Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд бүх нийтийн гүйлт болно || DNN.mn

Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд түгээхийг сурталчилан таниулах зорилготой “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь жилдээ дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног – 2022” аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын банкны холбоо, Let’s Run Mongolia клубтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3.5 км-ийн ойрын зайн БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-ийг зохион байгуулна.

Бүх нийтийн гүйлтэд оролцохдоо та тухайн өдрийн цаг агаарын (0 хэмийн дулаантай байна) байдалд нийцүүлэнхувцасаа өмсөн ирээрэй.Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс тараах уралдааны стикерийг наалгаж, бүртгүүлснээр оролцох юм.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр дуучин, реппер ThunderZ, дуучин, гитарчин О.Гантулга нар уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ АХА хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж, банкуудын асрууд ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өгнө.

Өдөрлөг ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд Та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Аймаг, сумдад ноолуурын ханш дунджаар 100-150 мянган төгрөг байна || DNN.mn


Ноолуурын үнэ, хаваржилтын талаар малчдаас болон холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.


Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Б.Сумъяа:

-Манай сумаар хаваржилж гайгүй л байна. Ер нь хар байсан өчигдөр жаахан цас орж, малын амны цастай боллоо. Маргааш гэхэд хайлчих байх. Манайх ер нь энэ хавьдаа суурин байдаг айл. Одоогоор бог мал төллөж эхлээгүй. Ганц нэг бод мал төллөж байна. Энэ хавиар ноолуур гарсан. Айлууд ямаагаа самнаад л байна. Манайх хараахан самнаж эхлээгүй. Ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын ЗДТГ-ын тасгийн мэргэжилтэн Д.Түмээ:

Аймгийн хэмжээнд нийт 22.963 мянган толгой мал төллөөд байна. Үүнээс ингэ 24 толгой, гүү 1280 толгой, үнээ 3414 толгой, хонь 11530 толгой, ямаа 6715 толгой мал төллөсөн. Харин 44 толгой төл хорогдож 22919 толгой төл бойжиж төллөлт 1.8 хувьтай байна. Хаваржилтын хувьд өчигдөр жаахан цас орсон. Түүнээс бол гайгүй л байна. Ноолуур 140 мянган төгрөг байна.

Хэнтий аймгийн статистикийн хэлтэс:

-Гуравдугаар сарын 23-ны байдлаар ноолуур 135 мянган төгрөг байсан.

ХЭНТИЙ АЙМГИЙН НООЛУУР ЧЕНЖ: Хэвлэлээр 160 мянган төгрөг гээд худлаа яриад л байх юм. Манай энд ноолуур 130-140 төгрөгийн хооронд байгаа.

Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга Ч.Мөнхдаваа:

-Саяхан цас орж хайллаа. Сүүлийн хэд хоног салхи шуургатай байсан. Мал төлөлтийн хувьд сайхан байгаа шүү. Ер нь л давгүй сайн байна. Мөн малчид ямаагаа самнаад эхэлсэн, 120-125 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр тэнгэр тогтож байх шиг байна. Тийм бол ямаагаа самнаж эхэлнэ. Тэгэхээр үнэ өсөж, хэлбэлзэж магадгүй.

Увс аймгийн Тэс сумын малчин Д.Балдорж:

-Сайхан хаваржиж байна. Тэнгэр хангай сайхан дулаахан байна. Ноднин жилийг бодвол их сайхан өнтэй байна. Өнгөрсөн жил гуравдугаар сард гэнэт цасаар дарчихсан. Мал бүрэн төллөж дуусаагүй байгаа. Манай нутаг цаг агаарын эрс, тэс уур амьсгалтай болохоор ямаагаа самнаж эхлээгүй тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг. Ноолуурын үнэ дунджаар 100 мянган төгрөг байсан.

Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Хөдөө Аж ахуйн газрын дарга Б.Буян-Өлзий:

-Урд шөнө жаахан цас орлоо. Хоёрдугаар сард дулаахан гайгүй байсан ч энэ сард салхи шуургатай байна. Бусдаар бол хаваржилт сайн байгаа. Мал төллөлт 25-30 хувьтай байна. Айлууд ямаагаа самнаж эхлээгүй.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Цэрэндорж:

-Хаваржилт хүндрэлгүй сайхан байна. Хэд хоног жаахан шуурсан. Ноолуурын үнэ ханшийн хувьд манай сум ямаагаа арай самнаж эхлээгүй байгаа. Гэхдээ аймаг дээр 120-130 мянган төгрөгийн ханштай байсан. Манайх аймгийн төвөөсөө 32 километрын зайд байдаг л даа.

