Categories
мэдээ нийгэм

“Станцын барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангагдсан” гэв || DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явцын талаар хэлэлцсэн байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэж байгаа. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их. Уг станц баригдаж ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр баруун бүсийн урт хугацааны эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдэнэ.

Тус станцын хувьд барилга угсралтын ажил эхлэх бүх бэлтгэл бүрэн хангагдсан. Нөлөөлөлд автаж буй иргэдийн асуудал хүндрэлтэй байгаа. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт одоо ажиллаж, амьдарч байгаа нутгийн мал бүхий газар тариалан эрхэлдэг 270 өрх бий. Уг өрхийн ард 1,251 иргэн байгаа.

Эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдийн зөвхөн үндсэн хөрөнгөд үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Биет бус соёлыг үнэлэх талаар яаман дээр тодорхой санал боловсруулж, Ерөнхий сайдтай зөвшилцөхөд дэмжсэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрийг эцэслэн гаргана.

Сэргээгдэх эрчим хүчээр дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болж байна. Энэхүү эрчим хүчний төрлөөс Монгол орны онцлогт тохирох нь усан цахилгаан станц юм” гэдгийг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Бямбасүрэн: Хамрын дурангийн мэс заслыг олон улсын түвшинд хөгжүүлж байна || DNN.mn

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Салбар бүрээс тодрон гарсан 16 эмч “Алтан чагнуур”-ын эзэн болсон бөгөөд тэдний нэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Алтан чагнуур”-ын эзэн болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн энэ том шагнал “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна.

-Ажлын гараагаа эхэлж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Би 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт магистрантурын сургалтад элссэнээр энэ том эмнэлгийн босгоор алхсан юм. Магистраа төгссөний дараахан тухайн үед завшаантай нэгэн явдал болсон нь нэг эмч маань Германд суралцахаар явж, бас нэг эмч маань өөр чиглэлээр суралцахаар болсноор ажлын орон тоо гарч, би тасагтаа үндсэн эмчээр ажиллаж эхэлсэн байдаг. Ингэж анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Лодойн Шагдар гэж Монголын чих, хамар хоолойн хамгийн том эрдэмтэн, судлаач хүний шавь болж байлаа. Багшаасаа энэ салбарт ажиллаж эхэлсэн хүн юу хийх ёстой вэ гэдгийг үлгэр дуурайлыг авч ажилласнаар өнөөдөр 76 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, судалгаа, эмчийн үндсэн ажлынхаа зэрэгцээ багшийн ажлыг хийж ирсэн.

-Чих, хамар хоолойн эмчилгээ манайд хэрхэн хөгжиж байна вэ?

-Чих, хамар хоолойн өвчлөл бол Монгол Улсад бүртгэгддэг өвчлөлийн нэг, хоёрт жагсдаг. Олон улсад чихний, хамрын мэс, төвөнх залгиурын, сонсголын зэрэг тав зургаан чиглэлд хуваагдан хөгжиж байна. Бидний хувьд эдгээр чиглэл рүү залуу үеийн эмч нараа тодорхой хэмжээгээр мэргэшүүлж, салбар салбараар нь хөгжүүлэх үндсэн суурийг тавьж ажиллаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасаг бол Монгол Улсын хамгийн анхны тасгуудын нэг. Энэ жил бид тасгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Манай эмнэлгийн чих хамар хоолойн тасгаас салбарлаж ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг гээд бусад эмнэлгүүдэд салбарлаж гарсан.

-Чих, хамар хоолойн өвчлөл нэлээд дээгүүрт жагсдаг гэж та хэллээ. Бид тэр бүр анзаардаггүй юм байна. Чих, хамар хоолойн ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?

