Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон || DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


– Капитал банкнаас 50 тэрбум төгрөгийн авлагатай байна –


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг монголчууд өргөн тэмдэглэдэг. Харин эрчүүдийн асуудалд төдийлөн анхаарахгүй орхигдуулдаг талтай. Манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлууд юу байна. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар төрийн болоод төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд анхаарч ирсэн. Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг эргээд харахад бид эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулсан байх талтай. Үүний тод илрэл бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас харагдаж байгаа юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна. Одоогоос 10-20 жилийн өмнө эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс тийм ч хол зөрүүтэй байгаагүй. Хэдийгээр орчин цагт эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ, эмчилгээ хөгжиж байгаа боловч үүнийг түлхүү эмэгтэйчүүд хүртэж, эрүүл мэнддээ анхаарч, элдэв төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг нь судалгаанаас харагддаг. Харин эрэгтэйчүүд цаг тухай бүрт нь эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Үүнээсээ болоод өвчний үе шат нь хүндэрсэн, хожуу үедээ эрүүл мэндийн байгууллагад ханддаг нь маш том алдаа. Мөн эрүүл хооллолт, хөдөлгөөн, йог гэх мэт эрүүл хэв маягыг эмэгтэйчүүд түлхүү хэрэгжүүлж байна. Эрэгтэйчүүд ч бас амьдралын зөв хэвшлийг бий болгох тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна.

-Эрэгтэйчүүд эрүүл мэнд, мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр сүүлийн үед хойрго хандах болсны шалтгаан нь юу байна вэ. Зарим талаараа эцэг эхчүүд эмэгтэй хүүхдийнхээ боловсролд түлхүү анхаарч, эрэгтэй хүүхдүүдээ орхигдуулдаг тал байдаг шүү дээ?

-Тухайлбал, малчин өрхүүдийн дунд “Та эрэгтэй, эмэгтэй хүүхдийнхээ алийг нь их, дээд сургуульд сургаж, хэнийг малчин болгох талаар асууж, судалгаа явуулахад дийлэнх нь эмэгтэй хүүхдээ их, дээд сургуульд сургаж, эрэгтэй хүүхдээ өв залгамжлах гэдэг агуулгаар малчин болгоно хэмээн хариулсан байдаг.

Үүний тод илрэл нь их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байгаагаас тодорхой харагдаж байна. Монголчуудын дунд охидуудаа аль болох хүний дор оруулчихгүй юмсан гэх үзэлтэй ч холбоотой. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутагт залуу малчдын халаа багасч байна. Мөн хот суурин газар боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд эргээд орон нутагтаа очиж суурьшихгүй байгаагаас хүйсийн тэнцвэрт байдал, хөдөө орон нутагт гэр бүл төлөвлөлт алдагдаж байна. Тиймээс төр засгийн зүгээс бодлогоо чиглүүлэх, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудаа дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Эрэгтэй, эмэгтэй хэмээн асуудалд хүйсээр ялгавартай хандахаас илүү тэгш эрхийн тухай ярих хэрэгтэй биш үү?

-Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байх үед олон улсын байгууллагатай хамтран Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа явуулсан. Тус судалгаа зөвхөн эмэгтэйчүүдэд чиглэсэн байсан. Тухайн үед эрэгтэйчүүд яагаад бидний асуудлыг сонсдоггүй, судалдаггүй юм бэ гэсэн санал хэлж байсан. Манайд эрэгтэйчүүдэд хандсан судалгаа, хөгжлийн хөтөлбөр төдийлөн байдаггүй. Тухайлбал, эр хүн айл гэрийн ноён нуруу учраас сэтгэл хөдлөлд бага автаж, чанга хатуу байж, уйлах ч эрхгүй мэт хэвшмэл ойлголт их байна. Энэ нь хүйсийн тэгш байдал буюу эхнэр нөхрийн адил тэгш эрх, харилцан биенээ нөхөж, ойлголцож, ярилцах, хамтдаа асуудлыг шийдвэрлэх байдлыг хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэснээр “Би бүхнийг мэднэ, шийднэ” гэх уламжлалт буруу ойлголтоос үүдэж нэгнийхээ эрхийг зөрчих асуудал гарч байна. Жендер гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний тухай ойлголт биш. Харин хүйсийн тэгш эрхийн талаарх ойлголт юм.

