Categories
гадаад мэдээ

“Huawei” цахилгаан машинаар “Tesla”-тай өрсөлдөнө || DNN.mn

Хятадын “Huawei” технологийн компани “HarmonyOS” үйлдлийн системтэй анхны цахилгаан машинаа өчигдөр /2022.03.05/ Шанхай хотод танилцуулав. “Huawei”-ийн хэрэглэгчийн бизнесийн газрын гүйцэтгэх захирал Ричард Ю арванхоёрдугаар сард болсон бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр “Aito M5” шинэ автомашинаа сурталчилж байсан. Гэхдээ тус компани автомашиныг бие даан үйлдвэрлэхгүй, автомашин үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллана гэж хэлсэн.

Тэд автомашин үйлдвэрлэгч “Seres” компанитай хамтран ажиллаж буй ажээ. Тус компани нь “SF Motors” нэрээрээ танигдсан бөгөөд Цахиурын хөндийд байрладаг “Sokon” компанийн охин компани юм.

Дунд оврын жийпний үнэ нь татваргүйгээр 249800 юань аж. Тэгвэл “Tesla”-ийн Хятад дахь “Model Y” загварын үнэ арванхоёрдугаар сард өсч, 301480 юань болсон байна. “Tesla”-ийн Хятадын зах зээлд эзлэх хувь 2019 онд ердөө 12 хувь байсан бол 2021 онд 26 хувь болж өссөн.

“Aito M5” нь Хятадын “Li Auto” компанийн “Li One” автомашинтай төстэй бөгөөд батарей нь дуусвал ашиглах зориулалтын түлшний сав дагалддаг. “Li Auto”-ийн хувьд өнгөрсөн сард 8414 машин зах зээлд нийлүүлжээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид паралимпод гүйлт, уулын цанын төрлөөр өрсөлдөнө || DNN.mn

Өвлийн XIII паралимпийн наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ.

Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөх юм. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпийн наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдоод байна.

Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барина || DNN.mn

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 2022 оны гуравдугаар сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Тус нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцов.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Төслийн хүрээнд:
-Хөвсгөл нуурын байгаль цогцолборт газарт 2022-2023 онд “Хатгалын төв замыг Хатгал,
-Жанхай, Тойлогт чиглэлийн авто застай холбох 2 км хатуу хучилттай авто зам,
-Мөн энэ чиглэлийн 30,4 км хатуу хучилттай авто зам
-Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай зам,
-Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол,
-Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аялалын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Эдгээрээс 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна.
Төслөөр хийгдэх эдгээр авто замуудын зураг төслүүдийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөн цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн авто замын төсгөлийн 4.1 км-т хамгаалалтын шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео торлог хязгаарлагчийг төлөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн байна || DNN.mn

2022 оны 03 сарын 06-ны 20 цагаас 03 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2022 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шууна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9, 11-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галаас 12 иргэний амийг аварчээ || DNN.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Спорт цогцолборын хашаан дотор барилга шатаж байна дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, галыг унтраахаар ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж, 15:40 цагт галын тархалтыг зогсоожээ. Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварч, галыг бүрэн унтраахаар ажиллаж байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хойд Солонгос энэ оны 9 дэх пуужингаа харваж, туршив || DNN.mn

Хойд Солонгос улсаас өнөөдөр хойгийн зүүн эргийн тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар Сөүлийн Жанжин штабаас мэдээллээ. Ийнхүү 2022 он гарсаар Хойд Солонгосоос 9 дэх удаагаа пуужин харваж туршлаа.

Өмнөд Солонгосын армийн зүгээс Пёньян нэмж пуужин хөөргөж магадгүй хэмээн үзэж, нөхцөл байдлыг ажиглаж буйгаа мэдэгджээ. Пуужинг Пёньяны ойролцоох Сунан бүсээс хөөргөсөн гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шуурхай хуралдсан талаар Хөх ордноос мэдээлжээ.

Харин Японы эргийн хамгааллын албаныхан баллистик пуужин байж болзошгүй дайралтаас болгоомжлохыг хөлөг онгоцнуудад анхааруулж, тэнгист ямар нэгэн зүйл унавал явж очилгүй, шууд мэдээлэл өгөхийг сануулжээ.
Хойд Солонгос нь сүүлийн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориглосон баллистик пуужингийн туршилтыг олон хийж байгаа нь олон улсад түгшүүртэй нөхцөл байдал үүсгэж байна. Тус улс өнгөрсөн нэгдүгээр сард долоон удаа пуужин харваж туршсан юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Лхагва гаригт болох бөгөөд үүнийг урьтаж Пёньяны зүгээс пуужингийн туршилтууд хийж байна гэж ажиглагчид үзэж байна. Мөн Ким Жон Ун дотоодын зорилго биелүүлж, олон улсын тавцанд улс төрийн хүч, нөлөөний тэмцэлд идэвхтэй буйгаа харуулах зорилгоор пуужингийн туршилтаа нэмэгдүүлсэн гэж харж байна.
Categories
мэдээ нийгэм

НҮБ-д удирдах албан тушаал хашиж буй Монгол бүсгүй || DNN.mn

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойг угтаж, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цэргийн нэгэн бүсгүйг онцолжээ.

