Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Даваадорж: Хөгжлийн банкны асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна || DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах талаар АН-ын бүлгийн даргын санаачилгыг гишүүд дэмжээд байгаа харагдлаа. Түр хороо байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэсэн заалт бий. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилга гаргасан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн түүний санал санаачилгыг дэмжиж гарын үсэг зуржээ. Удахгүй 19 гишүүн зурах нь тодорхой байна. Миний хувьд, парламентын мөрдөн шалгах ажиллагаа нь парламентаас Засгийн газрын үйл ажиллагааг шалгах үүргээ биелүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл гэж харж байгаа.

Өнгөрсөн жилийн сүүлээр их хурлын хяналт шалгалтын тухай хууль баталснаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Аливаа шалгах асуудлаар мэргэжлийн шинжээч, хянан шалгагч нар ажиллуулах, үндсэн нотлох баримт бичигтэй танилцах, гэрчийг дуудаж асуух зэргээр эрх мэдэл нэмэгдсэнтэй холбоотой улстөржилтөөс ангид үнэн зөв дүгнэлт гарах байх гэж найдаж байна.

-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг УИХ-аас томилогдсон шүү дээ. Тэдний үйл ажиллагаанд сөрөг хүчин ямар дүгнэлттэй байгаа бол?

-Тус ажлын хэсэг өөрийн шалгах ажлын хүрээндээ сайн ажиллаж байгаа ч иргэдийн хүсэн хүлээж буй шийдэл гарахгүй болов уу. Учир нь тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг байцаах, тухайн үеийн банкны зээл гаргасан эрх мэдэлтнүүдээс тодруулга авахаас эхлээд боломжгүй асуудал бий. Анх тус ажлын хэсгийнхэн шалгах материал хууль хяналтын байгууллага дээр байгаа учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй талаар яригдаж байлаа. Мөн Хөгжлийн банкны удирдлагын зүгээс зээлийн материал дотроос зарим шаардлагатай нотлох бичиг баримт алдагдсан талаар ярьж байсан. Тэгэхээр мэргэжлийн шинжээчид, хууль хяналтынхны оролцоогүй бодит дүгнэлт гарахгүй гэж үзээд тус банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах санаачилгыг гаргасан гэж ойлгож болно.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө хэрэгтэй байгаа. Иймд Хөгжлийн банкны асуудлыг ил болгов уу?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэж яригдаж байсан. Энэ бол асар их хэмжээний санхүүжилтийн асуудал. Гаднаас зээл авах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд босгох хоёрхон арга л бий. Гэвч Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний зээл авах, бонд босгох боломж хуулиараа боломжгүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан гадаад өрийн босго заасан хэмжээнээсээ хэтэрчихсэн явж байгаа. Монгол Улс гадаад өрийн хавханд гүн бат шигдсэн. Харин яаж энэ байдлаасаа гарах вэ гэдэг нь өнөөгийн манай улсын хувьд номер нэг асуудал. Тооцоо судалгаагүй зээл авдаг, их наядаар хэмжигдэх хөтөлбөр зарладаг замбараагүй байдал газар аваад байна. Нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн дампуу улсуудын нэг гэдгээ ч мэдэхгүй тууж явна. Монгол Улсын нийт гадаад өр өнгөрсөн оны байдлаар 33.2 тэрбум ам.доллар болсон. Нэг хүнд оногдох гадаад өр 30 сая төгрөг гэсэн үг. Нийт гадаад өрийн Засгийн газарт ногдох өр гэхэд л 8.5 тэрбум ам.доллар. Монголбанкных нь 2.5 тэрбум. Бусад баталгаа гаргасан өр зээлийг тооцвол нүсэр тоо гарна. Гэтэл манай улсын ДНБ ердөө 13 орчим тэрбум ам.доллар шүү дээ. Энэ бүхнийг эрүүл ухаанаар тооцож үзвэл ямар ч Засгийн газрын тэргүүний амнаас дахиж гаднаас мөнгө зээлнэ гэдэг өгүүлбэр гарах ёсгүй. Бид авсан бондоо нэрийг нь өөрчлөөд хэмжээг нь нэмээд л яваад байгаа. Тэртээ 2012 онд Сү.Батболдын авсан Евро бонд нэрээ хувиргаад л явж байгаа.

-Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж үзээд байгаа бололтой. Харин таны хувьд тус банкны нийгэмд хөндөж гаргаж ирсэн асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ маш их. Эргэж төлүүлэх боломж нэн хүнд. Төрийн байгууллагуудын зүгээс авсан зээл багагүй хэмжээтэй бий. Тэгэхээр чанаргүй зээлийг төллөө гэхэд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд элдэв хөтөлбөрүүдэд хэрэглэх боломж байхгүй. Ирэх жил валютын ханш нь 3000 төгрөг дотроо эргэлдэж байвал Хөгжлийн банк хоёр их наяд гаруй төгрөг төлнө. Ойролцоогоор 800 сая ам.доллар гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө төлөх ёстой. Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг маш анхааралтай харж байгаа. Тус банк дээр үүссэн асуудлыг хэрхэн зөв зүйтэй шударга шийдэхээс гадны хөрөнгө оруулагчдын Монголд хандах хандлага тодорхой болно.

-Хөгжлийн банкны хууль өөрчлөгдсөнөөр иргэдэд очдог байсан зээл эрх мэдэлтнүүдийн бизнесийг санхүүжүүлж, банкийг дампуурлын ирмэгт авчирлаа гэсэн шүүмжлэл бий шүү дээ. Хуульд өөрчлөлт оруулснаар зээлийн хэмжээ, улс оронд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудад хэрхэн нөлөөлөв?

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэн баталсан. Анхны хуульд хоёр чухал заалт байсан. Нэг нь, “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална”. Нөгөөх нь, “Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарна” гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл, 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай байжээ. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэчилсэн хуулиар, “Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална”, “Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй”, “Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй” гэдэг гурван заалт орсноор замбараагүй зээл олголтын түүх эхэлсэн. 2017 он хүртэл 2000 орчим зээлдэгчид зээл авч байсан бол 2017 оноос хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авчээ. 2017 он хүртэл тус банкны зээлээр хийсэн бүтээснийг яривал маш их цаг орно. Авто замын салбарт 2240.5 км хатуу хучилттай авто зам, төмөр бетон болон хөвдөг гүүр, “Дэд бүтэц”-ийн 25, нийт 50 төсөл хэрэгжсэн. Амгалан дулааны станц ашиглалтад орж, ДЦС-3, ДЦС-4 хүчин чадал 173 МВт-аар, нэмэгдэж, дулаан болон цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулаан дамжуулах төвүүд баригдсан. Нийслэлд 33 замын уулзварыг өргөтгөж, хэд хэдэн томоохон зам тавьсны хүчинд Улаанбаатар хот өнөөдөртөө тэг зогсолт хийлгүй явж байна. Олон мянган өрх шинээр байртай болсон, хэд хэдэн цементний үйлдвэр ашиглалтад орж, арматураа дотооддоо хийх боломж бүрдэж байв. Тоочвол улс орны хөгжилд хэрэгтэй маш олон чухал бүтээн байгуулалт босжээ. Харин 2017 оноос хойш улс оронд хэрэгтэй нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийснийг би лав мэдэхгүй байна.

