Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ цахим шилжилтэд бэлэн болжээ || DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернэт, сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 790 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгджээ.

Тус худалдан авалтаар нийт 169 компьютерийн шинэчлэл хийгдэж ажилчид 100 хувь цахим шилжилтэд бэлэн болсон байна. Үүнээс гадна төвийн хэмжээнд нийт 18 барилга байгууламж хооронд шилэн кабелийн сүлжээг шинэчлэн зохион байгуулж, дотоод сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг Cisco брендээр шинэчлэн, төвийн хэмжээнд хэрэглэгдэх интернэтийн хурдыг тав дахин нэмэгдүүлжээ.

Эдгээр ажлын үр дүнд ХӨСҮТ нь “Цахим эмнэлэг” болж гар ажиллагаа, цаасан хэрэглээг бууруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“100 айл-аас цемент, арматур төмрийн худалдаа эрхлэгчдийг нүүлгэх боломжтой” гэв || DNN.mn

“100 айл”-аас эхний ээлжид цемент, арматур төмрийн худалдаа эрхлэгчдийг нүүлгэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтжээ. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна.

Харин өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв.

Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн. Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой. Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулсан” гэв.

Мөн одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлаас цемент, арматур төмрийн худалдаа эрхэгчдийг нүүлгэх боломжтойг хэллээ.

Зуун айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг аж.

Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлээр мах, сүүний чиглэлийн үхэр авах ААН-ийг сонгон шалгаруулна || DNN.mn

Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлээр мах, сүүний чиглэлийн үхэр авах ААН-ийг сонгон шалгаруулна

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болно. Үүнтэй холбогдуулан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал, мэдээлэл солилцохоор Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Н.Горелик, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Беларусь Улсын Экспортын зээлийн санхүүжилтээр “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк, малын тэжээл бэлтгэх болон бусад зориулалтын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэгдэх мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт, цэвэр үүлдрийн үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг хийхээр ажиллаж байна.

Түүнчлэн хамтарсан төслийг үр дүнтэй байлгах, малын тэжээл бэлтгэх, зохиомол хээлтүүлэг ашиглах, мал эмнэлгийн зохистой дадлыг хэвшүүлэх үүднээс агрономи, мал зүйч, малын эмч, зоотехник зэрэг мэргэжлээр Бүгд Найрамдах Беларусь Улсад богино хугацааны дадлагажуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2022 онд зохион байгуулах ажил тусгагдсантай холбогдуулан гуравугаар сард багтаан Минск хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Улс, орон нутгийн төсвийн 2021 оны гүйцэтгэлийн аудитын нээлтийг хийв || DNN.mn

Үндэсний аудитын газраас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” болон “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийж буй гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийв. Нээлтэд төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт 25 төлөөллийг оролцуулан аудитын төлөвлөгөө тус бүрийн танилцуулгыг хийж, холбогдох мэдээллийг өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд” хийх гүйцэтгэлийн аудитын хүрээнд 24 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллага, төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.

Тус гүйцэтгэлийн аудитаар улс, орон нутгийн төсвийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг тооцож, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж дүнг УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

Төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” сэдэвт аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2021 онуудад авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байгаа эсэхэд дүгнэлт гарган, зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэхэд оршиж байгаа юм.

Аудитад хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан /хөдөлмөрийн алба/, хөдөлмөрийн биржийн 2016-2021 оны үйл ажиллагааг хамруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана || DNN.mn

Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар уламжлалт анагаах ухааны эмийн найман үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Уламжлалтын салбарынхан өнөөг хүртэл бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны талаар БШУ-ы сайдтай өнөөдөр санал солилцжээ.

Тэд нэгдэж жишиг цөм хөтөлбөр бүхий төгсөлтийн дараах сургалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцууллаа. Төслийг уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Манрамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулжээ.

Уулзалтын үеэр уламжлалт анагаах ухааны салбарынхны уулзалт зөвлөгөөнийг гуравдугаар сард зохион байгуулахаар ярилцлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр уламжлалт анагаах ухааны салбараа төрийн дэмжлэг, бодлоготойгоор хөгжүүлж байгаа 25 улс байдаг байна. Энэ эгнээнд дахиж багтахын тулд бодлогын баримт бичиг боловсруулах талаар ч судлахаар боллоо гэж БШУЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагаар өгдөг боллоо || DNN.mn

Шууд худалдаалах бүх нийтийн гар утасны чимэг гар утас, утасны загварын  утасны чихэвч микрофон сурталчилгааны бэлэг

2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд зөвлөгөө өгдөг лавлах утсыг 24 цагаар ажиллуулдаг болжээ. Энэ утсанд нойргүйдэх, айх, гутрах, бухимдах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөж буй хэн бүхэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө өгч ажилладаг. Ковидын дараах шинж тэмдгээс шалтгаалан жирэмсэн эмэгтэй, дэлгэцийн хамаарал, аль нэг насны синдром зэрэгт өртөж буй бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй мэдээлэл өгч байна.

Иймд иргэд дээрх асуудалд орж буй бол 1800-2000 утсанд хандан зөвлөгөө мэдээллийг 24 цагийн аль ч үед залган авах боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Бадамсүрэн: “Эрдэнэт Медипас” эмнэлгийн ажилтнуудыг бүрэлдэхүүнээр нь ажиллуулах тушаал гаргасан || DNN.mn

Медипас” эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр”-т буцаан авна

Хувьчлал нэрээр үнэгүй авсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтйн газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захирлын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна” гэсэн юм.

Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношилгооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг.

Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар урьж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого 4.1 дахин өсчээ || DNN.mn

Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого 4.1 дахин өсжээ

2022 оны 1 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал:

  • Зэс 238.7 тэрбум төгрөг,
  • Алт 16.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс 15.8 тэрбум төгрөг,
  • Цайр 14.1 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг,
  • Төмөр 3.1 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 9.4 (3.0 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 8.9 (2.3 дахин) тэрбум төгрөг,
  • Бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Нүүрс 33.1 (67.7%) тэрбум төгрөг,
  • Төмөр 9.6 (75.6%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 0.6 (8.2%) тэрбум төгрөг.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 7000 тонн авто бензин импортолжээ || DNN.mn

Бензиний үнэ хамгийн ихдээ 100 төгрөгөөр нэмэгдэнэ

2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн импортын урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн өдөр авто бензин 7 мянган тонн, дизелийн түлш 4 мянган тонныг импортолжээ.

Оны эхнээс буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс өссөн дүнгээр 209,6 сая ам долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд автобензин 106.1 мянган тонн, дизелийн түлш 144.5 мянган тонн байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн хуралдаанаар Монголын төв намыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэнэ || DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр товлогдсон байна.

Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбаруудын төсөл болон Монголын төв нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: Улсын дээд шүүх