Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.4 хувьтай байна || DNN.mn

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2, II тунд 38, III тунд 150, IV тунд 221, нийт 411 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.733 (77.3 хувь), 16-17 насны 27.085 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгарууллаа || DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ оны марш, тусгай бэлтгэлийн аварга шалгарууллаа.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан энэ тэмцээнд НОБГ-ын бүтэц нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх, гал унтраах тархалт, аврах, химийн хорт бодисоос хамгаалах норматив биелүүлэх ажиллагааг гүйцэтгэв.

НОБГ-ын дарга А.Дашням “Алба хаагч, баг тамирчид мэргэжлийн чиглэлтэй холбоотой 18 төрлийн даалгавар гүйцэтгэлээ. Эдгээр сургуулилалт хийснээр алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил хэр байгаагаа мэдэж авдаг. Мөн анги, салбаруудын бэлтгэл, бэлэн байдал ямар түвшинд байгааг дүгнэдэг” хэмээжээ.

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд шалгарлаа. Хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай аялал жуулчлал Хөвсгөл нуурыг хамгаална || DNN.mn

Монголын төдийгүй дэлхийн хамгийн цэнгэг усны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын хувь заяаг хариуцан хамгаалах үүрэг бидэнд бий. Энэ үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх, хэрхэн цэвэр тунгалагаар нь байлгах тухай асуудал, яриа тасрахгүй өнөөг хүрсэн. Нэг ёсондоо энэ нуур анхаарлаас гадуур байгаагүй ч эмх цэгцгүй хөгжүүлсэн аялал жуулчлал, ашиг орлого илүүд үзсэн олны хөлийн газар болчихоод байгаа билээ.

Дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуур байгалийн жамаар бус хүний хүчин зүйлээс болж аюул эрсдлийн ирмэгт тулсан. Хог хаягдал, нуурын гүн дэх болон ойр орчим, эрэг хавийг талхалдаг машин техникээс нь салгах, мөн замбараагүй газар олголт, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг эмх журамд оруулах гэх мэт бол ойрын үед эхэлж, богино хугацаанд засаж залруулах боломжтой ажлууд.

Зүгээр л байгаль дээрх өөрийн унаган байдал, тогтоц нь л түүний эргэн тойронд мянга мянган аялал жуулчлалын ашигтай бааз байгуулснаас илүү юм гэдгийг эрдэмтэд, байгаль экологийн судлаачид хэлдэг. Гэхдээ нутгийн иргэдийн болоод аялал жуулчлалын салбарынхны түшиц болсон энэ газар нутаг, нуур эргийг хааж хашиж хамгаалах бус, хариуцлагатай аялал жуулчлалыг зүй зохистойгоор, эрсдэлгүй хөгжүүлэн авч явах нь хамгийн зөв гарц.

Одоо аймгийн хэмжээнд нэг ээлжинд 7000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай 100 орчим жуулчны бааз, 130 гаруй гэр буудал, мөн аялалын завь, худалдаа үйлчилгээ явуулдаг олон арван иргэн, аж ахуйн нэгж байна. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, малчдын аялал жуулчлалаас олж байгаа орлого амин зуулгыг зогсоож хаахын ч аргагүй. Нөгөө талаас эдийн засгийн ашиг орлоготой зүйрлэшгүй үнэт, өндөр хамгаалалтад байх энэ газрыг хөгжүүлж хамгаалах нь эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, төр засаг, иргэдийн бүх талын оролцооноос хамаарна.

Хөвсгөл нуур орчим бол ердөө аялал жуулчлалын бүс нутаг төдийгөөр хэмжигдэхгүй дэлхийн зайлшгүй хамгаалах өвд зүй ёсоор тооцогдох онцгой бүс байх ёстой гэгддэг. Гэтэл 2000 онд Аялал жуулчлалын баазын тоо 10 хүрэхгүй байхад л Дэлхийн Өвийн экспертүүд ийм байдлаар ашиглагдсан газрыг хүлээж авахгүй гэсэн байдаг. Түүнээс хойш олон улсын байгууллагууд энэ талаар санаачлага гарган саналаа хүргүүлэх аян хүртэл өрнүүлж байсан. Тэгэхээр одоо орчны бохирдлоос нь ч салгаж амжаагүй байгаа энэ үед дэлхийн өвд бүртгүүлэх тухай ам нээх ч үнэндээ бол ичмээр байгаа гэсэн үг.

