Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 2030 он хүртэл 120 сая мод тарина || DNN.mn

Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэмэрлэх санал | Sonin.MN

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөх хугацаанд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж, ургуулан, арчилж хамгаалахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая гээд нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөжээ.

Тэрбээр, “Улаанбаатар хот төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодит тооцоо хийж, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг ашиглан, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлна. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгохыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллана. Мөн мод ургуулсан туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцооноос гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байгаа”-г тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны газар нутгийн 76 хувь цөлжөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгахаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгов. Тэрбээр “Нийслэлд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар хэлэлцэж, аймгууд зөвлөгөөн зохион байгуулсан. Хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгсөн байгаа”-г дурдав.

Улаанбаатар хотын газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг, нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог байна. Улаанбаатар хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг хийх боломжтой аж.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хот бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгж, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэ стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр мод тарих нь иргэдэд амьжиргааны эх үүсвэр төдийгүй ажлын байр бий болгох, бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтойг энэ үеэр тэмдэглэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо || DNN.mn

МҮОХ-ны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дөнгөж сая МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн. Ингэснээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв.

Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.
Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.
Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хүний цуснаас бичил хуванцар илрүүлжээ || DNN.mn

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна.

Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг “PET” хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.

Саяхан хийсэн судалгаагаар бичил хуванцрууд нь цусны улаан эсийн гаднах мембрантай наалдаж, хүчилтөрөгчийг тээвэрлэх чадварыг хязгаарладаг болохыг тогтоосон байна. Бичил хуванцар мөн жирэмсэн эмэгтэй ихсээс илэрсэн билээ.Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна.

Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг “PET” хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.

Саяхан хийсэн судалгаагаар бичил хуванцрууд нь цусны улаан эсийн гаднах мембрантай наалдаж, хүчилтөрөгчийг тээвэрлэх чадварыг хязгаарладаг болохыг тогтоосон байна. Бичил хуванцар мөн жирэмсэн эмэгтэй ихсээс илэрсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

ДАЙН: Оросын 7 генерал амиа алджээ || DNN.mn

Орос Украины хямрал манайд нөлөөлөх үү

Украинд дайн эхэлснээс хойш Оросын долоон генерал амиа алджээ. Энэ талаар ВВС, Ройтерс агентлагууд мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд дэслэгч генерал Яков Резанцев амиа алджээ. Ингэснээр, гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Оросын дээд офицерын бүрэлдэхүүний төлөөлөгчдийн дундаас хошууч генерал, дэслэгч генерал зэрэг цолтой долоон хүн амиа алдсан бөгөөд эдгээр нь Андрей Суховецкий, Виталий Герасимов, Андрей Колесников, Андрей Мордвичев, Магомед Тушаев, Олег Митяев Яков Резанцев генералууд аж.

Оросын өндөр албан тушаалын офицерүүд амиа алдсан нь Украины дайны явцад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй, Орос олон командлагчаа алдсан гэдгийг барууны шинжээчид онцолж байгааг The Washington Post мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, генералуудыг хөнөөх нь дайн явуулах зүй ёсны тактик бөгөөд Украины албаны этгээдүүд энэ тактикийг дэмжиж байгаагаа ил тодоор мэдэгдсээр байгаа аж.

Барууны шинжээчдийн таамаглаж байгаагаар Оросын цэргийнхэн харилцаа холбооны аюулгүй байдлаа хангах гэж дээд зэргээр хангах гэж хичээсэн ч хайхрамжгүй алдаа гаргаж, үүнийг нь Украины тал олж мэдсэний улмаас командлагчид олноор амиа алдсан байж болзошгүй гэнэ. Оросын цэргүүд үүрэн холбооны утас ч хэрэглэж байгаа талаарх мэдээлэл гарч байснаас үзэхэд шинээчдийн таамаглал үнэний ортой байж мэдэх юм.

Пентагон болон барууны бусад албаны этгээдүүдийн өгүүлснээр, НАТО-ын генералуудаас ялгаатай нь Оросын генералууд ихэвчлэн фронтын шугаманд ойр ажилладаг гэнэ.

Оросын тал хүндрэлтэй тулгарч байгаа тул Оросын генералууд фронтын шугаманд ойр ажиллах болсон, түүнчлэн шинээр татагдсан цэргүүд нь “айдастай байгаа” тул тэднийг урагш давшуулахын тулд генералууд фронтын шугамтай ойр ажиллаж байгаа гэж барууны шинжээчид таамаглажээ.

