Categories
мэдээ нийгэм

Европын Холбоо Монголын экспортыг дэмжих “TRAM” төслөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ || DNN.mn

Европын Холбооны Ойрхи дорнод, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жан Луи Виль тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид МҮХАҮТ, Монгол-Европын ХАҮТ болон манай улсад хэрэгжиж буй төслийн кластеруудын төлөөлөлтэй уулзав. Тодруулбал, уулзалтад Европын Холбооны санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжсэн Монголын Худалдааг дэмжих төсөл (ТRАМ)-ийн дэмжлэгээр байгуулсан экспортын бараа бүтээгдэхүүний 4 кластерийн төлөөлөл, “Монголын Экспортын кластер сүлжээ” ТББ-ынхан оролцож Европын Холбоо, Монгол Улс хооронд худалдааг дэмжих талаар хэрэгжүүлсэн өмнөх хамтын ажиллагаа, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо

МҮХАҮТ-аас “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих” ТББ, Сарлагийн арьсны кластер, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Чацарганы кластерын төлөөллүүд 100 гаруй гишүүнийг төлөөлж ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож олон улсын кластерын сайн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Европын Холбооны төлөөлөгчид Монголд хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав.

Европын Холбооны төлөөлөгчид Монгол Улс Generalised Scheme of Preferences (GSP+) тогтолцооны шаардлагуудыг хангаж бүрэн ашиг тусыг нь хүртэж буй 7 улсын нэг гэдгийг цохон тэмдэглэв. Монгол Улсын гадаад худалдаа хөгжиж буй энэ үед үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрөлжүүлэх, дэд бүтэц бий болгох шаардлага үүсч байгааг онцоллоо. Европын Холбоо GSP буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улсыг хамруулж 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг бий болгосон. Түүнчлэн худалдааг дэмжих хүрээнд ТRAM төсөл кластеруудын экспортыг дэмжиж чанарын стандартыг нэвтрүүлж байна. Тэр дундаа “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэснээр хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас хамгаалж, ажлын байр бий болж, өрсөлдөхүйц үнэ тогтоох боломжтой болох зэрэг ач холбогдолтойг онцлон тодотгож байна.

Европын Холбооны төлөөлөгчид ТRАМ төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөх шатандаа байгааг дуулгалаа. Мөн хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэхийг илэрхийлж ТRАМ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн Танхимд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид экспортын кластерын компаниудын бүтээгдэхүүнтэй танилцав.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 2-нд ЕБС төгсөгчдөөс монгол хэл бичгийн шалгалт авна || DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх бөгөөд шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдах юм.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлэх юм.

Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяаг хөөх шийдвэр гаргалаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа яг одоо тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, хөөх шийдвэр гаргажээ.

МУИС-ийн зүгээс суралцагчийг өөрийн биеэр ирж тайлбар, мэдээлэл өгөх, шийдвэрийг өөрт нь мэдэгдэх зарчмын үүднээс 14.00 цаг хүртэл хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд ирэхгүй бол гарсан шийдвэрийг мэдээлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тус сургуулийн дотоод журмын дагуу оюутнууд 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг хасах өргөдлийг гаргасан.

Ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж буй оюутан ирээдүйд хуульч мэргэжлээр төгсгөж болохгүй гэж оюутнууд болон иргэд үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна || DNN.mn

ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “To hear for life, listen with care” буюу Насан туршдаа сонсохын тулд анхааран халамжилж сонс” уриатай тэмдэглэж байна.

Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг. Эмч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий. Насжилттай холбоотой сонсгол бууралт, сонсголын алдалт үүсэж байдаг бөгөөд 65-аас дээш насны 3 хүн тутмын нэгнийх нь сонсгол хэвийн бус болдог байна.

Энэхүү өдрөөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Чих хамар хоолойн кабинетын эмч нар сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг явуулж байна. Мөн эмнэлэгт энгийн үйлчилгээ авч буй иргэдийн сонсголыг шалгах, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх гарын авлага бэлтгэн тарааж байгаа юм. Хоёр хүн тутмын нэг нь шуугианы улмаас сонсгол алдагдах эрсдэлтэй байдаг аж. Тиймээс шуугиантай ажилд зарцуулах цагийг зохицуулах, сонсох түвшинг хянах, дууны түвшинг бага байлгах, чихээ чанга дуу чимээнээс хамгаалах зэрэг энгийн зан үйлийг байнга хэрэгжүүлэхийг эмч нар зөвлөж байна.

Монгол Улсад 2020 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8585 хүн байдаг. Үүний 3789 нь эмэгтэй , 4194 нь эрэгтэй, үлдсэн нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна.

Тэгвэл сонсгол бууралт, дүлийрлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл:
• Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулах
• Чих, хамар, хоолойн өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх
• Чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх
• Хөгжим сонсохдоо чихэвчээр удаан хугацаанд чанга дуугаар сонсохоос зайлсхийх
• Хэт өндөр дууч чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх – 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг бөгөөд чихний бөглөө 5-45 децибилээр дуу чимээг бууруулдаг.
• Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж, чимээ шуугиан үүсгэгчээс аль болох холдох, бүгдийг нь унтрааж, түр чихээ амраах
• Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзүүлэх
Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой тул тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

Хорих ангиас суллагдсан этгээд галт зэвсэг ашиглан дээрэм хийхийг завджээ || DNN.mn

Буу ашиглан дээрэм хийхийг завдсан этгээдийг Цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангай мэдээлэл өглөө.

