Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ойлголтын зөрөө​” нийтлэл хэвлэгдлээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд А.Ариунзаяа “Эрэгтэйчүүдэд
тулгамдсан
асуудлыг
ярих, хөндөх
цаг нь
болсон” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Улс төр судлаач Л.Бямбажаргал “Дайнаас
хамгийн их хожих нь АНУ,
Хятад. Монголд ч таатай
нөхцөл үүсч мэднэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ойлголтын зөрөө” нийтлэл хэвлэгдлээ.

“Хөх
тэнгэр” карго компанийн
худалдааны мэргэжилтэн Н.Мягмардорж “Нэгдүгээр сарын 11-нээс хойш
нэг ч контейнер эргэж гараагүй. Гэтэл хоногт
400 юанийн түрээс төлдөг” хэмээн ярилаа.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аар Эх,
хүүхдийн эрүүл мэндийн
төв, дүүргүүдийн нэгдсэн
эмнэлэг болон өрхийн эрүүл
мэндийн төвүүдийн үйл
ажиллагааг сурвалжилла. Эмнэлгүүдийн ачааллыг РОТА вирусээр халдварласан
хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Швейцарийн “Rolex” компани ОХУ руу хийх экспортоо зогсоолоо || DNN.mn

Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Rolex” компани ОХУ руу хийх экспортоо зогсоолоо. Энэ талаар мягмар гараг /2022.03.08/-т “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан мэдээллээ.

“Rolex” компанийн хэлснээр, тус компани Орост ямар ч компани, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй ба одоогийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт борлуулж буй тансаг зэрэглэлийн брэндийн цагнуудыг нь зөвхөн бие даасан хувийн жижиглэнгийн худалдаачид борлуулдаг гэсэн юм.
Мөн тус компанийн бүтээгдэхүүний сүүлчийн ачааг хоёрдугаар сарын 24-нөөс буюу В.Путин Украин руу түрэмгийлэн довтлохоос өмнө илгээсэн байсан гэдгийг онцолсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлагийн тасалбар 80-250 мянган төгрөгийн үнэтэй байна || DNN.mn


“Хурд” хамтлагийн домогт дуугаараа нэрлэсэн “Цэргийн бодол-45” тоглолт гуравдугаар сарын 18-ны 18 цагаас Уран ган буюу UG паласт болно. Рок мангасууд эл тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр хэмээн тодотгожээ. Тоглолтын тасалбар 80 мянга, 10 хүний суудал бүхий ширээнд тухлан сууж үзэх бол 2 сая 500 мянга буюу нэг хүний 250 мянган төгрөгийн үнэтэй байна.

Categories
гадаад мэдээ

Оросын зэвсэгт хүчин Украины цэргийн 2482 объектыг устгасан байна || DNN.mn


Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн дэд бүтцийн 2,482 объектыг устгасан байна. Энэ талаар ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Оросын Агаар-сансрын хүчний бөмбөгдөгч, довтлогч онгоцууд Украин дахь 158 цэргийн байгууламжийг 24 цагийн дотор устгасан гэжээ.

“Энэ ажиллагааны үеэр Украины нийт 2,482 цэргийн дэд бүтцийн объектыг устгасан ба тэдгээрийн дотор Украины Зэвсэгт хүчний 87 командлалын цэг, холбооны төв, 124 “С-300” онгоц, “Бук-М1” болон 79 радарын станц багтсан” гэсэн юм.

Түүнчлэн, 866 танк болон бусад байлдааны хуягт машин, 91 ширхэг пуужин харвагч, 317 хээрийн их буу, миномёт, 634 нэгж цэргийн тусгай машин, басхүү 81 нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг устгажээ.

Categories
мэдээ нийгэм

Таримал ургамлын генетик нөөцийн сан байгуулна || DNN.mn

зураг

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны аравдугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.

Уг хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг хамгаалах, судалж ашиглах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Хууль 9 бүлэг, 31 зүйлтэй.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгож сортын нөхөн үржихүйн үе шатаас хамааруулан цөм үр, торгон үр, баталгаажсан үр гэсэн ангилалтай байхаар тусгалаа.

Үр үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх баримт бичгийг таримлын төрлөөс хамааруулан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд үрийн тариалан эрхлэх талбайтай байх, тухайн таримал ургамлын онцлогт тохирсон техник, агуулах эсвэл талбайтай байх, мэргэшсэн агрономчтой байх нийтлэг шаардлагыг хангасан байхаар зохицуулсан.

Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэдэг байх зохицуулалтыг тусгасан. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг шинээр нэмсэн болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох стандартын шаардлага хангасан үрийг худалдах бөгөөд түүний сав, баглаа боодол, бичиг баримтад сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар тодорхой тусгасан байх шаардлагыг хангасан байна. Үрийг импортлох, экспортлоход холбогдох стандартын шаардлагыг хангасан, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичигтэй байх, сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх зэрэг шаардлагыг тус тус хангасан байна.

Монгол Улс үрийн улсын болон үрийн технологийн нөөцтэй байх бөгөөд үрийн улсын нөөцийг Нөөцийн тухай хуулиар зохицуулах, харин тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дутагдах үрийн хэрэгцээг хангах, үр шинэчлэх зориулалттай үрийн технологийн нөөцийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар тусгасан. Үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний бүртгэлийг хөтөлж албан ёсны цахим хуудастаа байршуулах бөгөөд сортын үндэсний бүртгэл нь ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул, хамгаалагдсан гэсэн ангилалтай байна.

Сортын бүтээгчийн эрх олгох, хамгаалах зохицуулалтыг шинээр тусгасан. Сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортын материалыг ашиглан үр үйлдвэрлэх, худалдах, экспортлох, импортлох зэрэг үйл ажиллагаанд хамгаалагдсан сортын материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авах зэрэг сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээг тодорхойлсон ба сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байхаар зохицуулсан. Харин өөр сорт гаргаж авах туршилт хийх зэрэг ашгийн бус үйл ажиллагаанд сортын бүтээгчийг хамаарахгүй байхаар хуульчилсан.

Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах, таримал ургамлын шинэ сорт бүтээх селекцийн ажилд ашиглах зорилгоор таримал ургамлын генетик нөөцийн санг байгуулна. Энэ сан нь Монгол Улсад селекцийн аргаар гаргасан сорт болон нутгийн уугуул сорт, тэдгээрийн зэрлэг удам, эрлийз, гадаадын сортын генетик материалаас бүрдэх бөгөөд төрийн мэдэлд байна. Сангийн хэвийн ажиллагааг төрийн үйлчилгээний эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгжүүлэх бөгөөд генетик нөөцийн санг баяжуулах, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлон бүртгэх, хадгалж хамгаалах, судалж ашиглах болон харилцан солилцохтой холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, таримал ургамлын үр, сортын бодлогын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үрийн технологийн нөөц бүрдүүлэх, ургамлын шинэ сортыг сорих, турших, бүртгэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар тариалангийн нэгж, сум, дүүрэгт таримал ургамлын үр сорт, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн асуудал хариуцсан албан хаагч, тариалангийн бүс дэх сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв хариуцан гүйцэтгэхээр хуульчилсан.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус баталсан.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын төхөөрөмж Ангарагийн хэвлийн бүтцийн талаарх анхны мэдээллээ дамжуулжээ || DNN.mn

Хятадын гараг судлаачид “Жужун” өөрөө явагч төхөөрөмжөөс Ангараг гаргийн гадаргуугийн доод давхаргын бүтцийн талаарх анхны мэдээллийг хүлээн авч, уг төхөөрөмжийн газардсан бүсийн хөрс, чулуудаас ус, химийн элэгдлийн ул мөр илрүүлжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.

“Ангараг гаргийг судалсан эхний жар хоногт маш олон шинэ нээлтүүдийг хийсэн. Тухайлбал, “Жужун”-ы камераар авсан чулуу, чулуулгийн зураг нь тэдгээр нь салхи, усны нөлөөллөөр элэгдсэн болохыг харуулж байна. Эдгээрийг судалснаар Ангараг гаргийн геологи, усны түүхийг тайлахад тус дөхөм болно” гэж судлаачид бичжээ.

“Жужун” өөрөө явагч төхөөрөмж нь 2020 оны долоодугаар сард нарны аймгийн дөрөв дэх гараг руу илгээсэн Хятадын “Тянвэнь-1” судалгааны аппаратын гол хэсэг юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард уг төхөөрөмж Ангараг гаргийн тойрог замд хүрч, тавдугаар сард Утопийн тэгш газарт амжилттай газардсан билээ.