  • Хөвсгөл нуур манай улсын хамгийн том, хамгийн гүн нуур.
  • Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, 2 сая гаруй жилийн настай гэгддэг.
  • Дэлхийн хамгийн өндөр настай, эртний энэ нуурт 65 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх аван урсдаг. Эгийн гол нь Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг.
  • Дэлхийн эртний 17 нуурын нэг Хөвсгөл нуур нь усны нөөцөөрөө азид Байгаль нуурын дараа хоёрдугаарт ордог юм. Нуурын урт 136 км, өргөн нь 46.5 км, хамгийн гүн нь 262 метр.
  • Хөвсгөл далай бол ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэдэг.
  • Хөвсгөл нуурын орчимд дэлхийд тэмдэглэгдээгүй 25 зүйлийн тэмээлзгэнэ, 20 зүйлийн соно олдсон бол 250 зүйл эрвээхий бүртгэгдсэний 4 нь, усан дотор нь 50 гаруй зүйлийн ногоон замаг байгаагийн 4 нь хамгийн цэвэр орчинд тохиолддог болохыг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Мөн Хөвсгөл нуурын баруун талд зөвхөн Их Хар уснаас 20 гаруй зүйлийн нэн ховор, ховор ургамлыг харж болох юм.
  • Дэлхийд усыг нь шууд уудаг ийм цэнгэг нуур тун ховор.
  • Улсын Тусгай Хамгаалалтанд байдаг.

Хөвсгөл нуурыг хэдэн үеэрээ сахин түшиж хамгаалж ирсэн нутгийн иргэд, зүй зохистой түвшинд хамгаалах гэж хичээж ирсэн төр засгийн бодлого анхаарал зэргийг үгүйсгэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг саяхан зохион байгуулж, нуурыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэл чиглэлээр нэгдсэн зөвлөмж гарсан. Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудал Монгол Улсын Засгийн газар, Төрийн тэргүүний анхааралд байсаар байгаа нь сайн хэрэг. Нуурыг хамгаалахад тусгай хамгаалалт бүхий газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандарт нөхцөлд нийцсэн хариуцлагатай аялал жуулчлалыг бий болгох, мөн иргэд олон нийтийн ухамсар сэтгэхүйд хандсан нөлөөллийн арга хэмжээг ч орхигдуулахгүй байхыг зөвлөмжид тусгасан байна.

Далайн гүнд 36 жилийн өмнө живсэн аварга хөлөг онгоцыг татан гаргахад олон жил зарцуулсан, азаар хөлгийн түлшний сав бүтнээрээ, далайн усанд түлш асгарсангүй өдийг хүрсэн байв. Одоо хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох төлөвлөлт хийж эхлэх юм. 2024 он хүртэл нуурын ёроолд байгаа техник хэрэгслүүдийг татан гаргах, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулна гэж буй. Хөвсгөл далайн ёроолд одоо том, жижиг нийлээд 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулсаар байгаа юм. Хөвсгөл нуурын усны нөөц 381 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна.

Нуурын тусгай хамгаалалтын бүс дэх газар олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох, аялал жуулчлалын стандартын шаардлагыг хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авахаар болж байна. Угаас энэ орчмын аяллын бүсийг хяналттай, зохион байгуулалттай болгоход дорвитой арга хэмжээ авах цаг ч нэгэнт болсон.


Манай улсын аялал жуулчлалын гол чиглэл Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур болсон. Энэ утгаараа нуурыг бохирдуулж байгаа хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоод, гадаадын аялал жуулчлал.

Энд жилдээ 90 мянга гаруй жуулчин очдог болсон бөгөөд гадаадын жуулчдын талаас илүү нь зөвхөн Хөвсгөл аймгийг зорьдог. Тийм болохоор өвөл зуны аялал жуулчлалыг дэмжиж, тэр байтугай төрөл зүйлийг нь илүү олон болгон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг. Ингэхдээ харин хууль журмыг нь тодорхой болгож, байгаль орчинд халгүй, бохирдолгүй үйл ажиллагаа явуулах хатуу болзлыг ягштал биелүүлэх үүрэг ногдуулдаг байх ёстой. Одоо Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны баазууд хуурай, нойтон хог хаягдлыг аль болох байгальд хоргүй байдлаар зайлуулж ажилладаг, ихэнх жуулчны баазууд бохироо хөрсөнд шингээхгүйгээр соруулж, аймгийн нэгдсэн байгууламжид нийлүүлдэг болсон байна.

