Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 761 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт короанвируст халдварын 761 тохиолдол бүртгэгдэв.

Нийт халдварын 361 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт бүртгэгдэв.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 3 иргэн нас баржээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм спорт

Сэлэнгэ аймаг усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ.

Тодруулбал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс эл аянд нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарыг уриаллаа. Мөн дээрх аяны хүрээнд энэ сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүй болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан уриалгад тус байгууллага нэгдээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж байна. Миний бие 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш гурван жил АТГ-т шалгуулж байна. Албан тушаалын гэмт хэрэг байхгүй байна гэж АТГ үзэж гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний ах дүү нараас надаас өөр төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй. Увс аймгийн Гудамж төслийн 10 хүрэхгүй километр замд 27 тэрбум төгрөг зарцуулсан гэж гүтгэсэн байна.

Улаанбаатар, Архангай, Увс аймагт Гудамж төсөл хэрэгжсэн. Гүйцэтгэгч компани найман тэрбум төгрөг авч, үлдэгдэл 7.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа. Энэ бол зүгээр нэг зам биш бөгөөд иж бүрэн төсөл юм. Сүүлийн 30 жилд Увс аймагт хэрэгжсэн хамгийн үр дүнтэй төсөл гэж хэлмээр байна. Тухайн төслийн хүрээнд нэг ч дутагдал илрээгүй.

Гадаадынхантай нийлж хайгуулын мөнгө завшсан гэж мөн гүтгэж байна. Надад тийм зүйл байхгүй. 764 сая долларын томоохон хайгуулын ажлыг Увс аймагт эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж байхад Увс аймгийн МАН-ынхан улс төржүүлж эхэлсэн. 1,000 метр цооног өрөмдөөд газрын тосондоо хүрчих байх гэж өөдрөг төсөөлөлтэй байтал улс төржүүлсээр байгаад уг төсөл зогссон. Эцэст нь Увс аймгийн ард түмэн Монгол Улс хохироод үлдсэн.

4 тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын мөнгө алга болсон

Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоо бүхий хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байгаа. Барилга барьж, бүтээн байгуулалт хийхэд цаана нь заавал авлига явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой.

Увс аймагт баригдах дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын ажил бий. Гүйцэтгэгч компани 92 хувийн санхүүжилтээ авсан бөгөөд одоо олдохгүй байгаа. Барилгын ажлын суур нь эхэлж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гээд 760 сая төгрөгийг нэмээд өгөөд явуулсан. Мөнгө, гүйцэтгэгч компани байхгүй нэг барилгатай л хоцорлоо.

Аймгийн МАН-ын удирдлагууд 2012 оноос өмнө таван давхар байшинг дөрвөн давхар болгоод хулгай хийдэг байсан. Аймагт лифттэй эмнэлгийн барилга баригдах ёстой байсан ч лифт нь байхгүй. Лифт хүртэл хулгай хийдэг болсон. 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Драмын театрын барилга аймгийн төвд баригдаж байгаа.

Дахиж нэмээд 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нэмж суулгасан ч мөнгө нь байхгүй болж барилга ашиглалтад ороогүй. Захирал нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгууль болоход олон хүмүүс аваачиж ажиллуулдаг ч ажил албан тушаалд очоод улсын төсвөөс энэ мэтээр хулгай хийдэг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр ирэх сарын 15-нд эхэлнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр III/15-нд эхэлнэ

416 км урттай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр гуравдугаар сарын 15-нд эхэлнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал мэдээллээ.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 15-нд багтаж эхлэхээр байгаа ажээ.

Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Төмөр замууд ашиглалтад орсноор эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхээс гадна тээврийн зардал буурах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтайг салбарынхан онцолж байна.

Оны эхний сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурч, гадаад худалдаа алдагдалтай гарсан юм. Монгол Улс тээвэр логистикийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас БНХАУ хилийн хязгаарлалт тогтооход экспорт эрс буураад байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гарахаар байгаа аж.

Үүнээс гадна Гашуунсухайт боомтод бараа ачиж буулгах талбай байгуулах төслийн ТЭЗҮ-ийг оны эхний улиралд багтаан дуусгахыг Зам, Тээврийн сайд Л.Халтар үүрэг болгосон юм.

Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ичиго Ичие буюу одоо цагтаа оршихуй

Хэгтор Гарсиа ба Францез Мираллэс хоёрын ийм ном байдаг. Үүнд япончуудын одоо цагтаа амьдрах нууцын тухай өгүүлжээ. Ичиго Ичие гэдэг нь үгчлэн орчуулбал “Ганц удаа, учрал” гэснээс гадна “Яг энэ агшинд, аз завшаан” гэсэн үг гэнэ. Ер нь бол яг одоо болж байгаа бүхэн дахин хэзээ ч давтагдахгүй, тиймээс тухайн учралыг алдалгүй барьж авч анзаарч баясаж бай л гэсэн үг юм. Бидний хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа хором бүр хэмжээлшгүй үнэ цэнэтэй байдаг. Үүнийг анзаарч байхгүй бол тэр цаг дахин хэзээ ч тохиохгүй. Испанид байдаг нэг сүмийн лам нар тааралдах бүрийдээ “Ах минь амьдрахын эцэст үхэх буюу” гэж мэндэлдэг аж. Тэр нь тухайн хүмүүсийг гуниг, шаналлаас ангид байж хором мөч бүрийг талархан амьдрах урам зориг өгдөг. Хором мөч цаг хугацаа гэдэг бол одоо цаг. Үүнийг л алдалгүй ангуучлахыг Ичиго Ичие гэдэг байна.Чарли Браун гэдэг хүүхэлдэйн кинон дээр “Нэг л өдөр бид бүгд үхнэ, Снүүпи”, “Тэр ч тийм л дээ. Гэхдээ бусад өдрүүдэд нь бид үхэхгүй шүү дээ” гэж ярилцдаг. Бид хэзээ явахаа мэдэхгүй ч “бусад өдрүүдээ” хэрхэн өнгөрүүлэх нь биднээс шалтгаалдаг. Амьдралын сайхныг амтлах нь хүмүүсийн зан чанараас шалтгаалдаг ч тэд ихэнх тохиолдолд одоо цагтаа амьдарч чаддаггүйтэй холбоотой байдаг. Хүмүүс уурладаг, тэр нь өнгөрсөн цагтаа л байгаа нь тэр, тиймээс эргээд ирэх хэрэгтэй, гунигладаг, бас л өнгөрсөн цагтаа байна, ямар нэг зүйлийн дараа л гунигладаг биз дээ. Тэднийг сэрээх хэрэгтэй. Айдас бол ирээдүйн цагт та байгаад байна гэсэн үг. Ажлаасаа халагдвал, өвчин тусвал гэх зэрэг дан ирээдүй цаг байгаа биз дээ. Мөн л эргүүлж авч ирэх хэрэгтэй. Аз жаргал бол одоо цаг дээр байдаг. Хүмүүс өнгөрсөн, эсвэл ирээдүйн юманд тэгж их бүүр зуун хувь баярлах нь ховор. Яг одоо цаг дээр л баярлаж хөөрдөг. Энэ бол Ичиго Ичие юм. Цаг хугацаа үргэлж одоо цаг дээр оршдог бөгөөд агшин хором бүр нь бидэнд өгч байгаа бэлэг юм. Одоо цагтаа байж сурахын тулд бясалгал хийж сурах хэрэгтэй гэж уг номонд бичжээ. Хамгийн түгээмэл бөгөөд хялбар за зэн арга. Аарцгаасаа хүзүүгээ хүртэл нуруугаа цэхлэн суугаад нэг метрийн зайнаас хоосон хана ширтэнэ. “Сууж байхдаа юу ч бодохгүй байх тухай бод.Яаж бодохгүй байх тухай бодох вэ. Юу ч бодохгүйгээр. Энэ л за зэн бясалгалын мөн чанар” гэж үүнийг үндэслэгч Доген Зенжи (1200-1253) хэлжээ. Хүслээ хязгаарлаж, байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн буддистууд сургадаггүй. Христийн сүмийн санваартнууд “Моменто Мори” буюу “Та үхнэ гэдгээ сана” гэж сургадаг. Ялалт байгуулж энэ дэлхийг эрхшээлдээ оруулсан жанжин эртний Ромын гудамжаар багтаж ядан сагсалзаж байхад нь хэн нэгэн хүн дэргэд нь дагаж “Моменто мори” гэж хэлж явдаг байсан. Энэ нь ялалтдаа эрдэж ихэрхэг зан гаргаж бусдад түвэг удуулахгүй байхад нь сургадаг байжээ. Энэ мөрийг уншиж байхдаа манай олон залууст ингэж хэлж өгөхгүй яав даа гэсэн харуусал төрж байлаа. Манай олимпийн “алтан жаал”-д хэн нэгэн нь ингээд хэлээд явсан бол юү боллоо гэж ингэж сүйд болж сүйрэлд орж байх вэ. Битгий хөөр, битгий онгир, чи үхнэ гэдгээ сана гэж хэлж байхгүй яав даа. Энэ бүх амьдрал бол агшин зуурдынх юм гэдгийг бүгд санаж байх ёстой. Ингэж байж одоо цагтаа анхаарал хандуулдаг. Хувь заяа ганцхан мөчөөс шалтгаалдаг. Тухайн мөчид яг яаж хандсанаас болоод хувь заяа өөр өөр байдаг. Үүнийг хувь заяаны үр дүнд нөлөөлөх “эрвээхэйн нөлөө” гэдэг. “Хонконгт эрвээхэй далавчаа дэвэхэд Нью-Йоркт хар салхи дэгддэг” гэдэг нь үйл заяа хэрхэн хоорондоо холбоотой байдгийг ёгтолж хэлсэн үг. Уг номд одоо цагтаа төвлөрөхөд тус болох олон аргыг тайлбарлажээ. Ертөнцийг сонсохуй, харахуй, хүрэлцэхүй, амтлах, үнэрлэх гэх мэт мэдрэхүйгээрээ орчлон ертөнцийг амталж сурах ёстой аж. Нэг сонин жишээ бол хүн харсан зүйлийнхээ гурван хувийг, сонссон зүйлийнхээ таван хувийг үнэрлэсэн зүйлийнхээ 35 хувийг санадаг гэжээ. Хамтдаа байсан энэ цаг хугацаа бол дахин давтагдахгүй учрал юм Ичиго- Ичие.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 0-10 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтжээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,341 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1100 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж бэртсэний 15 нь нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас нэг хүний амь хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 0-10 хүртэлх насны 2 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд бие даан хөдөлгөөнд оролцож байжээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Дараах зөвлөгөөг хүргэж байна:

  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

12 хүн гэмтэж бэртсэний 6 нь гарц гарамгүй хэсгээр гарсан байна

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байна.

Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино. Энэ 7 хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэний 6 нь гарц гарамгүй хэсгээр гарсан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 301 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 221, орон нутагт 80 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ: Бүх төрлийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.

Иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. 3, 4, 5 хувийн зээлийг зарим хүн хэдэн их наядаар нь авч байна.

Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа. Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье.

Нэн яаралтай хууль гаргаж, шүүхэд хандсан тохиолдолд зээлийн хүү, алдангийг нь зогсоодоггүй байдлаар хариуцлага нэхэх ёстой.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дагаад авлига, хээл хахуулийн олон асуудал байна.

Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн агаарын чанарыг “бага бохирдолтой” гэж хэмжжээ

Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ 3-4 дахин  нэмэгджээ | МОНГОЛ ТВ

Улаанбаатар хотын агаарын чанарыг Агаар орчны газраас тодорхойлсон байна. Ингэхэд Дамбадаржаа, Хайлааст орчмоор “Бохирдолтой” буюу 266-276 бохирдлын нэгж илэрсэн байна. Харин Нисэх, Толгойт МҮОНРТ, Амгалан, 100 айл, Монгол газар, Баянхошуу, Нэгдүгээр хороололд агаарын чанар “Бага бохирдолтой” гэжээ.

Нэгдүгээр хороолол, Таван буудал, Бөхийн өргөө, 100 айл орчмоор “Бага бохирдолтой” буюу 100-200 хооронд зааж байна гэж агаар хэмжигч заалаа.

