Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна || DNN.mn

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2022 оны 03 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр 1-3 хэм хүйтэн байна.

2022 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.3 хувьтай байна || DNN.mn

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 16, II тунд 32, III тунд 185, IV тунд 216, нийт 449 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.714 (77.3 хувь), 16-17 насны 27.080 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс Украинаас иргэдээ татлаа || DNN.mn

Энэтхэг улс Украинд ажиллаж сурч байсан 600 гаруй иргэнээ татаж авчээ. Өчигдрөөс эхлэн тус улсын Зэвсэгт хүчний гурван ч онгоц Нью Делигийн оролцоо газардсан байна. Дээрх 600 гаруй иргэд өөр, өөрсдийн боломжоор Украинтай хиллэдэг улсууд руу хуурай замаар гарч, дараа нь улс онгоцоор татаж авч байгаа нь энэ юм.

Categories
мэдээ цаг-үе

Мягмар гаригт бүх нийтээрээ амарна || DNN.mn

Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Бүх нийтээр амрах өдөр таарч байгаа тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машин онхолдож, 1 хүн нас баржээ || DNN.mn

Зам тээврийн ослын улмаас нэг хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн “Цагаан хад” гэдэг газарт ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу “Цагаан хад” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч Д /35 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан аж. Цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсан байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ: Украинд 331 энгийн иргэн амиа алдсан || DNN.mn


Харьков дахь барилгын зургийг 2022 оны гуравдугаар сарын гуравны өдөр авчээ. Фото: AFP

Орос Украин рүү цэргийн түрэмгийлэх үйлдэх үеэр Украины 331 энгийн иргэн алагдаж, 675 хүн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн байгууллага мэдэгджээ. Харин энгийн иргэд хэрхэн амиа алдсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Оросын тал гагцхүү цэргийн объектууд руу халдаж байгаа хэмээн мэдээлдэг ч Украины олон хотод орон сууцны барилгууд ч халдлагад өртсөн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Нөхцөл байдал нэн хурцдаж байгаа энэ үед талууд хэзээ гурав дахь шатны хэлэлцээгээ хийх нь тодорхойгүй байна.

Анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-ны өдөр болж, төдийлөн үр дүнгүй тарцгаасан бол гуравдугаар сарын гуравны өдөр болсон хоёр дахь шатны хэлэлцээгээр хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бусдын захиалгаар иргэдийг зодож, айлган сүрдүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ || DNN.mn

Захиалгаар иргэдийг зодож, хутгалж, айлган сүрдүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ. Тодруулбал, Нийслэл хотын нутаг дэвсгэрт урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нэгдэж, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг үйлдэж байсан аж.

Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай баривчлах ажиллагаа явуулан, гэмт хэргийг үйлдсэн М, Т, А, Б, О нарын бүлэг этгээдүүдийг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд-2022” мөсний баярт 10 мянган хүн оролцжээ || DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулдаг “Хөх сувд-2022” мөсний баяр 20 дахь жилдээ далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр өргөн дэлгэр боллоо. Мөсний баярт дотоодын 10 гаруй мянган иргэг, 3000 орчим тээврийн хэрэгсэлтэй ирсэн байна.

Мөсний баярт БОАЖ-ын Дэд сайд Г. Түвдэндорж, БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат болон Хөвсгөл аймгийн удирдлагууд оролцлоо. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын нээлт дээр хэлсэн үгэндээ“Хөх сувд” мөсний баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдагөвлийн эвентюм.Удахгүй орон нутагтаа төдийгүй Монгол Улсынхаа эдийн засагт нөлөөлдөг, дэлхийд танигдсан олон улсын хэмжээний том эвент болж өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар “Хөвсгөл нуур нь Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг гэж ойлгож болно. Иймээс бид энэ жил мөсний баярыг Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор тэмдэглэлээ. Цаашид улам өргөжүүлэн ажиллахаар олон зүйлийг төлөвлөж байна” гэдгийг хэлж байлаа.


Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, аав ээж би, мөсний волейбол, бөөгийн галын тахилга, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг олон тэмцээн наадам болж ирсэн зочид хоёр өдрийн турш цэвэр агаарт тоглож наадан өнгөрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭНТИЙ АЙМАГ: Электрон тамхи худалдаалахгүй байхыг уриаллаа || DNN.mn

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас ААН-үүдэд электрон тамхи худалдаалахгүй байх талаар уриалга гаргажээ.

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр электрон тамхины шингэний найрлагад өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй никотин, хавдар үүсгэгч химийн нэгдэл, уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл, хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хорт бодисууд агуулагддаг байна.

Тиймээс 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг таслан зогсоох, нэн ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд электрон тамхи худалдаалахгүй байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын мистер 2022” шалгаруулалт болж байна || DNN.mn

Монголын бодибилдинг фитнесийн холбооноос зохион байгуулдаг Бодибилдинг Фитнессийн Улсын аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн өнөөдөр UG Palace-д болж байна. Тэмцээний эхний хэсэг 09.00 цаг эхэлсэн бөгөөд хоёрдугаар хэсэг 14.00 цагт эхэлж 2022 оны аваргууд тодорч дуусна.