Categories
мэдээ нийгэм

“2030 он гэхэд нийт газар нутгийн есөн хувь ойгоор бүрхэгдэнэ” гэв DNN.mn

УИХ-ын чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрээр “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан. Энэ хуулийг батлан хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн есөн хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана гэж үзэж байна.

Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмнэ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо байна DNN.mn

БШУЯ, НЗДТГ, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл хамтарч цэцэрлэгийн хүртээмж сэдвээр санал солилцсон байна. Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон. Хэдийгээр шинээр цэцэрлэгүүд ашиглалтад орж байгаа ч хүртээмж сайжрахгүй байгаа нь төрөлт болон шилжилт хөдөлгөөн тогтмол өсөж байгаатай холбоотой. Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна.

Нийслэлийн хэмжээнд

  • 2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь
  • 3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь
  • 4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь
  • 5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд 6 хороонд цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар нийслэлд 21 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

26 улсын 222 иргэн Монголд ирэхээр цахим виз авчээ DNN.mn

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй.

Өнгөрөгч гуравдугаар сард evisa.mn цахим системээр гадаадын иргэний визийн хүсэлтийг хүлээн авч, 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.

  1. 2022 оны нэгдүгээр сард 14 улсын 59 иргэнд
  2. Хоёрдугаар сард 19 улсын 95 иргэнд цахим виз олгожээ.

Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэнэ.

Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж.

Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын хичээлийн хоцрогдол арилгахад багшид дэмжлэг үзүүлэх зөвлөмжүүдийг цахимд байршууллаа DNN.mn

Боловсролын ерөнхий газраас боловсруулсан сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмжийг medle.mn сайтын багшид зориулсан цэсэнд байршууллаа.

Зөвлөмжийг 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /хуучин нэршлээр/-ээс зохион байгуулсан “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах-Хосолсон сургалтын арга зүй” зөвлөн туслах, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн улиралд судлах, оношлох болон сургуульд суурилсан үнэлгээгээр хоцрогдол ихтэй гэж оношлогдсон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын хүрээнд нэгж болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаагаар дамжуулан багшид дэмжлэг үзүүлэхэд энэхүү зөвлөмж чиглэж байгаа юм.

ЗӨВЛӨМЖ НЬ:

  • Оношлох болон сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, анализ
  • Нэгж хичээлийн арга зүйн жишиг төлөвлөлт, ээлжит хичээлийн арга зүйн санаа
  • Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад багшид өгөх зөвлөмж гэсэн үндсэн бүтэцтэй.

medle.mn сайтад ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нар өөрийн нэвтрэх эрхээр хандан зөвлөмжийг татан авч хэрэглэх боломжтой.

Тус сайтаар дамжуулан сургууль, орон нутгийн түвшинд зөвлөмжийн хэрэглээ ямар байгаа талаар статистик мэдээллийг нэгтгэх, асуулга судалгаа авах, түүнд үндэслэн арга зүйн дэмжлэгийн цаашдын чиглэлийг тодорхойлохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: Дуртай орчиндоо очиж зургаа даруулах боломж бүрдлээ DNN.mn

Орчин үеийн залуус инстаграм, фэйсбүүк хаягтаа гоё чамин зураг нийтлэхийг илүүд үзэх болсон. Тэгвэл бүх насны хүмүүсийг гоё зурагтай болгож чадах газар нээгдээд удаагүй байгаа аж. Сонин сайхантай танилцахаар хаалгийг нь татах төдийд л өнгө үзэмж дүүрэн гоё орчин угтаж байв. Үүднээсээ эхлээд гэрэл цацруулж, тухлаг тохитой, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн энэ газар бол Selfie World.

No description available.

No description available.

Зохион байгуулагч О.Уугангэрэл: Амралтын өдөр, ажлын өдрөөс хамаарч үйлчлүүлэгчдийн тоо янз бүр байдаг. Манайх зураг авалтын 35-40 хэсэгтэй. Үнийн хувьд том хүн цагийн 30.000, 16-аас доош насны хүүхэд 20.000. Цагийн төлбөрөө төлөөд хүссэн хэсэгтээ дуртай зургаа авах боломжтой. Жижиг гэрэл, сэлфи гар, утсаа тогтоох хөл зэргийг мөн бид бүрдүүлж өгдөг байгаа. Одоогийн байдлаар 11:00-14:00 цагийн хооронд 30 хувийн хямдрал зарласан.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс жилд 520 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн импортолдог DNN.mn

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх нийгмийн хариуцлага өндөр салбарт нэрлэгддэг. Энэ салбар өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангах боломтой байдлаараа зарим салбараас онцлог гэж хэлж болно.

Гэтэл манай улс энэ салбараар дамжин бүтээгдэх боломжтой оёмол бүтээгдэхүүнээ гадны улсуудаас жилд 520 тэрбум төгрөгөөр оруулж ирж байна. Энэ мөнгөөр салбарын үйлдвэрлэл, ажлын байр, ажиллах хүч зэрэгт шинэчлэл хийж чадвал оёмол бүтээгдэхүүний импортод жил бүр их хэмжээний мөнгө зардаг асуудал өөрөөр эргэх боломжтой.