Украины тайлангаас үзэхэд Оросын цэргүүдийн хоорондын радио яриа дундаас нь сонсох боломжтой, байршлыг нь тогтооход хялбар байсан гэж Дайн судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч Мейсон Кларк мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, дайн эхлэхээс ч өмнө Украины цэргүүд артиллерийн галын байршлыг нарийвчлан тогтооход холбоо харилцааны хэрэгсэл ашиглаж сурсан гэнэ.

Оросын тал ийнхүү олон өндөр албан тушаалын офицерээ алдсан нь Кремлийн бодолд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй гэж үзэж байгаагаа Лондонгийн Хатан хааны коллежийн Цэргийн судлалын департаментын шинжээч Рут Дейермонд The Washington Post сонинд илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Оскар-2022: Шилдэг найруулагч Жэйн Кэмпион боллоо || DNN.mn

2021 оны шилдэг киногоор "The Power of the Dog" шалгарлаа

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. Энэ нь Монголын цагаар гуравдугаар сарын 28-ны буюу өнөөдөр өглөөний 08:00 цагт эхэлсэн юм.

Энэ удаагийн Оскарын наадмын шилдэг найруулагчаар “Power of the Dog” киног бүтээгч Жэйн Кэмпион тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд вагон осолдоогүй, гологдол гарсан || DNN.mn

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарчээ.

Энэ талаар өнөөдөр 12:00 цагт Зам тээврийн хөгжлийн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн:

-Цогтцэций өртөөнд ажиллаж байсан аж ахуйн өртөөний нэг вагоны хоёр дугуй өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 19:40 минутад замаас гарсан. Энэ бол осол биш, гологдол гарсан гэж ойлгож болно.

Төмөр замд гарч байгаа зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. ЗТХ-ын сайдын 2020 онд баталсан тушаалын дагуу энэ зөрчил гологдол гэдэг ангилалд орно.

Улаанбаатар төмөр замаас шуурхай бүлэг гарч засварлах ажлыг Цогтцэций өртөөнд зохион байгуулж байна. Өнөөдөр 14:00 цагт хэвийн болно. Шалтгааныг газар дээр нь ажиллаж байгаа комисс 7-14 хоногийн дараа тогтоож, мэдэгдэнэ” гэв.

Мөн энэ зөрчлийн улмаас хүн бэртэж гэмтсэн, хөдөлмөр хамгаалал зөрчигдсөн асуудал гараагүй гэдгийг онцоллоо.

ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Энхболд “Тавантолгой өртөөнөөс депогийн чиглэлд аж ахуйн зориулалтаар ажиллаж байсан нэг вагон замаас гарсан байна. Нийт 33 зүтгүүр вагоны 23 дахь нь дундаасаа салж замаас гарсан.

Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг осол гэдэггүй. Осол гэдэг бол хүний амь нас эрсэдсэн зэрэг томоохон хэмжээний хохирлыг хэлнэ. Гологдол гэдэг бол техникийн зөрчил гарах ангилал юм. ” гэв.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. Б.Артур:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар мидлингийн тээврийг эхлүүлсэн байгаа. Энэ сарын 25-ны 13:00 цагийн байдлаар бохир жингээр 3926 тонн ачаатай 6021 дүгээр галт тэрэг Цогтцэций өртөөнөөс гарсан. Тээвэр энэ сарын 26-нд 01:25 минутад Зүүнбаян өртөөнд ирсэн.

Улмаар энэ сарын 27-ны 11:00 цагт Толгойт өртөөнд ирж, 03:20 минутад эхний 22 вагоны ачааг Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэр дээр буулгасан. Дараагийн 25 вагоныг салбар зам руу тавихаар бэлтгэл хангаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монполиметынхон аж үйлдвэржилтийг чимээгүйхэн түүчээлж, Өргөн суманд их хөдөлмөр өрнөж байна || DNN.mn

