Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 93.2 хувьтай байна

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08:40 цагийн байдлаар 43.6 мянган албан тушаалтан буюу 93.2 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан байгаагаас одоогоор 149 буюу 44.1 хувь нь гаргаж ирүүлээгүй байна.

Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 95 ба түүнээс дээш хувьтай байна.

Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Эрүүл мэндийн яам
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна.

Тус газраас 2022 оны 2 дугаар сарын 12, 13-ны амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж өгч, мэдүүлгийг хүлээн авч бүртгэх ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа Гантиг Вилла хотхоны жинхэнэ эзэмшигч хэн бэ?

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа 26 компанийг зарлаж, эдгээр компаниудаас болж банк хүндрээд байгаа талаар мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар “Эй Би Трейд Групп” ХХК-ийн захирал А.Ууганбаяртай ярилцлаа.


“Эй Би Трейд Групп” ХХК-ны үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулах уу?

Эй Би Трейд Групп ХХК – нь анх 2000 оноос барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж одоогоор 50 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа барилгын салбарын тэргүүлэх компаниудын нэг юм.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татаад байгаа Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зээлийн барьцаанд хураагдсан гэх Гантиг Вилла төслийн барилга танай компанитай ямар хамааралтай вэ?

-Манай групп компани нь Монгол Мах Экспо ХХК- ний 100%-ын хувьцаа эзэмшигч бөгөөд энэ талаараа ч бид өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээрмэдэгдэж байсан болно.

-Энэ хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай компани барьсан мэтээр олон нийтэд ойлгогдоод байна энэ талаар та товч тодруулна уу?

-Энэ Гантиг Вилла төслийг тодорхой хугацаанд Бишрэлт Группын хамааралтай компани эхлүүлсэн байсан.Одоо манай байгууллагын мэдэлд 100%байгаа бөгөөд бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Би шулуухан л хэлчихэе, манайЭй Би Трейд Группын хэрэгжүүлж байгаа төслийг хэн нэгэн хүний нэр төрийг унагаах, харлуулах зорилгоор нийгэмд бодит бус мэдээлэл тарааж, манай бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад харамсаж байна.

-Та шулуухан хариулья гэсэн учраас бид бас гол асуултаа асууя. Танай компани хөгжлийн банкнаас авсан зээлээ хэзээ төлөх вэ?

-Цар тахал цаашид үргэлжилэх эсэхээс үл хамааран манай Эй Би Ти Групп ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ үйл ажиллагааныхаа бусад эх үүсвэрболон Гантиг Вилла төслийн борлуулалтын орлогоос бүрэн төлж барагдуулахаа дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн шөнө Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүйтэн хоножээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Өнгөрсөн шөнө Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүйтэн хоножээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Коронавирусийн халдварын үед өдөрт 4-6 удаа гүйлгэвэл нэн түрүүнд эмчид хандаарай” гэв

“Ковид 19”-ийн халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар зөвлөгөө, мэдээллийг УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа өглөө.

Тэрээр “Коронавирусийн халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл түлхүү илэрдэг. Уг хувилбар нь коронавирусийн халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг, халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэг сэдрэх зэрэг гурван үндсэн гэмтлийг түлхүү үүсгэж байна.

Халдварт өртсөн иргэдийн 16-48 хувьд хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны шинж тэмдэг хавсарч илэрч байна. Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулга алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд хүргэж байна. Иймд хэрэв та коронавирусийн халдвараар өвдөж, улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зовуурь илэрч байвал эмчид хандаарай. Мөн энэ үед зөв зохистой хооллож, эмийн зохистой хэрэглээг эрхэмлээрэй. Түүнчлэн амьсгалын дасгал хийж хэвших нь энэ өвчнийг хөнгөн хэлбэрээр давж туулах боломжийг олгох юм.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо коронавирусийн үед гэмтсэнтэй холбоотой гарч ирэх хамгийн ноцтой зовуурь бол гүйлгэлт суулгалт байдаг. Хэрвээ та халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.

Мөн энэ үед хамгийн энгийн авах арга хэмжээ бол антибиотик хэрэглээгүй үед шингэнээ сайн нөхөөрэй. Үүнд ургамлын цай, ногоон цай, жимсний шүүс, эрдэсжүүлсэн усаар ч нөхөж болно.

Гүйлгэлтийн үед цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 14 хоног хэрэглэх. Ганц анхаарах зүйл нь халдварын үед дур мэдэн гүйлгэлт, суулгалтын эсрэг эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Хэрэв антибиотик хэрэглэсэнтэй холбоотой гүйлгэх шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчилгээ хийлгэхгүй мэргэжлийн эмчид хандаарай.