Увс аймгийн Өлгий сумын малчин Т.Энэбиш:

-Манайх одоо л ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жилийн хувьд ямаагаа хурдан самнах байх. Сургуулийн хүүхдүүд маань ирчихсэн байгаа болохоор санаа зовох юм алга. Урд нь хоёулаа л хаваржин самнаад дуусгадаг байлаа. Өглөө эрт босоод хэдэн ямаа барьж уяад л эхэлнэ шүү дээ. Өдөрт 10-20 ямаа самнаж байтал дуусдаг л юм. Ноолуурын үнэ энэ жил 100-120 мянган төгрөг хооронд байна гэж ярьсан бор, цагаан гээд ноолуурынхаа өнгөнөөс шалтгаалдаг юм аа.

Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг дарга У.Алтанхүү:

-Хаваржилт харьцангуй сайхан болж байна. Мал төллөлт 60 гаруй хувьтай. Ямаагаа дөрөвдүгээр сар гаргаж байгаад самнадаг. Гэхдээ зар харахад 100 мянган төгрөгийн үнэтэй байсан.

Дорноговь аймгийн Өргөн сумын малчин О.Энхцэцэг:

Хаваржилт яахав дээ л байна. Идэш муу. Ер нь өмнөх хэд хэдэн удаагийн цас орсон. Өчигдөр шороо л шуурлаа. Айлууд ямаагаа самнаад эхэлчихсэн. Ноолуур 120-130 мянган төгрөгийн хооронд байх шиг байна. Манайх ямаагаа самнаад эхэлсэн ч сая хэд хоног хүйтрээд түр азначихлаа. Самнасан ноолуураа тушаагаагүй л байна даа. Одоогоор хонь төллөж байна. Бусад нь арай болоогүй ээ.

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Батбилэг:

-Хаваржилт сайхан болж байна. Өчигдөр бага зэрэг салхилсан ч учиргүй хүндрэлтэй байгаа юм алга. Мал төллөлт 20 хувьтай байна. Ноолуурын үнэ тогтворжоогүй байна. Учир нь ямаа самналт эхлээд 10 хувьтай л явж байна. Өмнө долоо хоногт 52-ын давааны түүхий эд борлуулах цэг дээр аваачиж өгөхөд 150 мянган төгрөгийн ханштай байсан даа. Удахгүй жаахан буух байх гэж бодож байна.

Ховд аймгийн Мөст сумын малчин Ч.Төрбат:

-Манайх энэ жил 300-гаад ямаа самнана. Ноолуур 1кг нь 100 мянган төгрөг байх шиг байна. Ноолуур авч байгаа ченжүүд ч ховор байна. Манай эндхийнхэн ямаагаа самнаж дуусах үеэр хэд хүрэх бол мэдэхгүй л юм. Ер нь л өмнөх аймгуудыг бодвол килограмм тутамд 10, 20 мянган төгрөгөөр хямд өгдөг шүү.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллийг хүргэж байна


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр цагаан ноолуурын үнэ өнгөрсөн долоо хоногоос 7500 төгрөгөөр буурчээ

