Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Залуус эх орныхоо ирээдүйд санаа зовнин жагсаж байгаа бол түүн шиг сайн юм хаана байх вэ” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-аас Монгол Улсад
суух Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд М.Клечески “Монголд хуулийн хэрэгжилт
сул, тогтворгүй, авлига, хүнд
суртал өндөр байгаа нь гадны
хөрөнгө оруулагчдыг буцаах
гол шалтгаан болж байна” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Олон улсад
органик
хүнсний
зах зээл
100 тэрбум
ам.доллараар
нэмэгдэхээр
байна” гэв.

Засгийн газар хувийн хэвшилтэй
өрсөлдөхгүйгээ амласан “Монголын
эдийн засгийн чуулган-2022”-ыг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Залуус эх орныхоо ирээдүйд
санаа зовнин жагсаж байгаа бол
түүн шиг сайн юм хаана байх вэ” хэмээн өгүүллээ.

Монгол
Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга “Дээд шүүх улс төрийн намын
дотоод асуудалд хутгалдан орж,
зөрчлийг дэвэргэх юм бол энэ улсад
хуульд захирагдах иргэд үлдэхгүй” гэлээ.

MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Дотоодын хадгаламж 15 их наяд төгрөг
байна. үүнийг үр өгөөжтэй төслүүдэд
оруулах сонирхол байж л байгаа” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдаагаар 10 байршлыг 392 сая төгрөгөөр борлуулжээ DNN.mn

Жил бүр нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тодорхойлон тусгадаг. Ингэхдээ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулдаг билээ. Төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын биржийн цахим системийг ашиглан явуулдаг.

Дуудлага худалдаанд орж буй нийт 94 байршилд бүгдэд нь Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд худалдан авагч нь гэрээ байгуулж, төлбөрөө төлснөөр зориулалтын дагуу шууд барилгын ажлаа эхэлж болдгоороо давуу талтай.

Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/28 дугаар захирамжийн дагуу 94 байршилд 5 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн дуудлага худалдаа 03 дугаар сарын 23-ны өдөр 19 байршилд болж нийслэлийн төсөвт 923.4 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон юм.

Хоёр дахь ээлжийн цахим дуудлага худалдаа өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. Долоон дүүргийн 19 байршилд зохион байгуулснаас 15 байршилд 34 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд 10 байршилд ялагч тодрон нийслэлийн төсөвт 392.7 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Дуудлага худалдаанд орж буй нийт 94 байршилд бүгдэд нь Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд худалдан авагч нь гэрээ байгуулж, төлбөрөө төлснөөр зориулалтын дагуу шууд барилгын ажлаа эхэлж болдгоороо давуу талтай.

Дараагийн дуудлага худалдаа 04 дүгээр сарын 27-ны өдөр явагдана. Оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим системийн www.mle.mn цахим хуудсанд хандах буюу 315712, 77771285, 80771285 утсанд холбогдон бүртгүүлж болно. Зарлагдаж байгаа байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://land.ub.gov.mn/news/33 холбоосноос авч болох юм.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ эдийн-засаг

ЕХ: Тав дахь хоригт Оросоос газрын тос худалдан авах хориг багтаагүй DNN.mn

Өнөөдөр хэлэлцэх ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний тав дахь багцад Орост газрын тос худалдан авахад хориг тавих асуудал багтаагүй хэмээн Европын Холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель сэтгүүлчдэд мэдэгдлээ.

“Оросын газрын тосны хориг өнөөдөр хэлэлцэх тав дахь хориг арга хэмжээний багцад ороогүй. Гэсэн ч, ирэх долоо хоногийн даваа гараг /2022.04.11/-т Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх байх гэж бодож байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас Төв аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашиныг ирүүлжээ DNN.mn

БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажилладаг Төв аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашиныг ирүүлжээ.

Тус автомашиныг Онцгой байдлын газраас Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Баянчандмань сум нь улсын чанартай авто зам дагуу оршдог учир зам тээврийн осол ихээр бүртгэгддэг, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага ихээр гардаг учир энэхүү иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тус суманд хүлээлгэн өгч байгаа юм гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны ургацаас 2238.7 тонн улаанбуудайг төр худалдан аваад байна DNN.mn

Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн үйлдвэрлэлд борлуулсан бол тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн саванд хадгалуулж буй (борлуулагдаагүй) 4.8 мянган тонн, цэвэрлэгээ хийгдэж байгаа 9.6 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээлэлтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж борлуулагдаагүй үлдэгдэл буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн бүс нутагт ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Согтуугаар жолоо барьсан хүнд оногдуулах шийтгэлийг бууруулах гэж байгаад харамсаж байна” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Ганболд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Б.БАЯРСАЙХАН: -Согтуугаар жолоо баьж замын хөдөлгөөнд оролцсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь нэг жилээр хасдаг заалтыг өөрчилж зөвхөн жолоо барих эрхийг нь нэг жил хасаад торгохоо болих заалт оруулсан байна. Яагаад ингэж шийтгэлийг нь бууруулж байгаа юм бэ. 2021 онд улсын хэмжээнд 22482 зам тээврийн осол гарсан байна. Ослын улмаас 383 хүн нас барж, 2475 хүн гэмтсэн байна. Нас барьсан хүмүүсийн 159 нь хүүхэд байна. Ийм байхад согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулж оруулж ирж байгаад сэтгэд дундуур байна. БНСУ-д спиртийн хэмжээ 0.2 хувиас их байсан тохиолдолд 20 мянган ам.доллароор торгож, жолоо барих эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасдаг. БНХАУ-д цусан дахь спиртийн хэмжээ нь 0.08 хувиас бага байх тохиолдолд 1000-2000 юанаар торгоод жолоодох эрхийг нь зургаан сараар хасдаг байна. Харин 0.08 хувиас их байсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял өгч, жолоодох эрхийг нь таван жил, хүн нас барсан тохиолдолд бүх насаар нь хасдаг. Гэтэл манай улсад цусан дахь спиртийн хэмжээ нь 0.019 хувиас их байх тохиолдолд согтуугаар жолоо барьсан гэж үздэг. Манай улсад нэг сая 350 мянга орчим жолооч байгаагаас сүүлийн 10 жилд 375 мянга буюу нийт жолоочийн хувь (дөрвөн жолооч тутмын нэг) нь согтуугаар жолоо барьсан зөрчилд холбогдсон статистик байна. Тиймээс согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулах бус харин ч нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Г.ГАНБОЛД: -Таны хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Согтуурлын хэмжээг тогтоох асуудал улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Манай улсад түгээмэл хэрэглэгддэг айраг гэх мэт асуудал дээр согтуурлын зэрэг гардаг, гардаггүй гээд асуудал бий. Тээврийн хэрэгсэл жолоодоод амьдрал ахуйгаа авч явдаг хүний хувьд энэ заалт эдийн засгийн дарамт болдог. Тиймээс нэг зөрчил хоёр шийтгэл байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Нэг жилээр эрхээс хасуулаад нэмээд 400 мянган төгрөгөөр торгуулж байгаа. Үүнийг өөрчилж зөвхөн эрхээ хасуулдаг болно

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол 14 хувийн инфляц, өрийн хэмжээ, халамжийн дүнгээр Азид тэргүүлж байна DNN.mn

Эдийн засгийн чуулганы эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын эрхэлсэн захирал Марселло Эстивао тавив.

Тэрээр дэлхийн олон оронд бодлогын хүүг өсгөж байна. Монголбанк бодлогын хүүг 9 хувьд хүргэсэн нь зөв. Азийн орнуудтай харьцуулахад Монгол хамгийн өндөр буюу 14 хувийн инфляцтай байна. Мөн Монгол Улсын нийт өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байна.

Үүний 5 хувийг Хөгжлийн банкны зээлүүд эзэлжээ. Өр, ДНБ-ий харьцаа, сүүлийн гурван жилд тараасан халамжийн хэмжээгээр Монгол Азид мөн л дээгүүр байна гэсэн юм.

Төгрөг ам.долларын эсрэг суларсаар байгаа нь эдийн засаг хүндэрсний дохио юм.

Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Амаржаргал “Шинэ сэргэлтийн бодлого, эдийн засагт үүсэж буй сорилт, боломж” сэдвээр нэгдсэн хуралдаанд оролцон байр сууриа илэрхийлэв.

-Бид эдийн засагт үүссэн сорилтуудыг даван туулахдаа аль болох богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой үйлдэл хийх хэрэгтэй. Ойрын 6-9 сардаа юу хийж чадах вэ гэдгээ ярих ёстой. Цаашлаад зөвхөн яриад байх биш хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг хувийн хэвшлийг эрчимжүүлэх тал руу түлхүү чиглэвэл үр дүнтэй болно. Энэ хүрээнд шинэ сэргэлтийн бодлогын дэс дарааллыг “Төрийн бүтээмжийн” сэргэлтийн бодлогоос эхэлж, илүү анхаарал тавивал бусад бодлогын хэрэгжилт аяндаа цэгцэрнэ гэж харж байна.

Төрийн алба хурдан шуурхай ажилладаг, саад тотгорыг арилгадаг, ил, тод үйл ажиллагаа явуулбал хувийн хэвшил төсөл хөтөлбөрүүдээ хурдан хэрэгжүүлж, эдийн засгаа тэлэн өсөн дэвжих боломжтой.