Мэдээллийн дараа үзэгчдийн асуултад хариуллаа.

Ходоодны хүчил амаар дамжин коронавирусийг устгадаг гэж үнэн үү. Тэгвэл яагаад ходоод, гэдсийг энэ вирус гэмтээгээд байна вэ?

-Хоол боловсруулах замд хамгаалах тогтолцоо бий. Амны хөндийгөөр вирус, бактери зэрэг ямар нэгэн гэмтээгч хүчин зүйл ороход үүнийг амны хөндийн шүлсэнд агуулагдах уураг устгаж байдаг. Харин ходоод руу ороход ходоодны хүчил хэр баргийн нян бактер устгах үйлчилгээ байдаг. Гэтэл уг хүн дархлаа суларсан, зохисгүй хооллодог, стресстэй, архаг суурь өвчтэй байвал ходоод гэдэсний замын хамгаалах тогтолцоо алдагдаж улмаар вирус амархан нэвтрэх боломж бүрдсэн байдаг. Иймд цоо эрүүл, ходоодны хүчил хэвийн байгаа хүнд энэ халдвар бохир гарын замаар дамжих нь бага.

Халдварын үед зөвлөх хоол хүнсний зөвлөмжийн талаар та танилцуулна уу?

-Хоолны бүтэц зөв байх ёстой. Уураг, нүүрс ус, өөх тосыг зохистой хэмжээгээр агуулсан шим тэжээл сайтай мөн тухайн хүний өдрийн илчлэгийг хангах, хөнгөн, чанах жигнэх аргаар боловсруулсан хоолыг хэрэглэх хэрэгтэй. Үүнд жимс ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, уургийн бүтээгдэхүүн, эсгэх аргаар боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн агуулагдаж байх ёстой. Ерөнхийдөө коронавирусийн халдварын энэ үед өдөрт хэрэглэх өөх тосны хэмжээг 30 хувиар багасгаарай гэж зөвлөсөн байдаг.

Коронавирус эдгэсэн ч хоолойн дээр юм торж, горойгоод байх юм. Энэ юутай холбоотой вэ?

-Коронавирус халдварын дараа төрөл бүрийн зовуурь илэрч байна. Энэ доторх хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс илрэх нэг шинж тэмдэг нь хоолой горойх хам шинж. Иймд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

Ходоодны дээд тал болон улаан хоолой өвдөх шинж байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Коронавирустай холбоотой эсэхийг мэдэх хэрэгтэй. Цээжний хөндийн хойно олон эрхтэн байна. Заавал улаан хоолой өвдөх албагүй. Өөр зүйл байж болно. Иймд дуран хийлгэн оношлуулаарай гэж зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 223 хүн нохойд хазуулжээ

Нийслэлд 400 орчим мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн дийлэнх нь хашаандаа нохой тэжээнэ. Сүүлийн үед гэр хорооллын айлууд нохойгоо сул тавьснаас үүдэн бага насны хүүхдүүд хазуулах тохиолдол олширч байна. Зөвхөн он гарснаас хойш 223 хүн нохойд хазуулж, ГССҮТ-д ирсэн статистик байна.

Хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС-ын сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын хичээл эхэлж хүүхэд багачуул өглөө найман цагаас хичээлтэй тул түүнээс өмнө бүрэнхийд гарч орой бүрэнхийд гэр рүүгээ явах юм. Орой сурагчдыг харих замд олон асуудал байхын нэг нь айлуудын сул нохой юм. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны гудмуудаар явахад айлын тэжээвэр нохойнууд ихэвчлэн сул атлаа айл өрхүүдийн хашаа битүүмжлэл муу ангархай, цоорхой их байх аж. Энэ нь иргэд нохойнд хазуулах эрсдэлийг дагуулна. Нийслэлийн айл өрх бүр нохой тэжээх эрхтэй ч тухайн нохойныхоо эзэн нь байж хариуцлага хүлээх үүрэгтэй юм. Нохойд хазуулсан хохирогчдын 70 гаруй хувь нь хүүхэд, 30 гаруй хувь нь насанд хүрсэн иргэд байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-д нохойд хазуулсан 1421 тохиолдол ирсэн байна. Үүнээс 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулсан байжээ.

Тохиолдол нэг: Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн.

Тохиолдол хоёр: Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны иргэн Б-ын “Дундаж ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь нас нь хохирсон.