Тэрээр “Гуравдугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах нэгэн цэнгээний газрын гадна гар буутай этгээдүүд бусдыг айлган сүрдүүлж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгаад 32 настай Э, 26 настай Э нар үйлдсэн болохыг тогтоосон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайнчлан баривчилсан байна. 32 настай Э нь өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүн алах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан. Өнгөрсөн есдүгээр сард хорих ангиас суллагдсан. 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд өмнө нь мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-ийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт || DNN.mn


Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг цахимжуулж, энэ жилээс эхлэн “e-mongolia” системээр бүртгэж буй. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ?

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл “e-mongolia” системээр явагдаж буй. Иймд оюутнууд 03 дугаар сарын 10-аас өмнө амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

-Тус сургалтад хамрагдах хүсэлтээ оюутнуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Сургалтад хамрагдах хүсэлтээ оюутнуудад тавигдах шалгуур гэж бий. Тодруулбал,

  • Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
  • 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
  • Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
  • 2022 оны 06 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх
  • 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх гэсэн шалгуур тавигдаж буй.

-Гол шалгуурыг хангасан хэр нь “e-mongolia” систем дээр хүсэлт илгээх гэхээр боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдээлэл ирж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Хэрвээ ийм мэдэгдэл ирж байгаа бол тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргаарай гэж зөвлөх байна. Учир нь тухайн сургууль нь оюутнуудын мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд оруулж байгаа. Тус мэдээллийн дагуу “e-mongolia” оюутнуудын хүсэлтийг хүлээж авч байгаа гэсэн үг. Хэрвээ боловсролын мэдээллийн санд тухайн оюутны мэдээлэл ороогүй бол энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжгүй.

-“e-mongolia” системд бүртгүүлсэн хүсэлт хэзээ баталгаажих вэ?

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл явагдана. Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна.

-Хүсэлт нь баталгаажсан оюутнууд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдана гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй ээ. Батлан хамгаалах яамнаас “e-mongolia” системд бүртгүүлсэн хүүхдүүдийн хүсэлтийг баталгаажуулна. Үүний дараа оюутнуудыг харьяа дүүргийн цэргийн штаб дээр нь дуудаж, бие бялдрын шалгалт авна. Тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг.

-“e-mongolia” системд хэрхэн нэвтэрч орох вэ? Оюутнуудын хувьд энэ их түгээмэл асуудал болж байх шиг байна?

-“e-mongolia” системд нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсэг гэсэн гурван сонголтоор нэвтэрнэ. Нэг удаагийн кодоор нэвтрэхийн тулд тухайн оюутны утасны дугаар нь өөрийнх нь нэр дээр байх шаардлагатай. Хэрвээ гар утасны дугаар нь өөрийнх нь нэр дээр байхгүй бол интернэт банкны эрхээрээ нэвтрэх боломжтой. Нэг удаадаа дээрх аргаар нэвтэрсэн тохиолдолд цаашид пин код эсвэл QR кодоор хялбар нэвтрээд үйлчилгээ авах боломжтой.

Хэрвээ оюутнууд “Оюутан цэрэг” үйлчилгээг авахад хүндрэлтэй тулгарч байвал Төв шуудангийн 1 давхарт байрлаж буй “e-mongolia” төвийн операторуудаас тусламж авах боломжтой. Эсвэл 1111 лавлах утсанд холбогдоод тусламж авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгджээ || DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийн автобусыг шинээр нэмэгджээ. Тус автобус нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд өнөөдрөөс эхлэн үйлчилгээ үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 323 хүнээс халдвар илэрч, 1 хүн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 323 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 169 нь Улаанбаатар хотод,
  • 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны 1 иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Туялзуур сэлэмний Азийн АШТ-ээс монгол тамирчин медаль хүртлээ || DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний өсвөр насны ангиллын хүнд сэлэмний төрөлд манай улсаас 13 тамирчин өрсөлдөж буй.

Эл төрөлд өрсөлдсөн Батбямбын Гандөл хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хасагдах шатанд Ливан, Вьетнам, Казахстан, Узбекистаны тамирчдыг ялжээ. Ингэснээр 2021 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга Б.Гандөл туялзуур сэлэмний төрлөөр Азийн АШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.

5 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Түүхэн амжилтын эзэн болсон тэрбээр дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор “Дуэль” клубт бэлтгэл сургуулилтаа хангадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа гэрч битгий хэл гэмт хэрэгтнийг доромжилж, дээрэлхэж, зодох эрхгүй || DNN.mn

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа албан хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Түүгээр зогсохгүй Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны гол зорилт бол хууль сахиулагч хэнбугай ч хүнлэг, энэрэнгүй, шударга, хуульд захирагдах ёсыг баримтлах ёстойг зорилгоо болгосон байдаг.

