Categories
гадаад мэдээ

Дайныг эсэргүүцэж Оросын зах зээлээс дэлхийн 70 гаруй брэнд гарлаа || DNN.mn

Дайныг эсэргүүцэж Оросын зах зээлээс дэлхийн 70 гаруй брэнд гарлаа

Шведийн гэр ахуйн тавилгын IKEA брэнд Орост гуравдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоох болсноо зарлажээ. Үүний дараа өчигдөр IKEA-гийн сүлжээ дэлгүүрүүдэд асар урт дараалал үүссэн байна. Тус компаниас мэдээлснээр ажилчид агуулахад ажилласаар байх бөгөөд цалингаа үргэлжлүүлэн авах гэнэ.

Украин улс руу ОХУ довтолсны дараа дэлхийд тэргүүлэгч 70 гаруй брэнд дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Оросын зах зээлээс гарсан байна. Энэ талаар РБК-Украина хэвлэлээс мэдээлжээ.

Оросын зах зээлээс гарсан брэндүүд:

Apple, Audi, Chevrolet, Cadillac, Coca Cola, Danone, Dell, DHL, Ericsson, Ford, HP, Harley Davidson, General Motors, Jaguar, Lenovo, LinkedIn, Maersk (Aliexpress болон ASOS), Nike, Scania, Porsche, Renault, OnlyFans, AMD, Adobe, BMW, Dropbox (хэд хоногийн дараа), FedEx, Intel, Mercedes, Nestle.

Мөн томоохон компаниуд Apple Pay, Amazon, Cex Io, Etsy, Facebook (зарим хаягууд), Google Pay, Google Maps, Instagram (суртал ухуулгын мэдээллүүд), Paysera, Samsung pay зэрэг үйлчилгээнүүдээ зогсоожээ.

Түүнчлэн Оросын иргэд Каннын фестиваль, Eurovision, Формула 1, FIFA, Mobile World Congress, NHL зэрэг арга хэмжээнүүдэд оролцох боломжгүй болсон бөгөөд Adidas Оросын хөл бөмбөгийн шигшээ багтай хамтран ажиллахаас татгалзсан байна.

BBC, Cinema 4D, Disney, Netflix, Sony, Pornhub, Paramount зэрэг үйлчилгээнүүд зогсож, Mastercard, PayPal зэрэг олон улсын төлбөрийн системүүдийг хязгаарлажээ.

Categories
гадаад мэдээ

Оросын олигархиуд хувийн хөлгүүдээ Мальдив улс руу шилжүүлж байна || DNN.mn

зураг

Оросын тэрбумтнууд өрнөдийн эдийн засгийн хоригоос зугтаж, хувийн тансаг хөлгүүдээ Мальдив улсын боомтод шилжүүлэн байрлуулж байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тэнгисийн хөлгүүдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдээллээс харвал одоо Энэтхэгийн далайн арал улс Мальдивын боомтод Оросын тэрбумтнуудын таван хөлөг зангуугаа хаяад байна.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын хууль зүйн яам эдийн засгийн хоригт багтсан Оросын иргэдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлсэн юм.

Мальдив улс АНУ-тай гэмт хэргийн сэжигтэн шилжүүлэх гэрээгүй юм байна.

Тиймээс Оросын тэрбумтнууд үнэтэй эд хөрөнгөө ийнхүү тус улс руу шилжүүлж эхэлжээ.

Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн 72 метр урт тэнгисийн хөлөг онгоц Мальдивийн нийслэл Мале хотын боомтод Лхагва гарагт ирж зогссон байна.

Өөр нэг олигархи Владимир Потанины Nirvana нэртэй супер хөлөг онгоц мөн Мальдивийн эрэгт зангуугаа хаяжээ.

Одоо Мальдивийн боомтод зогсож буй хувийн хөлгүүдийн хамгийн том дөрөв нь Оросын тэрбумтнуудынх болохыг Блүүмбэрг мэдээлсэн байна.