Тохиолдол гурав: Чингэлтэй дүүргийн XII хороонд хоёр настай охин хашаандаа тоглож байгаад хашааны завсраар хоёр нохой орж ирж охиныг их хэмжээгээр гэмтээсэн байна. Тус гэмтлийг хөнгөн гэж үзсэн тул нохойны эзнийг 100 мянган төгрөгөөр торгохоор болсон. Гэвч охины биеийн байдал хүнд байв.

Тохиолдол дөрөв: Баянзүрх дүүргийн II хороонд бага насны хүүхэд сул явж байсан нохойд хазуулсан. Ингэхдээ хүүхэд толгойдоо 15 оёдол тавиулсан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэж гарсан тул нохойн эзнээс 160 мянган төгрөг авсан байна.

Тохиолдол тав: Улиастай орчимд 12 настай хүүхдийг дэлгүүрийн хажуугаар явах үед айлын сул хүүгийн гуянд хазаж гэмтээсэн байна.

Тохиолдол зургаа: Чингэлтэй дүүргийн VII хорооны оршин суугч Б гэх эмэгтэйн зөөлөн эд бүхэлдээ зулгаагдсан буюу уруулсан шархтай нас барсан байдаг. Энэ мэтчилэн амь, нас эрүүл мэндээ эрсдэлд автуулан гэр хорооллын гудмаар түгшүүртэйгээр иргэд явах аж.

Монгол Улсын иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах. 201.1-т Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 201.2-т энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Гэвч энэ нь мөрдөгддөг эсэх нь эргэлзээтэй. Иргэд нохойнд хазуулж эсвэл хөөгдсөн тохиолдолд нохойны эздэд иргэд цагдаад мэдэгдэж гомдол гаргахад ихэвчлэн хоорондоо тохир хэмээдэг байна.

Дарь-Эхийн дунд буудлын Сэлбийн гудамжаар явж үзэхэд адаглааад хашааны дотор биш гадна хэд хэдэн нохой сул хэвтэж байв. Ноход хашааны хажуугаар явах хүмүүс рүү ганц, хоёр хуцах аж. Тус газрын ойролцоо амьдардаг гэх 102-р дугаар сургуулийн 5-7 ангийн дөрвөн хүүхдээс тодруулахад гурав нь ямар нэг байдлаар нохойнд хөөгдөж байсан. Гэр рүүгээ явах замд нэгээс хоёр сул нохойтой байнгын тааралддаг тухай ярив. Хазуулаагүй хэдий ч тэд биш юмаа гэхэд өөр нэгэн гэмтэж, бэртэх эрсдэлтэй юм.

Дарь-Эхийн дунд буудлын автобусны буудал дээр зогсох өсвөр насны хоёр охин “ Өдрийн ээлжинд ордог тул хичээл ихэвчлэн 18.00 цагт тардаг. Тийм болохоор заримдаа гэрийнхэн ах, ааваараа тосуулдаг” хэмээв. Эцэг эхчүүд өдөр бүр хүргэж өгч, авах боломжгүй ямар нэг байдлаар ганцаар явах хэрэг гарна. Харин тэр үед айлуудын сул нохойноос хэн хамгаалах вэ?

Энэ бүхэн дан ганц хүүхэд залуучуудын асуудал биш юм. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй бүгд хэн нэгний хариуцлагагүй байдлаас үүдэж өглөө оройдоо түгжүүртэй гэрийн зүг явна. Ихэнх нохойгоо сул тавьсан эздийн “нохойгоо уяач” гэх шаардлагад өгөх хариулт нь “Дайрахгүй ээ зүгээр. Хөгшин нохой яав л гэж” хэмээн хэнэггүйхэн хариулдаг байна. Мэдээж өдөр тутамдаа харж, хоол өгөх эзэн рүүгээ ямар нохой дайрах билээ. Тоомжиргүй байдлаас болж хэн нэгний амь нас эрсдвэл эдгээр эзэд л лав хариуцлага хүлээнэ гэдэг эргэлзээтэй.

Хэрэв та хашаандаа нохойтой бол нохойгоо сул тавихгүй байх, хаалга хашаандаа анхааруулсан таних тэмдэг байршуулах, мал эмнэлэгт бүртгүүлж, вакцинд хамруулах, хамгаалалтын хошуувч, уяаг шалгаж байх нь зүйтэй. Хэрэв иргэн нохойнд хажуулж, шүлсдүүлсээн тохиолдолд шархыг таван минутын турш сайтар савандаж, усаар урсгах маягаар угааж анхан шатны арга хэмжээг авах нь зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

​Бээжин-2022: Б.Ачбадрах өнөөдөр үндсэн төрөлдөө уралдана

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15.00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.

Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Мөн цаг агаарын байдал ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын туулах бас нэгэн сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх болно.

