Categories
гадаад мэдээ

ОХУ-ын томоохон 2 банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хасалгүй үлдээлээ || DNN.mn

Европын Холбоо ОХУ-ын томоохон хоёр банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хасалгүй үлдээлээ

Европын Холбоо ОХУ-ын долоон банкийг төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар санал нэгдсэн ч “Sberbank” болон “Gazprombank”-ийг хасалгүй үлдээсэн байна.

Эндээс харахад хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэж Европын улсуудын удирдагчид санаа зовниж байх талтай байна. Мөн ОХУ-ыг эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож магадгүй гэдэгт Европын орнууд анхаарал хандуулж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд зөвлөх үүрэгтэй тус улсын судалгааны “CICIR” төв “ОХУ-ын эсрэг хоригууд АНУ болон Европт илүү их хохирол учруулна” гэж тооцоолжээ. ОХУ 2014 онд Крымийг эзэлснээс хойш санхүүгийн хориг арга хэмжээнд дасан зохицох талд туршлагатай гэж дүгнэжээ.

Түүнчлэн “АНУ холбоотон орнууддаа эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр их хэмжээний алдагдал хүлээнэ гэж тус байгууллага үзсэн байна. Үүний зэрэгцээ Украины дүрвэгсдийн асуудлаас болж Европт эмх замбараагүй байдал үүснэ” гэж онцолжээ.

БНХАУ ОХУ-д дэмжлэг үзүүлснээр хоригуудын үр нөлөөг бууруулах боломжтой. Мөн хориг арга хэмжээнүүдийн улмаас томоохон худалдан авагчид ОХУ-аас газрын тос авахаа зогсоовол БНХАУ-ын компаниудад хямд үнээр нийлүүлэлт хийж эхэлнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа аж.

Украины халдлагыг зогсоох асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд БНХАУ-ын төлөөлөгч оролцоогүй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жангар жүжиг гэгээн “Муза-16” наадамд оролцож байна || DNN.mn

Завхан аймагт өнөөдөр “Гэгээн муза-16” олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна.

Манай театрын уран бүтээлчдийн “Жангар” хүүхдийн жүжиг шалгаруулалтад орж буй. Жангар хүүхдийн жүжгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021, Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Үндэсний бахархал-Монгол өв соёл үйл ажиллагаа хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээгдсэн. 2020 оны нэгдүгээр сараас “Жангар” хүүхдийн жүжгийг тайзнаа туурвихаар төлөвлөн бэлтгэл ажилдаа орсон юм.

Цар тахлын улмаас тодорхой хугацаанд зогсож, энэ онд тайзнаа тавиад буй бүтээл юм. Жангар туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Жүжгийг орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маяг, багт театрын төрлөөр тайзнаа амилуулаад байгаа. Жангар хүүхдийн жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын театр урлагийн дээд сургуулийн төгсөгч УДЭТ-ын найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав, ерөнхий зураачаар Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын зураач С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар, хөгжмийн удирдаачаар Б.Мөнхжаргал, жүжгийн зохиолчоор Д.Мэндсайхан, туслах найруулагчаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч Б.Сандуйжав нар ажиллалаа. Жүжигчдийн тухайд “Өндөр гэгээн жүжиг”-ийн “Өндөр гэгээн Занабазар”-ийн дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч байсан Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж. Мөн “Өндөр гэгээн жүжиг”-ийн Тойн ламын дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Сандуйжав, жүжигчин С.Нямжав, А.Цэрэнбалжир, Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан болон ХЖТ-ын дуучид, бүжигчид, хөгжимчид дүр бүтээн оролцсон байгаа. Мөн жүжигт Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн сурагч бяцхан жүжигчин Б.Өнөрбаяр Жангарын бага насны дүрийг бүтээсэн гэж аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах байгууллага албаны нохойн сургалт зохион байгуулав || DNN.mn

Хилийн 0101 дүгээр анги албаны нохойн сургалтыг хоёрдугаар сарын 14-28-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан юм.

Хилийн албаны тасгийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Б.Мөнхбадрах болон хилийн салбарын албаны нохой хөтлөгч нар Субару, Төтө, Визард, Лаки дуудлагатай Герман хоньч, Мак дуудлагатай Швед хоньч нийт таван нохой сургалтад хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан таван нохойг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс Алтанбулаг авто замын хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд албаны нохой хөтлөгчийн хамт томилон үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.