Манай улсад хувцас үйлвэрлэлийн даавуу болон туслах материалын үйлдвэрлэл байхгүй. Мөн хүний нөөц болон хүний хөдлөмөрийг хөнгөвчилсөн тоног төхөөрөмж дутмаг зэрэг асуудал салбарын хөгжилд нөлөөтэйг үйлдвэрлэгчид хэлж байна.

Бид өмсөж байгаа хувцасныхаа 90 хувийг импортоор авдаг бол ердөө 10-хан хувийг л дотооддоо үйлдвэрлэдэг аж.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Солирын цохилтыг гэрчлэх үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэлээ DNN.mn

Үлэг гүрвэл устах болсон талаар “66 сая жилийн өмнө дэлхийг аварга том солир ирж мөргөсний улмаас их тоос шороо, утаа май босч нарыг халхалснаас болсон” гэсэн таамгийг сонсоогүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ таамагтай холбоотой маш сонирхолтой олдворыг эрдэмтэд олон нийтэд дэлгэхэд бэлэн болжээ.

Олдвор нь арьстайгаа хамт хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн хөл хэсэг бөгөөд аварга том солир дэлхийг ирж мөргөсөн /үлэг гүрвэл мөхөж, хөхтөн амьтан ноёрхоход хүргэсэн/ тэр өдөр үрэгдсэн гэж эрдэмтэд танилцуулж байгаа юм. Энэ гайхамшигтай олдвор АНУ-ын Хойд Дакотагийн Танис орчмоос олджээ. Олдворыг олон нийтэд танилцуулахын тулд гурван жилийн турш бэлдсэн бөгөөд ВВС агентлаг энэ бүх хугацааны турш баримтат кино бэлтгэснээ энэ сарын 15-нд олон нийтэд цацах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай, Архангай, Булган аймгийн малчдын малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря “Он гарсаар 11182 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 2148 буюу 19.2 хувийг хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1332 нэгжээр буюу 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй.

…Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор зэрэг аймагт томилолтоор ажиллаж Өвөрхангай, Архангай, Булган зэрэг аймгаас олон удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлдаг, бүлэг хоёр этгээдийг илрүүлэн, ажиллаж байна. Малчид маань малаа байнга хариулж, малын зүс бүртгэл болон фото зургаар бэхжүүлэх, байршил тогтоогч суулгах, хөршийн холбоо болон бүлгийн холбоодыг сайтар ашиглан цагдаагийн байгууллагатай байнгын холбоотой, хамтран ажиллах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед илэрч байгаа хэргүүдээс харахад сайн санаатай малчид иргэдийн тоо нэмэгдсэн” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт Шивээхүрэнгийн боомтыг нээлгэхээр ажиллаж байна DNN.mn

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийжээ.

Хуралдаанаар Цагаан хадны гаалийн талбайд байгаа 4.8 сая тонн зарагдсан нүүрсийг яаралтай гаргах, дараагийн борлуулалтаа эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Цахим хурлын үеэр экспортлогч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх шинэ гарцтай болох хүсэлт тавьсан бөгөөд монголын талаас уг саналыг бүх талаар дэмжинэ гэдгийг ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолжээ. Мөн жолооч нарын PCR шинжилгээний хариу монголын талд сөрөг гарсан ч БНХАУ-ын лабораторийн шинжилгээгээр эерэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-ын хэрэглэж байгаатай адил хоёр лабораторийг ирэх долоо хоногт ашиглалтад оруулж, шинжилгээний хариутай холбоотой тээвэрлэлтийн гацааг арилгана гэдгээ мэдэгджээ.

Мөн тус ажлын хэсэг ирэх долоо хоногт Шивээхүрэнгийн боомтыг нээлгэхээр талаар Өвөрмонголын боомтын захиргаатай холбогдон ажиллаж байгаа юм байна. Дээрх арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн гишүүд Цагаан хад боомтод очиж ажиллах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах тал дээр хүн хүч нэмэгдүүлж ажиллах юм байна.

Categories
гадаад мэдээ

Туркийн инфляци 61 хувьд хүрчээ DNN.mn

Гуравдугаар сарын байдлаар Туркийн инфляц 61.1 хувьд хүрснийг тус улсын Төв банк мэдээлэв. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж буй. 2021 оны төгсгөлөөс инфляц нэмэгдэж энэ оны хоёрдугаар сард үнийн өсөлт 54.5 хувьд хүрчээ. Ерөнхийдөө бол өсөлт 11 сар дараалан нэмэгдэж байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэн, мөн үндэсний валют суларсан нь инфляц нэмэгдэх гол шалтгаан болжээ. Туркийн үндэсний валют лира доллартай харьцуулахад 60 хувиар суларсан хүнс жилийн үнэлгээгээр 79,3 хувиар нэмэгджээ. Дөрөвдүгээр сард ахуйн хийн үнэ 35 хувиар нэмэгдэх ч төв банкны мөнгө зээлийн бодлого зөөлөн хэвээр байна.