Categories
гадаад мэдээ

Дайны ирмэгт


ОХУ-ын https://news.ram­bler.ru сайт дээр энэ сарын 8-нд хэвлэгдсэн “Ивашов Леонид Григорьевич предложил Путину уйти в отставку” буюу бэлтгэл хурандаа генерал Леонид Григорьевич Ивашов ерөнхийлөгч В.Путиныг огцрохыг шаардсан «Канун войны-Дайны ирмэгт» мэдэгдлийг товчлон хүргэж байна.


Өнөөдөр хүн төрөлхтөн дайны ирмэг дээр амьдарч байна. Дайн гэдэг нь олон хүн амь үрэгдэж, олон сая хүнийг уй гашууд умбуулж улс, иргэдийн жирийн амьдралыг сүйтгэж, сүйрүүлдэг үйл явц. Харин том дайн гэдэг нь аугаа их гай гамшиг төдийгүй хэн нэгний маш том гэмт хэрэг. Болж магадгүй байгаа энэхүү гай гамшгийн төв нь өнөөдөр Орос болчихоод байна. Манай улс түүхэндээ анх удаа ийм байдалд орчихоод байна. Урьд нь бид улс болон иргэдийн амин чухал эрх ашгийг хамгаалж дайтахаас өөр аргагүй болсон нөхцөлд л дайн хийдэг байсан.

Өнөөдөр Оросын оршин тогтнолд яг юу заналхийлж байгаа юм бэ? Ерөөс аюул учруулаад байгаа зүйл байгаа юм уу? Гэхдээ Орос улс маань түүхэн төгсгөлийнхөө ирмэгт тулчихаад байгаа нь харин үнэн. Иргэдийн нөхөн төлжилтөөс авахуулаад улсын амин чухал бүх салбар уналтад орж, бид үхэгсдийн тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Уналтад орсон нэг салбар бусад салбараа татан унагадаг нь нийгмийн хууль. Бидний үзэж буйгаар энэ л манай ОХУ-д учраад буй том аюул юм. Энэ бол манай улсын төр, засгийн тогтолцооны чанар, онцлог, чадваргүй бас арчаагүй байдал, нийгмийн нөхцөлөөс үүдсэн дотоодын аюул юм. Ийм байдалд орсон ямар ч улс удаан оршин тогтнож чаддаггүй. Манай улсад гадаад аюул мэдээж байгаа. Гэхдээ мэргэжлийн биднийхээр бол одоогоор түгшүүр төрүүлэх гадаад аюул гэхээр зүйл алга байна.

Цөмийн зэвсэг найдвартай хяналтад, НАТО бидэнд заналхийлээгүй байна. Иймээс Украиныг тойрсон хурцадмал асуудал бол зохиомлоор бий болгосон Оросын дотоодоос гаралтай зүйл юм. Украинаас Крым, Севастополийг ОХУ булаан авсан нь дэлхийн ихэнх улсын эсэргүүцэлтэй тулгарч буй нь манай улсын гадаад харилцааны чадваргүй болсны илэрхийлэл юм. Тулган шаардалт, заналхийлэл, цэргийн хүчээр айлгаж ОХУ болон түүний удирдлагыг “хайрлуулах” бодлого нь ухаангүй бас маш аюултай үйлдэл. Украинд цэрэг оруулах нь нэгдүгээрт, ОХУ-ын бүрэн бүтэн байдалд аюул учруулна. Хоёрдугаарт, орос, украин ахан дүүсийг хэзээ ч эвлэршгүй дайсан болгоно. Гуравдугаарт, олон сайхан залуус амь үрэгдэж мөхөн цөөрч буй манай улсын хүн амын нөхөн төлжилт, цаашдын хөгжилд маш том гай тарина. Энэ дайн гарвал оросууд украинчуудаас гадна бидэнд дайн зарлахаас өөр аргагүй болох НАТО-гийн гишүүн улсуудын цэргүүдтэй байлдах хэрэгтэй болно. Бас Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган дайн гарвал хэний талд зогсохоо шууд илэрхийлсэн.Дайн дэгдвэл Турк Крым, Севастополийг “чөлөөлж” Кавказын нуруунд цөмрөн орох нь тодорхой. Харин Орос дэлхий нийтийн маш хүнд хоригт орж сүйрнэ. Үүнийг ойлгохгүй тэнэг ерөнхийлөгч, төр, засаг, батлан хамгаалахын сайд гэж байхгүй. Тэгвэл тэд биднийг дайны ирмэгт авчирч, Украины хил дээр хоёр талаас 100 мянган цэрэг цуглуулаад буйн цаад үнэн шалтгаан нь юу байж таарах вэ? Бидний үзэж буйгаар Оросын өнөөгийн төр, засаг улсаа авлигад бүрэн автсан системийн хямралаас гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байна. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр, засгаа түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожих дайн хийхээс өөр арга үгүй болсон байна. Бидэнд өөр тайлбар олдохгүй байна. Иймээс орос офицерууд бид ОХУ-ын ерөнхийлөгчөөс барууны улсуудын эсрэг ганцаар, дайн өдөөх гэж буй гэмт үйлдэл болох гадаад бодлогоо зогсоож, ОХУ-ын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн огцрохыг шаардаж байна. Мөн Оросын бүх бэлтгэл офицер болон бүх иргэдэд хандан “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны энэхүү мэдэгдлийг дэмжиж, дайнд турхирсан аливаа суртал ухуулга, үйлдлийн эсрэг бат зогсож, иргэдийнхээ дунд ямарваа хагарал гаргалгүй болгоомж, сэрэмжтэй байж цэргийн хүч хэрэглэх шалтаг гаргахгүй байхыг уриалж байна.

“Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүн, хурандаа генерал Ивашов Л.Г

Орчуулсан Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Камила Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпийн хороо мэдээллээ

Оросын олимпйян хорооны уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээ худал болохыг ОУОХ мэдээллээ.

ОХУ-ын уран гулгалтын баг тамирчид багаараа алтан медаль хүртэх нь тодорхой болов. ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс: “К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээлэл буруу таамаг байсан” гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс зарим охид хичээлдээ явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Чуулган завсарласан байгаа энэ үед та ямар ажил амжуулж байна?

-Өнгөрсөн нэгдүгээр сард чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнд Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслүүд багтаж байгаа. Миний хувьд Улс төрийн намын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсгийг ахалж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд эдгээр хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлгийг шат дараатай хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан засаг, хүний эрхийн газрын дарга, экспертүүдтэй хамтран ажиллаж онлайнаар цуврал уулзалтууд хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ЕАБХАБ-аас санал зөвлөмж ирүүлэх юм.

Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх гэж байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэд томоохон үр дүн үзүүлэх чухал үйл хэрэг гэдгийг ЕАБХАБ онцолж байгаа бөгөөд Европын Зөвлөлийн Венецийн Комисстой хамтран хуулийн төсөлд санал зөвлөмж өгөх болсон.

Ийнхүү дэлхий дахины ардчилал, хүний эрхийн стандартыг тогтоодог гол байгууллагууд болох ЕАбхАб, Венецийн комиссын санал зөвлөмжийн дагуу Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн батлах нь монгол Улсын Ардчиллын индекс өсөх, Авлигын индекс буурахад том алхам болох юм. мөн Монгол-Европарламентын бүлгийн даргын хувьд удахгүй болох Европарламентын төлөөлөгчдийн Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хийж байна. үүний зэрэгцээ сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй ажил, хөрөнгө оруулалтын үйл явцад хяналт тавьж ажиллах гээд ажил ундарсан хэвээрээ л байна даа.

-Ер нь намрын чуулганы үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Улсын Их Хурал 2021 оны намрын чуулганаа амжилттай хуралдуулж дууссан. энэ үеэр хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, цар тахлын хоёр жилийн хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийн эрхийг хууль хүчний байгууллагууд хүчээр хязгаарласан зөрчлүүд удаа дараа бүртгэгдсэн тул Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан. эхнийх нь 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлаар, арванхоёрдугаар сарын 30-нд Уих дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар Уих-ын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг монгол Улсын үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан. Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, одоо мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжуудыг өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудад зохицуулалт хийж, нэг хүний жагсаалыг жагсаал цуглаанд тооцогдох эсэх асуудлыг хуульчилж өгөхөөр төлөвлөж байна.

-Охидод ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй тараах ёстой гэсэн таны жиргээг олон нийт сайшаан дэмжиж байна. Өсвөр насны охидод тулгамддаг асуудлыг барьж авч, хүний эрхийн мэдрэмжтэй хандаж байна гэж нэг хэсэг нь талархаж байхад нөгөө талд шүүмжлэх хэсэг ч байна. Энэ асуудлыг хуулиар яаж зохицуулах шаардлагатай вэ, ямар боломжууд харагдаж байна вэ?