Харин Мишээл экспогийн орчмын агаан цэвэр байна. Бауруу дөрвөн зам, Бөхийн өргөө, Ургах наран, Таван буудал, Богд хааны ордон музей хэсгийн агаарын чанар хүний эрүүл мэндэд онц ноцтой сөргөөр нөлөөлөх хэмжээний бус “хэвийн” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

​Майдрын сурын харваа зохион байгууллаа

Баян-Өлгий аймагт аймгийн Бурхан шашинтны төв Раашгэмпэллэн хийдээс түүхэн уламжлалт Майдрын сурын харвааг өнгөрөгч өдөр амжилттай зохион байгуулжээ.

Майдрын сурын харвааны гол агуулга нь тухайн гарч буй жилд тохиох элдэв муу бүхнийг эрээн цоохор нумын эвээшлтээр хумхын тоос лугаа адил хөөн зайлуулдаг хэмээх итгэл үнэмшилтэй холбоотой тул уг харваанд хүндэтгэл үзүүлж, нумаа эвшээлгэх нь эр хүний хийморь цогийг ивээх бэлгэдэл учраас ихээхэн ач холбогдол өгдөг байна.

Энэ удаагийн Майдрын сурын харвааны ахмад харвчаадын эхний гурван байрыг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга Палдайн Нямхүү, удаах байруудыг Раашгэмпэллэн хийдйн тэргүүн Г.Батхүү дааж явуулсан бол залуу харваачдын бай шагналыг Зэвсэгт хүчний 340 ангийн харваачдын төлөөлөл ивээн тэтгэв.

Хийдийн тэргүүн Г.Батхүү “Сүүлийн жилүүдэд тус аймгйн Монголчуудын шашин соёлдоо хандах хандлагад ихээхэн дэвшил гарч, тэр хэрээр уламжлалт шашин соёл эрчмтэй хөгжиж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаад руу зорчих иргэдэд улс орнуудын тавьж буй шаардлага

Дэлхийн улс орнууд | News.MN

ХӨСҮТ-өөс гадаадад зорчих иргэдэд өчигдөр зөвлөмж, мэдээлэл өглөө.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “2005 онд анх батлагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчнүүд гэж бий.

Өөрөөр хэлбэл, хил дамнасан, олон улсад гарч байгаа өвчний үед ямар зарчмыг баримтлах талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан байдаг.

Тухайн дүрмийн дагуу улс орон бүр өөрийн нөхцөлд тохируулан хилийн тандалтын үйл ажиллагааг зохион байгуулж байдаг” хэмээгээд улс орнуудын хилийн тандалтын арга хэмжээг танилцууллаа.

ЯПОН УЛС

2022 оны нэгдүгээр сарын 13-ний өдрөөс Монгол Улсаас Япон улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурван хоног тусгаарлах шаардлагатай болсон. Энэхүү гурван хоног нь очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоологдоно.

Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, дөрвөн хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

Тусгаарлалтын хугацаа нийт долоо хоног байна. Хилээр нэвтрэхдээ 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тухайн улсад зорчих иргэдээс 48 цагийн хугацаатай PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа. Гэхдээ 0-6 хүртэлх насны хүүхдийн PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Мөн вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариуг цаасан дээр хэвлэсэн байх ёстойг анхааруулж байна. Ингэхдээ вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариу дээрх хувь хүний мэдээлэл /төрсөн он сар өдөр, РД гэх мэт…/ нь паспорттой ажил байх ёстойг сануулъя.

Түүнчлэн PCR шинжилгээний хариу ирүүлээгүй эерэг гарсан зорчигчдод тухайн улс 2 сая воны торгууль ногдуулах хуулийн заалттайг онцгойлон анхааруулж байна.

Тусгаарлалтын тухайд, гадаадаас ирсэн бүх зорчигчдод харьяалал, вакцинжуулалтын байдлаас үл хамааран долоо хоног тусгаарлана.

Тус улс ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн буюу Pfizer, AstraZeneka, Janssen, Moderna, Covishield, Sinopharm вакцинуудын аль нэгийг хийлгэсэн байх хэрэгтэй бөгөөд заавал вакциныхаа бичгийг авч явахыг зөвлөж байна.

АНУ

Тус улс хамгийн түрүүнд вакцины асуудлыг чухалчилж байгаа. Тодруулбал, бүрэн вакцинд хамрагдсан гэж үзэхийн тулд аялагчид ирэхээс 14 хоногийн өмнө хоёр дахь тунг авсан байх ёстой.

