Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна || DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Хуулийн төслүүдийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өгөв.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм.

Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжинэ || DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм. Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

1.1 сая хэрэглэгч 868.5 тэрбумын цахилгааны хөнгөлөлт эдэлжээ || DNN.mn


Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын дулааны эрчим хүчний үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөлдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж 868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

Орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна. Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой байна. Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг Төрөөс хариуцан ажиллахаар байна.

Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.

Гэр хорооллын айл өрхүүд 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү журмын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байна. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх ба 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.

Эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө 5-59 хувиар доогуур байна

Тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг шинэ сэргэлт уриан дор зохион байгуулна || DNN.mn

зураг

“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.

Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүнд:

  1. Эрчим хүчний сэргэлт 2022.03.21
  2. Боомтын сэргэлт 2022.03.22
  3. Аж үйлдвэржилтийн сэргэлт 2022.03.24
  4. Хот, хөдөөгийн сэргэлт 2022.03.25
  5. Ногоон хөгжлийн сэргэлт 2022.03.28
  6. Төрийн бүтээмжийн сэргэлт 2022.03.29

Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Сувилагчийн боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна || DNN.mn

“Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгууллаа.

Эхний үе шатанд 68 эрүүл мэндийн байгууллагын 830 сувилагчийг хамруулсан байна. Сувилахуйн албаны дарга, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр өөрсдийн байгууллага дээрээ тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтээ нэгтгэж Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн юм.

Хоёр дахь үе шатанд анхан шатанд хэлэлцүүлж, санал дүгнэлт болгон ирүүлсэн сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам бүхий дүгнэлт тайланг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцуулж сувилахуйн тусламж, хүний нөөц, сувилагчдын нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Тус хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр JCI, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс багш нар уригдан Хувь хүний хөгжил, Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдоос гарсан санал, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн үндэсний хэмжээнд Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллана.

Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын 60%-ийг эзэлдэг. Дэлхий дээр 28 сая эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба үүнээс 19 сая гаруй нь сувилагч, эх баригч нар эзэлж байна. (ДЭМБ 2020)

Монгол улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 56,5 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 13112 нь сувилагч бөгөөд нийт сувилагч нарын 90%-ыг эмэгтэйчүүд эзэлдэг. (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020)

Олон улсад сувилагчдын эрхийг хүндэтгэн үзэх, сувилахуйн салбарт хөрөнгө оруулснаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой манлайлал нэн чухал болохыг уриалж уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ 1.4 сая төгрөгөөс доошгүй байна” гэв || DNN.mn


Монголын тариаланчдын үндэсний холбооноос “Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ “Дайн самуун монголын тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт нэлээд хүндрэл учруулах урьдчилсан таамаг бий болоод байна. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүн болох техник тоног төхөөрөмж, үр бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтэд одооноос саад үүсэж эхэлчхээд байна.

Өмнө нь оны эхэнд бид хөрс бордох бордоогоо татаад авчихсан байдаг байсан. Гэтэл энэ жил нэг кг ч бордоо татаж авч чадаагүй байна. Урд болон хойд хөршийн эдийн засгийн хориг, тээврийн гацаанд орчихсон байдалд байна. Нөгөө талаар бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн. Тодруулбал, сүүлийн 10 хоногт улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ 1.4 сая төгрөгөөс доошгүй болчхоод байгаа бол шатахуун 115-116 ам.долларт хүрээд байна.

Энэ бүхнээс шалтгаалан тариаланчид яаж тариа будааг тарих вэ гэдэг маш хүнд сорилтын өмнө ирээд байгаа учир гуравдугаар сарын 10-ны өдөр Тариаланчдын их хурал хийхээр цуглах гэж байна.

Хаврын тариалалт эхлэх хүртэлх хоёр сар хүрэхгүй хугацаанд амжиж юмаа бүрдүүлж чадах уу үгүй юу гэдэг асуудал тулгамдаад байна” гэсэн юм.

Мөн Монголын үндэсний тариаланчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Цог “Тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид өмнө нь үүсэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл хийж байсан. Гэтэл өмнө нь болгоомжилж байсанчлан эрдэлтэй нөхцөл байдал яг одоо үүсээд байна. Тухайлбал, тариаланчид бүгд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй олон хүн байна. Нийт хураасан ургацын 30 гаруй хувь нь үтрэмийн талбай дээрээ ялзарсан зэрэг нэлээд хүндрэлтэй байдал үүсээд байгаа.

