Categories
мэдээ цаг-үе

Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ өнөө өглөөний 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шар бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 24, Бархасбадь гариг. Билгийн тооллын 23, эрхтэний тэнгэрт одтой, шар бич өдөр. Өдрийн наран 7:43 цагт мандан, 18:28 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 24-29 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Явган зорчигчийн дүрэм​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүмүүнлэгийн их
сургуулийн Олон улсын
харилцаа, нийгэм судлалын
сургуулийн захирал, доктор
профессор Д.Уламбаяр “ОХУ-ын үйлдэл нь
“precedent” буюу “уруу
татах, муу
жишиг”
тогтоож
байна” хэмээснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монголын өмгөөлөгчдийн
холбооны өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Хүүхдийнхээ
цэцэрлэгт хандив
өгсөн 12 эцэг
эх Эрүүгийн
хариуцлагад
татагдаад байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Явган зорчигчийн дүрэм” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын уул
уурхайн зөвлөх инженер Д.Дамба “Хайгуулын лицензийг
хориглосноор Монгол Улс хэдэн их
наядаар үнэлэгдэх ордуудыг олж илрүүлэх
ажлыг зогсоосон” хэмээлээ.

Хөгжлийн банкны ТУЗийн гишүүн асан, хуульч Ү.Амарбат “Чанаргүй зээлд багтсан 1.8 их
наяд төгрөгийн 1.1 их наядыг
тавхан компани авсан нь эргэн
төлүүлэхэд хүндрэл үүсгэж байна” хэмээн ярилаа.

МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн япон хэлний
багш, уран гулгалтын
спортын тайлбарлагч А.Дэлгэрмаа “Уран гулгалтад хүний боломжийн хязгаарыг сорьсон
маш олон нууц бий” гэснийг “Хүмүүс” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Калифорни мужийн цагдаа нар хулгайч баавгайг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн зунаас хойш Тахо нуурын орчмын айлуудын гэрт нэвтэрч, хоол хүнс хулгайлдаг болсон хар баавгайг Калифорни мужийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаагаа зарлажээ.

“Hank the Tank” хэмээн нэрлэгдээд байгаа баавгайн жин 220 гаруй килограмм хүрсэн нь ийм төрөл зүйлийн дунджаас өндөр байгаа юм.

Хоол хүнсний хомсдолын улмаас өвөл ичиж чадаагүй баавгай ийнхүү “айл ухаж” яваа гэж судлаачид үзэж байна. Мөн хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнсэнд хорхойтсон нь түүний илүүдэл жингээс харагдаж байгаа гэнэ.

“Баавгай том биеэ ашиглан айлд цөмөрч орох арга сурсан нь тодорхой байна. Тэр энэ аргаараа хаалга, гараашийн хаалга, цонх эвдэж ордог болжээ” гэж Калифорни мужийн байгаль орчны албаны төлөөлөгч Питер Тайра ярьжээ.

Хар зүс, цайвар хамар, үлэмж том биеэр нь хулгайч баавгайг таних боломжтойг Тахо Нуурын Өмнөд дүүргийн цагдаагийн алба мэдээлсэн байна.

Зэрлэг амьтныг барихад хэрэглэдэг уламжлалт аргууд үр дүнд хүрээгүй, мөн баавгай нь хүмүүсийн дундах амьдралаасаа татгалзах дургүй болсон тул одоо буудахаас өөр аргагүй болсон гэж орон нутгийн эрх баригчид үзэж байгаа юм.

Харин амьтан хамгаалах хөдөлгөөнийхөн баавгайг тусгай урхи хэрэглэн барьж, зэрлэг байгальд буцааж тавихыг уриалжээ. Ингэвэл баавгай байгалийн хүнс тэжээлдээ буцаад дасна гэж тэд үзэж байна.

“Hank the Tank” баавгай сүүлийн хагас жил орчим хугацаанд 40 орчим айлын гэрт нэвтэрч, заримд нь ноцтой хохирол учруулаад байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Fitch Ratings: Ам.долларын ханш чангарах төлөвтэй байгаа нь хөгжиж буй орнуудын хувьд эрсдэл

Доллар выше 79 рублей, евро – 90: Минфин отменил долговой аукцион

Сүүлийн саруудад ихэнх хөгжиж буй зах зээлийн валютын ам.доллартой харьцах ханш тогтвортой байсан бол энэ онд ханшид ирэх дарамт өндөр байна гэж “Fitch Ratings” дүгнэлээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ чангаруулах төлөвтэй байгаа нь хөгжиж буй зах зээлүүдэд мөнгөний бодлогодоо тохиргоо хийх шаардлагыг бий болгоно гэж үзэж байгаа аж.