-Чих, хамар хоолой бол гадаад орчинтойгоо шууд харьцдаг эрхтэн учраас вирус бактерийн маш олон төрлийн халдвараар шууд халдварладаг. Тиймээс өвчлөл их байгаа. Өвчлөлийн хүндрэлүүд өвчнөөсөө хамаараад янз бүр. Ялангуяа бага нас, дунд сургуулийн насны хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байна. Хоёрт, азиуд тэр дундаа монголчууд уламжлалт эмчилгээний арга гээд дур мэдэн чих, хамар хоолойг эмчлэх гэж үздэг. Ялангуяа бага насны хүүхдийн чихэнд дусаалга, тос, шээсээ дусаах гэх мэтээр хүүхдээ хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг. Гэтэл эмгэгтэй бөөр, давсагны үрэвсэлтэй ээж байвал шээсээр нь дамжаад хүүхэд өвчлөх эрсдэлтэй.

Оюутан, залуу үеийнхэн ихэнхдээ завгүй, хэнэггүй байдлаасаа болж бас л өвчнөө хүндрүүлдэг. Ялангуяа хамрын шалтгаантай, хамрын ханиадаа удаасан, хүндрүүлсэн, үүнээс болж гайморит буюу хамрын идээт үрэвслээр өвдөх тохиолдол их байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд бидний идэж, ууж байгаа хүнсний хэрэглээ, агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой. Мөн харшлаас үүдэлтэй хамрын үрэвсэл ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор бид хамрын дурангийн мэс заслыг олон улсын түвшинд хөгжүүлээд явж байна. Мөн төрөлхийн дүлий хүмүүсийг сонсгол оруулах, сонсголыг нь сайжруулах мэс заслуудыг 2009 оноос Монгол Улсад нэвтрүүлсэн. Бүх насныханд дунгийн суулгацыг суулгаж сонсгол оруулах ажлыг амжитлттай хийж байна.

-Чих, хамар хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд иргэд, эцэг эхчүүд гэрийн нөхцөлд юунд анхаарвал зүгээр вэ?

-Манайд улирлын онцлогтой холбоотойгоор томуу, томуу төст өвчлөл их байдаг. Томууг эмчлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдэдээ уламжлалт эмчилгээнээс гадна витамин С-г өндөр тунгаар уулгадаг, агаар салхинд гаргана гээд хүйтэн нөхцөлд гаргаад маш богино хугацаанд хүндрүүлчихдэг. Уг нь өвчин дөнгөж эхэлж байгаа үед эмчлэгдэх нь маш амархан. Нэгэнт хүндэрчихвэл эмчид хандах, антибиотик хэрэглэх болдог. Нөгөө талаар ард иргэдийн дунд антибиотикийн хэрэглээ замбараагүй байдаг. Гэтэл үүнийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулсаар байгаа. Антибиотикийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

“Монгол драй милк” энэ онд багтаан Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлнө || DNN.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэлэлцсэн хяналтын Ерөнхий сонсгол өчигдөр Төрийн ордонд бүтэн өдрийн турш боллоо. Сонсголд Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн төлөөлөл оролцон, нөхцөл байдлаа танилцуулав. Монполимет группийн “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун, “Вестерн Холд” компанийн төслийн удирдагч С.Жавхланбаатар, Эрэл группийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, “Монгол драй милк” компанийг төлөөлөн Х.Батбаасан, QSC компанийн захирал Э.Шижир, Бэрэн группийн төлөөлөл үг хэлэв.

Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна.

