-Олон улсын спортын арбитрын шүүхээс МҮОХ-ны эсрэг CAS 2022/A/8560 хэрэг үүсгэн шалгаж эхэллээ-
МҮОХ-ны ОУОХ-ны хартиг зөрчсөн олон жил ужгирсан үйлдлүүдийг шалгуулахаар Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Олон улсын спортын арбитрын шүүхэд МҮОХ-г шалгуулахаар ханджээ. Швейцарийн Лозаннь хотноо байрладаг Олон улсын спортын арбитрын шүүх нь спортынмаргааныг ОУОХ болон тухайн улс орнуудын шүүх байгууллагаас хараат бусаар эцэслэн шийдвэрлэдэг мэргэжлийн байгууллага бөгөөд ОУОХ, МҮОХ, спортын холбоод тус байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлэхээр хүлээн зөвшөөрчихсөн байдаг учраас тэдниий дүгнэлт нь эцсийн шийдвэр болж чаддаг. Дээрх нэхэмжлэлд заасны үндэслэлүүдийн дагуу CAS 2022/A/8560хэрэг үүсгэсэн гэх хариу мэдэгдэх хуудсыг 2022 оны 1 дүгээр сарын 13-нд хүлээн авчээ. Үүний дараа Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын спортын арбитрийн шүүх /CAS/-д хандан уг хэрэгт давж заалдах асуудлууд, баримтын жагсаалтаа илгээсэн байна.
Тэрбээр 2021 оны 12 дугаар сарын 20-нд МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж зарим гишүүний гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинэ гишүүдийн статусыг баталсан. Ингэснээр МҮОХ-ны гишүүд нь спортын байгууллага, холбоод биш хувь хүн болж ОУОХ-ны Харти, МҮОХ-ны дүрмийг зөрчсөн бүтцийг зориудаар бий болгож одоогийн удирдлагад байгаа цөөн хэдхэн хүний эрх ашгийн төлөө Олимпийн дүрмийн үндсэн зарчмуудыг зөрчиж байна.Энэ байдал 2017 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сард МҮОХ-ны хууль бус хурлаас гарсан шийдвэрийг хүлээн авч баталсан, хариуцагч ОУОХ-ны баталсан дүрмийн англи хэл дээрх хувилбарыг би Олон улсын спортын арбитрын шүүхэд өгөх ёстой гэж үзэж ийнхүү хандаж байна” гэжээ. Мөн дээрх хуралд оролцсон 167 хувь хүнд бүх эрх, хяналтаа алдсан дээрх байдлыг спорт холбоодын зүгээс эсэргүүцэж 2019 оны 1 дүгээр сарын 11-нд ОУОХ-нд хандаж захидал илгээж 2019 оны 1 дүгээр сарын22-ндМҮОХ-оор дамжуулан хариу авсан. Харамсалтай нь бидний шаардлага, ОУОХ-ны зөвлөмжийг үл тоомсорлож “бүх гишүүдийн хурал” гэгч дүрмийн бус хурлын шийдвэрээр асуудлыг шийдсээр байна. Энэ талаар бид Олон улсын спортын арбитрын шүүх /CAS/-ийн хуулийн R47-д заасны дагуу ийнхүү давж заалдахаас өмнө асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн бүхий л арга хэмжээг авч дуусгасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-нд МҮОХ-ны хурлыг эсэргүүцсэн гомдлоор шүүхэд хандсаар аргагүйн эрхэнд Олон улсын спортын арбитрын шүүх /CAS/-д хандан дараах асуудлыг тавьж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Үүнд:
1. 2021 оны 12 дугаар сарын 20-нд МҮОХ-ны хурлын бүх шийдвэрийг хүчингүй болгох
2. Олимпийн Хартийн 14.3 дахь хэсгийн эхний хэсгийг өөрчлөн найруулах буюу хасах. Олимпийн Хартийн 28 дугаар зүйл, МҮОХ-ны дүрмийн 5 дугаар зүйлийг чанд мөрдөж ажиллахыг МҮОХ-нд даалгах
3.МҮОХ-ны Их хурлыг Олимпийн Хартийн зарчимд нийцсэн МҮОХ-ны зөв бүтэцтэй болгож зохион байгуулахыг даалгах
4.Энэхүү давж заалдах ажиллагаатай холбогдуулан гомдол гаргагчаас гарсан бүх зардлыг МҮОХ-ноос гаргуулж өгнө үү.
Мөн энэ хэрэгт дээрх нөхцөл байдлыг сайтар мэдэж буй ОУОХ-ны ноён Жером Пойвиг Хариуцагч болон ОУОХ-ны хооронд дээрх сэдвээр харилцсан захидал харилцаа болон бусад асуудлаар ОУОХ-ноос баталсан МҮОХ-ны дүрмийн англи хэл дээрх хувилбарыг гаргаж өгч гэрчилнэ гэдэгт найдаж байна гэжээ. Ийнхүү МҮОХ-ны Олимпийн хартийг зөрчсөн, дүрмийн бус засаглалтай, спорт холбоодоос бус тойрон хүрээлэгч 167 хүнээр байнга асуудлыг шийдүүлж, дүрмийн бусаар хуралдсаар дутагдалтайгаа эвлэрсээр ирсэн явдал “хил давж”, Монголын түүхэнд анх удаа спортын маргааны эцсийн шүүх болон Олон улсын спортын Арбитрын шүүх /CAS/-д очиж хэрэг нээж шалгуулахаар боллоо.
У.ОРГИЛМАА