“Fitch Ratings”-ийн хувьд Холбооны Нөөцийн банк энэ онд 100 суурь нэгжээр, 2023 онд мөн 100 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөнө гэж тооцоолж байгаа юм.

Олон улсад эрсдэлээс сэргийлэх чиглэлд илүүтэй анхаарснаар АНУ-ын зах зээлийг чиглэх хөрөнгийн урсгал нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Харин Монголбанкны хувьд сүүлийн хурлаараа бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлээд байна. 2020 оны есдүгээр сараас хойш бодлогын хүүг анх удаа өсгөхөөр шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ төмрийн хүдрийн үнийг хянах зорилгоор төвлөрсөн платформ бий болгоно

БНХАУ төмрийн хүдрийн үнийг хянах зорилгоор төвлөрсөн платформ бий болгоно

БНХАУ төмрийн хүдрийн үнийн өсөлтөд хяналт тавих зорилгоор төвлөрсөн платформ байгуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр төмрийн хүдэр олборлогч компаниуд болон худалдан авагчид төвлөрсөн, Төрийн зохицуулалттай платформоор дамжуулан арилжаа хийх аж. Одоогоор БНХАУ-ын бизнес эрхлэгчид төмрийн хүдэр худалдан авахдаа үнийг хувиараа тохирч авдаг байна.

Цаашлаад төмрийн хүдрийн үнийг урт хугацаанд тогтвортой барих үүднээс энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн түүхий эдийн үнэд үзүүлэх БНХАУ-ын нөлөөллийг нэмэгдүүлэх төлөвлөгөөнийх нь нэгэн хэсэг болохыг дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Батцэнгэл: Эрх зүйн хувьсгалыг явуулахдаа системтэй, суурь судалгаа хийх шаардлагатай

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Х.Батцэнгэлтэй ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг хааж хэлсэн үгийн талаар судлаачийн байр суурийг сонирхмоор байна?

-Түүний үгийг шүүж үзвэл анхаарал татсан хэд, хэдэн асуудал байгаа юм. УИХ-ын дарга болсон хүн бүр л хуулийн боловсруулалтыг сайжруулах, уялдаа холбоог хангах, хуулийн цоорхойг арилгах талаар ярьдаг нь бараг л уламжлал болсон гэж дүгнэж болохоор. Нэг талаас энд гайхах зүйл байхгүй. Төгс хууль гэж байхгүй, байнга л сайжруулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэх хэрэгтэй болно. Нөгөө талаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ суурь учир шалтгаан буюу агуулга бус, хэлбэр талтай нь ажиллаж байгаа тул бид алдаагаа байнга давтаад байна. Нэгэнт олон УИХ, засаг төрийг дамжиж ийм алдаа давтагдаж байхыг бодоход учир шалтгаан нь их гүнзгий, суурь шинжтэй. Хэрэг дээрээ бидний дотор, сэтгэж бодох загварт байж таарна. Хамаг бурууг өмнөх нийгэм, үзэл суртал, хуучин сэтгэлгээний үлдэгдэл рүү чихэж өөрсдийгөө хуурдаг, хүмүүсийн толгой тархийг угаадаг үзэл бодлоосоо эхлээд салах хэрэгтэй. Ардчилсан өөрчлөлт эхлээд 30 гаруй жил болоод байхад шинэ залуу үе, гадаад дотоодод мэдлэг боловсрол эзэмшсэн олон залуус өнөөгийн төр засгийн алдаа дутагдлын шалтгааныг өөрсдөөсөө биш, бас л өөр газраас, бусдаас эрж хайсаар байгаа нь бид нийтээрээ буруу сэтгэж бодоод буйг илэрхийлээд байна.

