Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүд асуудал ба шийдэл” уулзалт хэлэлцүүлэг болов || DNN.mn

Аймгийн Гэр бүл эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хөтөлбөрийн хүрээнд “Эмэгтэйчүүд асуудал ба шийдэл” уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа гэж Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Аймгийн ЗДТГазрын ХЭЗХэлтэс, ГБХЗХГ хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж гэрээр хүүхдээ асарч байгаа ээжүүдийн төлөөллийг урьж уг уулзалтыг хийсэн байна. Эмэгтэйчүүдэд өөрийгөө хайрлаж, бусдыг хайрлах тухай, Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай, гэрээр хүүхдээ асарч байгаа ээжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн. Мөн төрөх тасгийн үйлчилгээ, орны асуудал, төрхийн дараахь сувилгаа үйлчилгээ хэрэгцээтэй байгаа, шийдвэрлэх гарцын тухай хэлэлцлээ. Уг уулзалтыг өглөө эрт гэсэн тодотголтойгоор хийсэн бөгөөд уулзалтанд ирсэн эмэгтэйчүүд тус бүр 10 бүсгүйд “Хайраа хайрлая хандлагаа өөрчлөе хамтдаа үлгэрлэе” уриалга хүргэхээр болов. Мөн нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг: Коронавирусний халдварын тохиолдол буурч байна || DNN.mn

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 135 шинжилгээ хийснээс хүүхэд 25, насанд хүрэгч 20 нийт 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 77 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 22, хөнгөн оноштой 43 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 58 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.

Одоогоор тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37473, гуравдугаар тунд 16420, дөрөвдүгээр тунд 1362 иргэн хамрагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Канадад В.Зеленскийн нэрэмжит гудамжтай болох санал дэвшүүллээ || DNN.mn

Канадын нийслэл Оттава хотод ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг гудамжийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэрэмжит болгох санал гарчээ. Канадын парламентын гишүүн Чарли Энгус уг саналаа твиттер хуудсаар дамжуулан хотын захиргаанд тавьжээ.

Улс орных нь байдал хурцатмал байгаа нөхцөлд ийм алхам хийх нь Украины Ерөнхийлөгчид дэмжлэг болно гэж Энгус үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Украины тугийг буулга гэж албадаагүй, дуудлагын дагуу ажилласан || DNN.mn

“Алтан тариа” компани үйлдвэрийнхээ байран дээрээ Украины далбааг өлгөсөн нь асуудал дагуулаад байгаа.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт иржээ. Энэ дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид очиж тодруулан ажилласан юм.

Ингэхдээ иргэний баримтжуулсан зургаар долоон цагдаа очиж, ажилласан нь зарим талаар шүүмжлүүлж буй. Хувийн ААН олон улсын асуудалд энх тайванч байр суурь илэрхийлэхэд цагдаа ийн сүржин шалгасан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлэх хүмүүс байна.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМОНХТ-ийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн үед газар дээр нь очиж шалгах ёстой байдаг. Өнөөдрийн тухайд дуудлагаар очсон ЦАХ-д туг далбааг буулга гэсэн шаардлага тавиагүй, хувийн өмчид халдсан асуудал гаргаагүй бөгөөд дуудлагыг газар дээр нь шалгаад ГХ, зөрчлийн шинжгүй байсан тул явсан байна” гэж тайлбар өгчээ.

Categories
гадаад мэдээ

Украинд бүх нийтийн дайчилгаа үргэлжилж байна || DNN.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос довтолж эхэлсэнтэй холбоотойгоор бүх нийтийн дайчилгааг хоёрдугаар сарын 24-ний өдөр зарласан. Энэ дайчилгаа 90 өдөр үргэлжлэх юм.

Украины “Апостроф” хэвлэлийн мэдээлснээр, тус улс даяар Зэвсэгт хүчний эгнээг шуурхай зузаатгах арга хэмжээ үргэлжилж байгаа гэнэ. Энэ дайчилгаа дөрвөн үе шаттайгаар үргэлжлэх аж.

Эхний шатанд, шуурхай бэлтгэл нөөц хүчийг дайчлах юм байна. Тодруулбал, цэргийн туршлагатай, армид гэрээгээр алба хаасан эсвэл өмнөх дайчилгааны үеэр алба хаасан, өмнө нь цэргийн алба хаагч байсан 40 хүртэлх насныхныг дайчилж байгаа аж.