-Манайд өрх толгойлсон ээжүүд хэмээн онцгойлон үзэж, ярьдаг. Гэтэл өрх толгойлсон аавууд ч бас бий. Тэгвэл өрх толгойлсон аавууд руу чиглэсэн ямар ажил хийж байна?

-Монгол Улсад 100 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эх бий. Үүний 70-75 мянга нь эмэгтэй, 20 мянга орчим эрэгтэй байна. Мөн 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 40 орчим мянга байна. Үүнээс зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч өрх толгойлон амьдардаг нь тодорхой харагдаж байгаа байх. Өрх толгойлсон гэр бүл үүсэхэд гол буруутан нь эрэгтэйчүүд байдаг гэх ойлголт нийгэмд давамгайлдаг. Гэтэл тухайн өрхийн салалтын учир шалтгаан юу байсан талаар нарийвчилж харах ёстой. Энэ бүхэн эргээд гэр бүл төлөвлөлт, гэр бүл зохиосон хүмүүсийн үүрэг хариуцлага юу байдаг талаар ойлголт төдийлөн суугаагүй, сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл үүсгэдэг зэрэгтэй холбоотой байна. Гэр бүл салалтын үр дүнд эцсийн эцэст хүүхэд л хохирогч болдог. Тиймээс аль аль тал нь хариуцлагатай байх, гэр бүл үүсгэсэн бол нийгмийн өмнө болоод үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагын талаар залуу гэр бүлүүдэд сайтар ойлгуулах шаардлагатай байна.

-Эрчүүд гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, архинд донтох өвчлөлд түлхүү холбогддог. Үүний суурь шалтгаан нь юу байна вэ?

-Бид хүүхэд хөгжил судалгааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийж байсан. Уг судалгаа манай улсад таван жил тутам хийгддэг. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийн хүйсээс нь хамаараад багаас нь өөр өөр хандлага гаргадаг нь нотлогдсон. Тухайлбал, эрэгтэй хүүхдийг хөхнөөс эрт гаргадаг. Учир нь хөвгүүд охидоос илүү ховдог байдаг учраас эрт тэжээлд оруулдаг нь хүүхдийн хөгжилд ч нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд хэлдэг. Мөн охидуудыг илүү их хайрлаж, илүү их цаг зав гаргадаг бол хөвгүүдийг чанга хатуу өсгөх ёстой гэх байдлаар ханддаг. Түлээ, усанд явах зэрэг гэрийн ажилд хөвгүүдээ түлхүү дайчилдаг байх жишээтэй. Хүүхэд буруу зүйл хийсэн тохиолдолд охидоо загнах, зэмлэх байдлаар үгээр хүмүүжүүлэх хандлага гаргадаг бол хөвгүүдийг биеийн хэлбэрээр буюу алгадах, зодох байдлаар шийтгэдэг судалгааны дүн гарсан. Энэ хөвгүүдэд багаас нь аливаа асуудлыг хүчээр шийддэг юм байна гэх ойлголтыг ухамсарт нь суулгаж өгч байгаа хэрэг. Тиймээс эрчүүд ямар нэгэн асуудал гарахад хүчний аргаар шийдэх гээд байдаг нь олон зөрчлийн үүсгүүр болоод байна. Мөн эмэгтэйчүүд аль болох асуудлаа бусадтай ярилцах байдлаар шийддэг бол эрэгтэйчүүд дотроо хадгалсаар байдаг. Ингээд арх уух, тамхи татах гэх мэт хортой зуршлаар тайлдаг зарим нь бүр гадагшлуулалгүй ужгирснаар сэтгэл зүйн асуудал нь хүндэрч амиа хорлох хүртэл эрсдэл дагуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар манай улс 2016 онд амиа хорлолтын түвшнээр дэлхийд гуравт орж байсан. Тэр дундаа эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь тэдний сэтгэл зүйтэй ажиллах шаардлагатай гэдгийн илрэл юм. Энэ мэтчилэн эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон. Тийм ч учраас энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. 21 аймаг есөн дүүрэгт урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Аймаг, орон нутгийн онцлогоос хамаарч тулгарч буй асуудал нь өөр өөр байна. Чуулганаар эдгээр асуудлаа ярилцаж, шийдэл олж, уриалга гаргана.