Аймаг

Ноолуур, кг

Ноолуур, кг

Ноолуур, кг

Ноолуур, кг

Ноолуур, кг

Ноолуур, кг

Цагаан

Бор

Цагаан

Бор

Цагаан

Бор

Цагаан

Бор

Цагаан

Бор

Цагаан

Бор

Код

Нэр

II.16

II.23

III.02

III.09

III.16

III.23

1

Архангай

2

Баян-Өлгий

115000

115000

115000

115000

115000

115000

110000

110000

110000

110000

110000

110000

3

Баянхонгор

4

Булган

55000

55000

55000

55000

55000

55000

105000

105000

105000

105000

105000

105000

5

Говь-Алтай

116000

116000

116000

116000

116000

116000

116000

116000

116000

116000

116000

116000

6

Дорноговь

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

110000

110000

7

Дорнод

150000

150000

150000

150000

150000

150000

142500

142500

8

Дундговь

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

100000

9

Завхан

120000

120000

10

Өвөрхангай

106600

106600

106600

106600

100000

100000

100000

100000

125000

125000

125000

125000

11

Өмнөговь

100000

100000

100000

100000

100000

100000

80000

80000

80000

80000

80000

80000

12

Сүхбаатар

150000

150000

150000

150000

130000

130000

130000

130000

130000

130000

13

Сэлэнгэ

120000

110000

14

Төв

120000

115000

15

Увс

16

Ховд

95000

90000

95000

90000

95000

90000

95000

90000

95000

90000

95000

90000

17

Хөвсгөл

18

Хэнтий

140000

150000

135000

19

Дархан-Уул

20

Улаанбаатар

21

Орхон

110000

100000

110000

100000

110000

100000

130000

130000

130000

130000

130000

130000

22

Говьсүмбэр

130000

100000

130000

100000


WWW.DNN.MN

Д.БАТТОГТОХ

Д.ОТГОНТУЯА

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

15 тонн хурсан хог, өнжмөл ургамлыг цэвэрлэжээ || DNN.mn

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. “Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны ажилчид хоёр өдрийн турш 8700м2 талбайг цэвэрлэн /өндөр өвсийг хадаж/ мөн Авто баазын албаны хог тээврийн техникээр 11 рейсээр 15 тонн хурсан хог, өнжмөл ургамлыг цэвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нацагдорж: Өмнө нь Тяньжинээс өдөрт 2-3 галт тэрэг гардаг байсан бол одоо нэг л гарч байна || DNN.mn

ОДООГООР НЭГ Л ГАЛТ ТЭРЭГ МАНАЙХ РУУ ЯВДАГ. ТҮҮНД 40-50 ЧИНГЭЛЭГ АЧАА ОРНО


Тяньжинд ачаа бараа бөөгнөрч орж ирэхгүй байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай холбогдох газруудаас тодруулсныг хүргэе. Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Нацагдоржоос цөөн асуултад хариулт авлаа.


-Тяньжинд ачаа бараа бөөгнөрсөн гэх мэдээлэл байна. Ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Тяньжинээс наашаа галт тэрэг цөөн тоогоор явж байгаа. Хятадын талаас тавьж байгаа цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад наашаа гарахгүй маш олон сар гацсан шүү дээ. Ер нь цар тахал эхэлснээс хойш ийм байдалтай байлаа. Арваннэгдүгээр сард нэг хэсэг ачаа сайн явсан.

Яагаад гэвэл ерөнхий сайд хятадын талтай уулзаад тэр хүрээнд асуудлыг шийдэж байсан. Дээрээс нь манай холбоо Зам тээврийн яамаар дамжуулан, Гадаад харилцааны яаманд ачаа гацсан талаар мэдээлэл хүргэн, хөлдөж муудах эрсдэлтэй ачаа бараа байгаа талаарх хүсэлт гаргаснаар арваннэгдүгээр сард ачаа бараа сайн гарсан. Өдөрт нэг галт тэрэг гардаг байсан бол тухайн үед 2-3 болгож нэмэгдүүлсэн.

Ингэснээр 4500 гаруй чингэлэг орж ирсэн. Эргээд арванхоёрдугаар сард буурч, 2700 чингэлэг орж ирсэн.

-Яагаад чингэлэг тээвэр багасчихав. Ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бол оо?

-Манайх Хятадын талаас шууд хамааралтай. Тяньжинд хийсэн ачилт, бүх захиалгууд нь дүүрээд наашаа гарах гэхээр галт тэрэгний гаралт цөөдөөд байна. Хамгийн гол нь Тяньжинээс гарах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор нэг л галт тэрэг манайх руу явдаг. Нэг галт тэргэнд 40-50 чингэлэг ачаа орно. Түүнийг магадгүй 2-3 болгож байж ачаа тээврийн ирэлт нэмэгдэнэ гэсэн үг.

-Тяньжинд одоогоор яг хэдэн чингэлэг ачаа байгаа юм бэ?