Тэдгээрийн дотор гангийн үйлдвэрлэлийн магнат Виктор Рашниковын 140 метр урт “Ocean Victory” байгаа ажээ.

Superyacht News сэтгүүлийн мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар ашиглагдаж буй бүх хувийн тансаг хөлгүүдийн 7-10 орчим хувь нь Оросын баячуудын эзэмшилд байдаг гэнэ.

Лхагва гарагт Германы засгийн газар Оросын тэрбумтан Алишер Усмановын хөлгийг хурааж авсан юм. Усманов нь Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсонтой холбогдуулан Европын Холбооноос зарласан эдийн засгийн хоригт багтсан хүмүүсийн нэг ажээ.

Categories
гадаад мэдээ

Долоо хоногт рублийн ханш 31 хувиар сулрав || DNN.mn

зураг

ОХУ Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлснийг зарлаад долоо хонож байна. Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш төгрөгийн эсрэг 31 хувь суларчээ. Долоо хоногийн өмнө нэг рубль 36.19 төгрөг байсан бол өнөөдөр 24.93 төгрөг болсон байна.

Цар тахал дэгдсэн 2020 оны энэ үед нэг рубль 41.9 төгрөг байсан бол 2019 онд 40 орчим төгрөгт хэлбэлзэж байж.

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш түүхэнд байгаагүй доод түвшиндээ хүртэл суларч байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.

Тодруулбал, гуравдугаар сарын 3-нд рублийн ханш ам.долларын эсрэг 10% унасан нь нэг өдрийн доторх хамгийн огцом уналтад тооцогдож, нэг ам.доллар 118.35 рубльтэй тэнцжээ. Харин еврогийн эсрэг 1.9% суларсан байна. Ханшийн тасралтгүй уналтын эсрэг ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ хоёр дахин өсгөж, 20 хувьд хүргээд байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Владимир Путин: ОХУ тавьсан бүх зорилтоо амжилттай биелүүлж байна || DNN.mn

Украины Запорожье атомын цахилгаан станц ОХУ-ын цэргийн дайралтад өртөөд байгааг Украины тал мэдээллээ. Энэхүү атомын цахилгаан станц нь Европт хамгийн томд тооцогддог байна.

ОХУ-ын цэргүүд цахилгаан станцад ойртсон гэсэн мэдээлэл гарсны дараа Олон улсын атомын энергийн агентлаг талуудыг станцын ойролцоо галт зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

“ОХУ тавьж байсан бүх зорилтуудаа биелүүлж байгаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүддээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр оросууд болон украинчууд “нэгэн адил” хэмээн онцлоод ОХУ-ын арми зөвхөн нацистууд болон гаднын хүчнүүдтэй тулалдаж байгаа гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын цэрэг, офицерууд жинхэнэ баатруудын хувиар зоригтойгоор тулалдлаа. Манай цэргүүд үйл хэргийнхээ зөв зүйтэй байдлыг бүрэн ойлгож, тэсвэр тэвчээртэйгээр тулалддаг. Цэрэг, офицерууд маань шархдаж гэмтсэн ч эгнээндээ үлддэг.

Эрхэм хүндэт нөхдөө, манай цэргийн тусгай ажиллагаа нягт хуваарийн дагуу явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Тавьсан бүх зорилтууд амжилттайгаар биелж байна” гэж мэдэгдэв.