-Спикер хэлсэн үгэндээ эрх зүйн хувьсгал хийнэ гэсэн шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Үүнийг санамсаргүй хэлсэн үг гэж бодохгүй байна. Харин цаана нь ямар утга агуулга байгааг л тунгааж үзэх хэрэгтэй. Хувьсгал гэдэг үгээр хамаагүй тоглож дуртай үедээ, юм болгонд хамаатуулж болохгүй. Шинжлэх ухаанд хувьсгал гэдгийг шинэ үзэл бодол буюу парадигмыг дэвшүүлэх, бий болгохыг ойлгодог. Нийгмийн тухайд Монголын нийгмийг ойлгох талаар тогтсон үзэл бодлыг өөрчлөх бус, үндсээр нь солих, шинэ үзэл бодлыг дэвшүүлэх тухай ярих болно. Хэрэв ингэж ойлгож хэлсэн бол туйлын зөв санаа. УИХ, төр засгийн үйл ажиллагаанд нэг алдаа байнга давтагдаад байгаа нь хөгжлийн үзэл баримтлал маань Монголын нийгмийн дотоод утга агуулга, хувьсаж өөрчлөгдөх учиртай тэрхүү чиг шугамтай нь нийцэхгүй явж ирсэн гэдгийг л харуулаад байгаа юм. Монголын нийгэм хэмээх энэ онцгой системтэй бид түүний үг хэлээр ярьж, ойлголцож ухаарахын оронд бусдыг дагаж дуурайх, бусдын туршлага, хөгжлийн загварыг өөрсдөө сайтар ойлгож ухааралгүй, баяжуулж хөгжүүлэхгүй шууд хүчээр хэрэглэхийг оролдсоор ирсэн юм. Энэ байдлыг засахын тулд эхлээд бид Монголын нийгэм хэмээх системийг ойлгож ухаарах ёстой. Өөрөөр хэлбэл, системийн сэтгэлгээг бүх түвшинд бий болгож хөгжүүлэх нь чухал байна. Энд шинжлэх ухааны сэтгэлгээ гэхээс илүүтэй монгол хүн бүрийн байгаль орчин, эргэн тойрон, ажил хэрэг гээд бүхнийг системээр нь харж чаддаг төрөлхийн сэтгэлгээг л сэргээх, хөгжүүлэх тухай ярьж байгаа юм. Монгол хүний төрөлхийн “хар ухаан” гэдэг нь системийн сэтгэлгээний эх үндэс байдаг. Гэтэл бид түүнийгээ хүртэл өөрсдийн дутуу хагас мэдлэг боловсролоор, шинжлэх ухаан, боловсролын дорвитой шинэчлэгдэхгүй байгаа тогтолцоогоороо устгаж, залуу үедээ системтэй сэтгэх арга ухаан олгохын оронд нэг л их олон бүдүүвч, хүснэгт, тест цээжлүүлж үнэлж дүгнэдэг шавь, тогтвортой, санхүү, эрх зүй, сонгуулийн гээд л янз бүрийн гоё нэр хаяг бүхий мэдлэг “боловсрол” олгосоор байна. Бүр цаашлаад энэ бүхнийг шинжлэх ухааны тусгай судлагдахуун болгоод нийтээр судалж сурталчилж байгааг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн хувьсгал гэдгийг үнэхээр шинэ үзэл санааг дэвшүүлэх утгаар хэлсэн бол зөвхөн энэ салбар гэлтгүй нийт Монголын нийгмийн талаархи үзэл бодлоо өөрчлөх чиглэлээр системтэй, суурь судалгаа хийх шаардлагатай болно.

-Та систем, системийн сэтгэлгээ гэж ярилаа. Энэ талаар бүгд л ярьдаг шүү дээ. Гэтэл та арай өөрөөр тайлбарлаад байх шиг…

-Системийн талаар дээр доргүй ярьж бичиж байгаа тул давталгүй нэг л санаа хэлье. Дээр системтэй өөрийнх нь үг хэлээр ярьж ойлголцож сурах тухай дурьдсан. Систем нь хувь хүнээс эхлээд байгууллага, улс үндэстэн, дэлхий дахин өөрсдөө оролцож бүтээлцэж, хувьсаж өөрчлөгдөхөд нь хувь нэмрээ оруулж байдаг бүтэц. Гэхдээ нөгөө талдаа бидний явах зам мөрийг зааж, ийм оролцоо, үйл ажиллагааг хянаж чиглүүлж байдаг. Үнэндээ бидний дураараа аашлах, нийтийн эсрэг ажиллахыг хязгаарлаж зохих хил хязгаар тогтоодог хатуу, өөрийгөө удирдаж зохицуулах механизм, хууль дүрэмтэй.