-Сарын тэмдэг ирсэн охид ариун цэврийн хэрэглэл, сарын тэмдгийн эрүүл ахуйн боловсрол, бие засах газар, гар угаах газраар дутагдаж байвал бид туйлын ядуурлыг зогсоож чадахгүй гэж нүб үздэг. 500 сая хүн сарын тэмдгийн эрүүл ахуйг хангаагүй амьдардаг гэсэн тооцоо бий. 500 сая дотор Улсын орлого багатай иргэд, охид ч мөн орно. тэдний олонх нь эрүүл мэндэд аюултай материал ашигладаг гэх судалгаа бий. Иймд хүний эрхийн хуульчид сарын тэмдгийг аюулгүй зохицуулахын тулд “tampon tax” буюу татвараас чөлөөлөх кампанит ажил өрнүүлдэг юм.

Дундаж болон дунджаас дээгүүр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд бол асуудалгүй. орлогын хувьд дунджаас доогуур, өргөн хэрэглээний хүнсээ ч хангалттай авч чаддаггүй айл өрхийн охидын асуудал орхигдсоор байна.

Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс, эсвэл сургууль дээрээ энэ асуудлаас болж эвгүй байдалд орсон охид хичээлдээ явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж олон улсад үздэг. Шинэ зеланд, Шотланд, ӨАбнУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр Монгол Улс ч дэлхийн улс орнуудын жишгээр шат дараалалтай бодлого явуулах хэрэгтэй. эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн хэрэглэл байрлуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль бүрт ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байрлуулах зэргээр бодит ажил болгож, өргөжүүлэх хэрэгтэй.

-Ариун цэврийн хэрэглэлийн дутмагаас болж хүнд байдалд орж байсан тодорхой кэйсүүдээс дурдахгүй юу?

-Орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлах наймдугаар ангийн охины сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл байхгүйн улмаас ор хөнжлийн даавуунаас урж, хэрэглэснийг дотуур байрны эрхлэгч нь мэдээд биед нь халдсан, зодсон гэдэг мэдээлэл бий. Түүнчлэн зарим охинд сарын тэмдэг ирэх үеийнх нь сэтгэл хөдлөл, гутрал насан туршид нь нөлөөлөхүйц гэмтэл үлдээдэг. Анги дээрээ эвгүй байдалд орж, шоолуулсан бол хичээлд явах сонирхолгүй болох зэрэг сөрөг үр дагавар гардгийг мэргэжлийн сэтгэл зүйчид хэлж байна.

-Дэлхийн 21 улсад охидод ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй олгодог хуультай гэлээ. Ийм шийдвэр гарахад иргэд нь ямар байдлаар хүлээж авсан бол. Улмаар санхүүжилтийг нь яаж шийдсэн байдаг вэ?

-Шотланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгосон хууль баталсан анхны улс. 2020 онд батлагдсан энэ хуулиар ариун цэврийн хэрэглэлийг эмийн сан, сургууль болон залуучуудын клубт үнэгүй болгосон.

их британийн засгийн газар хоёр жилийн өмнө 11-18 насны охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах газрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь Их мянган эмэгтэйн дунд явуулсан 2017 оны судалгаагаар тэдний 10 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдаж авах боломжгүй, 15 хувь нь хүндрэлтэй худалдаж авдаг бол 12 хувь нь ариун цэврийн хэрэглэл орлуулагч ашигладаг гэсэн тоо баримт гарсан.

Мөн сургуулийн сурагчдыг ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангахыг шаардсан жагсаал лондонгийн төв гудамжинд болж 2000 гаруй хүн оролцсон. дээрхээс гадна Шинэ зеланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох шийдвэр гаргасан байдаг.

-Францад охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед ажил, хичээлээс чөлөөлдөг юм билээ. Харин манай улсад үүнийг ичгэвтэр байдал мэтээр хүлээж авдаг нийгмийн хандлага байдаг шүү дээ. Тэгэхээр хүний заяагдмал эрхтэй холбоотой асуудал гэдгийг ойлгуулахын тулд ямар алхмуудыг хийх нь зөв бэ?

-нүб-ын хүүхдийн сан болон АнУ-ын эморийн Их сургуулийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр “Нийгмийн ажлын хөгжлийн төв” тбб “Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд:Өсвөр насны охидын дадал хэвшил болон тэдний боловсрол, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг ойлгох нь” сэдэвт судалгааг хийж байсан. Судалгаагаар сарын тэмдэг нь ирсэн охид, ялангуяа сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд олон хүндрэлтэй тулгардаг нь ажиглагдсан байна.