Х.Батбаасан “Бид одоогоор хуурай сүү үйлдвэрлэх долоон үйлдвэр барьсан ч тодорхой шалтгааны улмаас үйлдвэр ашиглалтад ороогүй байна. Хөвсгөл, Хэнтий, Булган, Говь-Алтай аймгуудад барьсан. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдаас сүүг нь бэлэн мөнгөөр худалдан авч, хуурай сүү үйлдвэрлэн, импортын бүтээгдэхүүнийг орлох ач холбогдолтой. Монголд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг лацадсан. БНХАУ-ын Тяньжин боомтод үйлдвэрийн олон тоног төхөөрөмж гацсан байдалтай байна. Япон технологийн үйлдвэр ажиллаж эхэлснээр нэг үйлдвэр өдөрт 150 тонн шингэн сүү боловсруулах хүчин чадалтай. Малчид ойр байрлалтай буюу 200 км газарт л газруудад л сүүгээ өгөх боломжтой байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдын орлого өснө. Манай улс жил бүр 70-80 сая ам.долларыг хуурай сүү худалдан авахад зарцуулж байна. Бид 2019 оноос хойш Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсаар байна. Зээлээ энэ онд бүрэн барагдуулна гэж “Алтай” группийн захирал Бат-Эрдэнэ надаар дамжуулан уламжилсан гэв.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд нийт 9 гүйцэтгэх захирал, 9 ТУЗ ажиллажээ. Барилгын компани махны үйлдвэр байгуулах төсөл бичээд зээл авсан тохиолдол бий. Цаашид ийм алдааг дахин давтахгүй гэдгийг Хөгжлийн банкны захирал С.Мандуул онцлов. Тэрээр “Зээл авсан ААН-үүдэд дутуу хяналт тавьжээ. Санхүүжилтийг нэг дор олгосны дараа араас нь хяналтаа тавих гэж оролджээ. Мөн ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар ААН-үүдтэй хамтран ажиллаагүй байна. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж байна. Зээлүүдийг эргэн төлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ оны эцэс гэхэд чанаргүй зээлийг 12 хувьд хүргэхээр төлөвлөсөн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Тавинбэх: 1 кВт-ыг 300 төгрөгөөр тооцвол цахилгаан автомашин 100 километр зам туулахад 5.850 төгрөг зарцуулна || DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Олон оронд цахилгаан автомашиныг хэрэглээг дэмжих шийдвэрийг олон улсад гарган хэрэгжүүлдэг.

Манай улсад 492 цахилгаан автомашин байна. Монголд зорчиж буй 1.2 сая автомашины 662 мянга нь нийслэлд бий. Энэ тоотой харьцуулахад цахилгаан машины тоо чамлалттай байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан тул хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Гэхдээ нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан машин болоход хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Үүнийг оргил ачааллаас цагаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой гэж үзсэн.

Цэнэглэх тоног төхөөрөмж байрлуулж суурин найман станц байгуулагдсан. Эдгээр 1 кВт цахилгааныг 300-1,000 төгрөгөөр борлуулж байна.

Хэрэв 1 кВт цахилгааныг 300 төгрөгөөр тооцон цэнэглэвэл 100 километр газар туулахад 5,850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил юм.

1 кВт-ыг 1,000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16,000 төгрөг зарцуулахаар байна. Цахилгаан машин хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахын хамт иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлнө” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

ФОТО СУРВАЛЖЛАГА: В.ГАУФЫН “ТОМ ХАМАРТ ОДОЙ” хүүхдийн жүжгийн бэлтгэлээс… || DNN.mn

Хүүхэлдэйн театрын хамт олон ирэх сарын сарын 2,3-ны өдрүүдэд Орос ардын үлгэр “Өнхрүүш” хүүхэлдэйн жүжиг, В.Гауф “Том хамарт одой” хүүхдийн жүжиг тус тус тоглохоор болжээ.

“Өнхрүүш” хүүхэлдэйн жүжиг нь гурав болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой, 50 минут үргэлжилнэ. Харин “Том хамарт одой” хүүхдийн жүжгийг 5 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой, 60 минут үргэлжилнэ.

Дөрөвдүгээр сарын 2-ны 11.00, дөрөвдүгээр сарын 3-ны 11.00, 13.00 цагаас, дөрөвдүгээр сарын 2-ны 13.00, 15.00 цагаас “Том хамарт одой” хүүхдийн жүжиг, дөрөвдүгээр сарын 3-ны 15.00 цагаас “Том хамарт одой” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.


Ингээд та бүхэнд “Том хамарт одой” хүүхдийн жүжгийн бэлтгэлээс толилуулж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

16 эмчийг “Алтан чагнуур”-аар шагналаа || DNN.mn

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг эмч нарыг шалгаруулж, “Алтан чагнуур”-аар шагналаа.

Нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж эдгээрээс 16 эмч “Алтан чагнуур”-ын эзнээр тодров.