Сүүлийн үед монголчууд цемент, тэр дундаа дотооддоо цемент үйлдвэрлэгч Хөтөлийн “Цемент шохой”, Монполиметын Монцементийн тухай шуугих болсон. Тус хоёр үйлдвэр технологиос гадна ялгарах бас нэг том ялгаа нь нэг нь хувийнх, нөгөөх нь саяхан төрийн өмчид шилжсэн. Саяхан л арматурын үнэ тэнгэрт тулахад барагтай л бол дуугарахгүй байсан нийгэм цементийн үнэ түүхий эдийн ханшаа дагаад өсөхөд “хашгичиж” өгч байна. Тэр дундаа дотооддоо нэмүү өртөг шингээхээр хэрэндээ л зүтгэж буй гарын таван хуруунд багтах цөөн хэдэн үйлдвэр рүүгээ. Цөөн гэснээс манай улсад цементийн тавхан үйлдвэр бий. Нэрлэвээс, Ховд аймгийн Буянт сум дахь “Ховд Эко цемент, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь улсын өмчит Хөтөлийн “Цемент шохой”, Төв аймгийн Сэргэлэн сум дахь БНХАУ-ын төрийн өмчит “Мөнхийн баян гал”, Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь “МАК Цемент” болон Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах Монцемент үйлдвэр. Эдгээр таван үйлдвэрээс Монцемент үйлдвэр олны анхааралд нэлээд өртөөд байгаа юм. Тиймээс тус үйлдвэрийн талаар сурвалжлахаар Дорноговь аймгийг зорилоо.

Зам дагуу, эсвэл төв суурин газрын ойролцоо адуу мал хаа нэгхэн үзэгдэхийг эс тооцвол зэлүүд буйдхан энэ нутагт төв суурин газрын бидний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах үзэгдэл ховорхон юм. Магад хавар болоод ч тэр биз. Ногооны өмнөхөн, өвлийн шувтарга байгалийг нэг л бүрсгэр болгочихдог аж. Давхисаар Дорноговийн Өрмөн суман дахь цементийн үйлдвэрт ирлээ. Цемент нь бургилж сааралтсан үйлдвэрт очих болов уу хэмээн биеэ дорвитойхон битүүлж баглаж гарсан нь энд илүүц байж. Учир нь тус үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын эко үйлдвэр юм байна.

“Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэсэн энэхүү үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр жилдээ нэг сая тонн цемент, клинкер үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна мянга гаруй иргэнийг ажлын байраар хангаж, зэлүүдхэн газрыг амьдрал, бүтээн байгуулалт буцалсан үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлжээ. Анх хогийг нь цэвэрлээд үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулж байх үед салбарынхан нь “Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт аж үйлдвэрийн жишиг цогцолбор, импортыг орлож, нэмүү өртөг дотоодод шингээх жишиг үйлдвэр боллоо” хэмээн өндрөөр үнэлсэн нь өнөөдөр ч үнэлэмжээ алдсангүй.

Жишиг гэхээс ч аргагүй юм. Учир нь тус үйлдвэр европын холбооны улсад дөрөвхөн байдаг WHR технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж, ашиглаж байгаа аж. Уг технологи нь халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг анхны систем юм байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн илүүдэл дулааныг ашиглаж цагт 5000 мВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж. Түүнчлэн нүүрс хүчлийн хийг ч бууруулахад том нөлөө үзүүлдэг гэнэ.

Энэ талаар тус үйлдвэрийн инженер н.Батсайхан “WHR технологийг 2016 онд улсын комисст хүлээлгэж өгч ашиглалтад оруулсан. Энэ бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бусад цементийн үйлдвэрээс ялгарах нэг том давуу тал. Мөн байгаль орчинд ээлтэй технологи юм. 2016 оноос хойш өнөөдрийн байдлаар 40 орчим сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна. Дорноговь аймаг төвийн эрчим хүчнээс алслагдмал учраас эрчим хүчний хязгаарлалтад байнга өртдөг. Үүнийг арилгах нэг томоохон шийдэл нь WHR технологи юм л даа. Энэ технологи нь үйлдвэрийн нийт эрчим хүчний 30-40 хувийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн энэхүү технологийг ашигласнаар 60 орчим мянган тонн хүлэмжийн хийг бууруулсан гэсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт гарсан. Та түрүүн “Цементийн үйлдвэр тоос, шороо ихтэй байдаг гэж төсөөлж байлаа. Яагаад ийм цэвэрхэн байгаа юм бэ” гэж асууж байсан. Ердөө энэ технологитой холбоотой юм шүү дээ. Энэ технологийг ашигласнаар газар дээр азотын хий бараг байхгүй. Хоёрдугаарт, бид усыг 90 хувь хүртэл дахин цэвэршүүлдэг. 1400 хэм хүртэл халсан зуухаа тэр саарал усаараа хөргөдөг. Бүс орон нутаг, эдийн засаг, байгаль орчинд үзүүлж байгаа WHR системийн үр шимээр Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Тогтвортой хөгжлийн шагнал”-ыг 2017 онд Монгол Улсаас анх удаа Монцемент үйлдвэр хүртсэн. Ингэхдээ олон улсын 200 гаруй төсөлтэй өрсөлдсөн” гэв.