-Эрчүүдийн асуудлыг энд хүргээд өндөрлөе. Монгол Улсын Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байгаа. Уг бодлого танай салбарын хэмжээнд хэр бодитой хэрэгжиж байна вэ?

-Бид улсынхаа бүхий л түвшинд халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд нээлттэй 30-40 мянган ажлын байр зарлачихсан байдаг. Гэтэл нөгөө талд нь ажилгүй олон мянган иргэд байгаад байна. Үүнд дүн шинжилгээ хийгээд үзэхээр зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоорондоо төдийлөн нийцдэггүй. Төлөвлөгөөт эдийн засгийн үед ажлын байранд ажиллах боловсон хүчнээ угтаж бэлддэг байсан бол өнөөдөр энэ бодлого алдагдчихсан. Тухайлбал, Германд оюутан залуусын 70 хувь нь мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчин болдог бол, 30 хувь нь их, дээд сургуулийн боловсрол эзэмшдэг. Харин манайд энэ үзэгдэл эсрэгээрээ болсон. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орчихоод байна. Бид барилга, зам засварын төсөл хөтөлбөрийн дагуу ажлын байр зарлахад тэнд ажиллах хүн олдохгүй байгаа учраас гадаадаас ажиллах хүч авч байна. Нөгөө талаар дарга, менежер болох сонирхолтой залуус олон болсон байна. Энэ хоёрыг нийцүүлэхийн тулд боловсролын цогц систем байх ёстой юм. Хүүхдүүдийг багаас нь сонирхлын дагуу мэргэжилтэй боловсон хүчин болгох, МСҮТ, политехник коллежуудын нэр хүндийг өсгөх, их, дээд сургуульд сурсан хүмүүс л сайн сайхан амьдрах боломжтой мэт хэвшмэл ойлголтыг эвдэх хэрэгтэй байна. Ингэж байж бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын нэг хэсгийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

-Манай улс хавтгайрсан халамжийн тогтолцоотой гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Халамж хавтгайрлаа гэхээс илүүтэй халамж хүрэх ёстой хүндээ хүрч байна уу, тэр тусмаа хүрэх хүндээ хангалттай хэмжээгээр хүрч байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх ёстой. Тухайлбал, хүнс тэжээлийн дэмжлэг авдаг өрх дээр үнэлгээ хийж, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадамжтай иргэн байвал богино хугацаанд ур чадвар суулгах сургалтад хамруулж, ажлын байр санал болгож байна. Хоёр удаагийн ажлын байр санал болгоод, тухайн иргэн татгалзвал төр тухайн иргэний өмнө үүрэг хүлээхгүй гэдэг агуулгаар ажиллаж байна. Халамжаас хөдөлмөрт бодлогыг шат шатандаа дэмжиж ажиллаж байгаа учраас өрхтэйгөө тулж ажиллах, тэднийг тойглох, эргэх холбоотой ажиллах нь нэмэгдсэн. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 12 мянган өрхийн 50-60 мянган иргэнийг хүнс тэжээлийн хөтөлбөрөөс гаргасан нь бага боловч амжилт. Ер нь залуучууд хөдөлмөрийн үр шимийг ойлгодог, хандлагын өөрчлөлттэй болгохын тулд Ерөнхий сайдын санаачилгаар “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд хоёр долоо хоногийн турш залуучуудыг вакумжуулсан сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгээд, ажлын байранд зуучилж, тухайн ажлын байрандаа жилийн турш тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд НДШ-ийн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжиж байна. Өмнө нь бид халамжийн бодлогодоо түлхүү анхаарч байсан бол одоо хөдөлмөр эрхлэлтэд анхаарч ажиллах бодлого дэвшүүлээд байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, өмнөх жил 26 тэрбум орчим төгрөг байсан бол энэ жил 60 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар тусгасан.