1. ДОТРЫН АНАГААХ УХААНЫ СУДЛАЛ

Б.Одончимэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор

2. ХҮҮХЭД СУДЛАЛ

Д.Цэвэгсүрэн “Хүрээ амаржих газрын нярайн их эмч

3. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ

А.Цэнджав ЭХЭМҮТ-ийн Хүүхдийг мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор

4. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ

Л.Долгоржав “Амгалан амаржих” газрын амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч

5. ЭМНЭЛ ЗҮЙН ЭМГЭГ СУДЛАЛ, АНАТОМИЙН ЭМГЭГ СУДЛАЛ

Ш.Өнөржаргал УГТЭ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч

6. ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ

Л.Түмэнжаргал ГССҮТ-ийн Дүрс оношилгооны эмч, АУ-ны магистр

7. МЭДРЭЛ СУДЛАЛ, СЭТГЭЦ СУДЛАЛ

В.Баярмаа СЭМҮТ-ийн дэд захирал

8. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ

Н.Отгон ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч

9. ХАВДАР СУДЛАЛ, АРЬС СУДЛАЛ

Г.Цогзол АӨСҮТ-ийн Поликилиникийн эрхлэгч

10. ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛ СУДЛАЛ

Б.Батбаяр Орхон аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч

11. ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ

Ж.Уламсайхан УХТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч

12. НҮД СУДЛАЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ, НҮҮР АМ СУДЛАЛ

Л.Бямбасүрэн УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч

13. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ

С.Дэлгэрмаа УГТЭ-ийн Сэргээн засах төвийн эрхлэгч

14. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД

А.Батбаатар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, Гэмтэл согог заслын их эмч

15. ӨРХИЙН АНАГААХ УХААН

Л.Одончимэг Сүхбаатар дүүргийн ӨЭМТ-ийн дарга , их эмч

16. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ

Ш.Агиймаа ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч

Эрүүл Мэндийн Яамнаас хүний амын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд эгнэгт зогсдог эмч, эмнэлгийн ажилчдадаа “Дэлхийн эмч нарын баярын” мэнд дэвшүүллээ.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

​ Хятадаас зээл авсан орнууд эхлээд 14 тэрбум ам.доллар төлөх ёстой || DNN.mn

Бээжингийн бүтцийн үйлчилгээг сайжруулах судалгааны тайланд ядуу буурай орнууд Хятадад энэ жил нийт өрийнхөө 14 тэрбум ам.долларыг төлөх ёстой гэж гарчээ. Харин Шанхай хотын Фудан их сургуулийн Ногоон санхүүжилт, хөгжлийн төвийн тайланд дурдсанаар, нийт 68 буурай улс 2021 оны өртэй нийлээд эхний ээлжид 52.8 тэрбум ам.долларын өр төлөх ёстой юм.

Хятад улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн дараа ордог хамгийн том зээлдэгч гэж нэрлэгддэг. Зээл авсан 68 улс 2019 онд нийт 105 тэрбум ам.долларын санхүүгийн туслалцаа авсан байна. Он гарснаас хойш эхний ээлжид төлөх ёстой өрийн хэмжээ буурай найман орны үндэсний орлогыг 2 хувиар давах хэмжээний их мөнгө юм. Ангол улс хамгийн хүнд нөхцөл байдалд байна. Учир нь Ангол улс үндэсний орлогын 5 хувийг Хятадын өрийн хүүд өгдөг ба үндсэн зээлээ ч төлж эхлээгүй юм.

Цар тахал эхэлсэнтэй холбогдуулан Хятад улс 2020 оноос хойш 5.7 тэрбум ам.долларын өрийг түдгэлзүүлсэн аж. Ингэснээр ядуу буурай орнуудад үндэсний санхүүгээ хэвээр хадгалах боломж олгосон гэж мэдээлжээ. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өр түдгэлзүүлэхээ зогсоосон байна. Тиймээс Хятадын зээлдүүлэгчид энэ жилээс эхлэн өрөө цуглуулах төлөвтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа || DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдлээ.

Салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөгч гарын үсэг зурлаа.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна.