ОХУ Украинд халдсанаас хойш Украины сая гаруй иргэн хөрш зэргэлдээ орнууд руу дүрвээд байгааг НҮБ мэдээллээ. Энэ нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том хүмүүнлэгийн хямрал болохоор байгааг тус байгууллага онцолж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Дэлхийн III дайн зөвхөн цөмийн дайн байх болно гэдгийг бүгд ойлгож байгаа. Гэхдээ ОХУ-ын улс төрчдийн биш харин барууны улс төрчдийн толгойд цөмийн дайны тухай бодол үргэлж эргэлдсээр байдаг гэдэгт та бүхнийг анхаараасай гэж хүсэж байна. Тийм учраас тэнцвэрт байдлыг хүчээр үгүй хийж, биднийг шахсан аливаа өдөөн хатгалгыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг батлан хэлэх байна. Бидний эсрэг жинхэнэ дайн өрнөөд эхэлбэл иймэрхүү төлөвлөгөө бодож суугаа тэдгээр нөхөд санах хэрэгтэй, бидэнд ч бас төлөвлөгөө байгаа” гэж онцлов.

Үүнээс гадна Украин болон ОХУ-ын төлөөлөгчид мөргөлдөөнийг зогсоох асуудлаар ойрын хугацаанд дахин хэлэлцээр хийхээр болсон нь найдвар дагуулж байна. Тухайлбал: пүрэв гарагт болсон хоёр дахь удаагийн уулзалтаар талууд хүмүүнлэгийн коридор нээн, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудалд дэвшилт гарлаа.

Европын Холбооны хувьд ОХУ-ын Дэлхийн худалдааны байгууллага дахь статусыг өөрчлөх талаар хэлэлцэж байна. Ингэснээр ОХУ 105 тэрбум ам.доллартой тэнцэх бараа, бүтээгдэхүүнийг Европт тарифгүйгээр экспортлох боломжгүй болох аж.

Түүнчлэн Европын Холбоо бусад орнуудаас нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр ОХУ-аас авах байгалийн хийн импортоо жилийн дотор гурав дахин бууруулах боломжтой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Tехнологи ашиглах гарцыг нь хаах, дэлхийн санхүүгийн системээс хасах гээд Владимир Путин болон түүний ойрын хүмүүсийн эсрэг тавьж буй эдийн засгийн хатуу хориг хэмжээнүүд гүн гүнзгий нөлөө үзүүлээд байгаа. Хориг арга хэмжээнүүдийн гол зорилго нь Владимир Путин болон ОХУ-д мэдрэгдэх үр нөлөөллийг хамгийн дээд хэмжээнд хүргэж, АНУ болон холбоотон орнуудад дагуулах уршгийг хамгийн боломжит хэмжээгээр бууруулах явдал юм. Бидний гол сонирхол бол Владимир Путины эсрэг түүхэн дэх хамгийн хүчтэй эдийн засгийн арга хэмжээг нэгдсэн байдлаар авах. Бид үүндээ хүрэхэд ойрхон байна гэж харж байна. Нэгдсэн улсын байдлын илтгэлийн үеэр би зарласан. Хууль зүйн яам ОХУ-ын олигархуудын гэмт хэргийг илрүүлэхээр мөрдөж байгаа. Хууль зүйн сайдтай сүүлд энэ талаар ярьсан. ОХУ-ын иргэдийн мөнгөнөөс олигархуудын хэтэвч хамаарч байхад Украины иргэд хаашаа ч хамаагүй харваж буй ОХУ-ын пуужинд өртөхгүйн тулд метроны буудалд нуугдаж байна. Бид “Хар жагсаалт”-д хэд хэдэн нэр нэмлээ. Үүнд ОХУ-ын хамгийн чинээлэг тэрбумтнуудын нэг ч багтаж байгаа. Мөн ОХУ-ын 50 гаруй олигарх, тэдний гэр бүл, ойрын хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг хориглож байна” гэж мэдэгдлээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Би гурав дөрвөн цагийн л нойртой явж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярьсан уу гэвэл тийм. Өчигдөр ч бил үү, уржигдар ч бил үү сайн санахгүй байна. Бид холбоо сайтай байгаа. Үнэнийг л хэлье. Дайн эхэлснээс хойш холбоо тогтоосон. Одоо ч холбоотой байгаа. Түүнд болон түүний засаг захиргаанд талархал илэрхийлье. Одоо бид тогтмол холбоо тогтоож чадахаар болсон” гэж мэдэгдэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Г.Золзаяа “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртжээ || DNN.mn

Жүжигчин Г.Золзаяа

“Орфей” театрын уран бүтээлчид “Гэм зэм” жүжгийг дахин тоглохоор болсон. Нээлтийн тоглолт өчигдөр /2022.03.03/ боллоо.