-Аль нэг нам эвсэл сонгуулийн үеэр иргэдийн саналыг авахын тулд элдэв халамжийг нэмэгдүүлэхээр амладаг. Энэ нь эргээд улсын төсөвт ч хүндрэл учруулдаг. Цаашид халамжийн бодлогыг хумих чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Бид халамжийн бүх төрлийн үйлчилгээ зорилтот бүлэг эзэндээ хүрч чадаж байгаа эсэх дээр хяналт шалгалт хийсэн. Ингээд төрд байгаа мэдээллийн санг ашиглан халамж хүртэх шаардлагагүй иргэдээ хассан. Энэ бол зөвхөн хүнс тэжээлийн дэмжлэгтэй холбоотой асуудал биш. Зорилтот бүлгийн иргэн мөн эсэхээс үл хамаарч олгодог тэтгэмжүүд бий. Тухайлбал, насны хишиг, одонтой ээжийн тэтгэмж, цалинтай эцэг, эхийн тэтгэмжийг нэрлэж болохоор байна. Харин төрөөс халамж авах ёсгүй иргэд ямар нэгэн байдлаар халамж хүртэж байгаа эсэх дээр хяналт тавьж ажиллах ёстой. Тийм учраас нэгдүгээрт, хүнс тэжээлийн дэмжлэгийн асуудлаа цэгцэлсэн. Хоёрдугаарт, групп тогтоолтын ажлыг нэлээд сайн шалгасан. Өнгөрсөн жилийн тухайд улс орон даяар 65 мянга орчим иргэдийн материалд хяналт шалгалт хийснээс зургаан хувьд нь зөрчил илрүүлсэн. Үүнээс төр өөрт байгаа мэдээллийн сангаа сайжруулж, бусад сантайгаа уялдуулж хяналтаа сайжруулах ёстой гэдэг нь харагдаж байна.

-Танил талаа ашиглаж халамж хүртэгч болж хувирдаг тохиолдол олон бий. Хамгийн сүүлд гэхэд БЗД-ийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргыг саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгэхээр халамжийг хавтгайруулахад дунд, доод шатны дарга нарын оролцоо бас байсныг үгүйсгэх аргагүй юм?

-Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргатай холбоотой хяналт шалгалтын ажил хараахан дуусаагүй байгаа учраас ямар нэгэн байдлаар тайлбар хэлэх боломжгүй байна. Ер нь хууль бус үйл ажиллагаа явуулах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгох, бусдын боломжоос хулгайлах орон зай гаргахгүйн тулд төр үйлчилгээгээ цахимжуулж, алдаа мадаггүй ажлаа хийх, хяналт, шалгалтаа сайжруулах нь чухал. Тухайлбал, хөл гаргүй хэмээн групп тогтоолгож төрөөс халамж хүртдэг хэрнээ хөл гар нь эрүүл, саруул хүн байх жишээтэй. Энэ юуг илэрхийлж байна гэхээр өмнө нь ямар нэгэн аргаар хууль бусаар халамж хүртэх боломж олдож байсан бол цаашид ийм хууль бус үйл ажиллагаа гаргахгүйн тулд анхаарч ажиллаж байна. Өмнө нь хэлсэнчлэн наснаас, нөхцөлөөс үл хамаарч халамж авдаг иргэд авдагаараа л авна. Харин ямар нэгэн нөхцөлтэйгөөр халамж хүртдэг иргэдийн тухайн нөхцөл нь бодиттой үүссэн эсэх дээр онцгойлон хяналт тавьж ажиллана.

-Цагаан сарын өмнөхөн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цаашид тэтгэврийн нэмэгдлийг санхүүжүүлэх нөөц бололцоо хэр байна вэ?