-Манайх Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй гишүүн байгууллагатай мэргэжлийн холбоодын нэг. Тэгэхээр манайд гишүүн бус байгууллагууд бас бий. Тэдгээрийн ачаа барааг мэдэхгүй байна. Манай гишүүн байгууллагуудын хувьд сүүлд авсан мэдээллээр 4600-гаад чингэлэг байгаа.

-Сүүлд авсан мэдээлэл гэдэг нь яг хэзээ вэ?

-Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор дөч гаруй хоногийн өмнө. Хоёрдугаар сарын эхээр авч байсан мэдээлэл.


АРВАНХОЁРДУГААР САРААС ХОЙШ НИЙТ 17 ЧИНГЭЛЭГ ГАЦЧИХСАН, ИРЭЭГҮЙ Л БАЙНА


Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооноос уг мэдээллийг өгөв. Харин энгийн карго ачилтын компаниас дараахь тодруулгыг өгсөн юм. “Чингэлэг тээвэр” карго компанийн менежэр Ү.Сайнбатаас тодрууллаа. (Нэрийг өөрчлөв)


-Танай ачаа хэзээ наашаа хөдөлсөн юм бэ?

-2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд дөрвөн контейнер Солонгосоос наашаа хөдөлсөн. Арванхоёрдугаар сарын аравд гаргаад дахиад гурав, 2022 оны эхээр дахиад арав хөдөлсөн. Нийлээд 17 чингэлэг гацчихсан, ирээгүй л байна. Бид “Туушин” компанитай олон жил хамтран ажиллаж байгаа. Өнөө өглөөхөн (өчигдөр) ачаа хариуцсан захиралтай нь яриад урд манай бараа байгаа юм шиг байна. Тяньжинээс наашаа вагон тавилт нь байхгүй болчихсон гэсэн. Гуравдугаар сард хоёр л удаа вагон тавилаа. Нэг вагонд 50-иад чингэлэг тавигддаг. Олон чингэлэг байгаа болохоор дарааллаараа явахаар удаж байна гэсэн хариу өгсөн. Ганцхан манайх ч биш, бүх карго оруулж ирдэг компаниуд ингэж байгаа.

-Ямар хүчин зүйл нөлөөлөөд вагон тавилт нь багассан талаар мэдээлэл байна уу?

-Зам, тээвэр хөгжлийн яам, Хятадын элчин, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо гээд маш олон газарт холбогдох бичиг баримт, хүсэлтээ өгсөн. Хоёрдугаар сард ачаа таталт сайжирсан. Оны өмнө арваннэгдүгээр сард нэг хэсэг сайжирсан. Одоо дахиад хэвэндээ орчихлоо. Бидэнд ямар ч арга алга, дарааллаар нь явуулна гээд хүлээгээд л байж байна. Зарим ачаа нь улирлын чанартай. Одоо орж ирж амжихаасаа өнгөрсөн. Дахиад нэг жил хадгалах нь байна шүү дээ. Энэ ганцхан манай компанийн асуудал биш.

Нийтээрээ л байгаа юм. Тээвэр зууч яг аль яаманд харьяалагддаг юм бэ. Гадаад харилцааны яам юм уу, Зам, тээвэр хөгжлийн яаманд юм уу? Тодруулаад ачаа бараа оруулж ирэх асуудлыг хурдавчлуулбал сайн л байна. Мөнгө төгрөгөө төлчихөөд байхад эргэлтэд ордоггүй. Бараа таваар ирдэггүй. Ямар ч төлөвлөлтгүй болчихсон. Өгдөг, авдаг юмаа нийлүүлж чаддаггүй. Тээврийн зардал нь өсөөд хүндрэлтэй асуудал зөндөө байна.

-Хоног хугацаа өнгөрөх тусам тээврийн төлбөр нэмэгдэх үү?