Энэ үеэр тус жүжгийн Сонягийн дүрд тоглож буй жүжигчин Г.Золзаяад Соёлын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртээсэн байна.

Мөн тус жүжгийн хөдөлгөөний найруулагчаар ажиллаж буй У.Эрдэнэбаяр Соёлын яамны жуух бичгээр шагнуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Туркийн инфляци 54 хувь болж, сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрэв || DNN.mn

Туркийн инфляц 54 хувь болж, сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрэв

Хоёрдугаар сард Турк улсын инфляц сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрлээ. Тус улсын инфляц хоёрдугаар сард 54.4 хувь хүрсэн байна.

Харин өмнөх сард 48.7 хувь хүрээд байсан юм. Үүний дараа тус улсын үндэсний валют болох лирагийн ханш үргэлжлэн суларч эхэллээ. Турк улсын инфляц эрчимжихэд хоол хүнс, эрчим хүчний үнийн өсөлт голчлон нөлөөлжээ. Цаашид ч өсөх төлөвтэй байна гэж шинжээчид тооцоолж байна. Тухайлбал: тус улсын инфляц III улиралд 60 хувьд хүрэх, цаашлаад 2022 оны эцэс гэхэд 45 хувь болж саарах төлөвтэй байна гэж дүгнэжээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэхгүй || DNN.mn


ОХУ-ын эсрэг Барууны орнууд ээлж дараалан хориг арга хэмжээ тогтоож байгаад БНХАУ нэгдэхгүй хэмээн тус улсын банкны салбарын тэргүүн лхагва гараг /2022.03.03/-т мэдэгдсэн байна.

Хятад улс Украин руу түрэмгийлсэн үйл явдалд ОХУ-ыг буруутгахаас ийнхүү татгалзаж, Хятад улс ОХУ-ын эсэрг хориг арга хэмжээг хэт нэг талыг баримталсан, мөн хууль бус үйлдэл хэмээн удаа дараа шүүмжилсээр ирсэн юм.

“Эдийн засгийн хориг арга хэмжээний тухайд бид эдгээр хоригийг хууль эрх зүйн үндэслэлгүй учраас үр дүнгүй гэж үзэж байна. Бид иймэрхүү нэг талыг баримталсан хориг арга хэмжээнд оролцохгүй. Бид холбогдох талуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа цаашид ч хэвийн үргэлжлүүлэх болно” хэмээн Хятадын Банк, Даатгалын зохицуулах хорооны дарга Гуо Шучин мэдэгдлээ.

БНХАУ болон ОХУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж, тэр тусмаа худалдааны түншийн хувьд улам бүр ойртож байна. Хятадын гаалийн байгууллагын мэдээгээр, 2021 онд хоёр орны худалдааны нийт хэмжээ 35.9 хувиар нэмэгдэж, 146.9 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны гол эх үүсвэрүүдийг газрын тос, байгалийн хий, нүүрс болон хүнс хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ спорт

АНУ-ын коллежийн “NAIA” дивизионд 3 монгол залуу барилдана || DNN.mn

АНУ-ын Невраска мужин Грит хотын “Доан” их сургуульд сурдаг 3 монгол залуу “NAIA” дивизионы аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорин барилдана.

Америкийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулдаг чөлөөт бөхийн тус тэмцээн Канзас мужийн Вичита хотноо баасан, бямба гарагуудад болж аваргаа тодруулах юм.