Системийн энэ хоёр дахь талыг л эхлээд ойлгож ухаарах хэрэгтэй. Түүнд нийцүүлсэн үйл ажиллагаа, томоор ярьвал Үндсэн хууль, төр засгийн бодлого, шийдвэр л амжилттай хэрэгжинэ. Эсрэг тохиолдолд бидний байнга давтаж буй алдаа дутагдал арилахгүй. Системийг ойлгохын тулд эхлээд түүнийг үүсгэдэг хамгийн энгийн эд эс буюу “ген”, оршиж хөгжих гол механизм, хувьсал хөдөлгөөний үндсэн чиг шугам, зам мөрийг олж тогтоох нь чухал. Үүнийг санаанаасаа зохиох эсвэл хэн нэгэн ухаантны ном зохиолоос олохгүй. Судалж эргэцүүлж бодож, нарийндаа бусдыг дагаж дуурайлгүй, өөрсдийн тархи толгой, сэтгэл зүрхээрээ мэдэрч байж олдог учиртай. Бусдын туршлага, хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж байгаа юм биш. Монголчуудын хэлдгээр “Өөрийн бодол өөртөө зөв” гэдгийн адил бид эхлээд нийгэм, хөгжлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.

-Тэгвэл Монголын нийгмийн хамгийн энгийн эд эс нь юу вэ?

-Хүн, байгаль, техник технологи, шинжлэх ухааны хөгжил гээд л жагсаах байх. Хүн төвтэй хөгжил гэж ярьдаг нь бас л үүнийг олж тогтоох гэсэн оролдлого юм. Бидний бодлоор нийгмийг хүний бүтээл гэж үзвэл хамгийн энгийн эд эс нь үзэл байдаг. Хувь хүнээс эхлээд байгууллага, улс үндэстэн, төр улсын үзэл гэвэл тоолж барахгүй. Гэтэл системийг орших хөгжих эсэхийг шийдэх тухайд нэг л үзэл байх учиртай. Эс тэгвэл бүхнийг нэг үзэл бодлоор зангидах, нэг зүг рүү чиглүүлж удирдах, зохион байгуулах боломжгүй. Хөгжилтэй, ардчилсан гэгддэг улс орныг аваад үзье. Бүх иргэд, төр засаг, байгууллагуудыг нэгтгэж нэг зүг чиглэлд хөтөлдөг, хэн бүхэнд ойлгомжтой нэг л үзэлтэй. Харин тэр үзэл нь нийгмийн бүрэлдэхүүн хэсэг, удирдлагын түвшин бүрт хэрхэн яаж задарч салбарладаг тухайд бол өөр асуудал. Америкийн нийгэм гэхэд америк хүнийг бүхнээс дээгүүр тавих гэсэн нэг л үзлээр нэгдэж байна. Үүнийгээ ч хэрхэн яаж дагаж мөрдөгийг бүх зүйл дээр харуулж баталдаг. Америкийн төв банк ч гэсэн үүний гадна үлддэггүй. Түүний гол зорилгыг хөдөлмөр эрхлэлт гэж тодорхойлдог нь үүнтэй холбоотой. Банкны бусад бүх үүргүүд энэ зорилгыг хангахад чиглэж байдаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Үүний нэгэн адил Монголын нийгмийг системийн хувьд нэгтгэдэг нэг үзлийг тодорхойлохгүй бол ямар ч сайхан санаа шийдэл, бодлого шийдвэр, хууль дүрэм бүрэн хүч чадаараа ажиллаж чадахгүй.

-Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд эцэг хуулиа сурталчилна гэж УИХ-ын дарга хэлсэн. Сонгодог ардчилсан парламентын тогтолцоо бүрдэх үндсэн нөхцөл бол Үндсэн хууль гэж тэрбээр онцолно лээ?

-УИХ-ын даргын үгэнд Үндсэн хуулийн үзэл санааг хэлбэрэлтгүй сахих асуудлыг онцгой анхаарсныг ажиглаж болохоор байна. Гэтэл үзэл санаа гэдгийг хэрхэн ойлгох талаар нийтээрээ эргэцүүлж бодоход илүүдэхгүй. Нилээд тохиолдолд Үндсэн хуулинд тодорхойлсон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгыг үзэл санаа гэж ойлгож байна. Энд бидний цогцлуулан хөгжүүлэх нийгмийн гол шинжийг дурьдсан болохоос үзэл санааг тодорхойлоогүй юм. Монголын нийгмийн шинж, онцлогийг цааш үргэлжлүүлж шудрага, төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагтай гээд олон талаас нь тодорхойлдог. Тэгэхээр энэ бүх шинж, онцлогийг хураангуйлж агуулсан үзэл санаа байх учиртай. Тухайлбал, ардчилсан улсуудын Үндсэн хуулийн үзэл санааг шүүж үзвэл аль болох нийтэд ойлгомжтой, бүхнийг нэгтгэж нэг зүг рүү чиглүүлж чадах үзлийг тунхагласан байх юм. Америк улсын үндсэн хуулийг бид жишээ авах тун дуртай. Энэ үндсэн хуулийн гол үзэл нь бүгд хуулийн дор байх үзэл байдаг. Үүний цаана дээр дурьдсан Америкийн нийгмийн хамгийн энгийн эд эс болох америк хүнийг дээдлэх үзэл байх жишээтэй. Харин ардчилал, зах зээл, хувийн өмчийн дархан эрх, хүний эрх гээд энэ бүхэн гол үзлийг хэрэгжүүлэх зорилго, арга хэрэгслүүд болж хуульчлагдсан байдаг. Хүн лугаа адил нийгэм ч гэсэн нэг л зам мөрөөр явах, нэг л үзэл санааг удирдлага болгож хөгжих боломжтой. Харин нийгмийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд энэ үзлийг л иш үндэс болгож өөрийн зорилго, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадвал нэг зүг рүү харах, хамтарч ажиллах, төр засгийн түвшинд бодлого, шийдэл, хууль эрх зүйн дотоод нэгдлийг хангах боломж бий болно. Харин энэ үзэл санаа олон онолын чиглэл, үзэл болж салбарлан хөгжих нь нийгмийн системийг бид харилцан адилгүй өнцгөөс харж тайлж уншиж буйг л илэрхийлэж байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санааг тайлбарлах, сурталчилах, залуу үеийнхэнд тусгай хөтөлбөр боловсруулж сургалт зохион байгуулахдаа энэ бүхнийг бодолцож үзээсэй гэж хүсч байна.

-Намрын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-УИХ-аас батласан “Алсын хараа-2050” үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Түүнчлэн урьд нь төр засгаас боловсруулж хэрэгжүүлж ирсэн урт хугацааны хөгжлийн бодлогын маш олон, зарим тооцоог 500 орчим баримт бичгийг үнэлж дүгнэх, эргэж харах нь чухал. Тэгэхдээ урьдын адил хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлж тоолж бүртгээд орхиж болохгүй. Гадаад, дотоодын зээл тусламж, төсвийн асар их хөрөнгө мөнгөөр энэ бүх баримт бичгийг боловсруулсан, олон эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүд, байгууллагын хөрөнгө хүчийг дайчилж ашигласан тул үр дүн, ашиг өгөөж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавих цаг болсон гэж бодож байна. Дийлэнх тохиолдолд эхнээсээ нэгдсэн үзэл баримтлал, арга зүйн хүрээнд хийсэн системийн судалгаанд үндэслэж боловсруулаагүй энэ олон төрлийн төсөл хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжгүй. Үүнийгээ судлаачид, боловсруулагчдын нэлээд нь эхнээсээ мэдсээр байж хийдэг. Тиймээс цаг хугацааны шалгуур, хариуцлагаас зугтаж аажмаар мартагнуулдаг хандлага түгээмэл. Өнөөгийн төр засгийн удирдлага дахиж ийм алдаа дутагдал гарахаас сэрэмжилж асар их гадаад, дотоодын хөрөнгө мөнгөөр хийсэн боловч амласан үр дүнд хүрээгүй төсөл хөтөлбөрийг шалгаж хариуцлага тооцох цаг болсон гэж үзэж байна. Энэ бүхний шинжлэх ухааны үндэслэл гэгчийг боловсруулсан эрдэмтэд судлаачид, эрдэм шинжилгээний тэр олон байгууллагууд наад зах нь ёс зүйн хариуцлага хүлээж дахин давтан шинжлэх ухааны нэрийн дор төр засгийг хуурмааргүй байна.