-Тээвэр зуучийн компаниуд яг яадгийг сайн мэдэхгүй байна. Солонгосоос Тяньжин хүртэл солонгос компани нь хариуцаад, Тяньжинээс Замын-Үүдийн боомт хүртэл хятад компани хариуцаад, Замын-Үүдээс нааш оруулж ирэхийг нь монгол компани хариуцдаг байхгүй юу. Эд бүгд хоорондоо гэрээтэй байгууллагууд. Бид бол тогтсон үнээрээ л явуулчихна, “Туушин” компанийн хэлсэн үнээр. Тэр үнэ одоохондоо өөрчлөгдөхгүй. “Туушин” болохоор цаад гадаад байгууллагатай яаж ажилладаг талаар мэдэхгүй юм. Хадгалалт, тээвэр гээд зөндөө л асуудал гардаг л байлгүй. Одоо түгжрээд байгаа учраас тээврийн зардал бага багаар нэмэгдэнэ гэж ойлгож болно. Сүүлийн зургаан сард хэдэн ч удаа нэмэгдчихэв.

-Тяньжинд маш олон чингэлэг байгаа талаар та мэдээлсэн байсан. Яг хэд байгаа юм бол?

-Өглөө “Туушин” компанитай ярихад тэдний 7000 гаруй контейнер байгаа юм шиг байна лээ. Солонгосоос долоо хоногт хоёр удаа усан онгоц явдаг байсан бол одоо нэг удаа явдаг болчихсон. Тодруулаад бусад улсад ямар байгаа талаар асуухаар Хятадаар дамжаад Казахстан, Үрэмчээр явж байгаа тээвэр хурдан явж байна гэж солонгосууд хэлээд байгаа. Манайх төлбөр тооцооны нарийн асуудалтай. Контейнер гарахгүй зөндөө удна. Тэгээд тал талаасаа шахалтад ороод хэцүү л байгаа гэв.


ГАЗРЫН АЧААНААС УДААН ОЧСОН ХЭРНЭЭ ЭКСПРЕСС АЧААНЫ ҮНЭ ТӨЛСӨН


Харин энгийн иргэдийн бараа яаж ирж байгаа талаар Солонгосоос хүүхдүүддээ ачаа явуулсан иргэн Н.Цэцэгнавчтай ярилцлаа.


-Та Монгол руу хэзээ ачаа илгээсэн юм бэ. Хэзээ энд буув?

-Экспресс үйлчилгээгээр 21 хоноод очно гэсэн. Гэтэл дөрвөн сар гаруй болоод Монголд буусан байна. Миний ачаа 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд ачуулаад 2022 оны гуравдугаар сарын 16-нд буусан байна лээ. Дараа нь нэгдүгээр сард илгээсэн газрын ачаа одоо сураггүй л байна. Газрын ачаанаас удаан очсон хэрнээ экспресс ачааны үнэ төлсөн.

-Экспресс хүргэлтэд хэдэн төгрөг төлдөг юм бэ?

-Газрын ачаа 1 кг нь 1200 вон, Монголд төлөх нь 1 кг ачаанд 8900 төгрөг гэж байсан. Сая очсон бараанд хүүхдүүддээ нөүтбүүк, хувцас гутал явуулсан. Өмнө нь хүүхдүүддээ нэг удаа идэх зүйл явуултал хөгцрөөд очсон байна лээ. Ачаа хэвийн явж эхэлсэн гэсэн мөртлөө ялгаа алга. Иргэд л хохирч байна.

-Ачаа тээврийнхээ үнийг нэг талдаа төлдөг үү?

-Тийм. Би эндээс ачааны төлбөрөө төлбөл хүүхдүүд авна. Төлөхгүй бол хүүхдүүд ачаагаа буухаар нь төлөөд авна. Гэхдээ эндээ ачааныхаа үнийг төлөөд явуулсан нь арай хялбар санагдсан хэмээв.

Энэ талаар бид холбогдох мэргэжлийн байгууллага болох Зам, тээвэр хөгжлийн яамнаас тодруулсан юм. Гэвч Тяньжинд одоогоор 5250 чингэлэг ачаа байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Хөрөнгийн бирж арилжаагаа хэсэгчлэн нээлээ || DNN.mn

Хоёрдугаар сарын 25-наас хойш хаалттай байсан Москвагийн Хөрөнгийн бирж өчигдрөөс арилжаагаа хэсэгчлэн нээжээ.