Үүнд:

“Монголын банкны холбоо” /Арилжааны 11 банк/ – 50.000.000

“Хургатай хайрхан” ХХК – 10.000.000

“Нью прогресс групп” ХХК – 10.000.000

Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5, 000, 000

“Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2.750.000

“Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо” – 1.250.000

“Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1.000.000

“Ард санхүүгийн нэгдэл” ХК – 1.000.000

“Монголын ипотекийн корпораци” ХК – 1.000.000

“Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1.000.000

“Эрхэт монгол групп” ХХК – 1.000.000

“Грийнпинус” ХХК – 1.000.000

“Инвескор ББСБ” ХХК – 1.000.000

“Сэндли” ББСБ – 750.000

“Бичил глобус финанс” ББСБ – 500.000

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300, 000

“Ханбогд кашимер” ХХК – 300.000

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкнаас “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд зээл авсан компаниудын хэргийг хэлэлцэнэ || DNN.mn


Улсын Дээд шүүх маргааш /2022.03.31/Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэнэ.

Тодруулбал, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сонгоулд” ХХК, “Өрмөн Уул групп” ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгч болон гуравдагч этгээд Д.Мөнхбилэгт, А.Сэлэнгэ, Д.Оюунбилэг нарын гаргасан гомдлоор хэлэлцэх юм.

“Сонгоулд”, “Өрмөн Уул Групп” компани нь “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2017 онд 17.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Уг компаниуд зээлийн эргэн төлөлтийг 43 сараар хэтрүүлж, өнгөрсөн хугацаанд зээлийн өр төлбөр, хуримтлагдсан хүү 19.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Иймд Хөгжлийн банкнаас 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийг төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Маргаан гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Ирэх сарын 1-нээс багш нарыг шинэ бүтцээр цалинжуулна || DNN.mn

Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны хуралдаанаар багш нарын цалингийн доод жишгийг тогтоосон. Багш нар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цалинжиж эхлэхээр болсныг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд буй. Харин энэ талаар Монголын багш нарын холбооноос тодруулахад цалингийн шинэ бүтцийн талаарх албан ёсны журам, тоот бичгийг хараахан аваагүй байгаа гэлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
– Багш нарын цалингийн бүтэц, урамшуулал, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын шинэ аргачлал дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс шинэ батлагдсан аргачлал нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр багш нарын халааснаас гардаг хичээл практикийн зардал, интернет датаны гэх мэт зардлыг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг багш нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ тайлбарласан.

Нийт таван шатлал байсныг шатлалгүй болгоод бүх багшийг хамгийн дээд тавдугаар шатлалд харьяалалтай болгосон. Ингэснээр багшийн суурь цалин болох 850 мянган төгрөг дээр үр дүнгийн урамшуулал олгохоор 1 сая 5000 төгрөгөөс эхэлнэ. Энэ нь оны эхний хоёр сард хэрэгжээгүй ч цалин дээр дутуу олгогдсон үр дүнгийн урамшууллыг нэмж олгосон. Харин өөрчлөлт орсон цалингийн шинэ бүтэц ирэх сарын 1-нээс хэрэгжиж, үр дүнд суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжих зохицуулалтаар явна.

Монголын багш нарын холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Цэрэндолгор:
– Ирэх сарын 1-нээс багш нар цалингийн шинэ бүтцээр цалинжиж эхэлнэ гэсэн албан ёсны шийдвэр, тамгатай тоот бичиг бидний гар дээр одоогоор ирээгүй, одоогоор баримттай зүйл алга байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд гүйцэтгэлд суурилсан цалингийн систем хараахан хэрэгжиж эхлээгүй байсан учраас улирлын үр дүнгийн урамшууллаар олгогдсон. Өмнө нь багш нарт үр дүнгийн урамшуулал болгож 20 хүртэлх хувийг олгодог байсан бол энэ удаад заримд нь ойролцоогоор 60 хүртэлх хувийг олгосон. Салбарын сайд өчигдөр багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр эхлээд туршилтаар хэд хэдэн сургуулийг хамруулж, шат дараатай хэрэгжүүлэх талаар дурдсан. Тиймээс энэ талаарх албан тоот бичиг, тамгатай цаас бидэнд ирээгүй учир яг хэрхэн олгогдох нь бүрхэг хэвээр л байна.