Categories
мэдээ нийгэм

ТЦА: Орон нутагт ослын улмаас хоёр иргэн амиа алджээ || DNN.mn

2022 оны гуравдугаар сарын 06-нд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн нийслэлд зургаа, орон нутагт хоёр осол бүртгэгджээ. Ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 199 зөрчил бүртгэгдсэний 122 нь нийслэлд, 77 нь орон нутагт илэрсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч найм, явган зорчигч гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийгээр өвчилсөн 286,639 малын шинж тэмдэг арилсан бол 14 мал хорогджээ || DNN.mn

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 286,639 малын шинж тэмдэг арилсан байна.

Одоогоор 41,676 мал тусгаарлалтад байгаа бол уг өвчний улмаас 14 мал хорогдсон гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Тусгаарлалтад байгаа малын 54 нь тэмээ, 9,248 нь үхэр бол 21,737 нь хонь, 10,637 нь ямаа байна. Одоогоор Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээгүй.

Харин бусад аймгуудад 1-18 хүртэлх суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Тухайлбал, Завхан аймгийн 18, Хөвсгөл аймгийн 15, Архангай аймгийн 13 суманд өвчлөл бүртгэгдсэн бол Хэнтий аймгийн нэг, Төв аймгийн хоёр суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна.

Иймд малчид мал олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор яаралтай мэдэгдэж, малын өвчнийг эрт илрүүлж, өвчний халдвар тархахаас сэргийлэхийг зөвлөж байна

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй || DNN.mn

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу маргааш буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтийн амралтын өдөр тохионо.

Тус өдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэдгийг Нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.

Цэгүүд Лхагва гарагаас буюу гуравдугаар сарын 9-ны өдрөөс төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

ХЭНТИЙ АЙМАГ: ЕБС, СӨБ-ын багш нарт зөөврийн компьютер олгоно || DNN.mn

Ирэх 2023 онд УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс аймгийн ЕБС, СӨБ, Яслийн багш нарт зөөврийн компьютер олгохоо мэдэгдлээ.

Хэнтий аймгийн суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтын хөтөлбөрийг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны газраас хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл /Ковид-19/ цар тахлаас шалтгаалсан хичээлийн хоцрогдлыг арилгах, сурлагын түвшнээ ахиулах, багш сурагчийн цогц хөтөлбөр юм.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн санаачилга, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр тус хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Хэнтий аймгийн ЕБС бүрээс 8 судлагдахуун, хичээлийн 8 багшийг хамруулж, нийтдээ 200 гаруй багш нар сургалтад хамрагдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, МУИС-ийн Физикийн багш, профессор М.Ганбат, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн багш, Клиник профессор О.Бямбаа нарын албаныхан, нийслэлийн 1, 11, 84, 115 дугаар сургууль, “Шинэ үе”, “Шинэ Монгол” сургуулийн багш нар хүрэлцэн ирж хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Ташрамд дуулгахад, 2021 оны дүнгээр ЭЕШ-ын дүнгээр Хэнтий аймгийн сурагчид дунджаар 548,4 оноог авсан бөгөөд улсын дунджаас 46 функтээр өндөр байгаа юм. Энэ 2017 оноос хойш боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн шат дараатай үйл ажиллагааны үр дүн хэмээж, цаашид боловсролын чанарт анхаарах асуудлыг дэвшүүлж буйг салбарын удирдлагууд мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

АНУ-д шатахууны үнэ өсөж байна || DNN.mn

АНУ-д ням гаригт нэг галлон /3.8 литр/ шатахууны дундаж үнэ 2008 оноос хойш анх удаа 4 ам.доллар давжээ.

Америкийн автомашины холбооны /AAA/ мэдээлснээр, ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн эхний долоо хоногт шатахууны үнэ ойролцоогоор 41 центээр өссөн байна. Энэ нь шатахууны улсын дундаж үнэ долоо хоногт хамгийн ихээр өссөн хоёр дахь тохиолдол болжээ.

“Украины нөхцөл байдлаас гадна шатахууны үнэ гол төлөв өсдөг улирал ирж байгаатай холбоотойгоор америкчууд шатахуунд урьд хожид төлж байгаагүй их мөнгө төлөхөд бэлтгэх хэрэгтэй болж байгаа бололтой байна” гэж “GasBuddy” судалгааны компанийн мэргэжилтэн Патрик Де Хан мэдээлжээ.

АНУ-д 2008 оны долоодугаар сарын 17-нд нэг галлон шатахууны дундаж үнэ 4.10 ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Ням гаргийн байдлаар, АНУ-ын мужуудаас шатахууны дундаж үнэ хамгийн өндөр байдаг Калифорнид нэг галлон шатахуун 5.29 ам.доллар байсан бол эсрэгээрээ хамгийн бага байдаг Миссурид 3.60 ам.доллар байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн нэмэлт элсэлтээр 26.447 хүүхэд элсжээ || DNN.mn

Хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.

Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ

Categories
мэдээ цаг-үе

МХЕГ: Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна || DNN.mn

Авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүлжээ

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна.

Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүлжээ.

Албан даалгаварт:

  • Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах
  • Голын голдрилын хэсэгт байрлах гүүрний тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах
  • Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах
  • Авто замын тухай хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчигч иргэдээс замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол хүргэх
  • Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах
  • Авто зам, гүүрээр даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажлыг авто замын засвар арчлалт хариуцсан болон авто тээврийн бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэх
  • Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгав.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрний эвдрэл их гарч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажиллажээ.

Эх сурвалж: МХЕГ

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байна || DNN.mn

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганы нээж үг хэлсэн юм. Тэрээр “Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо. Төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээр дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ. Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо || DNN,mn

АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.

Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно || DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулна.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх