанаар хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ DNN.mn

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил найман сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Шүүгч З.Шүрэнчулууны чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгийн эмч нар нэг хүнд хоёр өөр төрлийн мэс заслыг нэг дор амжилттай хийжээ DNN.mn

“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн мэс заслын практикт хөнөөл багатай мэс засал болох дурангийн мэс заслыг зонхилон хийхийг зорин ажиллаж, мөн ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Дээрх зорилтын хүрээнд нөхөн үржихүйн насны эмэгтэйд дурангийн мэс заслаар өндгөвчний олон уйланхайжих хам шинжийг эмчлэх болон цөсний чулуутай хүүдийг авах хоёр өөр төрлийн мэс заслыг нэг дор амжилттай хийжээ.

Нэг удаагийн мэдээгүйжүүлгээр, дурангийн мэс заслын шархаар хоёр өөр төрөл /хэвлийн хөндийн болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн/-ийн мэс заслыг нэг дор хийсэн нь үйлчлүүлэгчид ээлтэй тусламж үйлчилгээ болж байгаа юм.

Хагалгаанд мэс заслын эмч Б.Жаргалсайхан, эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Сэргэлэн, мэдээгүйжүүлгийн эмч Д.Одончимэг болон бусад эмч, сувилагч нар оролцлоо. Хагалгааны үед УИХ-ын гишүүн, МУ-ын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Чинбүрэн, “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэрэгтэй эмч Ц.Батболд нар мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөн ажиллажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун-Эрдэнэ : Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа 3 дахин тэлнэ DNN.mn

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм6

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг монголчууд хамтдаа даван тууллаа. Иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан алба хаагчдад, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалсан эрүүл мэндийн салбарынханд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсныг тэмдэглэлээ. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1,4 хувь болж өссөн. Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэлээ.

Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна гэлээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажилтай болно гэж тооцжээ.


Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Гол төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм.

Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.

Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.


Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.

Төрийн бүтээмийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувис доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.

“И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш байна гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно.Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиснээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй, хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Энэ удаагийн эдийн зсгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Б.Болор-Эрдэнэ: E Mongoliа системийн пэйжийг хариуцдаг админуудад хариуцлага тооцсон DNN.mn

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E Mongoliа-гийн фэйсбүүк хуудас халдлагад өртөн, нэр нь өөрчлөгдсөн явдал өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд гарсан.

Уг явдалтай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас E Mongoliа фэйсбүүк хуудсын нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар мэдэгдэл гаргаж байв.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “E Mongoliа системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. E Mongoliа систем, иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг.

Бид пэйждээ олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан зэрэг нэлээн олон хүн админаар ажилладаг. Энэ олон хүнд бүгдэд нь хариуцлага тооцсон.

Бид энэ явдлыг маш том дохио, сануулга гэж хүлээж авч байгаа.

Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон.

Verified хуудасны нэрийг сар; нэг удаа л солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй 84 охиныг сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон этгээдийг илрүүлжээ DNN.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахим орчинд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тухайлбал, иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээх замаар бага насны 84 охинтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ. Тэрбээр тухайн охидыг айлган сүрдүүлж, ятгах болон гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, дүрс бүхий бичлэгийг нь хийлгүүлдэг байжээ. Улмаар дараа нь нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Даш-Өлзий: Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ–аас бүрмөсөн чөлөөлөх шаардлагатай DNN.mn

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, зөвлөх инженер “Өлзийт төв” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзийтэй ярилцлаа


-Та саяхан аж үйлдвэрийн сэдвээр явагдсан хэлэлцүүлэг дээр үйлдвэрлэл хөгжихгүй байгаа талаар хөндөж байсан. Аж үйлдвэрийн салбарт та хэрхэн хөл тавьж байв?

-Би аж үйлдвэрийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж зүтгэж яваа ахмад инженер хүн. Энэ салбарынхаа талаар сэтгэл, санаагаа чилээж явдаг хүний нэг гэх үү дээ. Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул. Аймгийнхаа Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөөд Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны нэр дээр ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн Технологийн дээд сургуулийг Хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирснээсээ хойш хөнгөн үйлдвэрийн салбарт 50 гаруй жил ажилласан байна.

-Та хаана, хаана ажиллаж байв?

-Би 1972 онд дөнгөж сургууль төгсөж ирээд хоёр сар орчим Оёдлын фабрикт дагалдан инженер хийгээд байтал Оёдлын үйлдвэрийн нэгдэл байгуулагдаад тэр нэгдлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Ерөнхий инженерээр томилогдож ажилласан. 1981 оноос Гадаад худалдааны “Хоршоолол импекс” нэгдлийн даргын ажилд томилогдон ажилласан. Энэ нэгдэл нь стандартын бус түүхий эд, ноос, арьс ширийг экспортод гаргаад оронд нь үйлдвэрийн хэрэгцээтэй материал, тоног төхөөрөмж авдаг ажиллагаатай нэгдэл байлаа. Энд ажиллаж байхдаа олон жил хуримтлагдсан стандартын бус арьс шир, үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангахгүй адууны хром, улны шир, доод зэрэглэлийн ноос (даахь, бутархай) зэргийг бүгдийг зах зээл олж борлуулж оронд нь үйлдвэрийн материал, сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан юм. 1987 оноос Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд орлогч захирлаар 1991 он хүртэл ажилласан. Ингээд үйлдвэр худалдааны “Өлзийт төв” гэх хувийн компаниа байгуулаад одоо болтол ажиллаж байна. Эргээд харахад үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, техник технологи, хангамж худалдаа, эрдэм шинжилгээний салбаруудад ажиллаж хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа зориулж ирсэн байна.

-Та үйлдвэрлэлийн олон талт ажиллагааг сайн мэддэг инженер хүний хувьд манай орны аж үйлдвэрийн салбарын талаар ямар бодол санаатай байна?

-Аж үйлдвэр, үйлдвэржилт бол улс орны хөгжлийн мотор гэж хэлэхэд хилсдэхгүй. Үйлдвэр бол олон шийдлийн огтлолцол дээр тогтож үйл ажиллагаа нь явагддаг ярвигтай салбар. Би хөнгөн үйлдвэрийн талаар санал бодлоо хэлье. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж зах зээлд гаргах асуудал Монгол Улсын эдийн засгийн бодлогын анхаарлын төвд байсан. Цаашдаа ч байж таарна. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил экспортыг дэмжинэ, импортыг орлуулбал дэмжинэ, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх зэргийг үе үеийн УИХ, Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасаар ирсэн боловч үр дүн нь чамлагдахаар байна. Ухаад дундардаггүй жил бүр бий болж байдаг энэ их баялгийг бид бүрэн ашиглаж боловсруулж чадахгүй, зарим тохиолдолд хаяж байгаа нь маш том эмгэнэл. Улс орон үйлдвэржиж байж ажилгүйдэл ядуурлаас гарч баян чинээлэг орон болно. Үйлдвэр бол бусад бүх салбараас илүү их нэмүү өртгийг бүтээж байдгаараа онцлогтой. Хөнгөн үйлдвэрийн салбар бор зүрхээрээ зах зээлийн шуурганд гуядуулан амь дүйсэн байдалтай явж байна гэж хэлж болохоор байна.

-Үйлдвэрлэлийн салбар гойд сайн хөгжихгүй байгаа шалтгааныг юу гэж та харж байна?

-Үйлдвэрлэл дорвитой хөгжихөд хэд хэдэн чухал хүчин зүйл байдаг. Үүний нэг нь зах зээл. Зах зээлгүй бол үйлдвэр барих, хөгжүүлэх талаар санахын ч хэрэггүй. Манай улс жижиг зах зээлтэй учраас зөвхөн Монголын зах зээлд зориулан үйлдвэрлэл явуулж хөгжүүлэх нь дэндүү явцуу байдал бий болгоно. Нэн ялангуяа манай зах зээл хамгаалалт муутай төдийгүй өрсөлдөөн ихтэй. Тэгэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд зах зээлээ тэлж өгөх хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг төр л хийхээс өөр зам байхгүй. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортод гаргах талаар харилцагч орнуудтай яриа хэлэлцээрийг маш идэвхтэй хийх, далайд гарцгүй хоёр их гүрний дунд оршдог байдлаа зөвөөр ойлгуулж олон улсын худалдааны байгууллагын дэмжлэг, гурав дахь орнуудын дэмжлэгийг авах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг эх орондоо ашигтай нөхцөлөөр хийх талаар төр засгийн үйл ажиллагааг маш их идэвхжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зах зээл нээх, тэлэх нь хөрөнгө оруулалтыг даллах хамгийн чухал хөшүүрэг болдог. Наад зах нь Евразийн холбооны улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудал яригдаад их удаж байгаа. Гэтэл Вьетнам улс аль хэдийнэ хэлэлцээр хийсэн төдийгүй Японтой ч хөнгөлөлттэй тарифтай болчихсон байх жишээтэй. Одоо Японы зах зээлийг Вьетнамын бараа эзэлж байна. Энэ хэлэлцээрүүдийн үр дүнд Японы үйлдвэрүүд, захиалга Вьетнамд орон зайгаа эзэлсэн байна. Өөр нэг жишээ, БНХАУ–ыг Олон улсын худалдааны байгууллагад элсэх хэлэлцээрт АНУ–аас зарим төрлийн Хятадын бараанд квот тогтоосон байдаг. Энэ квотоос давсан барааны захиалга, тооны хязгааргүй Монголд орж ирж 2000-2005 оны хооронд манай улсад оёдлын үйлдвэрлэл дорвитой хөгжих үндэслэл болж байлаа. Энэ хугацаанд АНУ–ын захиалагчид үйлдвэрийн тоног төхөөрөмжөө материал түүхий эдээ аваад захиалгаа хийлгэхээр Монголд тэмүүлж 100 гаруй үйлдвэрт олон арван мянган ажилчид элсүүлэн жилд гурван сая хувцас экспортод гаргаж байсан юм. Энэ бол хөнгөлөлттэй нөхцөл, зах зээл тэлэхийн бодит жишээ. Тэгэхээр үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд хийгдэх нэг чухал ажил бол зах зээл тэлэх асуудлыг төр засаг анхааралдаа авч энэ асуудлыг хариуцсан салбарын сайдын чухал үүрэг болгож үр дүнг Засгийн газар, УИХ үе үе хэлэлцдэг болох шаардлагатай байна. Энэ чухал ажилд хариуцах эзэнгүй мэт дорвитой ахиц гарахгүй юм. Гэхдээ хэлэлцээгээ маш хариуцлагатай эх орондоо илүү өгөөжтэй байхаар хийх шаардлагатай. Бид Европын холбооны 7000 нэрийн барааны хөнгөлөлт, Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар их ярьдаг боловч үр өгөөж харагдахгүй байгаа нь харамсалтай. Хэлэлцээрийн үр өгөөжийг тухайн орнуудын болон бусад орнуудын захиалагч нар илүү мэдэрдэг. Тэдний зүгээс бараа, бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байж үр өгөөжтэй хэлэлцээр болсныг илтгэдэг.

Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа материалаа борлуулах боломжийг нээх, зах зээл тэлэх, үр ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд онцгой анхаарах нь чухал байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөтгөн тэлэхэд чухал шаардлагатай өөр нэг чухал хүчин зүйл бол хүрэлцээтэй бага хүүтэй санхүүжилт юм. Манай улсад хөрөнгө оруулалтад шаардлагатай эх үүсвэр маш ховор. Арай гэж олдож байгаа эх үүсвэр нь дэлхийд байхгүй өндөр хүүтэй. Тиймээс уг зээлийг авсан ААН дампуурдаг, эсвэл өдөр хоног өнгөрөөсөн байдалтай л байдаг. Зээл авсан иргэн өрөнд баригдаж, эсвэл ядуурч байна. Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийн хүрэлцээ муу учраас арын хаалга танил тал, авлигад өртөж байгааг олон жишээнээс бид мэдэх билээ. Эх үүсвэрийн хомсдол, асар өндөр хүүтэй богино хугацаатай зээл нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том чөдөр, тушаа болж байна. Үүнийг төр засаг мэдсээр байгаа боловч зоригтой арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Үүнээс гадна арга замын нэг бол гадаадын бага хүүтэй хүрэлцээтэй эх үүсвэрийг Монголд оруулж ирэхэд оршиж байна. Дэлхийн ихэнх орнууд гадны банк санхүүг оруулж хөгжлийнхөө нэг чухал хөшүүрэг болгоод байхад Монголд яагаад болохгүй гэж. Монголын банкуудын зээлийн хүүг буурахыг, тэднийг хүрэлцээтэй эх үүсвэртэй болохыг хүлээвэл эх орон маань ядуу зүдүү, ажилгүйдэл нүүрлэсэн, үйлдвэрлэлгүй, бизнес нь тогтворгүй төр, засаг, ард иргэд нь гуйлгачин маягтай байсаар байх нь ээ. Энэ хугацаанд ард иргэдийн тэвчээр хүлээхгүй, улсын эдийн засгийн боломж дийлэхгүй болов уу. Бага хүүтэй, хүрэлцээтэй санхүүгийн эх үүсвэр бий болбол төр засгийн олон хөнгөлөлттэй сан, зөрүүг нь төсвөөс олгодог хөнгөлөлттэй зээлүүд, олон урамшууллын шаардлага байхгүй болж төсвийн ачаалал эрс буурах магадлалтай. Үндэсний аюулгүй байдалд гадаадын бага хүүтэй эх үүсвэр оруулах эсвэл үйлдвэрлэлгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн, хөгжил нь чөдөрлөгдсөн байдалтай хэвээр удаан байхын аль нь аюултай вэ гэдгийг тооцож үзэх цаг болсон санагдана. Дээрх хоёр чухал хүчин зүйлээс гадна үндэсний үйлдвэрлэлийг хэвийн явуулахад ажиллах хүчний хангамж хүрэлцээ чухал үүрэгтэй. Өнөөгийн байдлаар ажиллах хүчний гуравны нэг нь оюутан, гуравны нэг нь гадаадад ажиллахаар одсон, гуравны нэг нь л ажиллах боломжтой байна. Олон үйлдвэр бий болоод ирвэл энэ нь хүрэлцээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ талаар явуулах бодлого, гажуудлыг засах төр тал дээр засгаас дэс дараатай урт хугацааны төлөвлөгөөт ажил шаардагдах болж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа бас нэг хүчин зүйл бол Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжөөс хил дээр НӨАТ, гаалийн татвар авч байгаа нь үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжийг эрс багасгаж байгаа юм. Иймд Монголд үйлдвэрлэдэггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ–аас бүрмөсөн чөлөөлөх шаардлагатай.

-Таны бодлоор дээрх хүчин зүйлүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Би МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо, Оёдлын үйлдвэрүүдийн холбоо, Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр зэрэгт тэргүүлэгч, тэргүүний сонгуульт ажлыг хийж явлаа. Энэ чиглэлээр зохиогддог уулзалтууд дээр байнга л үйлдвэрлэлийн талаар ярьдаг боловч амьдралд хэрэгжих нь тааруухан явж ирлээ. Үнэхээр үйлдвэрлэл шаардлагатай, үйлдвэрлэлгүй бол улс орон дорвитой хурдан хөгжиж, ядуурал, ажилгүйдэлгүй болно гэдгийг гүнзгий ойлгож мэдэрч байгаа бол, энэ талаар удирдамжийн чанартай тогтоол шийдвэр гаргаж төр засгийн удирдлагын бүх шатад байнгын анхааралд байлгаж дэс дараатай бодитой ажил болговол үйлдвэртэй болж хөгжил дэвшил ирнэ.

-Манай улс далайд гарцгүй орнуудын хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

-Далайд гарцгүй орнуудын хөнгөлөлт эдлэхээс гадна хоёр агуу том оронтой хил залгаа оршиж байгаа нь манай орны хувьд том хувь заяа юм. Харин энэ хоёр том зах зээлд гарах арга замаа зөв олж, хоёр хөрштэйгөө эдийн засгийн ашигтай харилцааг үүсгэх нь чухал байна. Хоёр том хөрштэйгөө эдийн засаг хадалдааны талаарх харилцаа санасанд хүрэхгүй харагддаг юм аа. Хоёр хөршөөсөө эдийн засаг маань хамааралтай нь тодорхой тул манай талаас олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх, бат итгэлтэй харилцааны суурь бий болгох талаар маш шаргуу, уйгагүй ажиллаж үр дүнд хүрэх нэн чухал байна.

-ОХУ дайн хийгээд ядарч туйлдаж байх шиг. Бид хойшоо юу юу эскпортлох шаардлагатай гэж та харж байна?

-ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор олон улсын эдийн засгийн хоригт орж хүндхэн байх шиг байна. Энэ нөхцөл байдал нь манай арьс шир, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах орон зай бий болж магадгүй байна. Сая манай компани үхрийн давсалсан түүхий арьс ОХУ–д гаргаж эхэлж байна. Манай оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ялангуяа АНУ–д гаргаж байсан загваруудыг ОХУ–ын хэрэглэгчид маш их сонирхдог юм билээ. Бид хэдэн жилийн өмнө нэг контейнер хувцас гаргаж үзсэн. Харамсалтай нь маш өндөр тарифтай учир үнэ нь өндөр болоод хүндрэл учруулаад байдаг юм.

-ОХУ манай бараа бүтээгдэхүүнд 160 хувийн татвар тавьдаг. Бидэнд татварын хориг тавьчихжээ ч гэж үзэх хэсэг байна…

-ОХУ дангаараа тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм. Учир нь гаалийн нэгдсэн бодлого явуулдаг Евразийн холбоо энэ асуудлыг шийддэг. Би энэ тухай зах зээлийг тэлэх талаар ярьсан. Одоо шинээр бий болоод байгаа нөхцөл байдалтай уялдуулаад Евразийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлаа хүчтэй тавьж ОХУ–ын дэмжлэгийг авах боломж бүрдэж магадгүй байна.

-Тэгвэл урд хөрш рүүгээ ямар бүтээгдэхүүн гаргавал зохилтой байна?

-БНХАУ-ын зах зээлд хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг. Энэ талаар БНХАУ дэлхийн зах зээлд ноёлж байгаа шүү дээ. Харин Хятадын зах зээлийн тансаг хэрэглээний салбарт орох боломжтой санагддаг. Харин хүнсний мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Миний байнга бодож явдаг нэг сэдэв бол Монгол малын сүүг бүрэн ашиглах тухай юм. Манай оронд ойролцоогоор 30 сая саалийн мал байна. Одоо цагт мал сааж сүү саалийг нь ашиглах ажил улам багассаар байна. Монгол Улс гадаадаас хуурай сүү авч байна. Энэ их нөөц бололцоог ашиглахад хайгуул хийж мөнгө зарах хэрэггүй, ухах, тэслэх, ачих гэх мэт үнэтэй тенхик хэрэггүй, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаад дуусах аюулгүй жил бүр ундарч байдаг их баялаг юм. Зунжин хөхсөн төл мал олигтой таргалдаггүй ногоо иддэггүй гэмтэй. Энэ их нөөцийг ашиглах талаар судлах ажлын хэсэг гаргаж техник технологийг судлах, жил бүрийн зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15 хүртэл нэг сарын сүүний бүтээлч аян өрнүүлэх, оюутан сурагчдыг дайчлах, хөрөнгө, хүч, зах зээл, үр ашгийн тооцоо гаргаж дүгнэлт гаргах саналыг дэвшүүлж байна. Шингэн цагаан алтны том уурхай үр ашгаа өгч Монгол орны хөгжил хүн ардын амьдралд асар их өгөөж өгөх нь дамжиггүй.


Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч бэлтгэлийн үеэр хүнд гэмтжээ DNN.mn

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээний бэлтгэлийн үеэр хугацаат цэргийн алба хаагч бэртэж гэмтжээ.

Тодруулбал, БЗД Хужирбулан дахь зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сургалт бэлтгэлийн төвд хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч 18 настай Б.Г гурван метрийн өндөрт бэхэлсэн троссоор дамжиж явахдаа унаж, нуруундаа хүнд гэмтэл авсан байна.

Алба хаагч одоо Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг БЗД-ийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчаа зодсон багшийг эсэргүүцэж тус сургуулийн сэтгэлзүйч үсээ хуслаа DNN.mn

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тухайн сургуулийн сэтгэл зүйч Болорцэцэг хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгcөн.

Тэрбээр “Захирлын нөхөр хичээлийн цагаар сурагчийг өшиглөж, цохисон. Өмдийг нь урагдтал зодсон. Үүнийг ангийн сурагчид нь нотолж байгаа. Улсаар тухайн сурагч газар хэвтэж байгаад уйлаад ангиасаа гүйж гарсан.

Тухайн сурагчийг яагаад зодсоныг ангийнхнаас нь асуухад сандал дээрээс цүнхээ авах гэж байгаад сандал унаасан. Үүнээс болж багш уурлаж ирээд хамаг хүчээрээ зодсон. Захиралд хандахад байгууллагын нууцыг задруулбал чамтай хатуу тооцоотой гэж дарамталсан.

Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Зодуулсан хүүхдийн эцэг эх гомдолтой байгаа гэж цагдаагийн газарт өргөдлөө өгсөн. Би ч энэ асуудалд гомдолтой байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд ОХУ байх эрхгүй DNN.mn

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан Улаанбаатарын цагаар 22 цагт эхэлж гишүүн 15 улс Украины асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд ОХУ-ын НҮБ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя “Зөвлөлийг тэргүүлж буй Английн төлөөлөгч Украины Буча хотод хядлага явуулсан гэж манай улсыг гүтгэсэн асуудлыг хэлэлцэх бидний саналыг хоёр удаа хэрэгсэхгүй орхиж Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дүрмийг ноцтой зөрчлөө” гэж шүүмжлэв. Хариуд нь уг хурлыг даргалж буй Их Британийн Байнгын төлөөлөгч Барбара Вудворд “Бид танай саналыг хэрэгсэхгүй орхиогүй. Бусад гишүүн улсуудаас оруулсан Украины асуудалтай хамт эсвэл урд нь үгүй бол хойно нь хэлэлцье гэсэн. Та нар татгалзсан. Иймээс бид дүрэм зөрчөөгүй” гэж мэдэгдэв.

Ийнхүү хурлыг даргалж буй Их Британийн Байнгын төлөөлөгч Барбара Вудворд хуралдааны дүрмийн дагуу Украины төлөөлөгчийг урьж суулган “Энэ хуралдаанд Украины ерөнхийлөгч цахимаар оролцож үг хэлэх бөгөөд хэрэв техникийн саатал гарвал бид Украины төлөөлөгчийн үгийг сонсох болно” хэмээн мэдэгдэв. Мөн тэрээр Хүний эрхийн дээд комиссарыг хуралдаанд урьж оролцуулж буйг сонсгоод хуралдааныг нээж НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн даргыг үг хэлэхийг урив. Антонио Гутерриш “Украины дайн даян дэлхийд тулгарч байсан том хямралын нэг болчихоод байна. Байлдаж буй талуудаас гадна бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол үүссэн нь бусад улсууд ялангуяа хөгжиж буй улсуудад том аюул учруулаад байна. Энэ дайнаас нийт 10 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа нь дэлхийн II дайнаас хойш бий болсон хамгийн том хүмүүнлэгийн гамшиг болоод байна. Энэ дайныг зогсоох тухай Аюулгүй байдлын зөвлөлийн хоёр ч тогтоол гарсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй” гэв. Мөн тэрээр “Буча хотод алагдсан энгийн иргэдийн зургийг би хэзээ ч мартахгүй” гээд энэ асуудлаар тусгайлсан мөрдлөг заавал явуулах ёстойг цохон тэмдэглэв.

Үүний дараа НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн даргын орлогчид болох Розмари ДиКарло, Мартин Гриффитс нар Украинд яг юу болоод байгааг товч илтгэв. ДиКарло “Украины хотуудыг оросууд ямар ч сонголт хийхгүй, хайр найргүй утсгаж байна. Оросууд олон улсад хориглосон задардаг хөнөөлт бөмбөгийг энгийн украинчуудын эсрэг 24 удаа хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна” гэв. Харин Гриффитс “НҮБ-д ирээд буй мэдээгээр Украины дайнд 1480 энгийн иргэн амь үрэгдэн, 2195 энгийн иргэн шархадсан гэдэг нь тогтоогдоод байна. Амь үрэгдэгсдийн 331эрэгтэй, 211 эмэгтэй, 22 охин 40 эрэгтэй хүүхэд, 61 нялх балчир хүүхэд байна. Энэ нь мэдээж бодит тооноос хамаагүй бага тоо” хэмээн цохон тэмдэглэв. Мөн Хүний эрхийн дээд комиссар “Оросын цэргүүд хүүхдүүдийн нүдэн дээр хүчингийн хэрэг үйлдэж байгаа мэдээ, бүр нэг эмэгтэйг олон орос цэрэг хүчиндсэн тухай мэдээнүүд НҮБ-д ирсэн. Үүнийг заавал шалган тогтоож гэм буруутанд хариуцлага тооцох ёстой болоод байна. Мөн ОХУ-д дайныг эсэргүүцсэн олон арван мянган энгийн иргэдийг баривчилж байгаа явдлыг ч мөрдөн шалгах ёстой” гэв.

Үүний дараа Украины ерөнхийлөгч цахимаар оролцож үг хэлэв. Владимир Зеленский Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх талаар үг хэлэв. Тэрээр “Оросын цэргүүд манай Буча хотыг орхин гарахдаа хийгээгүй үлдээсэн нэг ч гэмт хэрэг байхгүй. Өнөөдөр 2022 он. Зураг авдаг хиймэл дагуул гэж бий. Украин улс энэ гэмт хэргийг олон улс болон Олон улсын Гэмт хэргийн шүүхтэй нягт хамтран ажиллаж мөрдөх ажиллагаа явуулахыг хүсч байна” хэмээн цохон тэмдэглэв. Тэрээр мөн “НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл энэхүү байгууллага энэ үүргээ огт биелүүлж чадахгүй болчихсон байна. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн улсын хориг тавих эрх хүн алах эрх болон хувирдаг явдлыг таслан зогсоох цаг болсон. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд ОХУ байх эрхгүй. Иймээс ОХУ-ыг энэ зөвлөлөөс зайлуулах цаг болсон. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өөрийгөө эрс өөрчлөх, эсвэл татан буугдах гэсэн хоёр л зам байна” хэмээн мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцож үг хэлсний дараа хэд хэдэн улс ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах санал гаргав.

Тухайлбал, АНУ-ын НҮБ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд “НҮБ-ын Хүний эрх хариуцсан зөвлөлд ОХУ-ын орон зай байх ёсгүй” гэж мэдэгдсэн юм. Харин ихэнх улс “Буча хотын хядлага”-ын талаар олон улсын мөрдлөгийн дүн гарсны дараа НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлыг авч хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм. ОХУ-ын эсрэг түдгэлзэх байр суурь баримталдаг НҮБ-ын 35 улсын гол төлөөлөл Энэтхэгийн Байнгын төлөөлөгч Т.С.Тирумурти “Буча хотод энгийн иргэдийг хядсан явдал биднийг үнэхээр цочоосон явдал болоо. Энэ зэрлэг балмад явдлыг хөндлөнгийн шинжээчид заавал мөрдөн шалгах ёстой“ гэсэн бол НҮБ дахь Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жүн “Энэ явдлын учир шалтгааныг заавал шалган тогтоох ёстой” гэж мэдэгдэв.