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бодит байдал дээр 20-30 хувь нэмэгдсэн нь мэдрэгддэг. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн нэмэгдэл ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг илэрхийлж байдаг. Өнөөдрийн байдлаар бидэнд шаардлагатай орц 100-150 хувиар үнэ нь нэмэгдчихээд байна. 2022 онд хүнсний хомсдол зэрэг нэлээд хүнд байдалд орж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

Тиймээс энэ асуудалд маш хурдан арга хэмжээ аваасай гэж Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдаас хүсэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн харьяа байгууллагуудын ажилтнуудыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад хамруулна || DNN.mn

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Зөвлөлийн гишүүд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа нэгтгэн, хоёрдугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 29 саналыг хэлэлцэн, баталлаа.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг мөрдөн ажиллах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа, сувилгаа хийх талаар зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад үе шаттайгаар хамруулан, сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүй авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг байгууллагадаа зохион байгуулах шаардлагатайг анхааруулж байлаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, холбогдох хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, бодлого, шийдвэрт нөлөөлөх зорилготой юм.

Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баясгалан: Украин Оросын цэргийг зогсоож чадаад байгаа учраас эцсээ хүртэл тулалдана гэсэн зориг орчихоод байна || DNN.mn

МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.d/ С.Баясгалантай ярилцлаа.


-Дайн сунжирч, Орост хүнд тусч байгаа учраас яриа хэлэлцээрийн ширээнд сууя гэж бараг өөрсдөө хэлж байна-


-Европын холбооны улсууд Орост эдийн засгийн шахалт үзүүлсээр байна. Таныхаар хамгийн нөлөөтэй хориг аль нь вэ?

-ОХУ-д Европын холбооноос тавьсан нэлээд олон хориг байгаа. Түүнээс хамгийн том хориг нь хий нийлүүлэхгүй байх тухай. Европын холбоо хийгээ Оросоос авахгүйгээр бүрэн хориглож, өөр газраас авах асуудал яригдаж байна. Жишээ нь, Алжир гээд Хойд Африкийн орон “Та нарыг газрын тос, хийгээр хангахад бэлэн байна” гэсэн санаачилга гаргалаа.

Ойрхи Дорнодоос бас хий авах эсэх асуудал яригдаж эхэлсэн. Эртнээс яригдаж байгаа, АНУ-аас хий авах тухай ч яриа бий. АНУ-ын тал дайн эхлэхээс өмнө “Умардын урсгал-2”-оор Оросоос хий авсны оронд манайхаас ав гэсэн маягтай байр суурийг Европын холбооны улсуудад илэрхийлж байсан. Гэхдээ АНУ-аас хий авах нь өндөр өртөгтэй учраас асуудалтай байсан.

Дараагийн хориг нь онгоцны зорчилтын асуудал. Европын улс орон, Канад, Америк зэрэг улс орнууд Оросын онгоц, түүний сэлбэг хэрэгслийг ямар нэгэн байдлаар агаарын орон зайгаар нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьчихлаа. Түүнийх нь эсрэг оросууд ч Европын онгоцуудыг Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисгэхгүй, Орос руу онгоцны ямар нэгэн сэлбэг оруулахгүй гэснээр харилцан бие биендээ хориг тавьж байна.

Гурав дахь том асуудал нь SWIFT. Энэ нь банк хоорондын мөнгөн гуйвуулгын систем.

-Оросын банкуудыг гаргачихсан гэж байгаа?

-Тодорхой хэмжээгээр гаргасан. Бүгдийг биш. Ашиг сонирхлоос үүдэлтэйгээр байгалийн хий, эрчим хүчний салбарын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахтай холбоотой салбарыг оруулаагүй. Жишээ нь, “Газфром” банкийг SWIFT-ээс хасаагүй. Сбербанкийг ч мөн хасаагүй байна лээ. Бусад үндсэн том банкуудыг хассан байдалтайгаар хориг арга хэмжээнүүд шат дараатай авч байна.

-Эдгээр хоригуудад Оросын эдийн засаг сөхөрч эхэлж байна гэж эдийг засгийн шинжээчид хэлж байна. Асар том эдийн засагтай улс орны удирдагчийн хувьд Путины анхаарлын гадна үлдмээргүй юм?

-Үндсэндээ дайн эхэлнэ гэдэг бол тухайн улс орны оршин тогтнохтой холбоотой асуудал болдог.