Ер нь манайд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгадаг болох ажил тун ч урагшгүй ядмаг яваа. Үгүйдээ л аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх гол энэ газрынхаа хог, бохирын асуудлыг ухаалгаар шийдсэн технологийн нөхцлийг түргэн хугацаанд бий болгох чухал.

Манай аялал жуулчлалын гол бүс нутаг атлаа энэ салбараас орон нутгийн төсөвт маш бага орлого ордог, харин улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймаг бол Хөвсгөл. Цаашид аялал жуулчлалын салбар дахь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дагаж энэ бүс нутгийн хөгжлийг цогц байдлаар хөгжүүлэх шаардлага бий. Жуулчдад олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг томоохон соёл, аяллын бүс нутаг болгон хөгжүүлэх нь олон талын ашигтай. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бусад холбогдох газрууд, эрдэмтэн судлаачид хамтран нуурыг хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалын жишиг бүс болгох, энэ салбарыг өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх хэмжээнд хүртэл дэмжиж анхаарах хэрэгтэй юм.


Хөвсгөл нуурын эргийн бүс хамгаалах хамгийн гол хэсэг нь

Эрх мэдэл, их мөнгөөр, эсвэл амьжиргаагаа залгуулах, амь зуух нэг л шалтгаанаар хууль журмаас ангид үйл ажиллагаа явуулдаг байдлыг үгүй болгох цаг хэдийнээ болсон. Эрэг орчмын талхлагдсан хэсгийг маш түргэн чөлөөлж нуурыг аюулаас холдуулахыг эрдэмтэд шаарддаг. Гол нуурын амин хэсэг нь эргийн бүсэд оршдог. Эргийн бүсийн ургамал бүлгэмдэл, ойр орчимд чуулдаг тоос хүртээгч шавьж хорхой хүртэл нуурын амин зүрхний үүргийг гүйцэтгэдэг байна. Ургамал бүлгэмдэл нь эргийн ургамал хөрсийг бэхэлж, нурж эвдрэхээс, хөрс хэт халж, нуурын усыг ууршин хатаж, гандахаас хамгаалах гэх мэт маш олон талын ашигтай байдаг байна. Мөн ус бүлээсч халах, нарны гэрлийн тусгал нэмэгдэх, үерийн ус гол руу орох, мал амьтан болон хүний гаралтай бохирдол ихэсвэл ургадаг ногоон замаг ихээхэн нэмэгдэж байгаа аж. Ногоон замаг нэмэгдсээр байвал усан доторх амьтан ургамал үхэж, хүний эрүүл мэндэд нөлөөлөх, улмаар уух боломжгүй болгох аюултай юм байна.

Тэгэхээр нуурыг хамгаалах, бүтэн дүүрэн байлгахын тулд зөвхөн тэр орчныг нь цэвэрлэж, усны гүн дэх техник хэрэгслийг татаж гаргаснаар асуудал шийдэгдэхгүй аж. Эргээс ердөө 10 метр ч хүрэхгүй газар хог хаягдлаа булах гэх мэт нуурын аюулгүй орших нөхцөлд шууд заналхийлсэн үйлдэл олон. Тэнд үйл ажиллагаа эрхлэгчдийн ихэнх нь нуурын эргээс 100 метр хүрэхгүй шахам зайд буюу хамгаалалтын бүсэд, бүр 50 метр хүрэхгүй зайд буюу онцгой хамгаалалтын бүсэд ч байрлаж байна. Тиймээс хатуу шаардлагын дор, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах боломжтойд нь зөвшөөрөл олгодог болох ёстой.

Хөвсгөл нуурын цэвэр байдлыг хадгалахын тулд эргийн бүсийг чөлөөлж, ашиглалтаас гаргах явдал. Эргийн дагуух болон усан доторх ургамлыг хамгаалах гэх мэтээр судалгаатай, шинжлэх ухаанчаар хамгаалан хөгжүүлэлт хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс Пакистан руу пуужин харваснаа хүлээн зөвшөөрөв || DNN.mn

Өнгөрсөн Лхагва гарагт Пакистаны зүүн бүсийн Миан Чанну хотын ойролцоо өндөр хурдтай биет унаж дэлбэрсэн ба уг биетийн ниссэн зам зорчигч тээврийн онгоцнуудад аюул учруулсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв.