Тухайлбал, бусдаас ичиж зовох, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүйтэх, хичээлдээ оролцох идэвх сулрах, ангийнхнаасаа зай барих, хичээлээс анхаарал нь сарних зэрэг олон асуудал байна. эдгээрийн улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх буурах, цаашлаад хичээлээ таслах явдаг гардаг. тиймээс сарын тэмдэг бол ичих зүйл биш гэдгийг багаас нь ойлгуулж, ЕбС-ийн эрүүл мэндийн хичээлийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

-Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл тараахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэв үү. “Энэ мөнгөөр ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр барих шаардлагатай. Болсон болоогүй хууль санаачилж, татвар төлөгчдийн мөнгийг халамж хэлбэрээр тараах гэлээ. Хэний шахааны бизнес ороод ирэв” гэхчлэн иргэд хардаж эхэллээ. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Хөдөө орон нутаг ба хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна. Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн, биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ариун цэврийн хэрэглэлийн үнэ өртөгт ч нөлөөлнө. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэйг дээр онцолсон. Үүний тулд судалгаа, гарц гаргалгаа хэрэгтэй. Үнэ төлбөргүй олгох асуудал нь гарц гаргалгаануудын л нэг хувилбар юм. Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн статистик тоо байна. Нэг охинд сард 5-10 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэглэл олгоно гэж тооцвол сард 1-2 тэрбум орчим төгрөг шаардагдана.

Харин зөвхөн зорилтот бүлгийн охидод олгоно гэвэл энэ төсөв даруй хэд дахин багасна. Төсвөөс шийдэхэд хүндрэлтэй гэж үзвэл дотуур байр болон гэр хорооллын сургуулиуд эхний ээлжинд олон улсын болон бусад байгууллагуудын дэмжлэгээр эхлүүлж болох юм. Энэ тухайд бид эдийн засгийн болон бусад тооцоо судалгаанууд хийж байна.

-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд танаас асуумаар байна л даа. Олон жил яригдсан энэ хуулийн төслийн гол концепци нь юу вэ. Ямар, ямар шинэ заалтууд тусгагдаж байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь улс төрийн намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, намын санхүүжилт, түүнд тавих хяналтыг хүчтэй болгох, намын бүтэц дотоод ардчилсан байдал, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна зэрэг шинэчлэлүүд орж байна. Одоо байгаа хуулиар улс төрийн намд ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Тэгвэл шинэчилсэн найруулгаар улс төрийн намд тодорхой үүргүүдийг хүлээлгэж байна. Тухайлбал, ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, олон нийтийн санаа бодол төлөвшихөд нөлөөлөх, төр иргэдийн хооронд идэвхтэй холбож ажиллах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, төрийн албанд ажиллах чадвартай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн, шударгаар оролцоно зэргээр заасан.

-Одоо мөрдөгдөж байгаа хуульд улс төрийн намуудын санхүүжилтийг ил зарлах ёстой гэдэг боловч тунхаглалын шинж чанартай байж ирсэн. Харин шинэ хуулиар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх бол?

-Намын орлого зарлага ил тод байна гэдгийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан байдаг. Намын бүх хөрөнгө, гишүүдийн татвар, хувь хүн, аж ахуйн хандив, төрөөс олгож байгаа санхүүжилтийг нам жилд хоёр удаа тайлагнана. Жишээлбэл, улс төрийн нам УИХ-д нэг суудал авбал төрөөс 10 сая төгрөгийн дэмжлэг авдаг. Манай нам гэхэд Их хуралд 62 суудалтай, тэгэхээр 620 сая төгрөг төрөөс авдаг гэсэн үг. Үүнийг яаж зарцуулдаг вэ гэдэг зарцуулалтаа тайлагнах ёстой. Одоогийн хуульд намын санхүүжилт, зарцуулалт, тайланг нарийн тодорхой зааж өгөөгүй.

Тиймээс энэ хуулийн шинэчлэлээр бүх тайланг ил тод болгоно. Төрөөс олгож байгаа санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийн улс төрийн оролцоог хангахад зарцуулна. Мөн намд олгож байгаа төрийн санхүүжилтийн 15 хүртэлх хувийг намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагад олгоно. Үүнийгээ намууд нэг бүрчлэн танилцуулна. Хэрэв тухайн нам санхүүгийн тайландаа алдаа гаргавал алдаа засах хуулийн хугацаа олгоно. Тайлангаа үнэн зөв гаргаагүй, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол төрөөс олгох санхүүжилтийг зогсоох, алдаагаа дахин давтвал улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

-Хуулийн төсөлд намуудын үүрэг, хариуцлагыг нэлээд нэмэгдүүлэхээр заалтууд орсон гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь Үндсэн хуульд байгууллага, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн томьёолол оруулсан. Нам гэдэг бол ард түмний улс төрийн хүсэл зориг олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх төр ард түмний хооронд байнгын идэвхтэй харилцаа холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх гэх үүргүүдийг улс төрийн намд хүлээлгэсэн.