Москвагийн цагаар 09.50 цагт эхэлсэн арилжаа дөрвөн цагийн турш үргэлжилж 33 компанийн хувьцаа арилжсан байна. Үүнд “Gazrpom”, “Sberbank” зэрэг ОХУ-ын томоохон компаниудын хувьцаа багтаж байгаа юм. Хэдийгээр арилжаа нээгдсэн ч гадаадын хөрөнгө оруулагч нарыг хувьцаагаа борлуулахыг зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-д өрнөдийн орнуудын зүгээс олон тооны хориг тавьсан. Инфляц хурдацтай эрчимжиж байгаа энэ үед ОХУ-ын Засгийн газраас дотоодын хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахаар хувьцаа худалдан авахаа мэдэгдээд байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Хяналтын ерөнхий хороо Увс аймагт ажиллаж байна || DNN.mn

Увс аймгийн МАН-ын 1000 орчим гишүүнийг үндэслэлгүйгээр бүртгэлээс хасч оронд нь өөр намын болон нам бус хүмүүсийг оруулах замаар МАН-ын дотоод сонгуулийг будлиантуулсан гэх асуудлаар 1018 хүн гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүн Увс аймагт ажиллаж, гомдол мэджэллийг хянаж буй мэдээлэл байна. Уг гомдлыг хянан шалгаад батлагдвал намын дүрмийн дагуу холбогдох хүмүүсийг намаасаа хөөх хүртэл шийтгэл хүлээдгэх аж. Энэхүү асуудалд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар хамааралтай гэх мэдээлэл байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зохиолчид У.Хүрэлсүхийг магтаад эхлэх нь юуных вэ || DNN.mn

Ерөнхийлөгч саяхан зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Зохиолчдын хоёр хороог нэгтгэх тухай ярьсан байна. Ер нь У.Хүрэлсүх сүүлд хуваагдсан холбоо бүрийг нийлүүлж эв нэгдэлтэй байлгах гэж үзэж байгаа л даа. Цагаан сарын өмнөхөн бөхчүүдтэй уулзаж эвтэй найртай байхыг үүрэгдсэн. Аливаа зүйл эв түнжинтэй байх шиг чухал юм үгүй. Төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээрээ эрх үүрэг нь мөн. Гэхдээ Ерөнхийлөгчтэй уулзсан бүхэн түүнийг магтан мандуулж, дээд зэргээр өргөмжилж байгаа нь зарим үед хэтийдэх юм. Түүнтэй уулзсан зохиолчид нулимс унагах нь холгүй магтаж, олон нийтийн сүлжээнд ил цагаан бичиж байна.

“Цэдэнбалаас хойш анх удаа төрийн тэргүүн зохиолчдоо хүлээж авлаа” л гэнэ, “Өмнөх Ерөнхийлөгч булчин шөрмөсийг шүтэж, оюуны салбарыг хаясан, тэгвэл Хүрэлсүх Ерөнхийлөгч маань зохиолчдоо дээдэллээ” гээд бялууртал нь бичиж байна. Нийгмийг эрүүлжүүлэх, нийгэмд бугширсан зүйлийн үнэн мөнийг зоригтойгоор хэлэх үүрэгтэй зохиолчид төрийн тэргүүнээ хэл амаа олохгүй магтаж байгаа нь зөв үү. Энэ байдлаараа социализмын үе рүүгээ ухарч байх шиг санагдах юм. Хуучин нийгмийн үед зохиолчид шиг эрх дархтай, нэр төртэй хүмүүс байгаагүй. Яагаад гэвэл тэд эрх баригчдыг, нам засгийг магтан дуулагчид байсан. Главлит гэж айхтар байгууллага байлаа. Пүрэвдорж гуайн “Чингис” тэргүүтэй бүтээлүүд, Чойномын эсэргүү шүлгүүд араанд нь зуугдаж байсан. Тэгвэл өнөөгийн зохиолчид Ардын намыг, Хүрэлсүхийг магтан дуулагчид болох юм биш байгаа даа гэх хар төрж байна. Ерөнхийлөгч шинжлэх ухааны эрдэмтдийг мөн хүлээн авч уулзсан гэсэн. Эрдэмтэд Ерөнхийлөгчөө бас л магтаад байна гэсэн. Энэ чигээрээ байвал зохиолч, эрдэмтэн, урлаг соёлын зүтгэлтнүүд Хүрэлсүхийг өргөмжилсөн, Хүрэлсүх нь тэдэнд баруун солгойгүй гавьяатын тэмдэг зүүж өгсөн ийм байдал руу орох юм биш байгаа. Бүгд гавьяат, хөдөлмөрийн баатар болж мандаад байдаг. Гэвч улс орны байдал улам уруугаа эргэж эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн, ажил хийдэг хүнгүй, нэг хүнийг тахин шүтсэн ийм “там”-ын орон болох юм биш байгаа даа, бурхан минь