Төгрөг ам.долларын эсрэг суларсаар байгаа нь эдийн засаг хүндэрсний дохио юм.

Тиймээс ойрын хугацаандаа төрийн бүтээмж, боомтын сэргэлтийг амжилттай хэрэгжүүлж чадвал хувийн сектортоо эерэг нөлөө авчирна. Харин дунд хугацаандаа аж үйлдвэржилтийн сэргэлт тэр дундаа эрчим хүч, хот хөдөө, ногоон хөгжлийн сэргэлтийг авч үзвэл жинтэй нөлөө авчрах байх. 2009 оноос хойш Монголд орсон нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр доллар тутмын нэг нь Рио Тинто, Оюу толгойтой холбоотой. Энэ хангалтгүй тоо. Дор хаяж таван доллар тутмын нэг, арван доллар тутмын нэг байвал нэг төслөөс гадаадын хөрөнгө оруулалт хэт хамаарал байдлыг давна.

Монгол Улс илүү их хөрөнгө оруулалт татах, шингээх бүрэн боломжтой. Оюу толгой шиг, гадаадын хөрөнгө оруулалт татах төслууд байх ёстой. Том хөрөнгө оруулалтыг дагаад бусад эдийн засгийн сектор, бизнес хөгждөг.

ЖДҮ дагаад хөгждөг. Тиймээс том төслүүдээ дагасан эдийн засгийн кластер үүсгэх бодлого баримтлах хэрэгтэй байна. Жишээ нь Оюу толгой, Таван толгойн нөлөөгөөр Өмнөговь аймагт барилга, тээвэр холбоо, худалдаа, зочид буудал, зоогийн газар болон боловсруулах салбарын шинэ бизнесүүд ихээр төрөн, бие биеэ дэмжих үйл ажиллагааг явуулж, эдийн засгийн кластер болж хөгжиж байгаа дүр зургийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн судалж гаргасан.

Тиймээс тус аймаг өдгөө хамгийн их хуримтлалтай аймаг болж, өрсөлдөх чадвараараа бусад аймгуудыг тэргүүлж байна. Бид нийтээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй, эдийн засгийн хөгжлийг хурдасгуур мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

Иймээс төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид, ТӨХК, хувийн хэвшлийнхэн энэ тал дээр нэг ойлголттой болъё. Мөн Монголчууд бид өрсөлдөх давуу талаа мэддэг, тэрийгээ тууштай хөгжүүлдэг болмоор байна. Ингэснээр гадаад зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох, боломжийг ашиглах давуу талуудыг бид бий болгоно гэв.

Categories
мэдээ нийгэм

УДШ: Хөгжлийн банкны зээлдэгч “Зэст өндөр” ХХК-иас 12 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлнэ DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12,253,379,260 төгрөгийг гаргуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам хааж татсан шугам хоолойг авч, зөрчлийг арилгуулав DNN.mn

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам дагуу явган хүний зам хааж ус зайлуулах хоолой татсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэрхүү шугам хоолойг “Камдер” ХХК зөвшөөрөлгүйгээр татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр шаардлага тавьж, ус зайлуулах хоолойг авч, явган хүний замыг чөлөөллөө.

Тус компани нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул яаралтай арга хэмжээ авсан нь энэ юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй түр хашаа татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бумням “Түр хашаа барьсан газар нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн харьяа газар. Гэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар ирүүлээгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад газар шорооны ажил эхлүүлсэн тул шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газарт барилгын суурийн газар шорооны ажил эхэлсэн байна.

Иргэд энд барилгын ажил эхлэх гэж байгааг таслан зогсоох хүсэлтээ илэрхийлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс авто угаалгын газрын түр объектуудыг буулгаж, тухайн талбайд барих тул зөвшөөрөл авахгүй ажлаа эхэлж болно гэж үзсэн гэх мэдээллийг өгсөн. Иймд гурав хоногийн дотор түр хашааг буулгах ёстой тухай шаардлагыг хүргүүллээ” гэдгийг онцлоод, зөрчлийг арилгаагүй тохиолдолд албадан буулгах, мэргэжлийн хяналтын байгууллагаас торгох арга хэмжээ авахыг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлагын хүрээнд хуралдаж, яаралтай хариу өгнө DNN.mn

Төв талбайд “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал үргэлжилж байна. Тус жагсаалд оролцож буй иргэд шударга ёс, тэгш эрхийг төрөөс шаардаж, үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байгаа юм.

Тэгвэл хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж шаардлагыг хүлээн авч удахгүй хариу өгнө гэлээ.

Жагсаалын аюулгүй байдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ханган ажиллаж буй аж. Өнөөдөр их үдэд эхэлсэн жагсаалд 18:00 цагийн байдлаар иргэд нэмэгдэн ирсээр байна.