-Хөгжлийн банкны нууцын зэрэглэлд байсан материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болголоо. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Хөгжлийн банкинд нийтдээ дөрвөн удаа шалгалт оруулсан. Анхных нь 2016 оны сүүлээр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн шалгалт. УИХ дээр мэргэжлийн түвшний бус улстөржсөн гэдэг дүгнэлтийг тухайн үеийн Ардчилсан намын бүлгээс өгч байсан. Энэ шалгалтын материалыг саяхан нууцын зэрэглэлээс гаргасан. Үнэхээр хулгайн том асуудал байсан юм бол өдий хүртэл МАН яагаад амаа хамхисан юм бэ. Гэмт хэрэг байсан юм бол өнөөдрийг хүртэл хэн дарагдуулав гээд маргааны сэдэв эхэлнэ. Дараа нь 2019 онд Аудитаас гүйцэтгэлийн аудит хийсэн. 2020 онд Сангийн яам, Монголбанкны хамтарсан, шалгалт болон 2021 оны долдугаар сарын 31-ний өдөр хийсэн Монголбанкны шалгалт тус банкны бүх но-г ил болгосон байдаг юм. Энэ сүүлийн хоёр шалгалт мэргэжлийн түвшинд хийгдсэн ч өнөө болтол нууцын зэрэглэлд байна. Хөгжлийн банкны асуудал ийнхүү хоёр жилийн өмнөөс ил болсон. Түүнээс биш банкны актив, пассиваа ялгахгүй сэтгүүлчид илрүүлсэн юм байхгүй. Хэтэрхий улс төржүүлж, нийгэмд улс төрийн өрсөлдөгчөө намнах байдлаар ашиглаж байна.

-Манай улсын банкуудын нийт зээлийн хэмжээг сонирхуулахгүй юу. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-Монгол Улсад арав орчим арилжааны банк үйл ажиллагаа явуулж нийт 21 их наяд орчим зээлийн өртэй байгаа. Үүнээс хоёр их наяд орчим зээл чанаргүй ангилалд багтаж байна. Энэ хоёр их наядын бараг 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. Төр банк удирдаж чадахгүй гэдгийг эндээс харж болно. Хөгжлийн банкны асуудал Монгол Улсын банкны салбар, санхүүгийн салбарыг донсолгох, цаашлаад улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна. Чанаргүй зээл улс орны эдийн засагт ямар хор хохирол авчрахыг тоймлож хэлье. Чанаргүй зээлийн төлөлт хүндэрвэл төсвөөс төлнө. Бодит секторт зээл олголт багасахад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд огцом буурдаг. ОУВС-гаас Төв болон Зүүн Европын 16 орны 1998-2011 оны туршлагад хийсэн судалгаагаар эдийн засагт чанаргүй зээлийн хувь нэг нэгжээр нэмэгдэхэд ажилгүйдлийн түвшин гурван жилийн дотор 0.5 нэгжээр, эдийн засгийн өсөлт хоёр жилийн дотор нэг нэгжээр буурсныг тогтоожээ. Хариуцлагатай зээлдэгчид чанаргүй зээлтэй холбоотой, түүнийг шийдвэрлэхэд зарцуулах үргүй зардлыг дам хариуцан төлж байдаг. Зээл олголт буурах нь зээлийн хүү өсөх суурь нөхцөл болдог гээд тоочвол энэ банк Монгол Улсын хөгжилд сайнаар биш, саараар нөлөөлж байгааг анзаарч болно.

-Олон улсад Хөгжлийн банкны амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн туршлагуудаас сонирхуулахгүй юу?