Өөрөө явагч төхөөрөмжийг газардсаны дараа болон эхний зургуудыг хүлээн авсны дараа Бээжин хот дахь БНХАУ-ын Үндэсний одон орон судлалын төвийн профессор Лю Жянжюн ахлагчтай судалгааны баг “Жужун” газардсаныхаа дараа байрлаж байсан тэгш газарт Ангарагийн хэвлийн бүтцийг судлахад хүчин чармайлтаа төвлөрүүлжээ.

Ангарагийн геологийн хувьсал

Ангараг дээр газардсанаас хойш эхний хоёр сарын хугацаанд Хятадын өөрөө явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн хөрсний дээд давхарга болон доод давхаргын бүтцийн талаар 800 гаруй мегабайт мэдээлэл, мөн шинжлэх ухааны зургаан багажаар цуглуулсан бусад мэдээллийг дэлхий рүү дамжуулсан байна. Лю Жянжюн болон түүний багийнхан эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өнгөрсөн хугацаанд бараг судлагдаагүй Ангараг гаргийн хойд хагасын гадаргуугийн доод давхаргын зарим онцлог шинж чанарыг илрүүлжээ.

Тухайлбал, эрдэмтэд Утопийн тэгш газрын гадаргуу нь харьцангуй нягт хөрсөөр хучигдсан бөгөөд цөөн тооны том бул чулуу, элсэн манхан байдаг болохыг тогтоожээ. Энэ нь “Жужун”-ы гадаргуу дээгүүрх хөдөлгөөнийг хялбарчлахаас гадна, судалгаанд сонирхолтой байж болзошгүй хөрсний дээжийг хайх, шинжлэхэд хялбар байх гэнэ.

Үүнээс гадна, Хятадын өөрөө явагч төхөөрөмжийн камерууд, шинжлэх ухааны багажууд дэлхий дээр усны оролцоотой үүссэнтэй адил маш олон тооны жижиг чулуу, тунамал чулуулгуудыг бүртгэжээ. Эдгээрийн судалснаар эрдэмтдэд Ангараг гаргийн хойд хагаст геологи, химийн хувьсал хэрхэн явагдсан талаар анх удаа нарийвчлан судлах боломжтой болох аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексээр 69 дүгээрт эрэмбэлэгджээ || DNN.mn

Монгол Улс 2021 оны эцсийн байдлаар жендэрийн ялгаатай байдлын индексээр дэлхийн 156 орноос 69-т эрэмбэлэгдсэнийг Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн тэгш байдлын тайлан”-д дурджээ.

Энэ нь 2019 оноос арван байраар урагшилсан үзүүлэлт юм.

Боловсролын хувьд жендэрийн ялгаа ихтэй байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч нөгөө талаасаа улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна.

Categories
гадаад мэдээ

Украины Львов хотод хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулна || DNN.mn

Украины Львов хотод хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулна

ОХУ-ын Украинд үйлдэж буй халдлагатай зэрэгцэн мэдээллийн дайн өрнөж байгаа энэ үед “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага нь орон нутгийн түнш болох Олон нийтийн мэдээллийн хүрээлэн (IMI)-тэй хамтран аюулд өртсөн сэтгүүлчдэд амин чухал тусламж үзүүлэх зорилгоор Украины баруун хэсгийн Львов хотод Хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулна хэмээн мэдэгдэв.

Хэдхэн хоногийн дараа нээгдэх Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төв нь сэтгүүлчдэд зориулсан хамгаалалтын хэрэгсэл, ялангуяа, нөөц нь дуусаад буй сум нэвтэрдэггүй хантааз, малгай зэргийг хүлээн авах, түгээх төв болохыг зорьж байна. Энэхүү биет болон цахим төв нь санхүүгийн, сэтгэл зүйн тусламж хүссэн сэтгүүлчдэд мөн туслалцаа үзүүлэх юм.

Тус төв Львов хотын зөвлөлийн байгуулсан Олон улсын хэвлэл мэдээллийн төвийн байранд байрлана. Гадаадын сэтгүүлчид интернэтэд холбогдсон, шууд дамжуулалт хийх бололцоотой, ямар нэгэн аюул тулгарсан үед хамгаалах байранд нэвтрэх боломж бүрдсэн орчинд өглөө 08.00- 20.00 цаг хүртэл ажиллаж болох аж.

Украин дахь хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон улсын серверүүд дээр үүсгэсэн “толин” сайтуудын тусламжтайгаар цахим хуудсыг нь блоклохоос зайлсхийхэд туслах зорилгоор “Барьцаалагдсан эрх чөлөө” төслийн технологийг ашиглана.