Цемент үйлдвэрлэхэд хуурай, нойтон гэсэн хоёр арга байдаг аж. Нойтон аргаар цемент үйлдвэрлэхэд түүхий хольцоо зутан болгоод хольцоо тохируулж, уг нойтон эдээ дахин шатаадаг аж. Тус арга нь эрчим хүч, нүүрс ихээр зарцуулдаг байна. Харин хуурай аргын тухайд түүхий эдээ хуурайгаар нь бэлтгэдэг. Хуурайгаар нь дулааны боловсруулалтад оруулж, шатааж гаргадаг. Нойтон аргын технологиос эрчим хүчний хэрэглээний үзүүлэлт 4.5 дахин бага байдаг аж. Тиймээс ч орчин цагийн үйлдвэрүүд хуурай аргын технологийг түлхүү ашигладаг ажээ. Тийм ч учраас Монцемент үйлдвэр хуурай аргын технологийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

Цемент үйлдвэрлэх процессын тухайд, эхлээд түүхий эдээ бэлтгэж буталсныхаа дараа түүхий эдээ жигдрүүлж хадгалдаг байна. Уурхайгаас ирж байгаа түүхий эдийн чанар харилцан адилгүй байдаг учраас агуулахад түүхий эдийг ийн жигдрүүлдэг ажээ. Үүний дараа түүхий хольц бэлтгэж тээрэмдэнэ. Тээрэмдсэнийхээ дараа урьдчилан жигдрүүлэх цамхаг руугаа оруулж задалсны дараа чулуунцар шатаах процесс явагддаг. Чулуунцар үйлдвэрлэхэд шохойн чулуу, занар, төмрийн хүдэр гэсэн гурван түүхий эдийг 1400 цельсийн эргэдэг зууханд шатааж үйлдвэрлэдэг байна. Ингээд уг чулуунцараа байгалийн гөлтгөнөтэй хольж цемент гаргадаг аж. Чулуунцар сайн байвал цементийн чанар сайн байна гэсэн үг. Цемент үйлдвэрлэхэд шат дамжлага бүрээс дээж авдаг аж. Тухайлбал, олборлох буюу түүхий эдээ уурхайгаас хүлээж авах, мөн буталсныхаа дараа шинжилгээ хийдэг байна. Цементийн чанарт нөлөөлөх гол түүхий эд нүүрс. Шатаалт чанартай болж байж чанартай чулуунцар гаргаж авдаг учраас Таван толгойн нүүрсийг ашигладаг гэлээ.