-Дэлхийн 30 орчим улсад Хөгжлийн банк байгуулж байсан. Япон, Солонгос, Хятад, Сингапур зэрэг улсад амжилттай ажилласан түүхтэй. Харин Өмнөд Америк, Африкийн орнуудад өмнөх зорилтоо биелүүлж чадаагүй. Дээр нь Монгол Улс нэмэгдэж байна. Хөгжлийн банк хэрвээ цаашид хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй нэрээ сольсон болоод чанаргүй зээлүүдээ активын удирдлагын компанид шилжүүлчихээд дахин гаднаас санхүүжилт аваад явна гэвэл хэдэн жилийн дараа Монгол Улс төрийн банкнаас болоод дампуурах дээрээ хүрч болзошгүй. Зээлтэй ААН-үүдээ нийтэд нь харлуулж, нэр хүндэд нь халдахаас илүүтэй гадны хүү багатай зээлийн олголтод улстөрчдийн оролцоог таслан зогсоох учиртай. Энэ маш амархан. Бондын аливаа санхүүжилтийг төрийн оролцоогүй арилжааны банкуудаар дамжуулж хийх явдал юм. 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банкны 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө хэрхэн барагдуулах, Засгийн газрын гадаад өрийн тэлэлт, түүнтэй холбоотой эрсдэлийг хэрхэн шийдвэрлэхийг гадаадын хөрөнгө оруулагчид нэн анхааралтай ажиглаж байгаа. Иймээс улс төрийн шийдлээс илүүтэй эдийн засгийн оновчтой арга хэрэгслүүдийг ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг цогцоор шинэчлэх, төрийн аливаа оролцоог санхүүгийн салбараас холдуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан луу өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 28, Сумъяа гариг. Билгийн тооллын 26, тооно одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:39 цагт мандан, 19:15 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Манай эрх баригчид барьцаалагджээ” гэж хардахаар байна” хэмээн өгүүллээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:
Би ноолуур авахгүй.
Зарлачихъя, бүр битгий
өг. Монголчууд 1990 онд
ямар байсан түүн рүүгээ
явж байна” хэмээн ярьсныг XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Монполиметынхон аж
үйлдвэржилтийг чимээгүйхэн
түүчээлж, Өргөн суманд их
хөдөлмөр өрнөж байна” гэв.

“Хөгжлийн банкийг хөмрүүлэгчид буюу
ТУЗ яаж ажилладаг байв?” гэснийг “Цаг үе, үзэл бодол” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Манай эрх баригчид
барьцаалагджээ” гэж
хардахаар байна” хэмээн өгүүллээ.

Улсын арслан
Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн “МҮБХ Э.Оюунболдын асуудлыг
шийдвэрлэхдээ огт тайлбар мэдүүлэг
аваагүй. Эрхийг нь шууд хасчихсан” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байна || DNN.mn

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагаа нь Увс аймгийн (Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан Ховд), Говь-Алтай аймгийн (Дарви, Шарга, Баян-Уул, Жаргалан), Баян-Өлгий аймгийн (Бугат,Толбо) сумын зорилтот 11 сумын ерөнхий боловсролын сургуульд өрнөж буй.

Энэхүү төслийн зорилго нь сурагчдад ирвэсийг танин мэдэж, түүнийг хамгаалахад оролцож чаддаг болох замаар тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зорилтот 11 сумын сургууль “Миний нутгийн ирвэс” сэдэвт сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулан, туршиж байгаа билээ.

Тухайлбал, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг, агуулга, арга зүйг нэвтрүүлэх замаар “Миний цоохор найз” сэдэвт 4, 6 дугаар ангийн сургуулийн сургалтын хөтөлбөр (ССХ) боловсруулж, хэрэгжүүлэн цахим хичээлүүдийн эхний хувилбарыг багш нар бүтээгээд байна. Мөн 5 болон 7 дугаар ангийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших ажлыг өнгөрсөн хичээлийн жилд сургууль, багш нарын оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан аж.

Өнгөрсөн хугацаанд боловсруулсан хичээлийн хөтөлбөрөө нэгтгэн дүгнэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий уулзалтыг гурван өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэ үеэр зорилтот 11 сумын 45 багшийг чадавхжуулж, тэдний санал бодлыг сонслоо.

Цаашид зорилтот сургуулийн 5, 7 дугаар ангийн туршилтын хувилбарыг эцэслэн сайжруулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгоход хамтран ажиллах хүрээнд сургалтын хөтөлбөрийн цахим агуулга (e-content) бүтээсэн эхний хувилбарыг эцэслэн сайжруулахад агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлж зөвлөн чиглүүлэх аж. Мөн 8, 9 дүгээр ангийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зүгээс гол чиглэлээ болгон ажиллана гэж мэдээллээ.