Сургалтаар ерөнхий бэлтгэл, хөөн барилт, хэрэглэлд явуулах, ханцуйвчтай зуулт зэрэг сэдвүүдээр 72 цагийн сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд Албаны нохой үржүүлэгч Б.Батхүү ангийн бие бүрэлдэхүүнд албаны нохойн үржлийн цаашдын зорилго, бэлтгэл сургалтын явц, үр дүн, авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийхээс гадна эрлийн болон тусгай ажиллагааны нохдын ажлын гүйцэтгэл, албаны нохой сургагч, хөтлөгч нарын ур чадварыг харуулсан богино хэмжээний үзүүлэх тоглолт хийсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк өнгөрсөн сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ || DNN.mn

Төв банк хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 170.600 төгрөг байв.

2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн замын халдварт өвчний талаар мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авах боломжтой || DNN.mn

2022 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 741 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 0.5 хувийг эзэлжээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 32.7% тэмбүү, 37.9% заг хүйтэн, 29.3% трихомониаз, 0.1% нь ХДХВ/ДОХ байна.

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл, мөн өөрт тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа бол 72779090 утсанд хандан мэргэжлийн эмчээс мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. ХӨСҮТ Улаан Тууз эмнэлэг таны нууцыг чандлан хадгална хэмээн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албанаас мэдээлэв. Зөвлөгөө өгөх утас Даваа-Баасан 8:30-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Заг хүйтэн өвчин нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл эрэгтэй хүнд 3-5 хоног, эмэгтэй хүнд 5-10 хоног байна.

Илрэх шинж тэмдгийн хувьд эрэгтэйчүүдийн 90-95 хувьд шинж тэмдэг хурц илэрнэ.

Эмэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй, эсвэл бүдэг балархай хэлбэрээр тохиолддог байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” хамтлаг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг дуу болголоо || DNN.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ.

Тодруулбал, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая зохиожээ. Тэрбээр “Б.Лхагвасүрэн ахад энэ шүлгээр дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа “Хайр” тоглолтынхоо үеэр үзэгчдэд анх удаа “Харанга” хамтлаг хүргэх юм” гэлээ.

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насын хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа

Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 автобензиний нөөцийг 44 хувиар нэмжээ || DNN.mn

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 198,945 тн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

Үүнээс А-80 автобензин 13,248 тн, АИ-92 автобензин 56,133 тн, ДТ 121,504 тн, АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн, нийслэлд 123,498 тн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, ДТ-ний 47 хоногийн хэвийн нөөцтэй байв.

Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өсжээ. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар нэмэгджээ.

Манай улс он гарсаар нийт 293.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаа. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 109.6 мян.тн, АИ-95/98 3.1 мян.тн, ДТ 148.3 мян.тн, онгоцны 3.5 мян.тн түлш, 23.5 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Автомашины ачилтын торгуулийг 100 мянган төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй” гэв || DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх гарц, төлөвлөгөөнийхөө талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээрт эгнээнд зогссон машин ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй.

Нэгдүгээрт эгнээнд зогссон машиныг ачихаа больвол түгжрэл улам нэмэгдэнэ. Аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй, буурахгүй.

Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг Монгол оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын хот биш.

Түгжрэлийг бууруулахын тулд “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна. ТЭЗҮ-г нь гуравдугаар сард гаргана.

Буруу хүрдтэй жолооны машиныг хязгаарлах эсэх асуудлаар УИХ шийдвэр гаргана. Нийслэлээс саналаа оруулна.

Энэ бол цогц шийдэл, төлөвлөгөөтэй ажил. Зүгээр л босон суугаад шийддэг асуудал. Тооцоо судлагаан дээр суурилж хийх ажил.

Би бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байна. Хүн амын төвлөрлийг зөв зохицуулбал эдийн засаг өөрөө босоод ирнэ. Ийм тогтолцоог бүрдүүлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Жавхлан: ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлтэд саатал үүсэхгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр “Украин-Оросын асуудлаар “Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна. “Засгийн газар Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь шинэ сэргэлтийн бодлого, цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байх юм. Энэ жил гадаадын хөгжлийн түнш байгууллагатай өргөн хүрээнд хамтран эдийн засгийн форумаа зохион байгуулна. Хэлэлцүүлгийг өмнөхөөс олон хоногоор дэлгэрэнгүй хийнэ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг ТӨҮГ-ууд эзэлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баруун бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх 100 ортой “Наркологийн төв” байгуулна || DNN.mn

Баруун бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх 100 ортой

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна.

Тус аймагт архины хамааралтай иргэдэд сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж хүргэдэг “Жаргалтай амьдрал” төв ажилладаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачилга гарган бодит ажил хэрэг явуулж байгаад ихэд олзуурхаж байна. Иймд энэ төвийг дэмжин урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, ирэх онд төвийн үйл ажиллагааг өргөтгөн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулна” гэлээ.

Мөн Баянхонгор аймагт баривчлах болон эрүүлжүүлэн саатуулах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулна гэдгийг онцлов.