Тэд импортыг орлож, валютын урсгалыг эх орондоо үлдээж байна

Монгол Улс 2015 оныг хүртэл цементийн хэрэглээгээрээ БНХАУ-аас хараат байлаа. Өрөөр хэлбэл, нийт цементийн хэрэглээний 80 хувийг БНХАУ-аас импортолдог байсан нь саяхан. Тэр үед Монгол Улсын Засгийн газар тухайн жилийн бүтээн байгуулалтын үеэр цемент тасалдуулахгүй гэж хэрэндээ л чармайдаг байв. Одоогоор Цементийн үнэ нэг тонн нь дунджаар 260 мянга төгрөг байна. Өмнө нь импортоор авдаг байхад 120 ам.доллар буюу 330 гаруй мянган төгрөгөөр авдаг байсан. Тухайлбал 2013 онд цементийн хомсдол үүсч долоохон хоногийн дотор нэг тонн нь цементийн үнэ 145 мянгаас 220 мянга хүрч тэнгэрт хадаж байсныг та бүхэн бэлхнээ санаж буй биз ээ. 2015 оноос дотоодын цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилд сая тонн цемент импортоор авдаг байснаа больж, үнэ тогтворжсон. Ингээд харахаар цемент бол яах аргагүй стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Импортыг орлож, валютын урсгалыг эх орондоо үлдээхэд цемент чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монцемент компани өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг хувийн хэвшлийнхэн болон төрийн өмчит компанид төвлөрүүлсэн нийт орлого 243 тэрбум төгрөг болсон байна. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 56 тэрбум төгрөгийн татварыг мөн төвлөрүүлсэн байна. Ер нь ганцхан үйлдвэр байгуулагдахад Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар дэм болж байгааг дээрх тоо баримтаас бэлхнээ харж болохоор байна. Цементийн хараат бус байдлаас гадна ажилгүйдлийг бууруулахад ч их хувь нэмэр оруулсаар байна. Тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийг тогтмол ажилтай, орлоготой байхад бодит дэмжлэг болж байна. Үйлдвэрийн ажилчдын 60 гаруй хувийг Дорноговь аймгийн иргэд эзэлдэг аж. Анх төсөл хэрэгжүүлэхээр ирэхэд хоосон тал байсан энэ газарт өнөөдөр Өргөнийхний ажил, амьдрал буцалж байна. Өнгөрсөн хугацаанд Өргөн суманд хэд хэдэн бүтээн байгуулалтаас гадна дэд бүтцийн ажил хийгджээ. Тухайлбал, Өргөн сумыг халуун, хүйтэн цэвэр устай холбоход 11.2 км усны шугам хоолойг татаж, төвийн эрчим хүчнээс 53.3 км агаарын шугам татаж орчин үеийн тоноглолтой 110 кВт станц барьжээ.

Түүнчлэн тэд бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид хүргэх, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохын тулд хувийн хөрөнгөөр 3.5 км салбар төмөр зам барьснаас гадна сэлгээний зүтгүүр, 40 ширхэг хоппер вагон авчээ.

Төрийн бодлогын гадна орхигдсон “цементийнхэн”

“Монгол Улсад үйлдвэржилтийг бий болгоно… Дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ. Дэмжих үүднээс…” гэдэг үгийг эрх баригчид алхам тутамдаа амны уншлага мэт давтсаар чихэнд дасал болжээ. Тиймээс үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаагийн хувьд төрийн дэмжлэг хөрсөн дээрээ хэр бууж, хэрхэн байгаа онож буйг сонирхлоо. Гэтэл аж үйлдвэрийн сэргэлтийн шанг татсан үйлдвэрлэгчид төрийн дэмжлэгийн гадна орхигдсон байна. Тухайлбал, цар тахлын үед Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн эрчим хүч, дулааны үнийг хөнгөлөлтөд уул уурхай, цементийн үйлдвэрүүд ороогүй аж. Түүнчлэн зарим хууль нь хөрсөн дээрээ биеллээ олдоггүй талаар үйлдвэрийнхэн хэлж байв. “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Хөрөнгө оруулалт татъя, эдийн засгаа солонгоруулъя гэж бид олон жил ярьсан. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын хуулийг өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих гэж байгаа бол импортоор орж ирэх техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувиар ногдуулна гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй. Эсвэл ялгавартай хэрэгждэг. Газрын тос, хөдөө аж ахуйн салбар чөлөөлөгдөж байхад ганцхан барилгын материалын үйлдвэр чөлөөлөгддөггүй. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар шат шатны байгууллагад бичиг хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй” гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Цементийн үнэ өсөхөд юу нөлөөлөв