Ийнхүү шавь нараа нутгийнхаа онцлогийг танин мэдсэн, байгаль хамгаалах уламжлал, үнэ цэн, ач холбогдлыг ойлгодог иргэн болгон хүмүүжүүлэх хичээлийн хөтөлбөр боловсруулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа хүндэт багш нарт албаныхан талархал илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

​Нэр дэвшигч Х.Баттулга гомдол гаргалаа || DNN.mn


Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Гэтэл Х.Баттулгыг энэ удаа ноцтой хүн амины гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж “Монгол Улсын түүхэн дэх хамгийн хар Ерөнхийлөгч асны эрүүгийн гэмт хэргүүдтэй танилц” нэртэй гарчиг бүхий ‘Offshore news’ сониныг хөдөө орон нутагт тэр дундаа Говь-Алтай аймагт 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө айл өрхүүдэд эзэн нь үл мэдэгдэх хэлбэрээр тараасан ноцтой зөрчил гарчээ.

Иймд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо энэ сонинтой танилцан, хэрхэн тараагдсан, ямар учраас нэр дэвшигчийг хүн амины гэмт хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн болохыг тогтоож арга хэмжээ авахыг хүсэн Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан байна.

No description available.

No description available.


Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн ажилтнуудын 80 орчим хувь нь залуу эмч нар байна || DNN.mn

Дэлхийн эмч нарын өдрийг угтан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нийт эмч нарын дунд “Алтан чагнуур-2022” урлагийн бага наадмыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь 500 гаруй ажилтантай. Үүний дотор 200 орчим эмч байгаагаас 80 орчим хувь нь залуу үеийнхэн юм.

Энэ удаагийн урлагийн наадам нь эмч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нөхөрсөг байдлыг бий болгох, ардын урлагийг өвлүүлэх, тэдний авьяас билгийг нээн тодруулах, хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Дээрх урлагийн бага наадамд оролцогч баг тус бүр ахлагчтай бөгөөд өөрийн онцлог, уриаг агуулсан лого, таних тэмдэг, хувцсаар жигдэрсэн байна.

Тэд чөлөөт сэтгэлгээ бүхий багийн мэндчилгээ, баруун монгол ардын богинын дуэт дуу, монгол ардын хамтлаг бүжиг, “Яг түүн шиг” хөгжөөнт номинаци гэсэн төрлөөр сонирхолтой үзүүлбэр үзүүлж, өрсөлдөв.

Улмаар зургаан багийн үзүүлбэрийг мэргэжлийн шүүгчид онооны системээр дүгнэж, эхний гурван байрт өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.

Үүнд тэргүүн байрт Поликлиникийн эрхлэгч, их эмч Л.Бадамхорлоо ахлагчтай баг, дэд байрт “Дэмжих төв”-ийн эрхлэгч, их эмч Б.Сүхнаран ахлагчтай баг, гуравдугаар байрт Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Н.Баясгалмаа ахлагчтай баг тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Ховд лиг-2022” спортын дөрөвдүгээр наадмын нээлт боллоо || DNN.mn

Улаанбаатар хот болон Ховд аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа “Ховд лиг-2022” спортын дөрөвдүгээр наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ өдөр боллоо.

50 сая төгрөгийн шагналын сантай энэхүү наадмын хүрээнд Сагсан бөмбөг болон Волейболын эрэгтэй, эмэгтэй багуудын тоглолт явагдаж байна.

2014 оноос анх санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү спортын наадам дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалж сүүлийн хэдэн жил өнжөөд байсан бол энэ жил дахин нээж байгаа нь энэ юм.

Тэмцээний үйл ажиллагаа нь спортод хайртай хүмүүс нэгэн дээвэр дор цуглаж, Ховд нутгийнхаа аваргуудыг тодруулах, харилцан туршлага судлах боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой аж.