-Бид 2022 оны улсын төсвийг 2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганаар батлуулсан. Тухайн үед ковидоос шалтгаалж иргэдийн, ААН-үүдийн эдийн засгийг хамгаалахын тулд Засгийн газраас нэлээд олон арга хэмжээ авч ажилласан. Ингээд энэ жилдээ тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүйгээр бүсээ чангалах бодлого баримталсан. Тэр үед омикрон вирусийн халдвар гараагүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа дэлхий даяар омикроны халдвар дэгдэж, эдийн засгийн байдал эргээд хүндхэн нөхцөлд орсон. Энэ үед үнийн өсөлт 14 хувьд хүрсэн. Нөхцөл байдал хүндэрсэн учраас төрийн гурван өндөрлөг зөвшилцөж үнийн өсөлтөд хамгийн их өртөх тэтгэврийн насны ахмадууд, халамжийн тэтгэвэр авч байгаа иргэддээ зориулж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн. Тиймээс Цагаан сарын босгон дээр 460 орчим мянган иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 15-43 хувиар нэмэгдүүлсэн. Улсын төсөв дээр 637 тэрбум төгрөг нэмэлтээр тодотгож оруулсан. Энэ мөнгийг батлагдсан төсвөөсөө шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил НДС-гийн орлого төлөвлөгөөнөөсөө 320 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг нь тэтгэвэр нэмэгдүүлэх боломжийг олгосон.

-НДС-тай холбоотой олон шүүмжлэл өрнөдөг. Тус санг менежмэнтийн өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна?

-Нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлтийн тухайд бид Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Тус хуульд орсон онцлог зүйл заалтуудын тухайд олон давхаргат тогтолцоонд шилжих зарчмыг дэвшүүлсэн. Ингэснээр хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж боломжтой иргэд өөрсдийн саналаар хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах боломжийг нь нэмэгдүүлэх юм. Энэ нь өвлөгдөх зарчимтай байж болох юм. Нэгэнт хуримтлагдаж байгаа учраас өвлөгдөх тогтолцоотой байна. Харин өнөөдрийн байгаа нийгмийн даатгалын тогтолцоо бол эв санааны нэгдэл дээр суурилсан буюу хуваарилалтын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр НДШ төлж НДС бүрдүүлж байгаа хөрөнгөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа. НДС-гаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн өндөр настны тэтгэвэр, тэтгэмж мэтээр ойлгож болохгүй. НДС дотроо нийт дөрвөн төрлийн сан байдгаас иргэд үр шимийг нь хүртдэг. Өнөөдөр НДШ төлж байгаагүйгээс үүдэн үр шимийг нь хүртэж чадахгүй байх тохиолдлууд бий. Манайх хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжихийн тулд цаг хугацаа шаардана. Дэлхийн 135 улс орон хуваарилалтын тогтолцоотой хэвээр байгаа. Зарим улс орнууд хуримтлалын тогтолцоо руу шилжсэн ч түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадахгүй алдсан тохиолдол ч бий. Ер нь тогтолцооноосоо илүүтэй НДС-гийн менежмэнтийн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гурван төрлөөр НДС-гийн хөрөнгийг арвижуулах боломжтой. Нэгдүгээрт, арилжааны банкинд байршуулж хүүгийн орлогоор арвижуулах. Үлдсэн хоёр нь Монголбанк, Засгийн газрын бонд, үнэт цаас худалдаж авах. Түүхэндээ нэг удаа үнэт цаас худалдаж авсан байдаг. Бусад бүх үед арилжааны банкинд байршуулж хүүгийн орлогоор арвижуулж байсан.

-Арилжааны банкинд байршуулж хүүгийн орлого авах нь ашигтай боловч хэд хэдэн банкинд байршуулсан мөнгөө авч чадахгүй байгаа шүү дээ. Тухайлбал, Капитал банкинд байршуулчихсан байсан 100 гаруй тэрбум төгрөгийг төлүүлэх ажил ямар шатандаа явж байна?

-Капитал банкны тухайд НДС тус банкнаас 104 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Өнгөрсөн хугацаанд энэ мөнгийг эргүүлэн олж авах тал дээр олон шатлалт процессүүд явууллаа. Мөнгөн дүнгээр нь, хөрөнгөөр нь бага багаар барагдуулсаар одоогийн байдлаар Капитал банкнаас 50 тэрбум төгрөгийн авлагатай байна. Удахгүй энэ авлагаа авч үлдэгдэлгүй болгохын төлөө ажиллаж байна. Харин Чингис хаан банкнаас авах авлагын талаар хэлэлцээр хийгээд явж байна. Тус банк дампуурлаа зарлаагүй учраас мөнгөө эргүүлэн авах боломж байгаа гэж харж байгаа. Тодорхой хуваарийн дагуу өр авлагаа барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

-Ер нь НДС-гийн мөнгийг байршуулах арилжааны банкийг сонгохдоо ямар шалгуураар сонгодог вэ. Зарим иргэд НДС-гийн мөнгийг албаар дампуурах гэж байгаа банкуудад байршуулсан хэмээн харддаг шүү дээ?