Үүний дараа, хоёрдугаар шатанд, 2014 он хүртэл хугацаат цэргийн алба хаасан эсвэл гэрээгээр алба хаасан цэргийн алба хаагчдыг дайчлах юм байна.

Гуравдугаар шатанд, их дээд сургуулийн цэргийн тэнхимийг бэлтгэл офицероор төгссөн, өмнөх дайчилгааны үед татагдаагүй цэргийн үүрэгтэн иргэдийг татах аж.

Харин дөрөв буюу сүүлийн шатанд улсын бүх иргэдийг цэрэгт татах бөгөөд энэ үед нас, бие бялдрын хязгаарлалт хамаарахгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Томоохон байгууллагуудын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмнэ || DNN.mn

Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хэрэгжүүлсэн “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагын сайн туршлагыг энэ үеэр сонсов. Улсын II төв эмнэлгийн тухайд өнгөрсөн онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгуулсан бөгөөд цаашид бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Тэсо” группийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй. Эдгээр ажилтныхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг байгууллагын дэргэдэх цэцэрлэгээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж есөн хувиар нэмэгдсэн байна.

Тэдний туршлагаас судлан Монос эмийн үйлдвэр, Сүү хувьцаат компани зэрэг хувийн хэвшлийнхэн байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах туршлагаа харилцан ярилцаж, саналаа хэллээ.

Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байгаа юм. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1,893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийднэ.

Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:

  • Мэргэжлийн удирдлага
  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
  • Хүүхдийн хоолны зардал
  • Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.

Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МХАҮТ хамтран зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ.

Categories
гадаад мэдээ

Польшийн ерөнхийлөгч зургадугаар сард Монголд айлчилна || DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн гэдгийг дурдаад “Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллах болно” гэлээ. Түүнчлэн Варшав хотод Улаанбаатар хотын Төлөөлөгч томилохоор болсныг дуулгахад таатай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилсноор хотууд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг онцоллоо.

Тэрбээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн зургаадугаар сарын 15-нд Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Фредерик Шопений нэрэмжит гудамжны нээлтийг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн “Тус айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулах саналтай байна” хэмээлээ.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопений нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэршүүлсэн билээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно || DNN.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв.

Тэрбээр “Цаашид цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна.

Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын найман албан даалгавар боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна. Цар тахалтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг хоёр удаа шинэчлэн боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабуудыг удирдлага, зохицуулалтаар тухай бүр хангаж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрстэх тооцоолол гарч байсан ч та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын зүгээс өндрөөр үнэлж байна” хэмээн хэлсэн юм.

Иймд Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлж, тасралтгүй, тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: ОБЕГ


Categories
гадаад мэдээ

Тайванийн ерөнхийлөгч Украинд нэг сарын цалингаа хандивлана || DNN.mn

ОХУ-Украин хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэж гэм зэмгүй олон иргэд амь үрэгдэж, хотууд нь дэлбэрэлтэд өртөөд буй. Энэ асуудлыг олон улс анхааралдаа авч анзаарч байгаа.

Үүнд Тайвань Улсын Тайванийн төрийн дээд албан тушаалтнууд, тэр дундаа ерөнхийлөгч Цай Ин Вэн, дэд ерөнхийлөгч Уильям Лай, ерөнхий сайд Су Цэн Чан нар тус бүр нэг сарын цалингаа дайны хөлд нэрвэгдсэн Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилд хандивлахаа мэдэгдсэн талаар тайванийн үндэсний хэвлэл мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийг заналхийлсэн этгээдэд хариуцлага тооцжээ || DNN.mn

Олон нийтийн сүлжээнд шүүгчийг заналхийлсэн агуулга бүхий мэдээллийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г нийтэлсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон, тухайн мэдээллийг устгуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цагдаагийн байгууллагад хандсаны дагуу дээрх этгээдэд хариуцлага тооцжээ.

Тус журамд “Шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түүний болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг түгээсэн /заналхийлсэн, хүчирхийлэлд уриалсан зэрэг/ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран хуульд заасан арга хэмжээг шуурхай авна гэж заасан байдаг.