-Улс, орон нутгийн тендерт оролцсон этгээд дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглоно гэв үү. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Шинэчилсэн найруулга дээр намын санхүүжилтийг шилэн болгох, тайлангаа олон нийтэд хэрхэн мэдээлэх тал дээр шинэ заалтуудыг оруулсан. Намын гишүүдийн татвар хэрхэн бүрдэх, хандив ямар замаар цуглах, ямар нь хандив өргөж болох, болохгүй байх, төрөөс олгосон санхүүжилтийн тэтгэлгийг эргэж хэрхэн тайлагнах зэргийг маш нарийн заагаад өгчихсөн.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцсон иргэн болон хуулийн этгээд, тухайн тендерийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Энэ нь төрөөс зарлагдаж байгаа тендер худалдан авалтад оролцохын тулд, эсвэл дараа нь шан харамж болгон хандив өгөхийг хориглож байгаа гэсэн үг. Хандив өгч байгаа иргэнийг хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлно. Хэрэв хандив өгөх эрхгүй этгээдээс хандив авсан бол түүнийг улсын орлого болгоно. Хандивлагчийн нэр хаяг, бүртгэл хөтөлж, тайландаа хавсаргана.

-Гишүүдийн татварыг хэрхэн заасан бэ?

-Шинэ хуулийн төслийн дагуу тухайн намын үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмжиж гишүүнээр элсэж, бодлогод оролцож татвар төлдөг хүнийг гишүүн, харин татвар төлөхгүй намын үйл ажиллагаанд дэмжин оролцдог иргэнийг дэмжигч гишүүн гэдэг ангиллаар ялгаж өгсөн. Нэг иргэн хэд хэдэн намыг дэмжигч байж болно. Тухайн намаас намын сонгуульд өрсөлдөх, намаас нэр дэвших хүсэлтэй байвал татвараа төлөөд намын өмнө тодорхой хариуцлага хүлээж, намын гишүүн болох боломжтой. Ингэснээр намын гишүүдийн татвар төлөлтийг урамшуулах, нам нь гишүүдийнхээ бага хэмжээний санхүүжилтээр санхүүжилтээ бүрдүүлэх ийм зарчим руу орж байна.

-Улс төрийн намыг ямар тохиолдолд татан буулгах вэ?

-Намыг татан буулгах нэг эрх зүйн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, терроризм үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацист буюу фашист нам болсон тохиолдолд олон улсын хүний эрхийн конвенцууд, олон улсын жишгийн дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр нам татан буугдана. Үүнээс бусад тохиолдолд нам татан буулгахгүй.

-Олон намын тогтолцоотой парламентын засаглалтай хэрнээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин ээлжлэн төр барьж ирлээ. Ер нь жижиг намууд яагаад томорч өгөхгүй байна вэ. Томрох онолгүй байдаг юм уу?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 40 гаруй улс төрийн нам байгуулагдаж, үүнээс 10 гаруй нь татан буугдсан байдаг. Эдгээр нь сонгуулийн бус үед идэвхгүй, хэн нэгэн хүний нам байх, эсвэл компанийн эзэмшлийн байх зэргээр оршиж ирсэн. Аливаа улс төрийн намд гарааны олон өрсөлдөөний тэгш боломжуудыг олгох ёстой байдаг.

Намуудын үйл ажиллагааг хэт боосон хязгаарласан байдал нь ардчиллын суурь зарчимд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс УИХ-д суудал аваагүй ч сонгуулийн үр дүнгээр сонгогчдын гурав хүртэлх хувийн санал авсан тохиолдолд төсвөөс дэмжлэг авдаг байх зохицуулалтыг тусгасан.

Энд ямар дэмжлэг байх вэ гэхээр тухайн саналд үндэслэн мөнгөн болон шууд бус дэмжлэг байна. Мөн уулзалт, хэлэлцүүлгийн заал танхимаар хангах, хэвлэл мэдээллийн цаг гаргах зэргээр дэмжинэ.

Categories
мэдээ цаг-үе

Орон байрны хулгайн хэргээр шалгагдаж байсан иргэн зугтжээ

Орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэн, бусдад хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байсан иргэн оргон зайлжээ.

Улмаар тухайн сэжигтэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр тухайн иргэн 39 настай, 170-175 см өндөртэй, 70-75 жинтэй, бор царай, туранхай биетэй байна. Тухайн иргэн олон нийт ихээр төвлөрдөг зах худалдааны төвөөр явж байх магадлалтай гэв.