Д.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Зогсоол хэсэгчилсэн арга хэмжээ эхэллээ || DNN.mn

Сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон автомашины эзэнийг олж, зогсоолыг нь чөлөөлнө

2022.03.23 ны өдрийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны НИЙТ СӨХ-ны “ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН” -өөр зогсоолын асуудлыг хэлэлцлээ. Манай хороонд нэг өрх 2,3 машинтай байгаа бөгөөд зогсоол нэн хүнд байна.
Мөн машины оршуулгын газар бий болсон, ростер буюу 14/14 -өөр орон нутагт ажилладаг хүмүүс маань аюулгүй байдлыг нь ашиглан тавьж хаяад 14 хоногийн дараа ирж авдаг, зарим хотхоныг барьсан компани хашаагаа чөлөөлж зогсоол хийгээгүй зэрэг асуудал байна.
Тиймээс зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо.
ЗОГСООЛ ХЭСЭГЧИЛСЭН АРГА хэмжээний хүрээнд сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон машины эзэн холбогдогчийг олж тодруулж үзлэг хийн, чөлөөлөх шаардлагатай тавих юм.
Яг одоо 13 хотхонд 38 машины эзэн холбогдогчийг олж, тогтоохоор ажиллаж байна.
Иргэд маань өөрийн хороо хотхонд орхигдсон машинуудыг мэдээлж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Categories
мэдээ нийгэм

Явган зорчиж байсан 4 хүүхэд автомашинд мөргүүлжээ || DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 23 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж бэртсэний 4 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргөгдөх хэлбэрээр осолд өртсөн байна.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 303 орон нутагт 68 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

​Хойд Солонгос тив алгасагч пуужин амжилттай туршсанаа зарлав || DNN.mn

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баасан гаригт тус улсын зэвсэгт хүч тив алгасагч “Hwasong-17” пуужинг амжилттай туршсан талаар мэдээллээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдсан бөгөөд “Энэхүү стратегийн шинэ зэвсэг нь Хойд Солонгосын хүчийг дэлхий дахинд тодорхой харуулах болно” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Хойд Солонгос 2017 оноос хойш анх удаа алсын зайн тусгалтай пуужингийн туршилт хийлээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр тив алгасагч пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох талбайгаас хөөргөсөн аж. Улмаар пуужин дээд тал нь 6248.5 километрийн өндөрт хүрч, 1090 километр гаруй зай туулж, Япон тэнгисийн баруун хэсэг дэх байг амжилттай устгасан байна. Өмнөд Солонгос болон Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр тив алгасагч “Hwasong-17” пуужин нь Хойд Солонгосын зүгээс өмнө нь туршиж байсан стратегийн зэвсгүүдээс хамгийн өндөрт хүрч, хол зай туулсан хамгийн хүчирхэг пуужин болж байгаа аж.

Зэвсгийн шинжээчдийн хувьд “Hwasong-17” пуужингийн туршилтаас харахад Хойд Солонгосын стратегийн довтолгооны хүч АНУ-ын зүүн эрэгт цөмийн цохилт өгөх потенцалд хүрсэн гэж тооцоолжээ.

Хамгийн гол нь, Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан их гүрнүүдийн дунд цөмийн дайн гарч болзошгүй болгоомжлол үүсээд байгаа энэ үед Пхеньян стратегийн шинэ зэвсэг туршсан явдал нь дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болоод байна. Мөн ажиглагчид Пхеньяны энэхүү үйлдэл нь Өмнөд Солонгост барууныг баримтлагч шинэ Ерөнхийлөгч гарч ирснээр Солонгосын хойгийн харилцаа хурцдах хүлээлт үүсээд байгаа асуудалд анхааруулга өгөх зорилготой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Guardian, Yonhap