Categories
гадаад мэдээ

​ОХУ Японтой газар нутгийн маргаантай бүсэд пуужингийн сургуулилт хийлээ || DNN.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яам баасан гаригт Японтой газар нутгийн маргаантай Курилийн арлуудын өмнөд хэсэгт пуужингийн сургуулилт хийсэн талаар мэдэгдлээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин Курилийн арлуудын өмнөд хэсэгт алсын зайн тусгалтай газар-агаар ангиллын “S-300” пуужингийн системийн сургуулилт хийсэн байна. “S-300” пуужингийн систем нь 400 километр зайд сөнөөгч онгоц устгах болон пуужингийн цохилт эсэргүүцэх чадамжтай гэж тооцогддог.

Японы тагнуулын байгууллагын мэдээллээр Москва газар нутгийн маргаантай Курилийн арлуудын өмнөд хэсэгт орших Эторофү, Кунашири арлууд дээр байршиж байсан Оросын цэргийн хүчний дийлэнх хэсгийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцуулахаар зүүн Европ руу дайчилсан аж. Тиймээс ажиглагчид газар нутгийн маргаантай бүсэд гэнэтийн пуужингийн сургуулилт хийсэн явдал нь Кремлийн зүгээс Япон болон Азийн бусад орнуудад анхааруулга өгсөн дохио гэж дүгнэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ц.Содномдорж арслан аавынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулна || DNN.mn

Монгол Улсын арслан Ц.Содномдорж зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулан аав, сумын заан Цэвэгжавын Цэдэвийн нэрэмжит барилдаан зохион байгуулахаар болжээ. Ц.Цэдэв агсны нэрэмжит аймаг, сумын алдар цолтой 64 бөхийн барилдаан, насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болно.

Улсын арслан Ц.Содномдорж арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Ц.Цэдэв агсны нэрэмжит энэ тэмцээнийг түүний ах, эгч, дүү нар хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Moon walk” зураг 7700 ам.доллараар зарагджээ || DNN.mn

Өнгөрөгч Лхагва гаригт Копенгаген хотод “НАСА”-гийн “Аполло” хөлгийн аяллын үеэр авсан анхны гэрэл зургуудын дуудлага худалдаа болсон. Зургуудийг нийт 171.831 доллараар худалдаалагджээ.

Эдгээрийн дунд 1969 оны 7 сард сансрын нисгэгч Базз Олдрин болон түүний дуулганы тусгалд харагдах Нейл Армстронг нарын саран дээр буун алхаж буйг харуулсан “Moon walk” зураг байсан. Энэхүү зургийн эх хувилбар 7700 ам.доллараар зарагдсан байна.

Тус зураг нь 1969 онд National Geographic болон Life сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэж байсан юм.

Мөн 1968 онд “Аполло 8” хөлөг онгоцны нислэгийн үеэр хүн төрөлхтний харж байсан анхны дэлхийн нар мандахыг харуулсан өнгөт зураг 13,095 доллараар буюу хамгийн өндөр үнээр зарагджээ.

Categories
мэдээ нийгэм

Паралимп: Ц.Дашдорж 14 дүгээр байрт шалгарлаа || DNN.mn

“Бээжин 2022” өвлийн паралимпийн 13-р наадмын гүйлтийн цанын 12.5 зайн уралдаан өндөрлөлөө. Тэших техникээр явагдсан тус уралдаанд 14 улсын 22 тамирчин өрсөлдөв. Үүнд БНХАУ-ын Ван Чен Ян 33:07.8 минутын амжилтаар түрүүлсэн бол манай улсын тамирчин Цэгмидийн Дашдорж 41 минут 01 секундын хугацаагаар 14-р байранд шалгарсан юм. Харин Батмөнхийн Ганболд 48 минут 07.7 секундын амжилтаар 21-р байр эзэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна || DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа || DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Arslan.mn

  • Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай,
  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Уг төслийн зорилтыг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан бөгөөд шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Уг төслийн зорилтыг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан бөгөөд шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар зохицуулжээ. Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зохицуулсан байна.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн үйлчлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зохицуулсан бөгөөд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэвийн хийхээр төсөлд тусгасан байна.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгасан аж.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл: Хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна. Мөн Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилсэн гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 10:00-15:00 цаг хүртэл ажиллана || DNN.mn

Улаанбаатар хотод суурин 33 цэгт өнөөдөр 33 багийн 142 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Харин Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.зураг

зураг
зураг
зураг

зураг
зураг

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт махны үнэ нэмэгджээ || DNN.mn

Ховд аймгийн хэмжээнд мал, махны үнэ нэмэгдэж, иргэдийн эдийн засаг, худалдан авалтад тодорхой нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд хонь, үхрийн мах нэг кг нь 12-14 мянган төгрөгөөр худалдаж байна.

Мөн адуу, ямааны мах 10-12 мянга, гулууз 7500-8500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн саруудтай харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд махны үнэ нэмэгдэж байгаа шалтгаан нь ченжүүд малчдын гар дээрээс мал, махыг өндөр үнээр худалдан авч байгаа, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлстээ холбон тайлбарлаж байлаа.

Махны үнэ цагаан сарын баяраас хойш бага багаар өссөөр байгаа бөгөөд цаашид мал, мах төдийгүй хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тал дээр анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын башёд Монголын зургаан бөх зодоглоно ||DNN.mn

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээн ням гарагт буюу маргааш эхэлнэ.

Сүмод идэвхтэй барилдаж ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны манлайд гарах бол озеки Такакейшо зүүний манлайд барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдана.

Өнгөрсөн Хацү башёд 11 давсан Хошорюү С.Бямбасүрэн энэ удаа чансаа ахиж комүсүби цолноос барилдах бол Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар чансаа буурч барилдахаар болжээ. Мөн Харү башёд гурван озеки барилдахаас Харү башёд түрүүлсэн Митакэүми, Такакейшо нар зүүнд, Шодай баруунд барилдана.

Categories
гадаад мэдээ

Путин сайн дурынхныг Украин руу илгээх санааг дэмжив || DNN.mn

Оросын тусгай цэргийн ажиллагаанд сайн дурынхныг татах тухай Батлан хамгаалахын яамны саналыг Владимир Путин дэмжжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь Оросын армид туслахад бэлэн ОХУ-ын иргэдэд байлдааны ажиллагаа болж буй бүс рүү хүргэхэд нь туслах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

“Сайн дурын үндсэн дээр, тэр дундаа мөнгөний төлөө зогсоогүй, Донбасст амьдарч буй хүн амд туслахад бэлэн хүмүүс байгаа бол тэднийг хүлээн авч, байлдааны ажиллагаа явагдаж буй бүс рүү хүргэхэд нь туслах ёстой гэж бодож байна” хэмээн Владимир Путин мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Луганск, Донецк рүү ирэх сонирхолтой сайн дурынхны хүсэлт өдөр бүр ирсээр байгаа гэж Путинд мэдээлсэн гэнэ. Шойгугийн өгүүлснээр, Ойрх Дорнодын орнуудаас хамгийн их хүсэлт ирсэн бөгөөд 16 мянга гаруй хүн сайн дураар цэрэгт нэгдэх сонирхолтой байгаа аж.