Гадаад улсаас АНУ руу нисэж буй хоёр ба түүнээс дээш насны агаарын тээврийн бүх зорчигч аялахаас нэг өдрийн өмнө авсан коронавирусийн шинжилгээнд сөрөг хариу гарсан эсвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухай бичиг баримтаа танилцуулах шаардлагатай.

Хэрэв Та хоёр ба түүнээс дээш настай бол АНУ руу нисэхээс нэгээс илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгөх ёстой. Нэг хоногийн хугацаа нь нислэг эхлэхээс нэг хоногийн өмнө байх юм.

Жишээлбэл, хэрэв таны нислэг Баасан гарагийн 13:00 цагт бол Пүрэв гарагт ямар ч үед авсан сөрөг хариутай онгоцонд сууж болно. Харин хоёр хүртэлх насны хүүхэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэсэн нөхцөлтэй.

Мөн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 90 хоног дотроо PCR шинжилгээ нь эерэг гарч болох учраас өвчлөөд эдгэрснээ нотлох бичгээ Англи хэл дээр авах явах ёстой.

Уг бичгийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс эсвэл Emongolia.mn цахим хуудсаар дамжуулах авах бүрэн боломжтой.

Мөн тус улсад ДЭМБ-ийн зөвшөөрсөн Pfizer, AstraZeneka, Moderna, Sinopharm гэсэн вакцинуудыг хүлээн зөвшөөрч байгаа.

КАНАД УЛС

Аялалд авахад зөвшөөрөгдсөн хоёр вакцины холимог дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн байх эсвэл Janssen вакцины дор хаяж нэг тунтай байхыг шаардана. Ингэхдээ Канад улс руу нэвтрэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө вакцины хоёр дахь тунг авсан байх ёстой.

Хэрэв тус улсын хилээр нэвтрэхэд шинж тэмдэг илрээгүй, тав ба түүнээс дээш насны бүх аялагчид молекулын шинжилгээний үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдсөн хариутай байх ёстой.

Сөрөг хариу нь 72 цагийн дотор хүчинтэй бөгөөд өмнө коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол Канад руу орохоосоо өмнө 10-аас доошгүй өдөр эсвэл 180-аас илүүгүй хоногийн өмнө авсан эерэг шинжилгээний хариуг нотлох баримтаа өгөх шаардлагатай.

Жишээлбэл, хэрэв таны шинжилгээ нэгдүгээр сарын 1-ний өдөр эерэг гарсан бол нэгдүгээр сарын 11-нд та тус хариугаа хэрэглэж болно. Хэрэв таны эерэг нотолгоог хүлээн авбал Та Канад улсад ирээд эсвэл найм дахь өрийн шинжилгээ өгөх шаардлагагүй болох юм.

Өөрөөр хэлбэл тус улсын хилээр нэвтэрсэн иргэн бүр очсоноос хойш наймаас дээш хоногтоо шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Түүнчлэн бүрэн вакцин хийлгэсэн эсвэл вакцин хийлгээгүй 12 нас хүрээгүй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд Канад улс 10 хоног тусгаарлаж байна. Иймд тус улсад очсон хойно нь ямар нэг байдлаар халдварын шинж тэмдэг илэрвэл 1-833-641-0343 дугаарын утсаар мэдэгдэх ёстой.

Мөн Канад улс ДЭМБ-ын зөвшөөрсөн бүх вакциныг хүлээн зөвшөөрч байгаа.

ОХУ

ОХУ-д буух цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж буй. Ингэхдээ хариу орос эсвэл англи хэл дээр байх ёстой.

Мөн тус улс өөрийн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД

Австри руу зорчиход 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг гарсан хариутай байх хэрэгтэй бөгөөд хэрэв тусаад эдгэрсэн бол заавал шинжилгээ шаардахгүй. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс тус улс бусад орны жуулчдад хилээ нээсэн.

Вакцины тундаа хамрагдсан, ЭМЯ-наас баталсан дархлаажуулалтын тунг хийлгэсэн байхыг шаардана. Олон улсын зорчигчид хоёр тунд л хамрагдсан байх хэрэгтэй.

Мөн Мальта, Их Британи, Герман зэрэг улс 24-72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг бичиг байхыг шаардаж байгаа.