-Тухайлбал, Капитал банкинд анх 2007 оноос эхэлж НДС-гийн мөнгийг байршуулж эхэлсэн байдаг. Тухайн үед тус банкинд эрсдэл үүсчихсэн байсан гэж хэлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр санаатайгаар дампуурах гэж байсан арилжааны банкинд НДС-гийн мөнгийг байршуулдаг хэмээн ойлгох нь өрөөсгөл ойлголт. Нийгмийн даатгалын багц хуульд Монголбанкнаас А зэрэглэл тогтоосон топ арилжааны банкуудад НДС-гийн мөнгийг байршуулах боломжтой хэмээн оруулж өгсөн. Мөн НДС-гийн мөнгийг дээр дурдсан гурван аргаар арвижуулахаас гадна санхүүгийн зах зээл дээр мэргэжлийн оролцогчоор дамжуулж хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах боломжийг нээлттэй оруулж өгсөн. НДС удирдлагын бие даасан байдлыг хангах, мэргэжлийн оролцогчдыг оролцуулах зэрэг шинэчлэлүүдийг Нийгмийн даатгалын багц хуульд тусгасан. Уг хуулийг хэзээ хэлэлцэхийг мэдэхгүй байгаа ч тодорхой үр дүнгүүд гарна гэдэгт итгэж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин гахай өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 11, Сугар гариг. Билгийн тооллын 9, хэрцгий охин одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Эрх чөлөөнийхөө үнийг төлөхөөс өөр аргагүй” хэмээн өгүүллээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын ХЭГ-ын дарга,
Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир “Богинохон
хугацаанд ирж
байгаа ардчиллыг
хамгаалж чадахгүй
бол том гүрний
нөлөөнд орох
аюултай гэдгийг
Украин харуулж
байна” хэмээснийг II нүүрээс уншаарай.

Замын Үүдийн тээвэрчдийн
зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбат “Ачаа тээврийн
үнэ 20 саяд хүрсэн нь олон
хүний шуналыг хөдөлгөсөн” гэлээ.

“Ханбогд кашмер”
компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг: Бизнес эрхлэгч, баялаг
бүтээгчдийг туйлдуулж байгаа гол
зүйл татварын дарамт” гэснийг III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрх чөлөөнийхөө үнийг
төлөхөөс өөр аргагүй” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн асан,
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Х.Баттулга надад
эрүүгийн хэрэг үүсгүүлсэн,
шоронд хорих гэж
оролдсон. Тэр битгий хэл
үүсгүүлсэн хэргээ хэрэгсэхгүй
болгоод намын тамга
тэмдгээ өг гэж шаардсан” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Улсын арслан Ц.Содномдорж “Миний зүгээс хэнийг ч допингийн
шинжилгээнд хамруулах хүсэлт
гаргаагүй. Надад тийм эрх байхгүй“, МҮБХ-ны тэргүүн улсын
заан Ц.Магалжав “Шинжилгээг яаж авах,
бөхчүүдийг хэрхэн сонгох нь
МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар
хэлэлцэж шийдэх асуудал” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана || DNN.mn

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг нас учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг байна. Суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний агуулгаар судалдаг.

“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгох юм. Олон улсын үнэлгээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд 196 сургуулийн 7300 сурагчийг хамруулах юм. Судалгааны үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сард зарлана.

“PISA-2022” үнэлгээнд Монгол Улс оролцсоноор

-15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх

-Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах

-Үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох

-Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.

Categories
мэдээ нийгэм

Бараа, үйлчилгээний үнэ тариф өмнөх оныхоос 10.4 хувиар өсчээ || DNN.mn

Архангай аймагт энэ оны 1 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 (13.0%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 2 (0.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 (86.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв.

Тухайлбал, өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сорочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байна.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 3 (1.3%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 (52.9%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 (45.7%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеэс төмс, түлшний мод, тараг зэргийн үнэ 4.3-7.0 хувиар буурч, шүдэнз, лууван, цагаан будаа, амтат чинжүү, бензин А-80, бензин А-92, дизель түлш, сонгино үхрийн мах, зайрмаг, тахианы мах, ундаа, шар алим, хатуу чихэр, сүү савласан, шар айраг, гурил, чипс, далайн байцай, хорхой ааруул, алаг салат, цэвэр ус, дарс, байхуу цай, зөөлөн чихэр, ямааны мах, улаан лооль, өөхөн тос, манжин, ёотон мөн хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, гэрийн гадуур бүрээс, парацетамол, сорочкан цамц, хавар намрын куртка, эрээн даавуу, даавуун цамц, нийтийн халуун ус, хүүхдийн жинсэн өмд зэрэг барааны үнэ 0.1 хувиас 2.3 дахин ихээр нэмэгдсэн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгджээ || DNN.mn

Хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал 3 дахин нэмэгджээ.

Сүүлийн долоо хоногт БОЭТ-ийн амбулаториор 10270 иргэн үйлчлүүлсний 17.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна. Томуугийн вирусаар 2-5 насны хүүхдүүд голлон өвчилж байгаа бөгөөд өндөр халуурах, хоолой боох шинж тэмдгүүд илэрч байна. Мөн маш хурдан хүндэрч хатгаа болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Халдварын тархалтыг хянах үүднээс хүүхдийн байгууллагуудаас өдөр бүр ирцийн мэдээ авч, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5400 хүүхэд ирсэн нь нийт хүүхдүүдийн 50 хувийг эзэлж байна.

Тиймээс БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хувийн хэвшлийн Хүүхдийн эмнэлгүүд, ӨЭМТ-ийн болон тэтгэвэрт гарсан эмч нарыг нэмэлтээр авч ажиллуулж байна. Мөн ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд өглөө 08:00- 20:00, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-ийн эмчид яаралтай хандах шаардлагатайг ЭМГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт 21 нас хүрээгүй иргэнд электрон тамхи худалдаалахгүй байхаар шийдвэрлэжээ || DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнгөрсөн сарын 24-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллах үеэрээ электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг гаргасан.

Мөн электрон тамхийг сургууль цэцэрлэгийн бүсийн 500 метр дотор худалдаалахгүй байх талаар саналд давхар тусгасан байв.

Харин Хүний хөгжлийн хорооны санал эхнээсээ үр дүнтэй ажил хэрэг болж байна.

Тухайлбал, Багануур дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тус дүүргийн хэмжээнд 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдаалахыг хориглосон гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

зураг

Categories
гадаад мэдээ

Орос, Украины гадаад хэргийн сайд нар Туркийн Анталья хотод уулзаж байна || DNN.mn

Өнөөдөр Туркийн Анталья хотод Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ.

Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украин улсын гадаад хэргийн сайд Дмитро Кулеба нар анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

Лхагва гарагт Оросын армийн агаарын довтолгоонд Маниуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртсөн билээ.

Халдлагын үеэр 17 хүн шархдаж, олон хүн нурангид дарагдсан тухай хотын захиргаанаас мэдээлсэн юм. Харин өнөөдөр ирсэн мэдээллээр довтолгооны үеэр гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан байна.

зураг

“Тэд хаашаа довтолж байгаагаа мэдэж байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол манай хотын цохилтод өртсөн гурав дахь эмнэлэг юм” гэж Маниуполь хотын дэд захирагч Сергий Орлов ярьжээ.

Түүний хэлснээр өмнөх өдөр нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан 300 ортой эмнэлэг, цусны төвийн хамт сүйрсэн юм байна.

Дайн эхэлснээс хойш Украин даяар 18 эмнэлэг агаарын довтолгоонд өртсөн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлж байна.

Азовын тэнгисийн боомт хот Маниуполь одоо Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Украины эрх баригчид өнөөдөр долоон хотоос энгийн иргэдийг нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар болжээ.

Тэдгээрийн дотор Маниуполь хот багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүллээ || DNN.mn

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүллээ.

Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өглөө.