Төв нь хүсэлт дамжуулах, хэрэгцээг үнэлэх цахим порталтай байна. Унаагаар хангах, хүмүүнлэгийн тусламж, хамгаалалтын хэрэгсэл зэрэг төрөл бүрийн тусламж эрсэн олон зуун хүсэлтийг сэтгүүлчдээс өдөр бүр хүлээн авч байна. Энэхүү цахим портал хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг байгууллагуудын үзүүлж буй тусламжийн хүчин чармайлтад ихээхэн нэмэр болно.

Түүнчлэн, “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Украин дахь хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон улсын серверүүд дээр үүсгэсэн “толин” сайтуудын тусламжтайгаар цахим хуудсыг нь блоклохоос зайлсхийхэд туслах зорилгоор “Барьцаалагдсан эрх чөлөө” төслийн технологийг ашиглана.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Бид анхнаасаа аюулд өртсөн Украины сэтгүүлчид болон олон улсын сэтгүүлчидтэй хамт байсан. Тэдэнд анхны тусламжийн хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламж, хамгаалалтын хэрэгсэл, хэвлэл мэдээллийн санхүүжилт хэрэгтэй байна. Ойрын өдрүүдэд шаардлагатай байгаа хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангахын тулд олон улсын донорууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй холбогдохыг уриалж байна” гэв.

IMI-ийн захирал Оксана Романюк “Украины сэтгүүлчид нэн аюултай нөхцөлд ажиллахад хүрээд байна” гээд, “Тэдний эр зориг Украин дахь Оросын түрэмгийллийн бодит нөхцөл байдлын талаар олж мэдэх боломжийг бидэнд олгож байна. Тэдний үйл ажиллагаа хүмүүсийн мэдээлэлтэй байх эрхийг хамгаалж, хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд тусалдаг. Украин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааг хамгаалахын тулд хамтын хүчин чармайлт гаргах болно” хэмээв.

Олон улсын хэвлэл мэдээллийн төвийн зохицуулагч Кристина Лебедь “Дайны тухай үнэн одоо бидэнд маш чухал байна. Улс маань халдлагад өртөж, бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Тэднийг мэдээлэл олж авах шаардлагатай бүхнийг бид хийх болно” гэв.

Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төв нь Европын сэтгүүл зүйн “n-ost” сүлжээний Украины сэтгүүлчдэд үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөртэй нягт хамтран ажиллаж байна.

Нидерландын Лаймлайт сан, Адессиум сан, Германы Шөфлин сан, Бельгийн Кинг Баудуин сан, Их Британийн Оак сан болон олон арван хувь донорууд Львов дахь хэвлэлийн эрх чөлөөний төвд анхны дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

2020 оноос хойш 25 хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд мөргүүлж нас баржээ || DNN.mn


Эцэг, эхийн хараа, хяналт сул байгаагаас шалтгаалан гэр хорооллын гудамж, талбай болон хашаан дотроо тоглож байсан бага насны хүүхдүүд тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тухайлбал, 2020 онд 15 хүүхэд энэ байдлаар хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдаж байжээ. Харин 2021 онд 8 хүүхэд нас барсан бол, 2022 он гарснаас хойш нэг сарын байдлаар хоёр хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна.

Иймд жолооч тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаж, тээврийн хэрэгслээ тойрч биечлэн шалгах үүрэгтэйг сануулж байна.

Categories
гадаад мэдээ

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар Туркт уулзана || DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар Туркт уулзана гэдгийг Оросын Гадаад хэргийн яам баталжээ.

Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш талууд анх удаагаа уулзах гэж буй нь энэ юм.

С.Лавров олон улсын дипломатчдын форумд оролцохоор Анталья хотыг зорих бөгөөд тэндээ Д.Кулебатай “холбоо тогтооно” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдээлснийг ОХУ-ын төрийн мэдлийн “RIA Novosti” агентлаг уламжилжээ.

Энэхүү уулзалтыг хийх саналыг Д.Кулеба, С.Лавров нартай гурван талын уулзалт хийх санал гаргаж байсан Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тавьсан байна.

Одоогийн байдлаар уг уулзалтыг гуравдугаар сарын 10-нд болно гэж мэдээлж байгаа бөгөөд дипломатчдын форум гуравдугаар сарын 11-нд болно.

Орос, Украины энхийн хэлэлцээ одоогоор тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа юм.