Эдгээрийг дурдахын учир цагдаагийн албан хаагч ажлын байран дээрээ гэрчээр дуудсан бүсгүйд аархаж, элдэв бусаар доромжилж, биед нь халдаж буй бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Цагдаа буюу хууль сахиулагч хэнбугай ч гэрч битгий хэл гэмт хэрэгтэнтэй ч ингэж харьцах эрхгүй юм. Гэтэл Монголын цагдаа иргэнээ “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм” гэж ирээд өндөр дуугаар зандарч ирээд биед нь халдсан нь нийгэмд маш том айдсыг бий болгочихлоо. Олон нийтэд ил болоогүй хэдэн мянган хэргийн цаана гэрч битгий хэл гэмт хэрэгтэндээ цагдаа нь яаж аашилсан бол, ямар хууль бус үйлдлийг гаргасан бол гэдгийг бодохоос айдас хүрч байна. Цагдаа гэрчдээ халдсан хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст уржигдар А гэх оюутан охин гэрчээр дуудагдсан юмсанж. Гэрчээр дуудагдах болсон шалтгаан нь олон нийтийн газарт танхайрсан хэрэгтэй холбоотой байжээ. Цагдаагийн хэлтсийн байцаагч ирж мэдүүлэг өг гэсний дагуу А явж очсон байна. А-гаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Н мэдүүлэг авах ёстой байсан бөгөөд охиныг өрөөнд нь ороход принтерийн хороо цэнэглэхээр гарчээ.

Ингэхдээ А-г өрөөндөө хүлээж бай гэсний дагуу үлдсэн байна. Тухайн байцаагчийн өрөөнд бичлэг дээр гарч буй Б нарын гурван байцаагч сууж байсан гэнэ. Гэрч охин ариун цэврийн өрөөнд орох болсноор асуудал мандсаныг тэрээр хэлж байгаа юм.

Энэ тухай А хэлэхдээ “Би ариун цэврийн өрөө орох шаардлагатай болоод хаана байдгийг асуусан юм. Гэтэл нэг байцаагч шууд хориглоод эхэлсэн. Чи муу хаачих гэж байгаа юм. Явуулахгүй, суу гэсэн. Гэвч би гараад явчихсан. Даанч ариун цэврийн өрөөг нь олоогүй учраас нөгөө өрөөнд нь буцаж орсон. Гэтэл тухайн байцаагч бүр уурлаад босч ирээд, янз бүрээр доромжилж байгаа гарыг минь хүчтэй нудраад суулгасан. Би маш их айж сандарсан. Надаас мэдүүлэг авах байцаагч биш, шал өөр хүн надад гар хүрээд, уурлаж доромжлоод зандраад байхаар би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тийм үйлдэл гаргаж байгаа хүн ямар ч асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм. Чи яагаад ийм газар утастай орж ирж бичлэг хийдэг юм бэ” гээд уурлаад гар руу дахин хүчтэй нударсан. Би айсандаа гараад зугтаачихсан. Гэтэл араас нөгөө цагдаа чанга дуугаар “Наад муугаа бариад авцгаа” гээд орилж эхэлсэн” гэж байгаа.

Монгол Улсын хууль сахиулагч том субьект, хүн ардынхаа энхийн манаанд зогсдог цагдаа иргэндээ ийм хүндэтгэлгүй ханддаг болжээ. Болжээ ч гэж дээ, ийм байсаар ирсэн юм тэд. Гагцхүү хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт тавигдаж байгаа XXI зуунд цагдаа нар социалист нийгмийн сэтгэлгээнээсээ салахгүй явж ирлээ. “Хүн нь байхад хэрэг нь олддог” “философиор” ажиллаж ирсэн өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээ Монголын цагдаагаас арилаагүй байна. Үүнийг хууль зүйн салбарын бүхий л шатныхан шүүмжилсээр буй юм. Үүний тод илрэл энэ үйл явдал боллоо.

Тиймээс Монгол Улс цагдаа нараа хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч, ардчилагч орнуудад боловсрол эзэмшүүлдэг болох хэрэгтэй. Хуучин үеийн боловсролын тогтолцооноосоо салж, АНУ, Япон, Солонгос зэрэг хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилагч орнуудад цагдаа нараа сургах цаг болжээ.

Үндсэн хуулийн 16.14-т…гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Б-гийн том дуугаар зандран, гар хүрч буй үйлдэл нь хохирогч эмэгтэй гэрч ч бай, магадгүй гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээр буруутай нь тогтоогдоогүй бол цагдаагийн албан хаагч урдаас яллаж, ялгаварлаж, буруутгах, бүр доромжилж, биед нь халдах эрхгүй юм.

Цагдаагийн энэ үйлдэл сахилгын том зөрчил болоод зогсохгүй эрүүгийн ноцтой хэрэгт ч холбогдохоор болоод байна. Эрүүгийн хуулийн 21.12.1 буюу эрүү шүүлт тулгах буюу Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Цагдаагийн албан хаагч Б ийм үйлдлийг гаргачихаад байна. Хохирогч нь А гэх охин болж таараад байна.