Олон зуун энхийг сахиулагч бүсгүйчүүдийн алдар гавьяа, амжилт үйлсээр бахдан бахархаж буй энэ цаг үед онцлох ёстой эмэгтэй бол яахын аргагүй Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч, хурандаа Н.Нямжаргал билээ.
Тэрбээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын Баруун Сахар дахь MINURSO энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатайгаар цэргийн ажиглагчийн үүргээ амжилттай гүйцэтгэснээрээ эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг нээсэн анхлан нээсэн гавьяатай билээ.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Түүний нээсэн тэрхүү зам мөрөөр 2006 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд манай улсын 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Өдгөө манай улсын хувьд НҮБ-ын шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улсаас нийт энхийг сахиулагчдынха тоогоор 26, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Хамгийн сонирхолтой нь хурандаа Н.Нямжаргал өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчин төдийгүй Монгол Улсдаа тодоор бичигдэх түүхийг бичиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт удирдах албан тушаалыг хашиж буй цэргийн алба хаагч нь бас л хурандаа Н.Нямжаргал. Тэрээр өдгөө НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргын албыг хашиж байна. Энэ алба нь энгийнээр тайлбарлахад, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цагдаа, энгийн алба хаагчдын сургалтыг хариуцдаг бөгөөд НҮБ-ын гишүүн 193 орон, тэр дундаа цэрэг, цагдаа илгээгч 100 гаруй оронтой холбогдож ажилладаг хамгийн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монгол бүсгүй гүйцэтгэж байна гэсэн үг.

9 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Зэвсэгт хүчиндээ олон зүйлд анхдагч нь болж, эмэгтэй энхийг сахиулагчдын зам мөрийг нээж, өдгөө дэлхийн түвшинд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Н.Нямжаргалаар бид бүхэн цаг ямагт бахархах учиртай.
Өмнө нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт анхны монгол офицер ажилласан нь хурандаа Г.Болор байсан бөгөөд ийм л бахархал дүүрэн бүсгүйчүүдээр Монгол Улсын Зэвсэгт хүчин баян билээ.
Одоо ч тэдний бахархам үйл хэргийг үргэлжлүүлэх олон мөрдэстэй бүсгүйчүүд бэлтгэгдсээр байгаа биз ээ. Хурандаа Н.Нямжаргал сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний мөрдэстэй бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх талаар санаачилгатай ажиллаж байсныг нь мөн дурдах учиртай. НҮБ-д монгол цэргүүд зөвхөн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод зогсохгүй удирдах албан тушаал хашиж байгаа нь өөрөө маш том амжилт юм. Магадгүй энэ зам мөрийг урьдын адил түүнийг нээнэ гэдэгт нь ч эргэлзэхгүй байна.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч Батдорж” сангаас уралдаан зарлалаа || DNN.mn

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сэтгүүлзүйн салбарт өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн салбарын оюутан сурагчдын дунд зарлагддаг уламжлалт уралдаан ес дэх жилдээ зарлагдлаа. Уралдааны шалгаруулалт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх юм. Нэгдүгээр шатны эссэ бичлэг “Усны үнэ цэн” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуурыг тавьжээ. Харин хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд гурав хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Мөн тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох аж. Уралдаанд сэтгүүл зүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг batdorj_found@yahoo.com хаягаар гуравдугаар сарын 20-н хүртэл хүлээн авна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Архи 8000-20000 мэдрэлийн эсийг гэмтээж, эргэж нөхөн төлжихгүйгээр үхүүлдэг || DNN.mn

Архи, согтууруулах ундааг нэг удаа согттол уух үед 8000-20000 мэдрэлийн эсийг гэмтээж, эргэж нөхөн төлжихгүйгээр үхүүлдэг.

Архи, согтууруулах ундаа хэрэглэснээр:

-Ааш зан өөрчлөгдөнө.

-Мартамхай болно.

-Хөдөлгөөний тэнцвэр алдагдана.

-Ой тогтоолт буурна.

-Нойр өөрчлөгдөж, алдагдана.

-Мэдрэлийн ядаргаанд орно.

-Бэлгийн сулралд хүргэнэ.

-Хүчирхийллийг бий болгоно.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав || DNN.mn

Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжилж, нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцсон юм.

Нийтдээ 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж 209 санал, зөвлөмжийг боловсруулав. Зөвлөгөөний нэг чухал үйл ажиллагаа нь аймаг орон нутгийн удирдлагууд жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах байв.

Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны ЭТҮГ-ын АЛШТХ-ийн дарга Г.Навчаа, ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, АХБ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван болон аймаг орон нутгийн ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга удирдлагууд оролцлоо. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан Монголын анхны дүүргийн эмнэлэг бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд жишиг болохуйц давуу талтай. Тус эмнэлэг нь нийт 400 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай бөгөөд жилд 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, амбулатори 28 кабинет, 250 ор бүхий хэвтэн эмчлүүлэх хэсэг, 5 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Өрхийн эрүүл мэндийн төв болон амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгийн илгээсэн үйлчлүүлэгчдэд компьютерт томографи, рентген, хэт авиан шинжилгээ, дуран, тархины цахилгаан бичлэг, аудио метр, зүрхний цахилгаан бичлэг, судасны бичлэг болон лабораторийн шинжилгээнүүдийг хийж өдрийн эмчилгээг мөн үзүүлж байна. Жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан орон нутгийн удирдлагууд өөрсдийн орон нутагтаа мөн жишиг эмнэлэгтэй болохыг энэ үеэр ярилцаж байлаа. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР – 4, 4+ төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийг УБ хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлсэн. Төслийн зорилго Эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг дээшлүүлэн, эмнэлгийн засаглал, бие даасан байдал болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн юм. Төслийн I бүрэлдэхүүн болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт олон улсын эмнэлгийн стандартын дагуу жишиг нэгдсэн эмнэлэг барьж 2021 оны 4 сард ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгсөн юм.