Барилгын салбарын ажил өрнөх цагаар цементийн үнэ жил бүрийн “халуун сэдэв” болдог. Энэ жилийн тухайд мөн л цементийн үйлдвэрүүд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэмээн нийгэмд шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл цементийн үнэ өсөхөд юу нөлөөлсөн талаар “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунаас тодруулахад “Үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа түүхий эдүүдийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом өссөн. Жишээ нь, 2020, 2021 онд нэг тонн төмрийн хүдрийг 15 ам.доллараар авч байсан бол одоо 45 ам.доллараар авч байна. Өөрөөр хэлбэл, үнэ нь гурав дахин өсчихсөн байна. Хэдийгээр бид дотоодоосоо түүхий эдээ авдаг ч ам.доллараар буюу экспортын үнээр авдаг. Нүүрсний тухайд, өмнөх жилүүдийнхээсээ 130 хувийн өсөлттэй байна. Таван толгойн үйлдвэрийн амнаас 18.7 ам.доллараар авч байна. Нүүрсний амнаас үйлдвэр рүүгээ зөөхийн тулд тухайн уурхайгаасаа буюу Таван толгойгоос Мааньт өртөө хүртэл 150 мянган төгрөгөөр тээвэрлэж байна. Өртөөнөөс вагондоо өөрсдөө ачиж Өргөний үйлдвэртээ авч ирдэг. Зургаан мянган киллкалороос дээш илчлэгтэй технологийн сайн чанарын нүүрсийг ашиглаж байж цементийн чанар маш сайн гардаг. Тиймээс хамгийн сайн нүүрс болох Таван толгойгоос авахаас өөр аргагүй. Сарын өмнө дизель түлшний үнэ 2575 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3045 төгрөг болчихсон байна. Сарын дотор 20 хувийн өсөлт хийж байна. Үүний өмнө 1800 байсан.

Түүнчлэн хил гаалийн гацаа ч нөлөөлж байна. Хятад улс хилээ 2020 оны аравдугаар сард хаасан цагаас хойш тээврийн үнэ 10 дахин өссөн. Өнөөдөр хилээр өдөрт 50 контейнер сугалаагаар орж ирж байна. Аз таарвал бид сэлбэг бараа материалаа авна гэсэн үг л дээ. Өмнө нь 200 гаруйхан км цаана байгаа Замын-Үүдээс нэг машин чингэлэг тээвэр хийхэд 300-400 мянган төгрөг байдаг байсан бол одоо 30-35 сая төгрөг болчихсон. Нэг контейнер ачаа Замын-Үүд дээр 56 мянган юань буюу 26, 27 сая төгрөг болж байна.

Үүнээс гадна ам.долларын ханш өсөхөөр түүхий эдийн ханш ижилхэн өснө гэсэн үг. Ер нь хаа сайгүй л юмны үнэ өсч байна. Үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд үрэгдэх материал, урсгал засвар хийгдэхэд маш олон бараа материал сэлбэг хэрэгсэл шаардагддаг. Манай үйлдвэр дотоодын 200 гаруй ханган нийлүүлэгч байгууллагатай хамтарч ажилладаг. Тэдгээрээс авч байгаа материалд үнийн бодит өсөлт их байгаа. Жишээ нь, үрэгдэх материал хамгийн багадаа 40 хувийн үнийн өсөлттэй байна. Олборлолт дээр л гэхэд тэсэлгээ хийдэг бодис нь нэг кг нь 1500 төгрөгөөс 2900 төгрөг болж өссөн.

Мөн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт бид ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Инфляци, амьжиргааны түвшинтэй уялдуулж цалингаа нэмэх шаардлагатай болсон. Учир нь бид ажилчдынхаа амьжиргааны түвшинг дордуулж болохгүй шүү дээ. Энэ хэрээр үйл ажиллагааны зардал өсч байна гэсэн үг. Энэ олон хүчин зүйлээс шалтгаалж цементийн үнэ өнөөдрийн түвшинд хүрчихээд байгаа юм. Энэ үнээр өнөөдөр бид борлуулсан ч тодорхой хэмжээнд алдагдал хүлээхээр байна. Түүхий эдийн үнэ ийм их өсчихсөн байхад үнээ нэмэхгүй энэ чигээрээ үнэ барина гэдэг бол асар алдагдалтай, эрсдэлтэй зүйл л дээ.

Сүүлийн хэдэн жил цементийн үйлдвэрүүд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өөрсдийнхөө зардлаар төрийн дэмжлэггүйгээр зохион байгуулж ирсэн. Зах зээл, үйл ажиллагааны зардалтай уялдуулж цементийн үнэ өсөхөөс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа юм шүү дээ” хэмээн хэлж байв. Мөн тэрбээр энэ үеэр “Цар тахлын жилүүдэд дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Дөрвөн удаа нийт 213 хоног хөл хорио тогтоосноос үүдэн хэвийн жилд үйл ажиллагаа явуулж чадаагүй тасалдсан. Энэ хугацаанд ажилчдын 80-90 хувь коронавирусээр өвчилсөн. Эмнэлгийн салбарын хүртээмж муу байсан учраас бид өөрсдөө кемптээ ор дэлгээд Өргөн сумын эмч нартай хамтарч эмчилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед ковидын зардалд 250 гаруй сая төгрөгийг зарцуулсан” хэмээн хэлж байсан нь тус үйлдвэр хүний нөөцдөө хэр ач холбогдол өгдөг нь харагдаж байлаа.