Нэгдүгээрт, дайны үйл ажиллагаа гэдэг маш их хөрөнгө зарцуулна. Хоёрдугаарт, Дэлхийн хамтын нийгэмлэг, бүх орнууд олон улсын эрх зүй гэдэг утгаараа Орост маш их дарамт шахалт үзүүлнэ. Эсэргүүцнэ, ганцаардуулна, буланд шахна. Түүнийг Орос тооцоолсон байх. Нөгөө талаасаа хориг арга хэмжээ авахад эдийн засгаар сөхрүүлэх аргыг гол арга хэмжээ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин хүйтэн дайны үед АНУ ЗХУ-ыг эдийн засгаар нь сөхрүүлж задалсан гэж үздэг. Тэр арга барилаараа эдийн засгийн хөшүүрэг хэрэглэсэн нь илүү үр днтэй. Хүн хүч, техникийн хохирол ч багатай гэж үзэж байх шиг байна. Энэ бүгдийг Путин тооцоолсон байх.

-Ямар байдлаар тооцоолсон гэж та хэлж байна?

-Оросууд 2000-аад оноос эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахаар хамгийн түрүүнд валют болон алтны нөөцөө нэмэгдүүлэх талаар нэлээд арга хэмжээ авсан. 2008 оноос эрчимтэй арга хэмжээ авч эхэлсэн. Дэлхийн болон Азийн эдийн засгийн хямралын үед ч тэр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан улс.

2014 онд Украины хямрал эхлэх үед Европын холбоо, АНУ-аас тодорхой эдийн засгийн хориг арга хэмжээг Крымийг авсантай холбогдуулж Орсоод тавьсан байдаг. Үүн дээрээс үндэслээд Орос сулрах бус “Бид нар дотооддоо үйлдвэрлэдэггүй импортын бүтээгдэхүүн байхгүй. Бидэнд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж олгосонд баярлалаа” гэсэн хошигнол маягаар хэлж байсан. Тийм ч учраас 2014-2021 он хүртэл дотоодын аж үйлдвэрийг хөгжүүлэх буюу гаднаас хараат бус байх бүх бодлогыг авч хэрэгжүүлсэн гэж үзэж болно. Тэр хүрээндээ хүнснээс эхлээд аж үйлдвэрийн өндөр технологийн бүх салбарт импортыг орлох ямар боломж байна, тэр бүгдийг эрэлхийлж дотоодын үйлдвэрлэлээ босгосон байдаг.

Энэ хооронд Путин өөрөө ч мэдэгдэж байсан. Олон улсын санхүүгийн системээс хараат бус болж байна. Гадаад өр гэж Орост байхгүй. Дэлхийн банк, ОУВС зэрэгт ямар нэгэн өргүй гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл, гадаад ертөнцөөс хараат бус болох бүх арга хэмжээг авч байна гэдэг дайнд тодорхой хэмжээгээр бэлдэж байсан гэж ойлгож болохоор юм.

-Европын холбоо эдийн засгийн бүх чиглэлээр нь бойкотолсоор байна?

-Европын холбоо ч тэр, барууны улсуудаас Оросын эсрэг авах хамгийн дээд арга хэмжээ нь олон улсын төлбөрт системээс хасна гэдэг мэдэгдлийг хийж байсан ч түүнд Орос цочрол авахгүй байна. Бид нар өөрсдөө болгочихно гэсэн маягтай байдлаар хандаж байгаа нь үүнд нэлээд бэлдэж байсан нь харагдаж байна.

Тиймээс явцдаа гэхээс биш одоохондоо Орос эдийн засгийн хувьд хямарсан, цочроо авсан зүйл байхгүй. Яахав, нэг ам.доллар 80 орчим рубльтэй тэнцэж байсан бол 120 болтлоо өсөөд одоо 90-100 орчимд тогтож байна. Үүний ард Төв банкнаас авч байгаа арга хэмжээ нэлээд байна. Тэд бодлогын хүүгээ огцом өсгөсөн. Энэ нь ханшийн савлагаа болон дотоод инфляцийн асуудлаа барихад нэлээд шаардлагатай болсон байх. Тэд валютаа нэлээд нөөцөлсөн. Алтны хэмжээгээр дэлхийд тавд орох хэмжээний нөөцтэй улс. Нийт валютын сан хөмрөг нь 600 орчим тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээтэй. Тэндээ долларын эзлэх хувийг нэлээд шийдвэртэй багасгаж ирсэн. Өмнө нь талаас дээш хувь нь долларын хадгаламж байсан бол сүүлийн жилүүдэд 17 хувь болгож бууруулсан байгаа.