Хөгжлийн цогц бодлогоос эхлээд бусад олон нэр хаягтай бодлого, төсөл хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэхийг оролдсон боловч дорвитой үр дүнд хүрэлгүй өөрчлөгдсөөр ирсэн цаад учир шалтгааныг тодорхойлж засч залруулахын тулд дахиад системийн судалгаа, системийн сэтгэлгээ, нэгдсэн үзэл баримтлалын асуудлыг сөхөж ярихаас аргагүй. Энэ талбарт бид асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ямар ч гоё, сэтгэл татам нэр хаяг зүүсэн ч, олон зуугаар нь хүмүүсийг дайчилж ажиллуулсан ч гэсэн сайтар бодож, дотоод бүтэц бүрэлдэхүүнийг системтэй уялдуулж боловсруулсан бодлого бий болохгүй. УИХ-ийн даргын үгэнд “Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх нь ач холбогдолтой юм” гэж тэмдэглэсэн байна.

Эдгээр бодлогын аль алинд цаг үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан олон чухал арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд багтсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин шүүмжлэлтэй хандвал Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал тодорхой бус, эрдэмтэд судлаачдын дунд ч гэсэн өөрийн гэсэн цэгцтэй онол үзэл бодол тогтоогүй байгаа нь эдгээр бодлогыг шинжлэх ухааны хувьд сайн үндэслэсэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Хамгийн гол нь олон чиглэл, салбараар ангилж дэвшүүлсэн зорилго, зорилтууд, төсөл хөтөлбөрийг системийн үзэл санаа, арга зүйн хүрээнд уялдаа холбоотой боловсруулах, улмаар практикт хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.


Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно

К-поп ертөнц дахь хүчирхийлэл | News.MN

Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгээр хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв байгуулахаар дотоод засвар, тохижилтыг хийж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах юм. Байрыг ирэх тавдугаар сараас ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна.

ХНХ-ын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталж, хүүхэд хамгааллын ажлын үр дүн, дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллагад санхүүжилт олгох зохицуулалт бий болгосныг ХНХЯ мэдээллээ.

Өнгөрсөн онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэн, 317-д нь хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253-д нь эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа 7 долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг аж.

Categories
гадаад мэдээ

Хонконгийн оршин суугчдад 1200 ам.долларын ваучер олгоно

Хонконгийн эрх баригчид цар тахлын үед хэрэглээг дэмжих зорилгоор иргэддээ энэ онд дахин цахим ваучер тараахаар шийджээ. Энэ оных нэг хүнд ногдох 10 мянган хонконг доллар буюу 1280 ам.долларын ваучер байх бөгөөд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байна гэж санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга (сайд) Пол Чан өнөөдөр мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн онд бид анх удаа хэрэглээний ваучерын схемийг нэвтрүүлсэн. Энэ нь зах зээлийн өөдрөг байдлыг бэхжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэхэд болон эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд нөлөөлсөн. Түүнчлэн цахим төлбөрийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан” гэж тэрбээр Хууль тогтоох зөвлөлд төсвийн талаар мэдээлэлд өгөхдөө онцлон тэмдэглэжээ.

“Өнгөрсөн жилийн туршлагад тулгуурлан би Хонконгийн 18-аас доошгүй насны байнгын оршин суугчдад 10 мянган хонконг долларын ваучерыг хэсэгчлэн олгох энэхүү схемийн шинэ үе шатыг эхлүүлж байгааг мэдэгдэж байна” гэж Пол Чан хэлсэн байна.

Энэхүү хөтөлбөрт төсвөөс нийт 66.4 тэрбум хонконг доллар /8.5 тэрбум ам.доллар/ гаргах бөгөөд эхний шат нь дөрөвдүгээр сард, хоёр дахь шат нь оны дундуур эхлэх аж.