Энэ жилийн “Ховд лиг-2022” тэмцээний онцлог нь Улаанбаатар хотод шагналт байр эзэлсэн залуус Ховд аймагт шагналт байр эзэлсэн залуустай цомын аваргын төлөө хүч үзэх юм байна. Лигийн тэмцээнийг зөвхөн амралтын өдрүүдээр буюу бямба, ням гарагт зохион байгуулна.

Ховд аймагт болж буй лигийн тэмцээнд л гэхэд 300 гаруй тамирчин өрсөлдөж буй.

Улаанбаатар хотын “Ховд лиг”-т шагналт байрт шалгарч, амжилт үзүүлсэн топ багууд Ховд аймагт шагналт байрт шалгарсан “Ховд лиг”-ийн топ багуудтай цомын аваргын төлөө тоглох финалын арга хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдөр Ховд аймгийн Спортын төв ордонд болно.

Categories
гадаад мэдээ

Оросын цэргүүд Украины эзлэгдсэн хотыг орхиж явахаар даргатай нь тохиролцжээ || DNN.mn

Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нэг хотын оршин суугчид Бямба гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны үр дүнд хоригдож байсан хотын даргаа суллуулжээ.

25,000 орчим оршин суугчтай Славутич хот нь Чернобылийн атомын цахилгаан станцад ойрхон оршдог бөгөөд Оросын цэрэг Украинд халдсан өдрөөс хойш удалгүй эзлэгдэж байсан юм.

Цэргийнхэн хотын дарга Юрий Фомичевыг баривчилж хориод байжээ.

Иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг цэргүүд эхлээд хүч хэрэглэн тараахыг оролдсон байна. Цэргүүд агаарт хий буудаж, утаат гранат дэлбэлсэн боловч жагсаал таралгүй, харин улам өргөжсөн гэнэ.

Ингээд эцэст нь Оросын цэргийнхэн хотын дарга Фомичевыг суллан явуулжээ. Хэрвээ хотод Украины цэрэг байхгүй, иргэдийн гар дээр галт зэвсэг байхгүйг баталж чадвал цэргүүд хотоос гарах тохиролцоо хийснийг Фомичев энэ үеэр жагсагчдад мэдэгджээ.

Хотод шалгалт явуулсны дараа цэргүүд гарах ба ингэхдээ хотын гадна харуулын нэг пост үлдээхээр болсон байна.

Оросын зэвсэгт хүчин эзлэн авсан Украины хотууддаа хяналт тогтооход хэцүү болсныг энэ явдал харуулж байгаа юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд явуулж буй ажиллагааныхаа цар хүрээг хумьж, тус улсын дорнод хэсгийн Донбассыг чөлөөлөхөд хүчээ төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг Баасан гарагт мэдэгдсэн билээ.

Гэхдээ Украины тал үүнд эргэлзэж байна. Оростой явуулж буй яриа хэлэлцээний ахлагч, Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өчигдөр хэвлэлд ярихдаа “Би үүнд итгэхгүй байна. Тэдний сонирхол Донбасс биш. Тэдний гол зорилго бол Киев, Чернихов, Харьков, бас Мариуполийг эзэлж, биднийг Азовын тэнгисээс салгах юм. Тэд хүчээ татаж байгаад дахин хуваарилаад довтлохоор зэхэж байж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ нийгэм

Жүдоч Ц.Наранжаргал боксын улсын аваргаас мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав | News.MN

Боксын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилсээр.

Энэ удаагийн улсын аваргад жүдо бөхийн Азийн аварга, Азийн наадмын гурван мөнгөн медальт, багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргал өрсөлдөж буй.

Жүдогийн улсын 11 удаагийн аварга тэрбээр хагас шигшээд олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргалыг ялсан. Улмаар аваргын төлөөх тоглолтод Н.Ануд ялагдан, УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

Ц.Наранжаргал жүдо, боксоос гадна холимог тулаанаар хичээллэдэг. Хэдхэн хоногийн өмнө MFC холбооноос зохион байгуулсан тэмцээнд ялж, АНУ-д тулаан хийх эрх өвөртөлсөн юм.