Дайн эхлүүлнэ гэдэг дэлхийн эдийн засаг гэх мэт зүйлээсээ аль болох хамааралгүй байх, тэр бүх нөхцөлийг бүрдүүлсний дараа эхлүүлж таарна. Эс тэгвэл бэлтгэлгүй орвол дайны их зардлаас үүдэж, дотоодын инфляци хэт өсч ард иргэдэд эмх замбараагүй байдал үүсээд эхэлбэл сүүлдээ дэглэм нураах хэмжээнд очно.

-Эмх замбараагүй байдал гэснээс дайныг эсэргүүцсэн жагсаал бүхий л улс оронд болж байна. Орост ч тэр. Тэдгээр жагсаал, эсэргүүцэл дайнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Одоо бол мэдээллийн дайн явж байна. Оросын тал, барууны тал аль алиных нь гаргаад байгаа мэдээлэлд итгэх арга үнэндээ байхгүй. Болж байгаа нөхцөл байдлаас үүдэж дүгнэлт хийх шаардлагатай болж байна.

Тэр байтугай нэг хотыг эзэлж авлаа гэнэ, нөгөө хотыг нь эзэлж аваагүй гэж байна. Мэдээллийн дайн өмнөх үеэсээ бодвол асар хурдтай өрнөж байна. Хуучин бол бид за яахав видео бичлэгийг нь харж байж мэдье гэдэг байсан бол одоо тэр бичлэг нь хуурамч байх хэмжээнд оччихож.

Үзэл бодлоо илэрхийлж хүмүүс жагсах бол одооны ертөнцөд байдаг л асуудал. Петербургт ч, Москвад ч жагсаж байна. Тэр бол шийдвэрлэх том зүйл биш.

-Дайны шалтгааныг олон улс янз бүрээр тайлбарлаж байна. Монголчууд бидний ярьж, ойлгож байгаа нь ч өөр өөр байна. Энэ цаашлаад Монгол Улс ямар байр суурьтай оролцох тухай асуудал руу ч хэлбийж байх шиг?

-Үүнийг геополитик талаас тайлбарлахгүй бол болохгүй. Оросууд Украиныг жийргэвч бүс маягаар тогтоож барих бодлого барьж байгаа. Нөгөө талаараа слав үндэстэн энэ улсыг Европын холбоонд элсүүлэхгүй байх, НАТО-д элсүүлэхгүй байх гэсэн сонирхол маш их байгаа. Энэ тал дээр Оросын хил орчмоор аюулгүй байдлын баталгаа өг гэж хүртэл мэдэгдэж байсан шүү дээ.

Нөгөө талаас НАТО зүүн зүг рүү тэлээд явж байгаа. Үүн дээр ОХУ “Улаан шугамыг давж болохгүй” гэж анхааруулж байсан. Украины хувьд НАТО-гийн зүгээс тайлбарлахдаа элсэхийг хүссэн улсыг бид хүлээж авна гэж ярьсан. Ингэснээр Орос бол “Улаан шугамыг давлаа. Бид зүгээр хараад суухгүй” гэдгээр дайрч байна гэж байгаа. Гэхдээ үндсэн шалтгаан нь Донбассын цөөнх оросуудыг хүчирхийлж, алан хядаж байсан, орос хэлээр ярихыг хорьж байсан. Бүр орос хэл дээр хэвлэл ном уншихыг хорих зэргээр үндэсний цөөнхөө хавчиж гадуурхаж байсан гэдэг үндэслэл гол шалтгаан байсан.

-Европын холбоо Украиныг элслүүлэхээр болж байх шиг байна. Хүсэлтийг нь хүлээн авлаа гэж хоёр, гуравхан хоногийн өмнө мэдэгдлээ?

-Европын холбоонд элсэх эсэхийг хэлэлцэж байгаа. Нэлээн үйл явц үргэлжилнэ. Ялангуяа сөргөлдөөн мөргөлдөөнтэй байгаа энэ үед Украин Европын холбооны гишүүн болчихвол нийт Европын аюулгүй байдал, тогтвортой байдалд аюул учруулах юм уу, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учраас ийм амархан шийдчихгүй.

Европын холбоо Украиныг гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж авлаа гэж мэдэгдэж байна. Нөгөө талаар хүсэлтийг нь хүлээж авч байна гэдэг Украиныг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.