Тэгвэл Баасан гарагт Энэтхэг улс үүнийг өөрийнх нь пуужин байсныг хүлээн зөвшөөрчээ.

Техникийн алдааны улмаас пуужинг санамсаргүй харваснаа мэдэгдсэн Энэтхэгийн засгийн газар Пакистаны талд гүн харамсал илэрхийлсэн байна.

Азаар пуужин газардах үеэр хүний амь эрсдээгүй гэнэ.

“2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болсон ээлжит үзлэг шалгалтын үеэр санамсаргүй техникийн алдаа гарснаас пуужин харвасан байна. Энэтхэгийн засгийн газар уг асуудалд нухацтай анхаарал хандуулж, өндөр түвшинд шалгах үүрэг өглөө” гэж Делигийн эрх баригчдын мэдэгдэлд өгүүлжээ.

Харин Пакистаны засгийн газрын мэдэгдэлд ийм алдаа ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг, дахин ийм алдаа гарахаас хатуу сэргийлэхийг Энэтхэгийн талд анхааруулсан байна.

Исламабадын албаны эх сурвалжийн мэдээлснээр уг пуужин дууны хурднаас гурав дахин өндөр хурдаар 12 км өндөрт, Пакистаны агаарын хил дотор 124 км зам туулсны эцэст унасан гэнэ.

Баасан гарагт Пакистаны гадаад хэргийн яам болсон хэрэг явдалтай холбогдуулан Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мөн мөрдлөг шалгалтын үр дүнгээ хуваалцахыг Энэтхэгийн засгийн газарт уриалжээ.

Пакистан, Энэтхэг хоёул цөмийн зэвсэгтэй, Британийн колоничлолын үед нэг захиргаатай байгаад тусгаар тогтносныхоо дараа хуваагдсан улсууд юм. Өнгөрсөн хугацаанд хоёр улс газар нутгийн маргааны улмаас хэд хэдэн удаа дайтаж байжээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи шуудангаар илгээжээ || DNN.mn

1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх хар тамхи шуудангаар илгээснийг илрүүлжээ. Тодруулбал, Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлсэн байна.

Эл хэрэг нь сүүлийн 10 жилд манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байгаа аж.1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх хар тамхи шуудангаар илгээснийг илрүүлжээ. Тодруулбал, Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлсэн байна.

Эл хэрэг нь сүүлийн 10 жилд манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа || DNN.mn

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн.

Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.

Дээрх эмнэлгүүдийн хувьд хүүхдийн орны ачаалал хэвийн, эм тарианы тасалдалгүй байв. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/4 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан.

зураг

Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Батаа нар эмчилгээ үйлчилгээ, тасгийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тушаал шийдвэрийн хэрэгжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн статистик мэдээг танилцуулав. Тус төвийн хүүхдийн тасагт нийт 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд байлаа. Ажлын өдрүүдэд 70-90, амралтын өдрүүдэд 100-120 хүүхэд яаралтай тусламж, хүлээн авах тасгаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгдсэн байна.

Хүүхдийн томуугийн А (H3N2) вирус, амьсгалын замын синцитиаль вирус орчилд орж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн хэвтэлт нэмэгдсэн тул хүүхдийн тасгийн 80 орыг хоёр дахин нэмэгдүүлж, дотор, мэдрэлийн тасгуудаа чөлөөлж, нийт 200 хүүхдийн ор дэлгэн, хүн хүчээ нэмжээ. Мөн үүнтэй холбоотойгоор 7-12-р хороодын дотрын тусламж үйлчилгээг “Номун” эмнэлэгт, мэдрэлийн яаралтай тусламж үйлчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Эмчилгээ, үйлчилгээ хэвийн, гарсан зөрчил дутагдалгүй байгааг мөн онцолж байлаа.

зураг
Categories
мэдээ нийгэм

Наро Банчэн гэгээнтэн Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа || DNN.mn

Наро Банчэн Гэгээнтэн Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён М.П.Сингхийг гэргий Гүрмээт Куарын хамт хийддээ урьж уулзжээ.

Наро Банчэн Гэгээнтний Амирлахуй хийд нь Хүүшийн аманд байрладаг лам, гэлэнмаа нараас бүрдсэн иргэдэд нээлттэй төв юм.

.


Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: Ногоон байгууламж нэмэгдүүлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулна || DNN.mn

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Өвөрхангай аймаг 2022 оныг тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил болгон зарласан. Энэхүү жилийн ажилд сумд орон нутгийн хөгжлийн сангаас 800 орчим сая төгрөг, аймаг 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өвөрхангай аймаг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэлх хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Үр дүнд нь төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га талбайгаар нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламж 9-10 кв/м хүрнэ гэж тооцоолсон байна.

Байгаль орчны төлөв байдлын судалгаагаар Өвөрхангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн байна. Хангай, тал хээр, говь хосолсон учир экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь чухал гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд төв сууринд мод тарьж ургуулахаас гадна ойжуулалт, ойг нөхөн сэргээх, говийн бүсдээ ойн зурвастай болох зэрэг томоохон зорилтуудыг тавьж байгаа аж.

Модыг тарьж ургуулахад хамгийн чухал нь тарьц суулгац байгааг зөвлөгөөний үеэр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт 11 мод үржүүлгийн газар ажиллаж байна. Цаашдаа мод үржүүлэх чиглэлээр ажиллах аж ахуй нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, дэмжих чиглэлээр төрөөс бодлогын түвшинд анхаарах аж.

Categories
гадаад мэдээ

Путин гадаад тагнуулын удирдлагуудыг хорионд оруулжээ || DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны аюулгүй байдлын алба буюу “ФСБ”-гийн гадаад тагнуулын албаны удирдлагуудыг гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, Оросын тагнуулын шинжээч, эрэн сурвалжлах сэтгүүлч Андрей Солдатов “ФСБ”-гийн албаны эх сурвалжийг үндэслэн Путины тушаалаар гадаад тагнуулын албаны дарга, хурандаа генерал Сергей Беседа болон дэд дарга Анатолий Болюх нарыг гэрийн хорион оруулсан гэж мэдээлжээ.

Сергей Беседа

Мөн тэрээр Владимир Путин тагнуулын байгууллагынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Украины цэргийн хүчний чадамжийг дутуу үнэлээд зогсохгүй, ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн даруйд Украины иргэд эрх баригчдаа эсэргүүцэн түлхэн унагахад бэлэн байна гэх дүгнэлт хийсэн явдалд буруутгаж байгаа аж. Түүнчлэн “ФСБ”-гийн гадаад тагнуулын албаны удирдлагууд Украинд нууц ажиллагаа явуулахаар төсөвлөсөн хөрөнгийг шамшигдуулсан, Украины улс төрийн нөхцөл байдлын талаар зориуд худал, бүдүүлэг алдаатай мэдээлэл өгсөн гэж шүүмжилсэн гэсэн юм.

Гэвч Кремлийн зүгээс одоогоор энэ асуудлаар ямар нэгэн албан ёсны тайлбар, байр суурь илэрхийлээгүй байна.

Украины Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Олексий Данилов өмнө нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Москва армийн 8 командлагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцсон гэж мэдээлж байв.

Шинжээчид “ФСБ”-гийн мэргэжилтнүүд Кремльд Украины цэргийн хүч чадамж багатай, ихэвчлэн неонацист бүлэглэлүүдийн дайчид эсэргүүцэн тулалдах болно. Тэд ОХУ-ын цэргийн довтолгоонд хурдан бууж өгнө гэх алдаатай мэдээлэл өгсөн гэж таамаглаж байгаа аж. Учир нь бодит байдал дээр Украины эрх баригчид болон зэвсэгт хүч ард түмнийхээ хүчтэй дэмжлэгийг авч, бууж өгөх бус ОХУ-ын армийн эсрэг сөрөг давшилт эхлүүлж, олон тооны цэргийн техник, зэр зэвсэг, хангамжийн цувааг олзлоод байгаа билээ. Улмаар ОХУ-ын арми тагнуулын алдаатай мэдээллийн улмаас Украины томоохон хотуудад бүслэлт хийж, стратегийн байгууламжуудыг бөмбөгдөх зэрэг түрэмгий ажиллагаа хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болсон гэжээ.

Эх сурвалж: The Times, CEPA

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монгол Улс дэлхийн 50 улсад өртэй || DNN.mn

Манай орны нийт гадаад өр 2021 оны урьдчилсан байдлаар 33.2 тэрбум буюу 95.4 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 2.6% нэмэгджээ.

Нийт өрөө задлаад харвал

Бид ямар улсуудад өртэй вэ?