Цементийн үнэ өссөнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах үүднээс импортоор оруулж ирэх талаар зарим албан тушаалтнууд мэдээлсэн байсан. Тэгвэл дан ганц манай улсад ч бус дэлхийн цементийн зах зээл дээр цементийн үнэ өсчээ. Тодруулбал, Хятадад 500 юань буюу 250 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Үүн дээр тээвэр ложистикийн үнийг нэмбэл 630 мянга болох нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн учраас Индонез, Солонгос, Японы зах зээлд цементийн үнэ тогтвортой өсч байгаа талаар гадны зарим хэвлэлд бичсэн байна. Түүнчлэн олон улсад нүүрлээд байгаа тээвэр ложистикийн гацаа үүнд нөлөөлж байгааг мөн дурджээ.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аж үйлдвэрийн сэргэлтийг хийх Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ зарласан. Тэгвэл Монполимет зэрэг үндэсний үйлдвэрүүд аж үйлдвэржилтийг чимээгүйхэн түүчээлж, “ёололгүй” хөдөлмөрлөж байна. Тэдний дотоодод шингээсэн нэмүү өртөг, валютын урсгалыг энд дурдах нь илүүц биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчөөс нэрээ татлаа || DNN.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга “Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн  түншлэл”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган өнөөдөр болох бөгөөд тус хуралдаанаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно.

Тэгвэл ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд буй. Олимпын хорооны нийт 180 гишүүний саналаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Х.Баттулга албан ёсоор нэрээ татсан талаар эх сурвалж мэдээллээ.

Олимпын хорооны VIII чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар олимпын хорооны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

Олимпын хорооны Ерөнхийлөгчид Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ татжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн мах 7100-8900 төгрөгийн үнэтэй байна || DNN.mn

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Нөөцийн махыг энэ сарын 25-ны өдрөөс худалдаанд гаргалаа.

Үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг

хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг

ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.

Нөөцийн мах худалдаалах үнийг Хүчит шонхор захын энэ оны 3 сарын бөөний дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 795 төгрөг буюу 8.2 хувь, хонины ястай мах 772.5 төгрөг буюу 8.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 2968 төгрөг буюу 26.3 хувь, хонины ястай мах 2650 төгрөг буюу 23.0 хувь, ямааны ястай мах 2400 төгрөг буюу 25.2 хувиар тус тус хямд үнэтэй байна.

Мөн нөөцийн махны үнийг томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 30.5 хувь, ямааны ястай мах 23.2 хувиар тус тус хямд үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Categories
мэдээ нийгэм

Оскар 2022: Уилл Смит “Эрэгтэй шилдэг гол дүрийн жүжигчин” боллоо || DNN.mn

Жүжигчин Уилл Смит Америкийн кино академийн нэрэмжит шагнал гардуулах ёслол “Оскар 2022” наадмаас “Эрэгтэй гол дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ. Түүнийг “Ричард хаан” хэмээх спортын сэдэвтэй киноны гол дүрийг бүтээснийх нь төлөө энэхүү шагналыг олгожээ.

Уилл Смит шагналаа гардаж авахдаа уйлж эхэлсэн тул шууд дамжуулалтын ажилтнууд “Оскар”-ын шторк өгөхөд хүрсэн гэнэ. Дараа нь тайвширсныхаа дараа тэрээр хэлсэн үгэндээ “Ричард Уильямс гэр бүлийнхээ эрэлхэг хамгаалагч нь байсан” хэмээн бүтээсэн дүрээ тодорхойлжээ. Мөн Кино академийнхан болон өрсөлдөгчид, хүрэлцэн ирсэн хүмүүсээс уучлалт гуйсан байна.

Уилл Смит үүнээс өмнө Британийн кино, телевизийн урлагийн академи (BAFTA)-ас мөн шагнал аваад байсан юм.