-ОХУ-д хэрхэн нөлөөлөх вэ, энэ үйлдэл?

-Украин бууж өгөхгүй байх хандлагатай болчихлоо. Баруунаас нэлээд тусламж авч эхэлсэн. Тийм учраас бууж өгөх нь юу л бол. Тэгэхээр Оросын талаас бүрэн эзлэхээс өөр зам байхгүй болж байна. Гэхдээ бас Орос ацан шалаанд орчихлоо. Учир нь тэд анх Украинд шууд орчихно гэж бодсон. Жишээ нь, орохдоо энгийн иргэдийг яах ч үгүй, зэвсгээ хураалгаад буугаад өгчих юм бол гэр рүүгээ харьж болно гэсэн. Украинчууд түүнийх нь дагуу явчих юм шиг бодсон. Харамсалтай нь Украины энгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, дайнд яваад орчихоод байхаар яалтай билээ гээд хүнд байдалд орчихоод байна. Дайн хурдан явахгүй бол наанаж зэвсэг техникийн түлш, цэргийн хоол хүнснээс эхлээд маш өндөр зардал гарч байгаа.

Тэгэхээр Орост асар их хүнд тусч байгаа. Тийм учраас Орос ч гэсэн дайныг зогсоохыг эрмэлзэж, яриа хэлэлцээрийн ширээнд сууя гэж бараг өөрсдөө хэлж байна.

-Яриа хэлэлцээр хэр урагштай байна вэ. Тодорхой шийдэл гарахгүй байна уу даа?

-Яриа хэлэлцээ явцгүй байна. Учир нь Украин Оросын цэргийг зогсоож чадаад байгаа юм чинь эцсээ хүртэл тулалдана гэсэн зориг орчихоод байна. Учир нь баруунаас эдийн засгийн болон зэр зэвсгийн нэлээд дэмжлэг авч байна. Улс тус бүрээс 100-500 сая орчим ам.долларын санхүүгийн дэмжлэг авч эхэлсэн. Англи, Америк, Германаас өөрийгөө хамгаалах зэвсэг авч байна. Танк эсэргүүцэгч, онгоц эсэргүүцэгч гэх зэрэг зэвсгүүд авчихлаа. Дээрээс сөнөөгч онгоц авахаар болж байна. Үүний хажуугаар нь гадны хөлсний цэргүүдийг оруулж ирж байна. Тэгэхээр хүч арай өөр тийш хэлбийх хандлагатай болоод эхэлсэн. Хүчний тооцоог хийхдээ оросууд Украиныг “Яахав дээ” гэсэн бодолтой дутуу тооцсон байж болох ч одоо бол хүч нь тэнцэх хэмжээнд очсон байж болохыг үгүйсгэхгүй. Ингэхээр дайн сунжирна гэсэн үг. Сунжирвал Орост ашиггүй.

-Украинчуудын хувьд ашигтай болж эхэлсэн гэсэн үг үү?

-Украинчуудад алдах юм байхгүй. Хотоо нураалгаж байгаа улс эцсээ хүртэл үзнэ гэж байгаа. Оросуудын тайлбарлаж байгаагаар нацистууд террористууд энгийн ард иргэдийг барьцаалж, бамбай хийж байгаа учраас хот руу орж чадахгүй байна гэж байгаа. Нөгөө талд Украины иргэд өөрсдөө эх орноо хамгаалах гэж ингэж байна гэж байгаа. Аль нь үнэн, аль нь худал болохыг одоохондоо хэлэх арга алга. Ямартаа ч Оросын давшилт тооцоолсноос их эсэргүүцэлтэй тулгарч, нэлээд удааширч байна. Энэ нь цаашид Оросын эдийн засагт хүнд тусч эхэлнэ.

-Путины сүүлийн мэдэгдэл болох цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ гэсэн нь цөмийн зэвсэг хэрэглэх нь гэх дуулиан олон улсад дэгдэж эхэлсэн. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Цөмийн зэвсгийн асуудлыг ярихад тогтоон барих гэж хүч гэж байгаа. Орос энэ хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүн дотор цөмийн зэвсэг ордог. Түүнээс цөмийн зэвсгийг тэгнэ, ингэнэ гэж Путин яриагүй.