Украинд болж буй зэрлэг балмад явдал НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 улс төдийгүй бусад улсын засгийн газруудыг ч цочоосон явдал болсон юм. Тухайлбал, Европын Холбооны гишүүн Итали, Испани, Дани улсууд Оросын дипломатчидад 48 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлага хүргүүлжээ. Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн номхон иргэдийг олноор хядсан баримтууд илэрсний дараа Европын Холбооны улсууд 150 орос дипломатчийг хөөв. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа дипломатчидыг нь хөөсөн явдлыг “алсын хараагүй алхам” гэж шүүмжилжээ. “Урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд хэцүү хямралын үед шийдэл олоход зайлшгүй шаардлагатай дипломат харилцаа холбоо тогтоох боломжийг хумих нь алсын хараагүй алхам.

Энэ тохиолдолд бид зайлшгүй хариу арга хэмжээ авна” гэж тэр хэлсэн юм. Италийн Гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо “үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар” Оросын 30 дипломатчийг хөөж байгааг мэдэгдсэн бол үүнээс хэдхэн цагийн дараа Испани улсын гадаад хэргийн сайд Оросын 25 дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ гаргах болсныг зарласан байна. “Оросын цэргүүд гарч явсны дараа Буча хотын иргэдийг хядсан баримтууд ил болсон нь биднийг маш их бухимдууллаа” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарез мэдэгджээ.

Дараа нь Швед улс Оросын гурван дипломатчийг, Дани улс 15 дипломатчийг “хууль бус ажиллагаа, тагнуулын ажиллагаа” явуулсан шалтгаанаар хөөсөн байна. Мөн Франц улс Оросын 35 дипломат ажилтныг, Герман улс 40 дипломатчийг тус тус нутаг дэвсгэрээсээ хөөв. Бучагийн аллагатай холбоотойгоор Литва улс тус улсад суугаа ОХУ-ын элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөж байгааг бас зарлав. Мөн Португали, Румын улсууд тус бүр Оросын 10 дипломат ажилтанг өөрийн улсаас хөөн гаргав. Ийнхүү Украины дайныг эзлэн түрэмгийлэл хэмээн үзэж Европын Холбооны улсууд нийт 260 орос дипломат ажилтныг хөөн явуулаад байгаа юм.

Тэгвэл Бучагийн хэрэг явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Украинд 100 сая ам.долларын цэргийн нэмэлт “тусламж” үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээлэв. Цагаан ордон “Ерөнхийлөгч Жо.Байден “Украинд тусламж үзүүлэх зорилгоор батлан хамгаалах хэрэгсэл, үйлчилгээ болон цэргийн бэлтгэл, сургалтад нийт 100 сая хүртэл ам.доллар хуваарилах эрхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад олгосон” гэж мэдээлсэн байна. Барууны улсууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь алдаа бөгөөд хохирлыг нэмэгдүүлж буй ч ажиллагааны үр дүнд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын байлдааны ажиллагааны удирдах газрын дарга Сергей Рудской мэдэгдсэн байна. Мөн Бучагийн хэрэг явдлын дараа Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар энэ долоо хоногт Киевт айлчлах болсон тухай Евро комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер мэдээлээд байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 72 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн хоногт 72 хүнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн тохиолдлын 44 нь нийслэлд, 28 нь орон нутагт батлагдсан. Энэ хугацаанд 15 аймагт халдвар бүртгэгдээгүй ажээ. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор 162 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 690 иргэн гэрээрээ эмчлүүлж буй.