Тус тэмцээнд хүчээ сорих залуусыг танилцуулбал, Монгол Улсын спортын мастер Цэрмаагийн Чингэс /71.2 кг/, Болдмаагийн Бат-Эрдэнэ /63.9 кг/, Батхишигийн Одгэрэл /130 кг/ нар барилдах юм. Б.Бат-Эрдэнийн хувьд 2020, 2021 онд тус тэмцээнд дараалан түрүүлж байв. Чөлөөт бөхийн спортын мастер Ц.Цогтбаяр тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажилладаг юм байна.

Categories
гадаад мэдээ

“ОХУ, Украины асуудлын улмаас Азид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй” гэв || DNN.mn

Екатерина Зеленко: ОХУ, Украины асуудлын улмаас Азид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй

“Геополитикийн асуудал Азид нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүсгэн, үүний нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөж магадгүй” гэж Украин улсаас Сингапурт суугаа Элчин сайд Екатерина Зеленко мэдэгдэв. Мөн “Украин улс одоогоор бүх нөөцөө батлан хамгаалах чадамжаа нэмэгдүүлэхэд чиглүүлж байгаагаас экспорт хийх боломжгүй болох эрсдэлтэй. Дайны улмаас тээвэрлэлт аль хэдийн зогсоод байгаа” талаар онцоллоо.

ОХУ болон Украин улс дэлхийн улаан буудайн 25 хувь, наран цэцгийн тосны 80 хувь, эрдэнэ шиш, арвайн 20 хувийг хангадаг. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хоёр улсаас БНХАУ, БНЭУ зэрэг томоохон худалдан авагчдад хийх нийлүүлэлт тасалдаж магадгүй болоод байгаа аж.

Мөн үр тарианы үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд байгаа энэ үед ОХУ болон Украины нийлүүлэлт тасалдсанаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөхөөр байна.

Categories
мэдээ нийгэм

Онлайн худалдан авалтын буцаалтыг чирэгдэлгүй хийх чиглэл өглөө || DNN.mn

ШӨХТГ-т ирсэн хэрэглэгчийн гомдлын дагуу тус газраас цахим худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, хэрэглэгчид чухал хэрэгцээтэй, холбоо тогтооход зайлшгүй шаардлагатай нэр хаяг, утасны дугаарыг цахимд байршуулдаггүй, хэрэглээний зөв заавар, баталгаа хугацаа зэрэг хэрэгтэй мэдээллээр үйлчлүүлэгчээ хангадаггүй, буцаалт авдаггүй зэрэг маш олон зөрчил илэрчээ.

Шалгалтын дараа ШӨХТГ-аас цахим орчинд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Борлуулж байгаа бараа, бүтээгдхүүний талаар үнэн зөв, бодит мэдээлэл буюу барааг үйлдвэрлэсэн улсын нэр, хаяг, барааны танихын код болон баталгаат хугацаа, барааны хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, барааны үнэ болон шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгдөг байх.
Цахим худалдаа эрхэлж буй өөрийн пэйж хуудаст дэлгүүрийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээллийг байршлуулах.
Бараа, бүтээгдхүүний хүргэлтийн үйлчилгээний журмыг гарган мөрдөж ажиллах/ хүргэлтийн хугацаа, төлбөрийн мэдээлэл, хүргэлтийн ажилтны үүрэг гэх мэт зүйлсийг тодорхой тусгаж, пэйж хуудсанд байршлуулах.
Бараа буцаалтын журмыг гарган мөрдөж ажиллах /хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх үйл явцыг тодорхой тусгах, пэйж хуудаст байршлуулах/
Бараа бүтээгдэхүүнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгчид чирэгдэл учруулахгүйгээр доголдолгүй бараагаар солих эсхүл барааны засвар үйлчилгээг шуурхай хийх зэргээр хуулийн дагуу хэрэглэгчийг хохиролгүй болгоход анхаарч ажиллах.
Бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодитой зар сурталчилгааг түгээж байх зөвлөмж өглөө.