Оросын Батлан хамгаалах баримт бичигт тогтоон барих хүч гэдэг Оросын үндэсний оршин тогтнох аюулгүй байдалд аюул учруулах тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх эрхтэй гэсэн заалт байдаг. Тогтоон барих хүчээ өнлдөржүүлсэн бэлэн байдалд оруулж байна гэхээр байдаг бүх зүйлээ, тив алгасч урт удаан хугацаанд явж цөмийн бөмбөг хаях боломжтой бөмбөгдөгч онгоц, дэлхийн далайд байгаа удаан хугацаанд явдаг, бас л цөмийн зэвсэг харвах чадамжтай шумбагчууд. Мөн аливаа дайралтаас хамгаалах алсын тусгалтай пуужингуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байна.

Тэр нь нөхцөл байдлаасаа хамаараад энгийн зэвсэглэлтэй ч байж болно, цөмийн зэвсэглэлтэй ч байж болно. Олон улсын харилцаанд тогтоон барих хүч гэдэг цөмийн зэвсэгтэй уялдуулж ойлгодог. Тэгэхээр цөмийн зэвсэг байхыг гүйсгэхгүй. Тийм учраас барууны хэвлэлүүд үүнийг цөмийн зэвсэг гэж хамгийн түрүүнд ойлгож ярьж бичиж байна. Нэгэнт дайн болж байгаа учраас хамгийн муу хувилбарыг хэлэлцэнэ шүү дээ.

Үүнээс харахад олон улсын харилцаа гэдэг хүчтэй том гүрнүүд өөрийнхөө бодлогыг тодорхойлж, номлож явдаг. Дэлхийн энх тайван тогтооход том гүрнүүдийн хоорондын хүчний тэнцвэр, түүн дээр тулгуурласан харилцан тохиролцсон гэрээ бичгүүд дээр тулгуурладаг. Хэдийгээр олон улсын гэрээ хэлэлцээр байдаг ч гэсэн Оросууд өөр улсын нутаг дэвсгэр рүү цөмөрч орж чадаж байна. Хятад Тайванийн асуудал бас л төстэй. Гэхдээ Тайвань бол тусгаар тогтносон улс биш. Эрхбиш олон улсын эрх зүйг тэд мэдэж л байгаа. Энэ хүрээнд хоорондын хүчний харьцаан дээр үндэслээд тухайн улсын эдийн засаг болон батлан хамгаалах чадамж хэр байна гэдгээс шалтгаалж аливаа нэг довтлох ажиллагаа хийхэд хэн ч хорихгүй. Түүнийг цагддаг газар гэж байхгүй.

-Тэгвэл энэ дайн дэлхий нийтэд ямар сургамж үлдээх бол?

-Цөмийн зэвсэгтэй холбоотой хэд хэдэн сургамжууд байна. 1945 оны Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ цөмийн бөмбөг хаясан. Дараагийн сургамж бол 1962 оны Карибийн хямрал. 1950 оны Солонгосын хойгийн хямрал ч бас бий. 1969 оны хилийн ойролцоо Даманий арлын хямралууд байгаа. Эдгээр дайн, хямралуудад цөмийн зэвсэг хэрэглэх асуудал хамгийн ойр байсан. Ядонд хэрэглэсэн. Түүнээс хойш хэрэглээгүй. Цөмийн аюулыг дэлхий нийт маш сайн мэддэг болсон. Хүйтэн дайны үед бүх тооцоог нь гаргаж байсан. Ингэснээр цөмийн зэвсгээр байлдаад эхэлбэл ялагч байхгүй гэдгийг аль аль тал нь ойлгож байгаа.

Энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэвэл зөвхөн Орос, Украины хямрал биш болоод явчихна. Жинхэнэ утгаараа дэлхийн гуравдугаар дайн үүснэ. Түүнийг мэдэж байгаа болов уу гэж бодож байна. НАТО-гийн дүрмийн дагуу гэж байгаа боловч цаад утгаараа ч гэсэн Европын орнууд, барууны бүх орнууд одоогийн байдлаар Оростой, цаашдаа Хятадтай ч гэсэн шууд тулгахарыг хүсэхгүй байгаа. Хэрэв шууд тулах юм бол дайн болно.

Categories
мэдээ нийгэм

Прокуророос Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох санал гаргалаа || DNN.mn

Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Н.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг хилээр гаргах эсэхийг шийдэх шүүх хурал 13:30 цагт хуралдах гэж байна. Бид шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ Хэвлэх

1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Сарын 5, 10 саяас дээш орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох нь зөв 

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм” гэжээ.